2019 оны 10-р сарын 2
8 цаг 40 минут

Ц.Гарамжав: Тавантолгойн IPO-гоос олох орлого дэндүү бага байна

Шангри-Ла зочид буудалд өчигдөр Монгол, Германы хамтарсан  “Эдийн засгийн өдөр” чуулган болж, дижиталчлал, автоматжуулалт болон аж үйлдвэрийн IV хувьсгалын талаар ярилцлаа. Тус чуулганд илтгэл тавьсан УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай цөөн хором ярилцсан юм.

-Герман, Монголын хамтарсан эдийн засгийн чуулган болж байна. Чуулганы ач холбогдлыг та юу гэж харж байна?

-Монгол, Герман хоёр улс димломат харилцаатай болоод олон жил болж байгаа. Манай гол дэмжигч, хөрөнгө оруулагч улсын нэг. Германтай Монгол Улс шинжлэх ухаан, боловсрол, эдийн засгийн хамтын ажиллагаатай. Тэр дундаа боловсролын салбарыг маш их дэмждэг. Хөрөнгө оруулалт ч их хийдэг. Сүүлийн үед манай улсын төрийн тэргүүнүүд Германы удирдагчидтай удаа дараа уулзаж, уул уурхайн салбарт орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Хэрэгжилтийн шатандаа явж байна. Жишээлбэл, Герман,  Монголын хамтарсан Техник, технологийн дээд сургуулийг барьсан. Монгол Улсын хөгжилд маш их анхаардаг.

Том төслүүдийг хэрэгжүүлбэл уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортлох биш боловсруулах боломжтой болно. Хэрхэн байгальд ээлтэй шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлж хэрэгжүүлэх вэ гэдэгт Германы Засгийн газрын бодлого чиглэж эхэлсэн. Тодорхой хэмжээгээр шүү. Ялангуяа Таван толгойд түшиглэсэн хий, газ гаргах үйлдвэр байна. Нүүр боловсруулах үйлдвэрүүд  ч байгаа. Ойрын жилүүдэд Германтай хамтарсан энэ мэт олон төсөл хэрэгжиж эхлэх байх. Энэ бүхэнд түлхэц болохуйц чуулга уулзалт болж байгаагаараа ач холбогдолтой.

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг хийж эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтаар ч гэсэн энэ сэдвийг ярьж байна. Манай улсад Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын салхи бага ч болов үлээх боломж байна уу?

-Монгол Улс дэлхийн хөгжлөөс тэгтлээ хоцроогүй гэж би боддог. Техник технологи, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, хиймэл оюун ухаанд чиглэсэн эрдэм шинжилгээний томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Залуучууд шинэ технологийн төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа учраас шинжлэх ухаан, техникийн санг өргөтгөж, хөрөнгө оруулалтынх нь хэмжээг нэмэгдүүлсэн. Судалгаа хийнэ, хамтарсан төслүүдээ хэрэгжүүлж болно, бусад улсаас хол хаягдаад байх юм байхгүй. Жишээлбэл, цахим ертөнц гэхэд л Монголд богино хугацаанд нэвтрээд, дэлхийн оюунлаг залуустай адилхан л программ хийж байна. Компьютерийг сэлбэгийг нь авчраад угсарч чадаж байгаа. Тэр битгий хэл хиймэл оюун ухааны салбарт ч судалгаа хийгээд, ажил эхэлчихсэн байна. Энэ чиглэлээр хамтарч ажиллах боломжийг Германы эрдэмтэд, судлаачидтай ярилцаж байгаа байх.

-Та түүхий эд экпортлогч орноос үйлдвэрлэгч улс руу шилжих сэдвээр илтгэл тавилаа. Энэ шилжилтэд хиймэл оюун ухаан, дэвшилтэд технологи маш их нөлөөтэй байх?

