Сар хүрэхгүй хугацаанд 440 сая төгрөг цуглуулж, Б.Амингэрэл охинд амьдрал бэлэглэсэн МОНГОЛ БҮСГҮЙ

Долоохон сартай ч өөрийн балчир биедээ багтамгүй их тэвчээр, хатуужлыг гаргаж амьдрахын төлөө тэмцэж байсан Б.Амингэрэл охинд туслахаар хандивын аян өрнүүлж, сайхан сэтгэлт монголчуудынхаа ачаар санасандаа хүрч чадсан Ж.Ариунжаргал гэх бүсгүйтэй уулзаж,  цөөн хором ярилцлаа.

Тэрбээр хайртай охиндоо амьдрал бэлэглэхээр 440 сая төгрөгийн эрэлд гарч,  арга мухардаж суусан аав, ээжид халуун сэтгэлээр тусалж,  Монгол түмнийгээ уриалан 22-хон хоногийн дотор хагалгааны зардлыг нь 100 хувь цуглуулж,  бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэж, нэгэн гэр бүлийг бүтэн болгож чадсан гайхалтай эмэгтэй юм.

-Маш бага хугацаанд Монгол түмнээ нэгтгэж,  долоохон сартай бяцхан охинд амьдрал бэлэглэсэн танд баяр хүргэе. Анх яагаад Б.Амингэрэл охинд туслахаар шийдсэн талаараа хуваалцаач?

-Би одоогоос хоёр жилийн өмнө хөхний хорт хавдар туссан найздаа тусалж, хандивын аян өрнүүлээд 50 сая төгрөг цуглуулж,  хагалгаанд нь оруулаад эрүүл болгож байсан. Тэрийг  Б.Амингэрэл охины аав,  ээж нь дам сонссон юм  билээ. Тэгээд надад хандсан. Очиж уулзаад,  гэдэс нь байдгаараа цэрдийчихсэн, өвчиндөө шаналж байгаа жаахан охиныг хараад би л туслах ёстой байна гэж бодоод туслахаар шийдсэн. Надтай холбогдохоосоо өмнө аав нь Монгол таунд  очиж,  хэд хэдэн хайрцаг тавиад,  хандивын аян өрнүүлсэн юм билээ. Харамсалтай нь нэг ч хүн хандив өгөөгүй байсан. Тиймээс би аавтай нь хамт дахиж Монгол таунд  очоод,  хайрцагыг нь авч үүдэнд нь зогсоод "Монголчуудаа энэ залуугийн долоохон сартай охин нь хүндээр өвдчихсөн. Амийг нь аврахад 440 сая төгрөг шаардлагатай. Та бүхэн ядаж ганц аяга цайныхаа мөнгийг ч болов илүүчлээч" гэж гуйгаад,  ганцхан өдрийн дотор 1 сая 59 мянган вон цуглуулсан. Тэрний дараагаас өдөр болгон лайв хийж хандивын аяныг өрнүүлсэн. Би хандивын аян өрнүүлж байхдаа өөрийнхөө гар дээр ганц төгрөг ч аваагүй. Шууд ээж, аавынх нь дансыг тавиад,   бүх мөнгийг нь төвлөрүүлсэн. 

-Хандивын аяныг өрнүүлээд явж байхад хэцүү санагдаж,  шантрах үе байв уу. Зарим лайв дээр уйлж байгаа харагдсан?

-Хэдий богино хугацаа ч гэсэн баярлах, гуних зүйл олон байсан. Би тэр охинд туслах ёстой. Заавал эрүүл саруул болгож чадна гэсэн сэтгэлээр огт танихгүй хүмүүст туслах гээд өөрийн ажлыг хойш нь тавиад,  үхэн хатан зүтгэж байхад элдэв муу үгээр хэлж байсан хүмүүс цөөнгүй байсан.  Тиймэрхүү зүйлд сэтгэлзүйн бэлтгэлгүй байсан учраас заримдаа шоконд орох цочирдох үе байсан. Гэхдээ саараасаа сайн нь олон байсан учраас надад маш их хүч өгсөн. Мөн би Монголын ард түмнийхээ сайхан сэтгэлд итгэж байсан учраас чадна гэдэгтээ итгэлтэй байсан.  Яг лайв хийгээд дууссаны дараа эхэндээ 8-9 сая төгрөг дансанд нь ордог байлаа. Сүүлдээ лайв хийгээд дуусангуут 30-40 саяараа хандив орж ирдэг болсон. Энэ нь надад "Би чадна, 440 сая төгрөгийн цуглуулна" гэсэн итгэлийг өгч байсан. 

