2019 оны 9-р сарын 26
8 цаг 10 минут

Ш.Батсуурь: Зууханд мод шидэж үзээгүй хүмүүс шахмал түлшийг их муулж байна

Утааны улирал хаяанд ирлээ. Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш борлуулах 504 цэг байгуулахаар төлөвлөснөөс одоогоор 339 цэгийг байгуулжээ. Үнийн хувьд сайжруулсан шахмал түлшийг 150 мянган төгрөгөөс дээш үнээр худалдаалахыг хориглож, нэг тонныг 150 мянган төгрөг, 25 кг-аар шуудайлсан түлшийг 3,750 төгрөгөөр тогтоожээ. Илчлэгийн хувьд түүхий нүүрснээс хоёр дахин илүү, удаан шатдаг тул нүүрсний хэрэглээ 200 мянган тонноор багасаж агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцоолсон. Түлшний талаар олон нийтийн дунд сайн ч, саар ч мэдээллүүд маш их гарч буй. Түлшний эргэн тойрон дахь асуудлаар “Тавантолгой түлш” компанийн борлуулалтын албаны мэргэжилтэн Ш.Батсуурьтай ярилцлаа.

-Сайжруулсан түлш борлуулах хэчнээн цэг бэлэн байдалтай болсон бэ?

-Одоогийн байдлаар 339 цэг ямар нэг байдлаар түлш оччихсон, хаалгаа нээчихсэн, худалдаалаад эхэлсэн байна. Дээрээс нь хангамжийн дундын бүс 44 байна. 300-аад мянган тоннын агуулахтай, түлш дүүргэлт бэлэн болсон байна. Мөн долоон хангамжийн баазтай. Хамгийн том нь хангамжийн бааз. Хангамжийн бааз нь дүүргээ түлшээр хангана гэсэн үг. Жишээ нь Амгаланд байгаа хангамжийн бааз Баянзүрх дүүргийн 70-80 орчим хувийг түлшээр хангана. 504 борлуулалтын цэг байгуулна гэж Байгаль орчны яам, нийслэл, манай компани гурав тохирсон. Тиймээс бичиг баримтаа бүрдүүлж, борлуулагч болох хүсэлтэй олон иргэд байгаагаас судалгаа хийж байгаад аль дүүргийн аль хороонд цэг байхгүй, дутмаг байна тэнд нь шинээр борлуулалтын цэгээ нээнэ.

-Иргэдэд түлшний карт тараагаад эхэлсэн. Ингээд иргэд өвөл хэрэглэх түлшээ нэг дор тонноор нь нөөцлөөд авъя гэхэд танай борлуулалтын цэгүүдийн ажилчид тэгж зарахыг хориглосон, өдөрт л нэг айлд хоёр шуудайг зарна гэсэн зүйл яриад байна. Энэ үнэн юм уу?

-Өдөр бүр хоёр, гурав, дөрвөн шуудайгаар авах нь зөв хэрэглээ. Зөв соёл. Шинэ бүтээгдэхүүн хэрэглээг дагаад шинэ соёл, хэрэглэх горим нээгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Тиймээс заавал тонноор нь чирээд хэл ам хийгээд яах вэ. Хэрэглээ хэрэглээгээрээ нэг айл өдөрт хоёр уут түлш түлдэг гэж бодоход хоёр гурав хоногийн түлшээ нэг дор аваад яваад байж болно шүү дээ. Тийм соёл хэрэглээтэй бол зүгээр байхгүй юу.

-Иргэд энэ асуудалд бухимдаж байна. Өдөр бүр хоёр шуудай нүүрс зөөгөөд явж байх боломж, цаг завтай хүн хэд байгаа билээ?

-Ер нь бол болно л доо. Тонноор нь ч юм уу хагас тонноор нь аваад хэрэглэж болно. Гэхдээ одоогоор тэгж зарж эхлээгүй байна. Нэг их удахгүй тонноор нь өгч эхэлнэ. Тонноор нь өгөхгүй гэсэн тушаал шийдвэр, дүрэм журам бол байхгүй.