-Маш их нөлөөтэй. Түүхий эдээ түүхийгээр нь гаргана гэдэг ашиг багатай. Бид түүхий нүүрсээ 60-хан ам.доллараар гаргаж байна, нэг тонныг нь. Боловсруулаад гаргавал өөр шүү дээ. Үйлдвэрээр оруулаад, кокс болгоод зарвал 150-200 ам.доллараар зарна. 3-4 дахин ашигтай гэсэн үг. Олон тэрбум тонноос маш өндөр ашгийг эдийн засагтаа оруулж чадна. Боловсруулж гаргана гэдэг манай улсын нэн тэргүүний зорилт байх ёстой. Түүнийгээ дагаад хэчнээн үйлдвэр бий болох билээ. Цагаан идээ боловсруулахад хүртэл ажлын байр бий болно, нэмүү өртөг шингэнэ. 10 хүнтэй үйлдвэр байхад тэр тооны хүн цалинтай болно, технологи сурна. Аж үйлдвэр гэдэг ийм л өндөр ач холбогдолтой.

Бид социализмын үед бүх зүйлээ хийж чаддаг байсан. Гутлаа хийгээд өмсчихнө, бүх төрлийн тариагаа тарьдаг байлаа. Эрдэнэ шиш, овъёос, малын тэжээл гээд л. Одоо байхгүй. Энэ бүхнээ хийж чадвал бид барагтай эдийн засгийн хямралд ганхахгүй. Жижиг, дунд үйлдвэр хөгжсөн улс эдийн засгийн хямрал гэдгийг мэддэггүй. Жишээлбэл, Герман эдийн засгийн хямралыг мэдэрдэггүй. Жижиг, дунд үйлдвэрлэл асар өндөр хөгжчихсөн. Гутал, давуу, шаазан ваар гээд бүхий л зүйлийг хийж байна. Гэртээ  ноосон даавуу үйлдвэрлэдэг хүн олон. Тиймээс гаднаас даавуу худалдаж авдаггүй. Манай улс бол бүхий л зүйлээ гадаадаас авдаг. Ингэж болохгүй, аль болох л өөрсдөө үйлдвэрлэдэг болмоор байна.

-Тавантолгойн IPO-г та юу гэж харж байна. Энэ ажил бүтвэл цахилгаан станцаас эхлээд хийн түлш боловсруулах үйлдвэр барих боломжтой. Аж үйлдвэр барих боломж байна гэсэн үг биз дээ?

-IPO  хийх нь зөв. Харин тооцоолол нь буруу юм шиг надад санагдаад байгаа. Тавантолгойн 30 хувийг барьцаалаад IPO  гаргана. Тэгээд 3, 4-хөн тэрбум ам.доллар олно гэвэл дэндүү бага юм шиг санагдсан. Тиймээс дахин судалж, ул үндэстэйгээр, дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдээр тооцооллоо хийлгэх хэрэгтэй. Маш том IPO шүү дээ.

-Та сая Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлвийн талаар зарим зүйлийг ярилаа. Сангийн сайд ирэх оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийхдээ 13 их наяд төгрөгийн орлого олно гэж ярьсан. Ийм их мөнгө олох боломж байгаа юу. Та юу гэж харж байна?

-Боломж байгаа гэж бодож байна. Би Сангийн яам, салбарын сайдад итгэж байгаа. Ч.Хүрэлбаатар сайд санхүү, эдийн засгийн арвин туршлагатай. Өнгөрсөн гурван жилийн төсвийг харахад, төсөөлөл нь байндаа туссан. Ирэх оны төсвийг улс орныхоо өнгөрсөн гурван жилийн нийгэм, эдийн засгийн өсөлтөд тулгуурлаж хийсэн гэж ойлгож байгаа. Тиймээс биелэх бүрэн боломжтой.   

Н.Пунцагболд

26
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

26 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.243.177Зочин   • 10 сарын 6. 13 цаг 23 минут

Энэ эмэгтэй олон гоё зүйл ярьж ядарсан ардад "хоосон хайр" зарлаж жүжиг тавихын оронд ХУЛГАЙ хийсэн 10 тэрбумаа төлөөд зохих хариуцлагаа үүрэх хэрэгтэй !

