2019 оны 9-р сарын 27
17 цаг 04 минут

Сарьдагийн хийд 350 жилийн дараа  Монголын үндэсний музейд “заларлаа”

Өнөөдөр Үндэсний түүхийн музейд  Сарьдагийн хийдийн олдворын үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ дахь МАН бүлгийн даргын дарга Д.Тогтохсүрэн нарын албаны хүмүүс оролцсон.

Сарьдагийн хийд  Халхын Түшээтхан аймгийн Дархан Чин вангийн хошуу буюу Одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн нутаг Сарьдаг хайрхан уулнаа оршдог.  Энэ хийд тухайн цагтаа Халхын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн  ордон байжээ.  

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан эрдэмтэн судлаачдын Үндэсний шинжилгээний баг 2013-2018 оны хооронд зургаан жилийн турш Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдэд хээрийн малтлага судалгаа хийсэн. Энэхүү судалгааныхаа үр дүнг өнөөдөр олон нийтэд таницуулж буй нь энэ.  Үзэсгэлэн энэ оны 12 дугаар сарын 20 хүртэл олон нийтэд нээлттэй байх бөгөөд Сарьдагийн хийдээс олдсон түүхэн олдворуудыг дэлгэн үзүүлжээ.

Сарьдагийн хийдийг анх 1654 оны гал барс жил эхэлж 1686 он буюу 32 жилийн турш байрьж байгуулжээ. Харамсалтай энэ хийд 1688 онд эхэлсэн Халх-Ойрадын  самууны үеэр шатаж  нуржээ. Өөрөөр хэлбэл бүрэн баригдаж дууссанаасаа хойш ердөө хоёр жилийн нүүр үзсэн байна.

Судалгаа малтлагын үеэр Цагийн гурван  бурхан буюу Гэрэл сахигч/Одсүрэн/, Бурхан багш /Шагжамуни/, Асралт /Майдар/ бурхан болон Язгуурын таван бурхны маш олон шавар  баримал олджээ.  Язгуурын таван бурхан гэдэг нь Цаглашгүй гэрэлт /Амитба/, Тус бүтээгч /Амогадди/, Машид гийгүүлэгч, Эрдэнэ үүсгэгч  бурхны 1000 гаруй шавар баримал олджээ. 

Эдгээр олдворыг ШУА-ийн  түүх, угсаатны хүрээлэнгийнхэн засч, сэргээж уг үзэсгэлэнд залсан байна билээ.  

Түүнчлэн  малтлагын үеэр нарны цаг, буу зэрэг Европт үйлдвэрлэсэн эд өдгийн зүйл олдсон нь Монголын анхдугаар Богд гэгээн  гадаад харилцаанд онцгой анхаарч байсныг илэрхийлнэ. Тухайлбал тэрхүү нарны цагийг гэхэд 1650-иад оны үед Германы Нюрнбург хотод үйлдвэрлэсэн байх магадлалтай гэжээ.

Сарьдагийн хийд нь Хэнтий нурууны Сарьдаг хайрханы өвөрт битүү модон дунд уул өөд өгсүүлэн барьсан бөгөөд нийтдээ 12 барилга, 3 суварга болон чулуу, шороон хэрэмний туурь байгаа аж.  Хийдийг Түвэдийн уран барилгыг үндэслэн барихдаа  монгол хийц сэтгэлгээ, шийдлйг оруулж урлажээ.

Түүхэн эх сурвалжид  Өндөр гэгээн Занабазар Түвэдээс эргэж ирээд гал барс жил Хэнтий ханы өвөрт шажинг бадраагч Рибогэжайганданшоддублин хийдийг байгуулсан тухай өгүүлсэн байдаг бөгөөд тэр нь энэхүү Сарьдагийн хийд ажгуу.   

Г.Тулга

 

 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.130Халх Монгол   • 9 сарын 27. 19 цаг 58 минут

Халх түмний минь заяа буянгаар тодорсон Халхын анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ10 сар 22. 18:00Хүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ10 сар 22. 17:55Хэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга10 сар 22. 17:50“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ10 сар 22. 17:45Намар-өвөл 2019 трендүүд10 сар 22. 17:40Хүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ10 сар 22. 17:35Нисдэг цахилгаан такси10 сар 22. 17:3070 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм10 сар 22. 17:25“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ10 сар 22. 17:20Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 17:15Намар болсныг илтгэх найман зүйл10 сар 22. 17:10Британийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна10 сар 22. 17:05Парис 2024 оны Олимпийн логог танилцууллаа10 сар 22. 17:00Цагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ10 сар 22. 16:55Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай10 сар 22. 16:50Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 16:45“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”10 сар 22. 16:40Зимбабвегийн 55 заан үхжээ10 сар 22. 16:35“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ10 сар 22. 16:30Та аугаа хүн болох чадвараа олсон уу10 сар 22. 16:25Махидевран хатны бодит түүхээс10 сар 22. 16:20“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо10 сар 22. 16:15Цукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна10 сар 22. 16:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 16:07М.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан10 сар 22. 16:05Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна10 сар 22. 16:00Орост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ10 сар 22. 15:55Дуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ10 сар 22. 15:52“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ10 сар 22. 15:50Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо10 сар 22. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.