-Сошиалаар танай компаниас цэгүүдэд ирж байгаа тоноор нь шуудайлсан цагаан ууттай түлшний бараг хагас нь нунтаг хог байгаа талаар бичлэг цацагдсан. Энэ юу болчихов?

-Тэр андуурал гарсан байсан. Борлуулалтын цэг ажиллуулж байсан хүмүүс эзгүй байх хооронд ээж нь түлшээ зарахаар хариуцаад үлдсэн ч юм уу тэгсэн юм шиг байна. Гэтэл нөгөө хүн маань өмнө нь өчнөөн олон тонн нүүрс шуудайлаад үлдсэн хогоо нэг шуудайнд бөөгнүүлж хийгээд буцаагаад манай компани руу ачуулах гэж байсан хогийг харчихаад уурлаж бухимдаад бичлэг хийсэн юм билээ. Түүнээс биш нэг тонн түлшний хагас нь тийм брак байна гэж огт байхгүй. Үүнийг зөвөөр ойлгоорой. Өөр борлуулалтын цэгүүдээр очоод үзсэн ч болно. Манай компани буцаагаад авсан бракуудаа үйлдвэр лүү буцаагаад ачиж байгаа. Бас нэг мэдээлэл дуулгахад худалдан авсан түлшнээс үлдсэн бракыг иргэд хадгалаад нэг шуудайгаа дүүрэнгүүт борлуулалтын цэгтээ аваачаад нэг шуудай түлшээр солиод авах боломжтой шүү. Ингэхээр иргэдэд алдагдалгүй юм.

-Танай түлшийг үнс ихтэй, ханан пийшинтэй айлыг халаахгүй байна гээд байгаа. Мөн танайх түлшнээс гарсан үнсийг худалдаж авна гэж сонсогдоод байна. Үнэн үү?

-Үнс худалдаж авна гэж яригдаагүй. Манайх туршилтаа монгол гэр, янз бүрийн зуухтай байшинд хийсэн. Илчийн хувьд маш сайн. Үнсний хувьд түүхий нүүрсийг бодоход харьцангуй их үнс гарч байгаа байх. Үнс их гарч байна гэдэг нь агаарт дэгддэг байсан хорт хий, химийн бодисууд нь шатаад дуусч байна. Үнс болж байна гэж ойлгох ёстой. Энэ бол давуу тал. Нийслэлээс үнсний асуудлыг шийднэ гэсэн. Өмнө нь сард нэг удаа үнс ачдаг байсан бол сард хоёр ачдаг болох арга хэмжээ авах юм билээ.

-Өнөөдөр гадаа 20 градусын дулаан байна. Ингэхэд л иргэдээс шүүмжлэл ирж байна. Хасах 20-30 градус хүрэх дүн өвлөөр ард иргэд дулаахан сайхан байна гэдэгт та бүхэн бүрэн дүүрэн итгэлтэй байна уу?

-Шүүмжилж байгаа нэг хэсэг хүмүүс байгаа. Хараад судлаад байхад гал түлдэггүй, орон сууцанд амьдардаг голцуу хүмүүс муулж шүүмжилсэн байна. Зууханд ганц мод шидэж үзээгүй хүмүүс гээд янз бүрийн хүмүүс байна. Бид хийсэн түлшиндээ бардам байгаа. 20-30 градусын хүйтэнг өнөтэй давна. Утааг бууруулсан, иргэд маань гомдол санал, чирэгдэлгүй өвөлжинө гэдэгт манай компани итгэлтэй байгаа. Ер нь бол бүрэн асааж дуусгалгүйгээр дээр нь түлшээ нэмээд яваад байж болно. Ер нь шинэ бүтээгдэхүүн болохоор хэрэглэхэд хүртэл шинэ горим шаардаж байна. Иргэд маань үүнд дасан зохицох хэрэгтэй. Хэрэглэж үзсэн иргэд харьцангуй ам сайтай байгаа.

