САЙН МЭДЭЭ:Хувийн хэвшлийнхэн хүнд үйлдвэрийн салбар уу хөл тавилаа. Анхных нь гангийн үйлдвэр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч амралтын өдөр Эрдэнэт хотод ажиллах үеэрээ “Бэрэн” группийн  барьж байгуулж байгаа төмөрлөгийн үйлдвэртэй танилцсан юм.  Энэ бол манай хувийн хэвшлийнхэн хүнд үйлдвэрийн салбарт хүчээ сорьж буй сайхан жишээ байв.  Тус үйлдвэрийг  цогцолбор  байдлаар барьж байгуулж байгаа бөгөөд Архангайгаас хүдрээ олборлож,  баяжуулалт хийгээд Эрдэнэт дэх “Хөх ган” үйлдвэртээ хайлж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Аливаа улс орны хөгжлийн том боломж нь гангийн үйлдвэрлэл юм. Япончууд дайны дараа ард түмнээ өлсөж байхад гангийн үйлдвэрээ түрүүлж барьж байгуулж байсан гэдэг. Тэд ингэж эдийн засгийн мөнхийн хөдөлгүүрээ “асаасан” нь өнөөгийн хөгжлийн гараа байв.

Бидний өнөөдрийн магтан шагшдаг БНСУ бүр 1960-аад онд гангийн үйлдвэр байгуулсан нь хожим автомашин үйлдвэрлэлийн том суурь болсон гэдэг.

Монгол улсын гангийн жилийн хэрэглээ 500 мянга орчим тонн.  Үүнийхээ 400 мянган тонныг импотоор хангадаг. Харин “Бэрэн” группийн энэ үйлдвэр ашиглалтад орсноор эхний удаад жилд 200 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.  Өөрөөр хэлбэл дотоодын нийт гангийн хэрэгцээний 40-50 хувийг хангах юм. Эхний ээлжинд дотоодод нэн хэрэгцээтэй байгаа  арматур үйлдвэрлэнэ. Энэхүү 200 мянган тонн бүтээгдэхүүн буюу арматур 40 мянган айлын орон сууц барихад хүрэлцэнэ.  Энэ хэрээр гадагшаа урсах валютын урсгалыг  эх орондоо үлдээнэ. Ер нь ойрын жилүүдэд Монгол Улсын гангийн үйлдвэрлэл  сая тоннд хүрэх боломжтой аж.

Тус үйлдвэр ирэх 10 дугаар сарын 10-нд нээлтээ хийх бөгөөд 2020 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллана.  

Тус үйлдвэр  хүдэр хайлуулах 35 болон 70 шоо метрийн багтаамжтай хоёр домен зуухтай. Хамгийн орчин үеийн техник технологийн шийдэлтэй энэ хоёр зуухаа Уралын нуруунаас Цагаан хэрэм хүртэлх орон зайд байгаа хоёрхон домен зуух хэмээн тодотгоно билээ.

Гангийн үйлдвэрлэлд төмрийн хүдэр, шохой,  кокс гэсэн үндсэн гурван түүхий эд хэрэгтэй. Манай улсын хувьд энэ гурван эрдэсийн  хангалттай нөөцтэй.  Тухайлбал, төмрийн хүдрийн баталгаажсан нөөц  600 сая тонн. Цаашдаа хоёр тэрбум ч байх боломжтой гэх таамаг бий. Монгол оронд төмрийн хүдрийн 17,100 орчим илэрцтэй, нөөцөөрөө дэлхийд 29 дүгээрт жагсдаг.

Тэгэхээр энэ их нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулбал ногоон мөнгөний урсгалыг эх орон руугаа чиглүүлэх бүрэн боломжтой юм.

Жишээ нь,  бид нэг сая тонны хүчин чадалтай гангийн үйлдвэртэй болоход л 10 тэрбум долларын ашигтай ажиллах урьдчилсан тооцоо байдаг аж.  Боломж мөн байгаа биз.

М.Нэргүй

 

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.37.126я   • 9 сарын 24. 8 цаг 49 минут

Мундаг шүү амжилт хүсье энэ эрчээ битий алдаарай

43.242.241.154Зочин   • 9 сарын 24. 8 цаг 46 минут

улам их амжилт баяр хүргэе

203.91.118.180зочин   • 9 сарын 24. 8 цаг 45 минут

Дэлгэрсайханы түүхийгээр нь гаргадаг төмрийн хүдрийг одоо зогсоож наанаа ашигламаар юм даа

66.181.181.67Irgen   • 9 сарын 23. 19 цаг 26 минут

Amjilt husey,ajliin bair ih gargaarai

150.129.142.248Зочин   • 9 сарын 23. 18 цаг 42 минут

Um hiihed hetsuu l bna daa mongold.... ul tsagaan deeremdeh um blee....