-Энэ бүх зүйлийг давж гараад хагалгааны зардлаа цуглуулж, хагалгаа амжилттай боллоо гэх мэдээг сонсох гайхалтай сайхан мэдрэмж байсан байх?

-Эмчилгээний зардлаа 100 хувь цуглуулж чадсан ч хагалгаа гэх маш том даваа үлдсэн байсан. Хагалгаа маш удаан үргэлжилсэн. Бид ганцхан Б.Амингэрэлийг биш аавыг нь бас хамт хагалгааны өрөөнд оруулсан учраас маш их санаа зовж байсан. Зөвхөн бид гэлтгүй Монголын ард түмэн бүгдээрээ залбирч байсан. Тэр ч утгаараа хагалгаа амжилттай боллоо. Аав,  охин хоёр хоёулаа сайн байгаа гэх мэдээ хамгийн сайхан мэдээ байсан.  Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. 

-Одоо Б.Амингэрэл охины биеийн байдал ямар байгаа вэ. Та байнга холбоотой байдаг уу?

-Байнга холбоотой байдаг. Биеийн байдал нь бол сайн байгаа. Гэхдээ дархлааг нь 100 хувь бууруулж байгаад хагалгаа хийсэн учраас одоогоор эмчийнхээ хяналтад эмчилгээ хийлгэж байгаа. Энэ эмчилгээ нь багагүй хугацаа шаардах юм байна лээ. 

-Танд дараагийн удаа өөр хэн нэгэнд иймэрхүү байдлаар туслах бодол бий юу?

-Б.Амингэрэл охины хандивын аяны дараагаас бараг өдөр болгон цаг тутамд надад "Бидэнд туслаач" гэх утга бүхий хүсэлт ирж байгаа. Харамсалтай нь надад тэр болгонд нь туслаад байх боломж байхгүй. Би өөрөө оюутан. Солонгост мастерт сурдаг. Хандивын аян өрнүүлнэ гэдэг ажил, хичээлийнхээ хажуугаар амжуулж болохоор ажил биш. Сая Б.Амингэрэл охины хандивын аяны үеэр би өөрийнхөө бүх зүйлийг хойш нь тавиад,  22 хоногийн турш өдөр шөнөгүй хандивын аянд анхаарлаа хандуулсан. Тиймээс хүн болгонд туслах боломж байхгүй. Магадгүй яг Б.Амингэрэл охин шиг миний л тусламж хэрэгтэй тийм хүн байгаад. Би л энэ хүнд туслах ёстой. Туслахгүй бол болохгүй гэсэн сэтгэлийн дуудлага ирвэл мэдээж тусална. 

-Хандивын аянд нэгдэж, бяцхан охинд амьдрал бэлэглэсэн Монгол түмэндээ хандаж юу хэлмээр байна?

-Элэг нэгт Монгол ахан дүүсдээ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна. Хэдийгээр Ж.Ариунжаргал гэх хувь хүн энэ хандивын аяныг санаачилж, эхлүүлсэн ч би ганцаараа бол ямар ч хүчгүй, энгийн нэг эмэгтэй, адилхан охин үртэй эх хүн. Тиймээс миний лайвуудтай хамт байж, хандивын аянд нэгдсэн Монголын ард түмэн бол үнэхээр гайхалтай.  Та бүхэн минь байгаагүй бол Б.Амингэрэл маань хагалгаандаа орж чадахгүй байх байсан.  Цаг мөч бүртэй уралдан 440 сая төгрөгийг цуглуулах тэр л эгзэгтэй хүнд мөчид ХАНДИВ ӨРГӨСӨН бүх л хувь хүмүүс албан байгууллага ард олон та бүхэндээ хүндэтгэлтэйгээр мэхийн ёслоё. Тэнгэрийн тоог газарт буулгаж бяцхан гүнжээ аварч чадсан МОНГОЛЧУУД МУНДАГ байлаа гэж хэлмээр байна.

 

 

34
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

34 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.180.12Зочин   • 9 сарын 30. 22 цаг 39 минут

Ядарсан зовлон үзсэн хүн л илүү тусалдаг юм билээ.