-Үнийн хувьд өндөр үнэтэй байна гэсэн саналыг иргэд бас хэлж байсан. Үнийг бууруулах боломжтой юу?

-Үнийг одоохондоо бууруулах боломжгүй. Хоёр тонн түүхий нүүрс түлэх мөнгөөр нэг тонн түлш авна гээд байгаа шүү дээ. Тэгэхээр иргэдийн эдийн засагт харин ч хэмнэлттэй. Илчлэг чанарын хувьд манай нэг тонн түлш хоёр тонн түүхий нүүрс түлсэнтэй тэнцэх юм. Хэрэглээний хувьд ч гэсэн өмнө нь нэг айл өвөлд хоёр портер түүхий нүүрс хэрэглэдэг байсан бол тэр айл нэг портер сайжруулсан нүүрс хэрэглэх жишээтэй. Чанарын хувьд ийм ялгаатай.

-Уурын зууханд түүхий нүүрс зайлшгүй хэрэглэх шаардлагатай газрууд яах вэ?

-Гэр хорооллын цэцэрлэг, сургууль, албан байгуулагууд гэх мэт түүхий нүүрс зайлшгүй түлэх шаардлагатай газрууд нийслэлээс зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөлтэй бол түүхий нүүрс түлэх боломжтой.

48
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

48 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.218Зочин   • 10 сарын 2. 0 цаг 08 минут

Утаа буурсан байна

66.181.161.127зочин   • 9 сарын 29. 0 цаг 15 минут

хөгшөөн наадахыг түлэхээс өөр аргагүй болсон иргэд сонирхож санаа нь зовж байгаа гал түлэхэд модыг харалдсан зүгт нь чи шидээд байдаг бол утаа гарахаас асах нь юу л бол чи хүн доромжлох болоогүй байна ес эхлэхээр мод шидээд зогсож байгаараа

202.126.88.58МӨНХБОЛД   • 9 сарын 28. 8 цаг 34 минут

Битгий ингэж худлаа юм хийж мөнгө угааж байлдаа гал түлж бгаа нөхцөлд утаа гарна аа..

103.229.123.51Зочин   • 9 сарын 26. 21 цаг 19 минут

xaxaa hun elegled bdg soongo holoitoi suuri bshdee

66.181.161.118Зочин   • 9 сарын 26. 16 цаг 29 минут

гэр хогооллын 220,мянган айл гал түлж үзээгүй ,сураагүй энэ жил л гал түлж үзэж байгаа юм шиг ярих юмаа, эдийн үасагт хэмнэлттэй ч гэх шиг манайх 10сараас5хүртэл 3тонн нүүгс хэргэлдэг байсан гэтэл энэ жил 1өдөрт багаар бодход л1ш гэвэл сард30ш, 7сард210ш, буюу 5250тонн түлш хэрэглэхээр тоо гарч байна.Юун түлшний болон эдийн засгийн хэмнэлт вэ?Ард иргэдийгээ тоо бодож чадахгүй гэж бодоо юу ,та нарын яриад байгаагаар өдрийн 2,3шуудайгаар түлэх юм бол 5тн нүүрс байсан айл энэ жил 11000тн түлш түлж хоолгүй хоноцгоож, ядуурал л улам нэмэгдэх юм шив

103.14.38.136зочин   • 9 сарын 26. 13 цаг 58 минут

өөрсдөө энэ утгаагүй түлшээ туршиж үзсэн юм уу. Өөрсдөө гэрт амьдараад модоо түлээд түлшээ түлээд хүйтний улиралд нэг үздэ тэгээд дараа нь энэ ард түмэн үнэн яриад байна уу үгүй гэдгийг хэлэх хэрэгтэй ш дэ. Амныхаа зоргоор олон юм ярих хэрэгггүй л баймаар юм да

