2019 оны 9-р сарын 25
9 цаг 45 минут

Голомт банк уур амьсгал, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг бизнесийн сууриа болгов

Голомт банк “ХАРИУЦЛАГАТАЙ БАНКНЫ ЗАРЧМУУД”-аар дамжуулан уур амьсгал, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг бизнесийн сууриа болгов

2019 оны 9 сарын 22-ны өдөр Нью Йорк хотноо Голомт Банк “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг үндэслэгч банкуудын нэг болж, өөрийн үйл ажиллагааг “Тогтвортой хөгжлийн зорилтууд” болон “Парисын гэрээний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтуудтай” уялдуулахаа тунхаглалаа.

Голомт Банк нь “Хариуцлагатай банкны зарчмууд”-д албан ёсоор гарын үсэг зурснаар 47 их наяд долларын хөрөнгөтэй дэлхийн 130 банкнаас бүрдсэн банкны холбоонд нэгдэж тогтвортой ирээдүйг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулах зорилтоо бататгасан юм.

“Хариуцлагатай банкны зарчмууд”-ын албан ёсны нээлтийн арга хэмжээ НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хуралдааны үеэр болж өндөрлөсөн нь НҮБ болон дэлхийн банкны салбарын хоорондох хамгийн чухал хамтын ажиллагааны эхлэл болон тэмдэглэгдэж байна.

НҮБ-ын нарийн бичгийн дарга Антонио Гутерриш:

“НҮБ-ын Хариуцлагатай банкны зарчмууд нь дэлхийн банкны салбарыг тогтвортой хөгжлийн эдийн засагт хүргэн түүнээс өгөөж хүртэхэд чиглүүлэгч нь болж үүрэг хариуцлагаа ухамсарлаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйлдэлд хөтлөх гүүр нь болж чадаж байна.”

Уг арга хэмжээнд зарчмуудад нэгдсэн банкуудын төлөөлөл болон санаачлагч 130 банкны 45 гүйцэтгэх захирал оролцсон юм.

Хариуцлагатай банкны зарчмуудад дурдсанчлан Голомт Банк “Хүний эрх, тэгш байдлыг эрхэмлэсэн, байгалийн нөөцийг тогтвортой ашиглахад суурилсан хүртээмжтэй нийгэмд харилцагч, үйлчлүүлэгчид болон бизнесээ цэцэглэн хөгжүүлж чадна”.

Энэхүү зарчимд гарын үсэг зурснаар “Бид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан одоо, ирээдүй хойч үеийнхээ эдийн засгийн болон амьдралын хэв маягийн чухал өөрчлөлтүүдийг хурдасгахад хувь нэмэр оруулах болно.”

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ингер Андерсен:

“Банкны салбар нь уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны бусад эрсдэлүүдийг төлөвлөснөөр нүүрс хүчлийн хий багатай, уур амьсгалд тэсвэртэй эдийн засагт шилжихээс гадна үүнээс өгөөж хүртэх боломжтой.”

Хариуцлагатай банкны зарчмуудын тогтолцоо нь идэвхтэй хэрэгжилт болон хариуцлагатай байдлыг чухалчилдаг. Эдгээр зарчмуудад гарын үсэг зурснаар Голомт банк эх дэлхий болон хүмүүст үзүүлж буй эерэг болон сөрөг нөлөөллийн талаар ил тод тайлагнах үүрэг хүлээж байна. Голомт банк нь өөрийн хамгийн их нөлөө үзүүлж буй салбартаа анхаарал хандуулж, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сөрөг нөлөөг бууруулах зорилтот түвшинг тодорхойлж тэдгээрийг хэрэгжүүлэх болно.

Голомт банкны гүйцэтгэх захирал Норихико Като:

“Голомт банк нь НҮБ-ын Хариуцлагатай банкны зарчмуудыг үндэслэгч банкуудын нэг болж дэлхийн тэргүүлэгч банкуудтай мөр зэрэгцэн банкны салбарыг Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хөгжүүлэх болсонд таатай байна. Хариуцлагатай банкны зарчмуудын стратегийн түвшний хүрээнд бид тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхан болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тасралтгүй хувь нэмэр оруулан ажиллахаа тунхаглаж байна.”

Хариуцлагатай банкны зарчмууд нь тогтвортой хөгжлийн эдийн засгаас олгож буй шинэ бизнес боломжуудыг системтэйгээр тодорхойлохын зэрэгцээ холбогдох эрсдэлүүдийг тооцон удирдах үр дүнтэй тогтолцоог бий болгож байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ10 сар 22. 18:00Хүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ10 сар 22. 17:55Хэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга10 сар 22. 17:50“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ10 сар 22. 17:45Намар-өвөл 2019 трендүүд10 сар 22. 17:40Хүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ10 сар 22. 17:35Нисдэг цахилгаан такси10 сар 22. 17:3070 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм10 сар 22. 17:25“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ10 сар 22. 17:20Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 17:15Намар болсныг илтгэх найман зүйл10 сар 22. 17:10Британийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна10 сар 22. 17:05Парис 2024 оны Олимпийн логог танилцууллаа10 сар 22. 17:00Цагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ10 сар 22. 16:55Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай10 сар 22. 16:50Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 16:45“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”10 сар 22. 16:40Зимбабвегийн 55 заан үхжээ10 сар 22. 16:35“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ10 сар 22. 16:30Та аугаа хүн болох чадвараа олсон уу10 сар 22. 16:25Махидевран хатны бодит түүхээс10 сар 22. 16:20“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо10 сар 22. 16:15Цукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна10 сар 22. 16:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 16:07М.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан10 сар 22. 16:05Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна10 сар 22. 16:00Орост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ10 сар 22. 15:55Дуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ10 сар 22. 15:52“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ10 сар 22. 15:50Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо10 сар 22. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.