66.181.185.219Зочин   • 9 сарын 30. 14 цаг 56 минут

Шударга журам медаль олгоорой. Том болсон хойноо Амингэрэл охин жил бүрийн цагаан сараар ачтантайгаа золгодог байх ёстой шүү.

67.180.129.0зочин   • 9 сарын 30. 14 цаг 07 минут

Ийм ажлын ард гарна гэдэг мундаг байнаа. Үнэхээр сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, уйгагүй бүсгүй юмаа. Цаг хугацаа тулсан, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа үeд ийм хүн таарна гэдэг бурхны хишиг байхаа. Залуус минь охиноо сайхан асарч, сайн хүн болгоорой. Арианжаргал бүсгүй минь нэр шигээ сайхан сэтгэлтэй юмаа.

192.82.64.153Зочин   • 9 сарын 30. 14 цаг 05 минут

баяр хүргэе төр хийж чадаагүй зүйлийг хийсэн МУНДАГ юмаа амжилт хүсье

192.82.64.186Зочин   • 9 сарын 30. 13 цаг 48 минут

Ter chadardag sagchin zaluugiin Mungu xaachsan be. Ard tumnees 1 terbum orchim tugrugnii xandiv avchxaad zaluu n uxenguut mungiig n ger buliinx n avchixsan uu. Ter mungu busad xuuxdiin emchilgeend zartsuulagdah yostoi baisan yum daa uul n .

202.179.31.22oyunerdene   • 9 сарын 30. 13 цаг 28 минут

minii nz unenheer mundag hun dee

64.119.22.185Зочин   • 9 сарын 30. 13 цаг 23 минут

Сайхан сэтгэлт охин минь, чамд маш их баярлаж байна. Ямар сайхан мэдээ уншив аа. Аз жаргал сайхан бүхнийг хүсэн ерөөе

202.55.188.90уншигч   • 9 сарын 30. 12 цаг 30 минут

Сайхан сэтгэлтэй Ариунжаргалын ач буянаар нэг айл элэг бүтэн боллоо.Чамд хамгийн сайн сайхныг хүсье.Буян чинь үргэлж дэлгэрч яваг

202.9.44.115Зочин   • 9 сарын 30. 11 цаг 43 минут

estoi vils zaya ni tegshirch buyan ni ariwjax boltugai xuduu bdag bolxoor iim zvilees vldej bx ym da za ta bvxend az jargal xvsie

192.82.66.217Баадай   • 9 сарын 30. 11 цаг 43 минут

энэ өглөө ёстой гоё мэдээ уншиж ажил эхэллээ, хол байсан ч хажууд байгаа мэт бусдад сайхан энерги өгсөн, тэр жаахан охиныг дахин хүн болгосонд баярлалаа. Хамгийн сайн сайхныг хүсэн ёрөөе

103.206.194.6Монгол хүү   • 9 сарын 30. 11 цаг 05 минут

Ямар мундаг юм бэ. Сайн байна даа... Монгол хүн монгол хүнээ гадаадын хүмүүстэй байхад нь илүүд дотно, хүндлэлтэй харьцаж эхэлж байж л бидний МОНГОЛ УЛС ЭРЧИСЭЭ АВЧ ЭХЭЛНЭ ДЭЭ...

103.10.22.14сүрэн   • 9 сарын 30. 10 цаг 24 минут

мундаг.ийм хүний ажил үйлс нь сэтгэлчлэн бүтнэ дээ.монголын үрс маш олон болтугай

202.21.100.210Зочин   • 9 сарын 30. 10 цаг 09 минут

mundag xuuxen bnaa

124.158.75.8Зочин   • 9 сарын 30. 10 цаг 08 минут

Амингэрэл охинд тусласан сайхан сэтгэлт Ариунжаргалд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Үргэлж гэрэлтэж нар шиг мандаж яваарай.