202.131.242.254зү   • 9 сарын 26. 13 цаг 56 минут

хйх

202.21.108.224Зочин   • 9 сарын 26. 13 цаг 23 минут

Энэ хүний ярьж байгаа зүйл нь тоон үзүүлэлтээсээ эсрэг юм яриад байгаа болохоор итгэхгүй байгаа юм, гал түлэ үзээгүй монгол хүн байхгүй шүү, өөрсдийн хийсэн дутуу дулимаг ажлыг шүүмжилэхээр шинжлэх ухааны онцгой нээлт хийсэн амьтан шиг л байх юм, жаахан мэдлэгтэй ярь л даа . Физикийн хичээл үзээгүй л амьтан юм байна.

202.21.108.224Зочин   • 9 сарын 26. 13 цаг 17 минут

Бүрэн шаталт байхгүй шатдаггүй хольц ихтэй болохоор үнс их гарч байгаа юм, үнс их нүүрс бол их хэмжээгээр түлэгдэнэ, түүхий нүүрснээс 2 дахин илүү үнс гарч байгаа бол тэр хэмжээгээрээ их нүүрс орно гэсэн энгийн л физик ухагдахуун шүү дээ. ** шидтэй л биш бол яахаараа үнс их гараад бага нүүрс зарцуулна гэж солиороод байна, дуугүй л хүйтэн шалгахад гайгүй байгаасай гэж залбирах хэрэгтэй, халуун агаар хүйтэн агаар ч шаталтанд шууд нөлөөлнө, судалгаагүй амаараа юм бүү ярьж бай л даа, ном унш боловсор тэгээд дараа нь бурж болно ш дээ.

202.131.245.10Зочин   • 9 сарын 26. 13 цаг 05 минут

Shaagaad bgaarai

66.181.161.100zochin   • 9 сарын 26. 12 цаг 41 минут

ene tulsh her utaatai yum boldoo utaagui bolchuul hurelsuukhiig demjiiyee baliar nuursee tulehee baigaachee

49.0.147.33зочин   • 9 сарын 26. 12 цаг 36 минут

америкт үйлдвэрлэсэн гэчих .яах нь вэ харяа

49.0.147.33аги   • 9 сарын 26. 12 цаг 33 минут

сайн юманд садаа мундахгүй.түлж үзээгүй байж л муулдаг юм.сэтгэхүй нь хөгцөрсөн улс л муулна

103.9.90.130Иргэн   • 9 сарын 26. 11 цаг 43 минут

Та нар анх удаа ийм ажил хийж эхэлж байгаагийн хувьд эхний ээлжинд өмнө нь Нүүрс борлуулдаг цэгүүдээр дамжиж худалдаагаа хий л дээ. Танай байгуулагаас өөрсдөө судалгаа хийж түлш борлуулах цэгийг нээсэн нь иргэдэд ойлгомжгүй, байршил нь бодит байдалтайгаа нийцэхгүй, иргэд 5-6 буудлын өмнөх цэгээс Сайжруулсан түлшээ авах хэрэг гараад байна. Өмнөх нүүрс борлуулдаг цэгийг тухайн хорооны иргэд мэддэг, үйлчлүүлээд дадсан байсан. Иймд эхний ээлжинд иргэдийн мэддэг цэгээр борлуулаад дараагаар нь та бүхэн шинэ цэгээ нээнэ үү.

66.181.161.23Ха   • 9 сарын 26. 11 цаг 26 минут

Сайн түлш бол магтахгүй яахав, ямарч хүн утаагүй л бхыг хүснэ, энд ямарч улс төр хэрэггүй ээ,

203.91.112.115Зочин   • 9 сарын 26. 11 цаг 24 минут

илчлэг сайтай үнэр утаагүй сайн түлш болсон байна лээ шүү чанарыг улам анхаарч иргэдийн саналыг авч байх нь зөв өө

