2019 оны 9-р сарын 26
16 цаг 20 минут

С.Лхагвацэрэн: Бодлого гаргагчид үр тариа л ярихаас хүнсний ногоо тариалагчдыг дэмждэггүй

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зохион байгуулж буй "Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019" чуулга уулзалт  "Тогтвортой хөгжлийг хангахад ЖДҮ эрхлэгчдийн оролцоо" сэдвийн хүрээнд өнөөдөр болж байгаа билээ. Энэхүү уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотод өрхийн тариалан эрхэлдэг С.Лхагвацэрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Та хэчнээн га газарт  ямар ногоо тарьдаг вэ?

-Би өрхийн тариаланч. Үндсэндээ хүнсний ногооны тариалан эрхэлдэг хүн. Бидний хэсэг нөхөд нийлээд 10 орчим га газарт хүнсний ногоо тарриалдаг. Хүнсний ногооны тариалан эрхэлдэг хүмүүсийг дэмжих дэмжлэг үнэхээр бага. Төр засгийнхан, салбар яамны албан тушаалтнууд, бодлого гаргадаг хүмүүс үр тариагаа л ярихаас хүнсний ногоо тариалдаг хүмүүсийг бараг дэмждэггүй. Уг нь хүнсний ногооны тариалан эрхэлж байгаа хүмүүсээ дэмжээд, эрүүл хүнсээр иргэдийг хангах, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд анхаармаар санагддаг. Хүнсний аюулгүй байдлаа  бодсон ч гэсэн эх орондоо хүнсний ногоо тариалж байгаа хүмүүсээ бага ч болов харж үзэх хэрэгтэй.

-Бүлэг, хоршоо болж тариалан эрхэлдэг юм уу?

-Бүлэг болж ажилладаг. “Зүүнхараа агро” гэдэг хоршоо  байгуулаад, Мандал сумандаа ажиллаж байна.   Улаанбаатарт хотод “Дундын хоршоо” гээд эцсийн бүтээгдэхүүн борлуулдаг хоршоо бий. 10 гаруй өрх нийлж бүлгээрээ ажиллана. Амьхандаа л бид нэгдээд, бодлогоо нийлүүлээд, зах зээлд хүч түрж өрсөлдөж, ашигтай ажиллах гээд байгаа юм. Гэвч төр засаг бодлогоор дэмжихгүй бол бид өөрсдөө хичээгээд дээшээ гарахад хэцүү байна.

-Ямар бодлого гаргавал зүгээр байна?

-Бид хавар ажлаа эхэллээ гэхэд намар ургацаа хураагаад, ногоогоо, бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр, хаана борлуулахаа мэдэх боломжгүй. Улаан буудай тариалж байгаа хүмүүс гэхэд намар тэдэн төгрөгөөр борлуулна, урамшуулал нь тэд гээд тооцдог. Бидний хувьд хавар ногоогоо тариад, намар хураасныхаа дараа л борлуулах ажилдаа ордог. Заримдаа зарагдахгүй хаягдах ч тохиолдол байна.

-Та бүхнийг үйлдвэрлэгч гэж тооцож, зээл тусламж үзүүлдэг үү. Эсвэл жижиг, дунд үйлдвэрлэгч гэж тооцдоггүй юм уу?

-Баялаг бүтээгч гэсэн ангилал руу оруулдаг. Түүнээс биш жижиг, дунд үйлдвэрлэгч гэдэг ангилалд оруулдаггүй. Гэхдээ хоршоо болчихвол энэ ангилалд оруулж болно л гэсэн. Гэхдээ яг хөөцөлдөөд явахаар хэцүү байдаг юм билээ.

-Тарилан эрхлэгчдэд үрийн буудай өгөх, техникээр хангах ажлыг төрөө хийдэг. Өрхийн тариалан эрхэлж байгаа хүмүүст ногооны үр хөнгөлөлттэй үнээр өгөх дэмжлэг бий юу?

-Дэмжлэг бараг байхгүй. Тариалан эрхлэлтийг дэмжих санд 700 гаруй хүлэмж ирлээ л гэдэг. Гэтэл Мандал сумын тариаланчид цөөхөн хэдийг л авсан.  Бид авах гээд асуухаар дууссан гэдэг хариулт өгдөг. Бид Хятадын хүнсний ногоотой өрсөлдөхийн тулд хүлэмж, зоорь хоёртой болох хэрэгтэй. Хүлэмжтэй байвал нэг сарын өмнө нарийн ногоогоо зарах боломжтой. Зоорьтой бол хадгалсан ногоогоо зарах боломжтой болно. Тэгж байж Хятадаас оруулж ирж байгаа импортын ногоотой өрсөлдөх боломжтой болох юм. Гэтэл биднийг дэмжих дэмжлэг тун тааруу. Би хувьдаа ногоочдыг сайн дэмжээд өгөөсэй гэж боддог. Эрүүл хүнс гэхээр гол нь хүнсний ногоо л байдаг юм. Тиймээс экологийн цэвэр бүтээгдэхүүн, хүнсний ногоог ард иргэд хэрэглээсэй. Өнөөдөр ард иргэдийн хэрэглэж байгаа, гаднаас импортоор орж ирсэн ногоо одоо муугаар нөлөөлөхгүй ч гэсэн үр хүүхдэд нөлөө нь гарна. 50 төгрөгийн хямд гээд гаднаас оруулж ирсэн ногоо хэрэглэх хэрэг байна уу даа. Цэвэр бүтээгдэхүүнээ л хэрэглэе. Экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэнэ гэдэг чинь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байна л гэсэн үг.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.