66.181.182.241Зочин   • 9 сарын 30. 10 цаг 00 минут

Гайхамшигтай. Жинхэнэ монгол эх байна. Миний дүү урт насалж удаан жаргаарай. Бусдад тусалдаг хүнд бурхан тусалдаг юм гэнэ лээ. Чиний ариун цагаан үйлс бүхэн чинь бүтэж явах болтугай

103.229.120.136zochin   • 9 сарын 30. 9 цаг 55 минут

mundag yum aa amjilt

43.228.131.196анхаар   • 9 сарын 30. 9 цаг 55 минут

энэ бол миний хувийн бодол шүү битгий харааж загнаад байгаарай, энэ тэр өвдлөө, энэ хүүхэд хөөрхий гэж хандив гуйдаг аян чинь хэмжээ хэрээсээ хэтрээд хэт туйлшраад байгаа юм биш үү. эхэндээ ч яахав хөөрхий гээд болж байлаа. одоо ч ялих ялихгүй шалтгаанаар бүр хэрээс хэтрээд байна. энэ хандив гуйгаад дэмжээд байгаа хүмүүс ийм хүний асуудлыг эрүүл мэндийн яманд тавьж шийдвэрлүүлж байвал арай зөв юм шиг санагдаж байнаа.

66.181.189.201Зочин   • 9 сарын 30. 9 цаг 50 минут

чи үнэхээр мундаг охин юм чиний бодсон санасан бүхэн үргэлж биелэж байх болтугай сайн бүхэн дэлгэрч байг

64.119.17.76Зочин   • 9 сарын 30. 9 цаг 30 минут

болжээ болж, нэгч гэсэн хүүхэд эрүүл болж, гол нь яагаад ийм хүнд өвдөж байна?

124.158.107.69Саран   • 9 сарын 30. 9 цаг 29 минут

Та минь үнэхээр мундаг шүү. Үргэлж сайн сайханд үлгэрлэж байдагт баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье!

202.55.191.194зочин   • 9 сарын 30. 9 цаг 09 минут

Түм насалаарай. Хэлэх сайхан үг олдохгүй байна. Мундаг бүсгүйн өсгийнээс нь үргэлж нар гэрэлтэж яваарай. олон хүнд баяр баясгалан авчирлаа

202.21.107.68Зочин   • 9 сарын 30. 9 цаг 07 минут

Буян нь дэлгэрч үргэлж дэлгэрч байгаа

66.181.164.171Зочин   • 9 сарын 30. 9 цаг 40 минут

demjij bn

66.181.189.22Иргэн   • 9 сарын 30. 9 цаг 07 минут

Хэлэх үг олдохгүй байна сайхан сэтгэлтэй хүн ховор болсон цаг үе шүү дээ буян нь дэлгэрч яваарай

112.72.12.3Зочин   • 9 сарын 30. 9 цаг 04 минут

Зөв зөв ийм л хүмүүст туслах ёстой маш сайн байна одор юм л бол хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг хандив гуйдаг хүмүүс олширч хүнд өвчтэй хүүхэд залуус өөр шүү

202.131.233.251Зочин   • 9 сарын 30. 8 цаг 56 минут

Мундаг бүсгүйн буян нь дэлгэрэг ээ! Бяцхан охин хурдан эрүүл болоорой

103.229.123.186Зочин   • 9 сарын 30. 8 цаг 49 минут

Тамирчин Долгионы ар гэр нь хандиваар цугласан 1.3 тэрбум аваад алгаболсн уу

202.21.107.68Зочин   • 9 сарын 30. 9 цаг 07 минут

Мэдрэл муутай новшоо тэр мөнгөөр нь ар гэрийнхэн нь спортын ордон барихад нь зориулна гэж мэдэгдсэн шүү дээ. ЧАМ ШИГ ТАМЫН ТОГООНЫ НӨХӨРӨӨС БОЛЖ УЛС ОРОН ХӨГЖИХГҮЙ БАЙНА МАЛАА!!!

202.131.243.186жижэ   • 9 сарын 30. 8 цаг 44 минут

нэр шигээ ариухан сэтгэлтэй сайхан охин байна, ийм сэтгэлтэй монгол хүмүүс маш олон болтугай,би ч гэсэн бодох л ёстой юм байна

202.131.243.186зочин   • 9 сарын 30. 8 цаг 44 минут

Энэ монгол бүсгүйг төр нь шагнах ёстой гэж бодогдлоо. Үнэхээр сайхан сэтгэл, тэвчээр гаргаж ажилаа хойш тавиад тусалжээ. Амьдрал бэлэглэсэн охинд сайн хүн болж хүмүүжихийг ерөөе.