66.181.161.69Зочин   • 9 сарын 26. 11 цаг 17 минут

Uhsen atsaaraa nuursnees 2 dahin ilchlegtei bdagiin tal shuudai nuurstei ch ttentsehgui.Ulaim tsaim hudlaa shaahaa boltsgoogood erthen oor arga hemjee avahgui bol ene ovliin hotiin tulshnii l

202.55.188.45Зочин   • 9 сарын 26. 10 цаг 51 минут

Улс төрийн зарим нам утааг багасгах арга хэмжээг аль болох тасалдуулах, зогсоох сонирхолтой байгаа яагаад гэвэл сонгуулийн чимээ ойртож байна , ядарсан хүмүүст 10000 төг өгөөд шахмал түлшийг муулж байна үүнийг нь Хөлсний сэтгүүлч нар мэдээллийн хэрэгслээр тарааж байна . Ард иргэд минь сонор сэрэмжтэй байж аливаа асуудалд бодьтой хандая

202.131.225.205Зочин   • 9 сарын 26. 10 цаг 32 минут

Bi neg l yum khelii, AN aa tonil tsaashaa. Khudlaa khar PR khiij gal tulj uzeegui bj khudlaa bichleg yavuulj khumuusiin tolgoig buu erguul. Yamar ch bsan, goyo asch bna, utaa n yadaj khamar gashuu orgiulj khar utaa gargakhgui bna. Khedii utaa garakh ch yadaj nuugeltsen khar bish bna, bugd tulvel yadaj arai baga bokhirdoltoi bkhaar bna. AN ta nar l gai bolj bna Mongoloos mini zailaad ug!!!

66.181.161.23Зочин   • 9 сарын 26. 10 цаг 25 минут

Стандарт гэж байдаг бх, үнс нь хэд бх естой юм болоо?

202.131.245.154гэр   • 9 сарын 26. 10 цаг 19 минут

Үнс их байна гэдэг чинь бүрэн шатахгүй байна гэсэн үг,юу гэнээ хорт бодисууд нь шатаад үнс их байгаа гэнэ үү.ёстой хуцаваа

66.181.169.108Зочин   • 9 сарын 26. 10 цаг 57 минут

бүрэн шатаад л үнс гардаг биз дээ. Үнс дахин шатдаггүй. Ер нь эрүүл мэндээ бодоод эсэргүүцэл үзүүлэлгүйгээр дасан зохицож амьдрах хэрэгтэй. Энэ бол бүх нийтийн эрүүл мэндийн төлөө хийгдэж байгаа ажил гэж ойлгож байгаа. Муулаад байгаа хүмүүс түүхий нүүрсээ зарж ашиг олох хүсэлтэй л байгаад байгаа юм болов уудаа.

202.131.228.114зочин   • 9 сарын 26. 10 цаг 07 минут

Бас арай нөгөө МАНАН гаас болж хүйтрээд байна гэж хэлэхгүй юм байгаа биз дээ

202.131.228.114зочин   • 9 сарын 26. 10 цаг 06 минут

Маргахгүй байя гэхээр болохгүй юм. Өвөл болохоор харагдана гэхээр мань мэт нь онд орохгүй хөлдөх тийшээ хандах гээд байдаг. Томчуулд нөөц төлөвлөгөө байгаа байх гэж найдахаас өөр аргагүй боллоо. Одоо мянга шүүмжлээд нэмэр алга. Мод сайн бэлдхээсл аргагүй боллоо

202.9.43.254Зочин   • 9 сарын 26. 10 цаг 04 минут

Машинаа гадаа тавьдаг жолооч нар өглөө босоод урд хойд шилээ хараарай бөөн саарал тоосонцор.урьд нь ингэдэггүй байсан.агаарт нарийн ширхэгт тоосонцор их хаядаг юм шиг бна

202.9.42.0Зочин   • 9 сарын 26. 9 цаг 59 минут

мод шиддэж гал түлдэггүй юмаа. тэнэг малаа .мал шиг болохоороо чи шиддэг байх. одоо илчгүй байж өвөл харж байя өдөрт айлын түлэх хэмжээг чи заадаг хэн бэ

