2019 оны 9-р сарын 30
13 цаг 15 минут

“Гоёл медикал” гоо сайхны эмнэлгийн гоо засалч Д.Энхбаяр: Үйлчлүүлэгчдийнхээ талархлын үгээр цэнэглэгддэг

Сайн байна уу? Юуны өмнө бүсгүйчүүдийг гоё сайхан болгох их ажлынхаа хажуугаар зав гаргасанд баярлалаа. Өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?

Сайн байна уу? Энэ сайхан өдрийн мэндийг танд болоод танай нийт уншигчдад хүргэе. Намайг Д.Энхбаяр гэдэг. “Гоёл медикал”  эмнэлгийн шивээсний гоо сайханч. Эмнэлэгтээ 5 дахь жилдээ ажиллаж байна.

“Гоёл медикал” эмнэлэг одоогоор гоо сайхны ямар, ямар төрлийн шивээс хийдэг вэ?

Манайх  бүсгүйчүүд, үйлчлүүлэгч нартаа хөмсөг, нүдний контур, уруулын гэсэн гурван төрлийн гоо сайхны шивээсний үйлчилгээг санал болгож байна. Тодруулбал, хөмсөгний шивээсний тухайд сүүлийн үед трэнд болоод байгаа үстэй мэт 6D шивээс манайд хийгддэг. Зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч хийлгэж болох бөгөөд яг л өөрийн хөмсөг мэт натурал харагддагаараа давуу талтай. Америкийн “Biotouch” будгаар шивдэг.

Харин уруулны шивээсний тухайд... Уруулаа битүү шивүүлсэн гэсэн бүсгүйчүүдтэй таарч байсан. Танайд мөн тийм үйлчилгээ байдаг уу?

Мэдээж байлгүй яахав. Гэхдээ тухайн хүний уруулын нимгэн зузаан, хэлбэр, өнгө алдсан байна уу гэдгээс шалтгаалан битүү хэлбэр үүсгэж шивэх үү эсвэл зөвхөн өөрийн хэлбэрийг нь тодотгож шивэх үү гэдгээ шийддэг. Сүүлийн үед мөн л уруулын битүү шивээс нэлээд эрэлттэй байгаа.

Контур шивүүлэх нь нэлээд зоригтой бүсгүйчүүдийн шийдвэр юм шиг санагддаг. Өвдөлт гэдэг ч юм уу?

Өвдөлт гэдэг зүйл хэдийн ард хоцорсон. Манайд  уруулын болон контур шивээс сонирхож ирдэг бүсгүйчүүдийн дийлэнх нь өвдөх үү гэж асуудаг. Гэтэл одоо чинь хэддүгээр зуун билээ. Өвдөлт намдаах, өвдөлтөөс урьдчилан сэргийлэх маш олон төрлийн тос болон бусад бүтээгдэхүүн гарсан байна. Бид тэр бүгдийг гоо сайхны үйлчилгээндээ нэвтрүүлсэн байгаа. Тиймээс тэр тал дээр айж эмээх, санаагаа чилээх зүйл ер байхгүй. Харин ямар ч төрлийн шивээс хийлгэхээр шийдсэн бол өөрийгөө маш сайн бэлдэх хэрэгтэй. Ядаж л жирэмсэн, хөхүүл, сарын тэмдэг ирсэн үед эсвэл алкохольны төрлийн зүйл хэрэглэсэн бол шивээс хийлгэж болохгүй гэдэг ч юм уу. Мөн шивээс хийлгэсний дараах гам гэж байдаг. Жишээ нь хөмсөгний шивээс хийлгээд хэсэг хугацааны дараа давтан шивээс тэгээд хэсэг хугацааны дараа үр дүн гарна шүү дээ. Гэтэл зарим бүсгүйчүүд маань шивүүллээ маргааш нь гоё болно гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг.

Хуучин шивээсээ өөрчлөх, эсвэл бүр арилгаад дахин шивүүлэх хүсэлтэй бүсгүйчүүд хэр их ханддаг вэ?

Яг энэ төрлийн асуудалтай маш олон бүсгүйчүүд манай эмнэлэгт ханддаг. Өөрөөр хэлбэл, нарийхан, хар хөх болсон хөмсөгтэй бүсгүйчүүд. Эсвэл бүдэгрээд улайсан, хэлбэр, хэмжээ, өнгө алдсан гэх мэт. Биднийг гээд зориод ирж байгаа бүсгүйчүүдээ аль болох гоё сайхан болгоод сэтгэл ханамж дүүрэн гаргахыг хичээдэг. Гэхдээ бүсгүйчүүд маань өөрийн гоо сайхандаа өөрчлөлт хийж илүү гоё, сайхан, өөртөө итгэлтэй болохоор сэтгэл шулуудсан л бол аль болох найдвартай, баталгаатай газраар үйлчүүлж байгаасай  гэж зөвлөмөөр байна. Тэгэхгүй хямд үнэ эсвэл танил найз нөхдөөрөө дамжуулан эмнэлгийн бус орчинд, мэргэжлийн бус хүнээр шивээс хийлгэх тохиолдол маш их байна. Эцэст нь та өөрөө л эрүүл мэнд, гоо сайхнаараа хохироод үлдэнэ. Тиймээс маш сайн судалж байж эрүүл мэнд, гоо сайхнаа даатгаарай.

Танд баярлалаа. Олон бүсгүйчүүдэд гоё сайхан төрх, өөртөө итгэх итгэлийг бэлэглээрэй.

Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Манай “Гоёл медикал” гоо сайхны эмнэлэгийг зориод ирсэн бүсгүйчүүд нүүрэндээ инээмсэглэл тодруулан, баярлалаа гэсээр л гардаг юм. Тэр олон үйлчлүүлэгчдийнхээ урмын үгээр цэнэглэгдэж, хурцлагдаж, ажилдаа дурлаж,  улам ихээр хичээх болно. Гоо үзэсгэлэнгээ илүү тодотгохыг хүсвэл манай эмнэлэгийг зориод ирээрэй.

 Хаяг: УБ хот , Модны-2 , Гантийн 40-А байр

Утас: 7607-4713 , 8870-0909

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ10 сар 22. 18:00Хүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ10 сар 22. 17:55Хэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга10 сар 22. 17:50“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ10 сар 22. 17:45Намар-өвөл 2019 трендүүд10 сар 22. 17:40Хүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ10 сар 22. 17:35Нисдэг цахилгаан такси10 сар 22. 17:3070 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм10 сар 22. 17:25“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ10 сар 22. 17:20Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 17:15Намар болсныг илтгэх найман зүйл10 сар 22. 17:10Британийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна10 сар 22. 17:05Парис 2024 оны Олимпийн логог танилцууллаа10 сар 22. 17:00Цагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ10 сар 22. 16:55Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай10 сар 22. 16:50Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 16:45“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”10 сар 22. 16:40Зимбабвегийн 55 заан үхжээ10 сар 22. 16:35“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ10 сар 22. 16:30Та аугаа хүн болох чадвараа олсон уу10 сар 22. 16:25Махидевран хатны бодит түүхээс10 сар 22. 16:20“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо10 сар 22. 16:15Цукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна10 сар 22. 16:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 16:07М.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан10 сар 22. 16:05Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна10 сар 22. 16:00Орост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ10 сар 22. 15:55Дуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ10 сар 22. 15:52“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ10 сар 22. 15:50Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо10 сар 22. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.