202.180.220.186цэцэг   • 9 сарын 30. 8 цаг 38 минут

Сайхан сэтгэлтэй сайн охин үйлс буян дэлгэрч яваг. Хөөрхөн охинд эрүүл энхийг хүсэн ерөөе.

202.179.31.234Зочин   • 9 сарын 30. 8 цаг 36 минут

маш сайхан буянтай үйлс хийжээ, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе, өшөө олон олон сайн үйлс хийж олон хүн баярлуулах болтугай

119.40.98.162Зочин   • 9 сарын 30. 8 цаг 34 минут

Эвий хөөрхөн охин минь сайн хүн болоорой. Буян нь дэлгэрэг

202.21.102.226Prosto Chuka   • 9 сарын 30. 8 цаг 25 минут

yasan mundag yum be, Amjilt husie saikhan setgeltei busguidee !!!!!!!Sain uils buhen delgereh boltugai!!! Amingerel ohin bol aav eejid n eruul enkhiig husen ERUUE!!!!!

Шинэ мэдээ

Зэвсгийн борлуулалтын хэмжээ өсжээ5 минут 10 секундын өмнөҮндэсний шигшээ баг мөнгөн медаль хүртжээ10 минут 10 секундын өмнөDer Spiegel: АНУ-ын үйл ажиллагаа дэлхийн худалдааг уналтад хүргэнэ15 минут 10 секундын өмнөМонголын “Алтан бөмбөг”-ийн эзэд пүрэв гарагт тодорно20 минут 10 секундын өмнө“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргав25 минут 10 секундын өмнөХятад улс нэг пуужингаар зургаан хиймэл дагуулыг хөөргөлөө30 минут 10 секундын өмнөЛА Лейкэрс улирлын 21 дэх хожлоо байгууллаа35 минут 10 секундын өмнөТүүхэнд үлдсэн санхүү ба ханшийн хямралууд40 минут 10 секундын өмнөОросын тэрбумтан машинд мөргүүлж амиа алджээ45 минут 10 секундын өмнөГалт уул дэлбэрэх үеэр жуулчид сураггүй болжээ50 минут 10 секундын өмнөОросын тосгон руу сүрэг баавгай орж иржээ55 минут 10 секундын өмнөХорих ангиас эд хөрөнгө алдагдсан талаар ШШГЕГ-аас тайлбар өгөв1 цаг 1 минутын өмнөДуучин Д.Отгонжаргал танигдахааргүй өөрчлөгджээ1 цаг 6 минутын өмнөГацуурт компани хүнсний ногооны бизнесээс гарч буйгаа мэдэгдлээ1 цаг 11 минутын өмнөЗууны манлай худалч ~ Таня Хеад1 цаг 16 минутын өмнөХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ1 цаг 21 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо1 цаг 26 минутын өмнө"Wonder woman" киноны хоёрдугаар ангийн трейлэр цацагдлаа1 цаг 31 минутын өмнөӨмнөд Африк бүсгүй ДЭЛХИЙН МИСС боллоо1 цаг 36 минутын өмнөШуналд автсан хүнийг шуламнаас доор1 цаг 41 минутын өмнөДуучин Г.Эрдэнэтунгалагийн CЮРПРИЗ1 цаг 46 минутын өмнөЦэргийн баазад болсон халдлагыг террорист халдлага гэж үзэж байна1 цаг 51 минутын өмнөМанилагийн нисэх буудлын угаалгын өрөөнөөс нярайн цогцос олджээ1 цаг 56 минутын өмнө“Нисдэг машин” төвийн барилга дээрээс унах гэж байсан эмэгтэйг аварчээ2 цаг 1 минутын өмнөБаянгол дүүргийн сурагчид ЭЕШ-ын сорилго шалгалтад орлоо2 цаг 6 минутын өмнөМАН: НДШ-ийг нэмэхийг эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа2 цаг 11 минутын өмнөМело “эргэн амилсан” нууцаа дэлгэв2 цаг 16 минутын өмнөАмерикийн нэрд гарч явсан рэппэр Juice Wrld 21 насандаа нас баржээ2 цаг 21 минутын өмнөХамарын хийд орчмын нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг дэмжив2 цаг 26 минутын өмнөВИДЕО: Ш.Энхийн-Од АНУ-ын Dallas-ын талбайд тоглолт хийжээ2 цаг 31 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.