112.72.12.3Зочин   • 9 сарын 26. 9 цаг 53 минут

Муу хэлээд байгаа нөхдүүд ч мод шидэж үзсэн үзээгүйдээ ч биш байхаа. Болж өгвөл бөөндөж аваад бусдад шахаа нэрт шулаа наймаагаа хийж өөрийн сэргэлэн ашигчаа гайхуулах эсвэл түүхий нүүрс оруулж зарах гээд үхэн хатаж байгаа физдисүүд байгаа юм биш үү? Ардчилал гэх тогтолцоонд ч хүн хүндээ чоно болж амьдрах болж тэхээс ч өөр алга болж дээ. Ер нь картаар өгөх нь зөв ш дээ. Илүү дутуу авч дамалсан хулгайн толгойг том чулуугаар хага цохихийм шүү олон түмээн

122.201.23.210Зочин   • 9 сарын 26. 9 цаг 51 минут

Өндөр настай хүмүүс яаж өдөр бүр 1 шуудайг үүрээд байх юм бэ. Үр хүүхдүүд нь нэг удаа зав гаргаад бөөнөөр нь аваад өгөх гэхээр болохгүй гэх юм.

122.201.23.210Зочин   • 9 сарын 26. 9 цаг 48 минут

Нүүрс бас фракцтай болоод байгаа юм уу. Сэтгүүлч нар боловсролдоо анхаармаар байна шүү Бодвол брак гэж байгаа юм бол уу гэж ойлголоо.

122.201.31.76Зочин   • 9 сарын 26. 9 цаг 33 минут

бөөний үнэ, жижиглэнгийн үнэ гэж баймаар юм, уян хатан байл да

203.217.139.225Зочин   • 9 сарын 26. 9 цаг 13 минут

ene muu yu gej doromjlood baina aa xaltaichaad

202.9.43.27иргэн   • 9 сарын 26. 9 цаг 09 минут

Манайхны муу зуршил юм уу? даа Шинэ юмийг дандаа муулдаг.Бас дээр нь УБ утаагүй болчих вий.Монгол сайхан болчих вий. гэсэн хэсэг нөхөд байгааг нуугаад яахав? Бас дээр нь эд нар сайн юм хийчих вий гэсэн нөхөд ч бий.Сайн сайхан болчихвол хэн хийсэн нь яахав? гэж уужим ухаанаар бодооч дээ нөхөд минь Бурхан шүүнэ шүү..._

202.126.89.49zuv shvv   • 9 сарын 26. 9 цаг 58 минут

tevcheertei hvlee odoohon vr dvn haragdana yagaa ch vgvi bhad bvv chalch tvlehgvi bol bolihg i uy uls ornii hugjild bvv gai bol

66.181.179.169зочин   • 9 сарын 26. 9 цаг 04 минут

Зууханд гал асааж нүүрс түлж үзээгүй атлаа хүний хийсэн хөдөлмөрийг шүүмжлэхийг урьтал болгодог хүмүүс байгаа нь харамсалтай. Түүхий нүүрсээ түлж утаа тортог, тоос шороондоо дарагдах дуртай гэмээр юмуу даа. Боловсон жорлонд орохгүй задгай жорлонд бие засна гэдэгтэй адил юм даа

202.126.89.49zuv shvv   • 9 сарын 26. 9 цаг 59 минут

bid nar ugaasaa iim

124.158.93.130зочин   • 9 сарын 26. 8 цаг 55 минут

энэ ажлыг эхлүүлсэн чинь сайн, утаагүй болох эхлэл, хийж байгаа ажилд сайжруулах зүйл зөндөө гарна, ажлын амжилт хүсье, монголчууд угаасаа шинэ юм хүлээж авахдаа муу шүү дээ

