Сарьдагийн хийд 350 жилийн дараа  Монголын үндэсний түүхийн музейд “заларлаа”

Өнөөдөр Үндэсний түүхийн музейд  Сарьдагийн хийдийн олдворын үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ дахь МАН бүлгийн даргын дарга Д.Тогтохсүрэн нарын албаны хүмүүс оролцсон.

Сарьдагийн хийд  Халхын Түшээтхан аймгийн Дархан Чин вангийн хошуу буюу Одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн нутаг Сарьдаг хайрхан уулнаа оршиж байв.  Энэ хийд тухайн цагтаа Халхын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн  ордон байсныг түүхчид нотолжээ.  

ШУА-ийн Түүх, угсаатны хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан эрдэмтэн судлаачдын Үндэсний шинжилгээний баг 2013-2018 оны хооронд зургаан жилийн турш Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдэд хээрийн малтлага судалгаа хийсэн. Энэхүү судалгааныхаа үр дүнг өнөөдөр олон нийтэд таницуулж буй нь энэ.  Үзэсгэлэн энэ оны 12 дугаар сарын 20 хүртэл олон нийтэд нээлттэй байх бөгөөд Сарьдагийн хийдээс олдсон түүхэн олдворуудыг дэлгэн үзүүлжээ.

Сарьдагийн хийдийг анх 1654 оны гал барс жил эхэлж 32 жилийн турш байрьж байгуулж, 1686 онд дуусгажээ.  Харамсалтай энэ хийд 1688 онд эхэлсэн Халх-Ойрадын  самууны үеэр шатаж  нурсан аж Өөрөөр хэлбэл бүрэн баригдаж дууссанаасаа хойш ердөө хоёр жилийн нүүр үзсэн байна.

Судалгаа малтлагын үеэр Цагийн гурван  бурхан буюу Гэрэл сахигч/Одсүрэн/, Бурхан багш /Шагжамуни/, Асралт /Майдар/ бурхан болон Язгуурын таван бурхны маш олон шавар  баримал олджээ.  Язгуурын таван бурхан гэдэг нь Цаглашгүй гэрэлт /Амитба/, Тус бүтээгч /Амогадди/, Машид гийгүүлэгч, Эрдэнэ үүсгэгч  бурхан бөгөөд эдгээр бурхны  1000 гаруй шавар барималыг үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. 

Эдгээр олдворыг ШУА-ийн  түүх, угсаатны хүрээлэнгийнхэн засч, сэргээж уг үзэсгэлэнд залсан байна билээ.  

Түүнчлэн  малтлагын үеэр нарны цаг, буу зэрэг Европт үйлдвэрлэсэн эд өдгийн зүйл олдсон нь Монголын анхдугаар Богд гэгээн  гадаад харилцаанд онцгой анхаарч байсныг илэрхийлнэ. Тухайлбал тэрхүү нарны цагийг  1650-иад оны үед Германы Нюрнбург хотод үйлдвэрлэсэн байх магадлалтай гэжээ.

Тус хийд нь Хэнтий нурууны Сарьдаг хайрханы өвөрт битүү модон дунд уул өөд өгсүүлэн барьсан бөгөөд нийтдээ 12 барилга, 3 суварга болон чулуу, шороон хэрэмний туурь байгаа аж.  Хийдийг Түвэдийн уран барилгыг үндэслэн барихдаа  монгол хийц сэтгэлгээ, шийдлйг оруулж урлажээ.

Түүхэн эх сурвалжид  Өндөр гэгээн Занабазар Түвэдээс эргэж ирээд гал барс жил Хэнтий ханы өвөрт шажинг бадраагч Рибогэжайганданшоддублин хийдийг байгуулсан тухай өгүүлсэн байдаг бөгөөд тэр нь энэхүү Сарьдагийн хийд ажгуу.   

Г.Тулга

 

 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.24.122Зочин   • 9 сарын 28. 11 цаг 19 минут

Лам нар яагаад тарни уншаад 30-д оны хэлмэгдүүлэлтийг зовохгүй даваагүй юм бол.Бузоыг арилгахын тулд арай өөр шинэ арга хэрэгтэй байна.

174.237.138.123Зочин   • 9 сарын 28. 6 цаг 21 минут

Mongolchuud min!! Yaamar ch shashind buuu itge! Shashin gedeg bol huniiig todorhoi yos zuin hemjeend barij baidag uzel surraliiiin zevseg yum!!!! Uursduduuuuu l itge!

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.