2019 оны 9-р сарын 28
14 цаг 43 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 017-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа


   Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагч Х.Баттулга Өнөөдөр Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонт, Монгол Улсын Гавьяат Барилгачин, Хошууч Генерал Х.Жүгдэрнамжилийн Нэрэмжит Зэвсэгт Хүчний 017 Дугаар Ангийн Үйл Ажиллагаатай Танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа нар тус ангид ажиллав.

Барилгын цэргийн гэж нэрлэгддэг тус анги барилга угсралт, төмөр бетон материал хийцийн үйлдвэр /мужааны, вакум цонхны, агааржуулалт, халаалтын тогоо үйлдвэрлэлийн зэрэг цех багтана/ гэсэн үндсэн салбартай үйл ажиллагаатай явуулдаг талаар Зэвсэгт хүчний 017-р ангийн захирагч, ахмад Т.Амартүвшин танилцуулсан юм.

Энэ анги 16 хүртэлх давхар барилга угсралтын ажил гүйцэтгэх, зураг төслийн ажил боловсруулах, барилга-инженерийн ангиудын барилгын бага мэргэжилтэн бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй ажилладаг байна. Энэ хүрээнд 2009 оноос эхлэн барилгын засал чимэглэл, өрөг угсрагч, мужаан, гагнуурчин, бетон арматурчин зэрэг өргөн мэргэжлээр алба хаагчдад хос мэргэжил эзэмшүүлжээ.

Барилга угсралтаас гадна төмөр бетон материал хийцийн үйлдвэр нь нүхтэй блок, эко хавтан, авто болон явган замын хашлага, 2-3 давхар шиллэгээтэй вакум цонх, хаалт, төрөл бүрийн металл хийц, ширээ сандал, тавцан, сүүдрэвч гээд маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн энэ цаг үед барилгын цэргийн суурь болсон 017-р ангийг бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцох ёстой гээд энэ асуудалд анхаарал хандуулахыг ЗХЖШ-ын дарга А.Ганбатад үүрэг болгосон юм. Мөн энэ ангид байгаа барилгын угсралтын мэргэжилтэн, техник хэрэгслийг бүрэн ашиглаж, аливаа бүтээн байгуулалт, тендерт оролцуулах асуудлаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.118.72Зочин   • 10 сарын 2. 12 цаг 51 минут

барилгын цэрэг уул нь их хэрэгтэй салбар даа,,,төрийн цэргийн бодлогод бэхжүүлж мэрэгшүүлж чадвал бүтээн байгуулалтад цаашдаа хэрэг болно,,хугацаат цэргийн албаны нөхдүүд барилгын ажлын дөртэй болж халагдаж байваас амбаараа босгох ,ядаж бөхлөх ажил хийж сурна даа.Ерөнхийлөгчийг дэмжиж байна.

66.181.183.234Зочин   • 9 сарын 30. 22 цаг 30 минут

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг шиг цаана нь тогоо генерал сууж байх юм, юу хийж байгаан бол.

202.126.88.194Зочин   • 9 сарын 30. 11 цаг 43 минут

Ангийн захирагч арай2 арын хаалганы юмнууд

202.126.89.233Зочин   • 9 сарын 29. 11 цаг 54 минут

Хаха ахмад цолтой ангийн захирагч арай л дэндүү шахаа юу.ядаж дэд хурандаа ажилласан жил нь 20 жил байж болдоггүй юм уу

202.55.188.88уншигч   • 9 сарын 28. 23 цаг 42 минут

Барилгын Цэрэг хэмээх аугаа том айл байж Монгол орны хаана ч хүрч улс орны хөгжилд асар их хувь нэмэр оруулсан байгууллагыг татан буулгаж олон хүний хувь заяаг Н.Энхбаярын ЗГ үгүй хийсний гавьяагаар одоо монгол улсад хятад барилгачид нэртэй түрэмгийлэгчид энэ салбарыг эзэллээ.Ашгүй ерөнхийлөгч маань энэ байдлыг засаж БЦг цаашид бүхий л талаар дэмжиж ажиллана гэж найдья

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 15:00Байгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм12 сар 7. 14:55АНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ12 сар 7. 14:50Зөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…12 сар 7. 14:45ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод12 сар 7. 14:40"Анхдагч" ах нар12 сар 7. 14:35Нийслэлийн бүсэд баавгай орж иржээ12 сар 7. 14:34Өвөрмөц авьяастай 15 алдартан12 сар 7. 14:30Их Британид 121 граммын цул алт олджээ12 сар 7. 14:25Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана12 сар 7. 14:22Англи хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ12 сар 7. 14:20Дэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ12 сар 7. 14:15Volkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ12 сар 7. 14:10Валютын ханш12 сар 7. 14:05Дэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ12 сар 7. 14:00Таеквондогийн "Москва гран при финал-2019"12 сар 7. 13:55Видео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу12 сар 7. 13:50Брэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй12 сар 7. 13:45Нийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна12 сар 7. 13:40Halsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа12 сар 7. 13:35УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...12 сар 7. 13:30“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо12 сар 7. 13:25Мелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ12 сар 7. 13:202018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ12 сар 7. 13:15Онгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно12 сар 7. 13:10БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл12 сар 7. 13:05УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...12 сар 7. 13:00Миссээ дэмжих үү12 сар 7. 12:55Б.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ12 сар 7. 12:50ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод12 сар 7. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.