122.201.22.50Зочин   • 9 сарын 26. 8 цаг 44 минут

энэ чинь алиалж марзагнаад байдаг жүжигчин суурь гэж мөн юм биш үү хүн дуурайгаад бдаг бсан энэ ч өөрөө 1 мод галд түлж үзсн үү бас мэргэжлийн хүн мөн үү энэ мэт худлаа гарууд

66.181.169.108иргэн   • 9 сарын 26. 11 цаг 07 минут

Суурь биш байна

203.91.115.39иргэн   • 9 сарын 26. 8 цаг 44 минут

ее за за хогоо ачиж дийлдэггуй улаанбаатар одоо унсэндээ дарагдаж ухэх юм бна л даа

66.181.161.9Зочин   • 9 сарын 26. 8 цаг 40 минут

manai 2hogshin chingelteid ondorlog gazar baidag..tsas orbol mashin garahgvi. tvlsh 3tonniig abii geheer ogdoggvi. odor bolgon 2 shuudaig abch cgadahgvi,iim hvmvvs zondoo baigaa..yah be , holdoj vhehvv,vvniigee zohitsuulaach dee...tor zasag mini

202.9.42.6Зочин   • 9 сарын 26. 8 цаг 21 минут

ӨДӨР БОЛГОН ХОЁР ШУУДАИ НҮҮРС ГЭРЛҮҮГЭЭ ЗӨӨХӨӨР УНААНЫ ЗАРДАЛ МАШ ИХ ГАРЧ БАИНА

202.126.89.49zuv shvv   • 9 сарын 26. 10 цаг 00 минут

tegeed heneer zuulguh gesrn um zuuh ruu hiigeed ug geh um bna l daa bvv davar uurtuu mungu zarj sur

112.72.12.9Хөх Монгол   • 9 сарын 26. 9 цаг 59 минут

Дамлан зарах гээгүй биз дээ? хөгшөөн. Манайхан л болсон хойно яаж ийж хэдэн шуудай бөөндөж авчихаад хэн дуугайхан байна түүн дамлан зарчихаад би сэргэлэн хүн шүү? мангар хогийг мангартуулж байгаад илүү үнээр зарчихлаа гэх боложийг нь олгочих гээд байгаан биш үү? Муу ашигч дамчин хулгайчийг алмаар байдаг гэвч хуультай болохоор яая гэхэв аяархан түлхчихээр албаар савж унаад цагдаа шүүхээр гүйгээд зууралдаад зовлонтой л доо

59.153.85.102Гэр хороололын хүн   • 9 сарын 26. 8 цаг 20 минут

Батсуурь гэдэг хүн гуай Та унгадаг биз Арай унгасны чинь үнэр үнэртэй ус шиг үнэртдэг юм биш биз

112.72.12.5Зочин   • 9 сарын 26. 12 цаг 50 минут

Өмхий өөртөө сайхаан гэж чи сонссон л баймаар даа 59.153-ааа кккккк

109.169.23.82Зочин   • 9 сарын 26. 9 цаг 52 минут

тийм ш дээ эргүү мал минь чам шиг эргүү юманд бол тэгэж үнэртдэг юм

59.153.85.102Гэр хороололын хүн   • 9 сарын 26. 8 цаг 18 минут

1, Борлуулах цэг дээр самосвалаар буулгасныг чинь цэгийн нөхдүүд үйрмэгтэй нь рекламдаад байгаа жинд нь хүргэхгүй хэмжээтэй шуудайлж байна, 2, Наад түлшийг чинь тарвага сахиж байгаа юм шиг сахиж манаж түлэхгүй бол нүүрс шиг хийгээд орхичихвол шатмар болж харагдаад илч гаргахгүй байна. 3. Шатсан хойноо нүүрснээс их үнс гардаг юм байна, Юу хольчихдог юм Арай шавар нэмээд бөөрөнхийлчихдөг юм биш биз. Шатсан шаврын үнс шиг юм гараад байна. Ер нь бол нүүрснээс 2-3 дахин их үнс гарч байна. 4, Утаа бол нүүрс шиг л гарч байна, Хор уршиг нь ямар юм