203.91.115.42Зочин   • 9 сарын 23. 17 цаг 53 минут

Эх оронд нь нэг үйлдвэр нээх гэж байхад баяр хүргэхийн оронд баачих гээд байгаа хүмүүсийг хараад гайхах юм

202.126.89.21Зочин   • 9 сарын 23. 16 цаг 37 минут

Сайхан шоудах юмда аль дээр нээгдээ биздээ олигтой ажилладаггүй нэг юм бдаг гсн

182.251.248.12Зочин   • 9 сарын 23. 16 цаг 35 минут

oo naad neg hurel sukh oyun erdene metiin muuhai yumnuuddaa yaah gej uzuulj, medegdej baigaa yum bee. Odoo udahgui tor yavna laibraar avsan bna . MANAN n gangiin uildber bna gej baigaad l tor avna daraa ni bid nar avna geed l hutsaj ogoh bii dee.

202.131.243.186зочин   • 9 сарын 23. 15 цаг 26 минут

сайхан мэдээ байна. баярлалаа. амжилт хүсье

66.181.161.114OD   • 9 сарын 23. 15 цаг 24 минут

Boloosh de,mongolchuud bid sxan buteen baiguulaltaa demjeed yabax estoi, bid xugjinuu, gantsxan ulsturjiltuu, zogsoox xeregtei, uls ornoo xugjuulex xeregtei, ofshortonguudiin xurungiig xuraa,oruulj ir E chuu, E saidaa, oligarxuudiin xuuli bus xurungiig,xulgailsan xurungiig ni xuraan abch uruu nimgeleed, uildberee xugjuulj yadaxdaa xalbaga sereegee dotooddoo xiiel deee..zorigtoi Esaidaa ard tumen chine demjij bna ...Amjilt sxan medee

49.0.147.33аги   • 9 сарын 23. 14 цаг 59 минут

манай хөгжлийн гараа сайхан байна.эрчээрээ урагшаа монголчуудаа

103.229.122.40bat   • 9 сарын 23. 14 цаг 41 минут

bayartai baina.

66.181.168.8b   • 9 сарын 23. 14 цаг 22 минут

bayarlalaa

202.72.245.122ё   • 9 сарын 23. 14 цаг 19 минут

Жинхэнэ бахархал монголчууд зөвхөн бөх харж оволзож омгошдгоо болмимоор, Дэлхийн зиндаа Монголд

211.36.156.52Зочин   • 9 сарын 23. 14 цаг 05 минут

Saihan medee baina

49.0.171.41Зочин   • 9 сарын 23. 13 цаг 16 минут

манайд эксковатор,хүнд машинуудын эд ангийг цутгаж угсралтыг дотооддоо хийж нийлүүлэх боломж бүрдэнэ. япон солонгосоос ч иймэрхүү боломж судалдаг гэсэн. өрөө машин үйлдвэрлэх суурь тавигдаж байна ш дээ. техникийн импорт ,сэлбэгт өгдөг хамаг валют хэмнэгдэнэ.баях хүргэе

66.181.179.142Зочин   • 9 сарын 23. 13 цаг 12 минут

Сайн мэдээ байна амжилт

202.9.43.1Зочин   • 9 сарын 23. 13 цаг 12 минут

Төмрийн хүдрийг тонныг нь хятадад 100 доллараар зарсан ашигтай байна уу? Эсвэл төмрийн хүдрийг дотооддоо боловсруулж ган болгож хятад япон солонгос руу тонныг нь 500 доллараар худалдах нь ашигтай байна уу?

202.179.24.255Зочин   • 9 сарын 23. 13 цаг 11 минут

awilgalchid ni daramtlaad bh bii dee bolgoomjtoi baihad iluudehgui shuu

203.91.118.180зочин   • 9 сарын 23. 13 цаг 10 минут

сайхан мэдээ байна цаашдын ажилд нь амжилт хүсье

202.179.24.255Зочин   • 9 сарын 23. 13 цаг 09 минут

goe do.saihan eh oron min tsag minutaar hogjij ard tumen min oodrog saihan amidrah bolnoo.bayrtai bnaa

103.194.176.116Зочин   • 9 сарын 23. 13 цаг 05 минут

ОВОО ДОО БАЯР ХҮРГЭЕ ЭДНИЙХЭНД

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.