202.21.127.166Зочин   • 9 сарын 26. 9 цаг 51 минут

Дулааныг нь сайн бариулах гэж шар шавар хольсон гэж дам яриа байсан шүү.Би л лав авч түлж үзсэн үнс аймаар ихтэй гарах юм байна лээ ард түмэн чинь худлаа хэлэхгүй шүү дээ яаж энэ өвөл онд орно доо бүү мэд

Шинэ мэдээ

Тэрбумтан Усманов WADA-д Оросын бүх тамирчдыг шийтгэхгүй байхыг хүсч захидал бичжээ7 минут 4 секундын өмнө1990-ээд оны одод өнөө цагт12 минут 4 секундын өмнөВИДЕО: Эрэгтэйчүүдийн Воллейболын клубын ДАШТ Лубэ Свитанова баг түрүүллээ SportsMan 51 м17 минут 4 секундын өмнөИраны сонгууль: 290 суудлын төлөө 16 000 хүн өрсөлдөнө22 минут 4 секундын өмнөОхидод өгөх зөвлөгөө: Хүчирхийллийн хохирогч болохоос сэргийлэх аргууд27 минут 4 секундын өмнөШинэ үеийн “LOCI” робот машиныг 3D принтерээр хэвлэв32 минут 4 секундын өмнөБуриадад Цагаан сараар хоёр хоног амарна37 минут 4 секундын өмнө“Алхангаа ярилцъя” арга хэмжээ Хан-Уул дүүрэгт амжилттай боллоо42 минут 4 секундын өмнөМакроны хөргийг буруу харуулан барьж, жагсаал хийжээ47 минут 4 секундын өмнөЭмийг орлуулж болохуйц хүнсний арван бүтээгдэхүүнийг эмч нар нэрлэжээ52 минут 4 секундын өмнөЗэвсгийн борлуулалтын хэмжээ өсжээ57 минут 4 секундын өмнөҮндэсний шигшээ баг мөнгөн медаль хүртжээ1 цаг 3 минутын өмнөDer Spiegel: АНУ-ын үйл ажиллагаа дэлхийн худалдааг уналтад хүргэнэ1 цаг 8 минутын өмнөМонголын “Алтан бөмбөг”-ийн эзэд пүрэв гарагт тодорно1 цаг 13 минутын өмнө“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргав1 цаг 18 минутын өмнөХятад улс нэг пуужингаар зургаан хиймэл дагуулыг хөөргөлөө1 цаг 23 минутын өмнөЛА Лейкэрс улирлын 21 дэх хожлоо байгууллаа1 цаг 28 минутын өмнөТүүхэнд үлдсэн санхүү ба ханшийн хямралууд1 цаг 33 минутын өмнөОросын тэрбумтан машинд мөргүүлж амиа алджээ1 цаг 38 минутын өмнөГалт уул дэлбэрэх үеэр жуулчид сураггүй болжээ1 цаг 43 минутын өмнөОросын тосгон руу сүрэг баавгай орж иржээ1 цаг 48 минутын өмнөХорих ангиас эд хөрөнгө алдагдсан талаар ШШГЕГ-аас тайлбар өгөв1 цаг 53 минутын өмнөДуучин Д.Отгонжаргал танигдахааргүй өөрчлөгджээ1 цаг 58 минутын өмнөГацуурт компани хүнсний ногооны бизнесээс гарч буйгаа мэдэгдлээ2 цаг 3 минутын өмнөЗууны манлай худалч ~ Таня Хеад2 цаг 8 минутын өмнөХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ2 цаг 13 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо2 цаг 18 минутын өмнө"Wonder woman" киноны хоёрдугаар ангийн трейлэр цацагдлаа2 цаг 23 минутын өмнөӨмнөд Африк бүсгүй ДЭЛХИЙН МИСС боллоо2 цаг 28 минутын өмнөШуналд автсан хүнийг шуламнаас доор2 цаг 33 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.