150.129.142.82Зочин   • 10 сарын 6. 3 цаг 50 минут

Энэ ярилцлагаас үзвэл улсаа боддог хүнэрхүү харагдаж байна шүү.

103.229.121.84k   • 10 сарын 5. 10 цаг 32 минут

za uruu tul

103.57.93.97Зочин   • 10 сарын 5. 8 цаг 08 минут

ӨРӨӨ ТӨЛ

202.179.25.173Зочин   • 10 сарын 4. 17 цаг 19 минут

Таны үр хүүхэд, ач зээ нар чинь бодвол хувийн сургуульд явж, өвдөхөөрөө хувийн эмнэлэгт үзүүлэг байх та зээлээ төлөөчих хувийн сургууль, эмнэлэгээр үйлчлүүлж чалахгүй иргэдэд үйлчлэх сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүд хэрэгтэй байна шүү дээ. ТА ЗЭЭЛЭЭ БҮРЭН ТӨЛӨӨЧЭЭ

202.179.31.117Зочин   • 10 сарын 3. 10 цаг 34 минут

Өрөө төл. өрөө төл.

139.5.218.64Зочин   • 10 сарын 2. 17 цаг 44 минут

ӨРӨӨ ТӨЛЧӨӨД ТОМ БАА

202.179.24.210нб транс   • 10 сарын 2. 14 цаг 08 минут

хятад нуурсний тэрбумтан

202.55.188.87Зочин   • 10 сарын 2. 13 цаг 06 минут

Тэр яахав. Чиний нѳгѳѳ газрын маргаан, зээл юу болж байгаа вэ?

150.129.140.73Зочин   • 10 сарын 2. 12 цаг 53 минут

ЭХЛЭЭД ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨС ХУЛГАЙЛСАН АРВАНТЭРБУМАА ТӨЛЧИХ . УЛС ТӨРЧГУАЙ.

103.26.195.189Зочин   • 10 сарын 2. 12 цаг 06 минут

Гарамжав чинь Увсынх юм уу?Аавын талаас уу? ээжийн талаас уу?Аль алинаас уу?Мэддэг хүн байна уу?

192.82.65.89Зочин   • 10 сарын 2. 11 цаг 52 минут

ХҮРЭЛБААТАР САЙД ШИГ МЭДЛЭГ ЧАДВАР ТУРШЛАГА ТАЙ САЙД МОНГОЛД СҮҮЛИЙН 30 ЖИЛД ГАРААГҮЙ БНА...ӨНӨӨХ УЛААН,СААРАЛ МЯНГУУЖИН,АЛТАНХУЯГ ГЭЭД МОНГОЛЫН Э/З -Г ДАМПУУРУУЛСАН САЙДУУД ОДОО АХИЖ БИТГИЙ ГАРААСАЙ...СҮҮЛИЙН 3 ЖИЛИЙН ТӨСӨВ МАШ САЙН БОЛСОН...ХАРИН ИХ ХУРАЛ ДЭЭР ХЭЛЭЛЦЭЭД ҮСИЙГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХЛОХ ШАХСАН ТОХИОЛДОЛ ИХ БСАН...ТЭГЭЭГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ТААЦ 4-5 ТЭРБУМ ДОЛЛАРД БАГТАХ БОЛОМЖ БСАН ....ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ,ЕРӨНХИЙЛӨГЧ - ХҮРЭЛ БХАД МОНГОЛ АЗИЙН БАР БОЛОХОД ГАНЦ АЛХАМ БНА ДАА....

66.181.190.73Зочин   • 10 сарын 5. 20 цаг 02 минут

hurlee ooriigoo magtahaa boliyo, cham shig novsh mongold bhguig ard tumen bid medne

66.181.182.180Зочин   • 10 сарын 2. 11 цаг 49 минут

10 тбм-ын зээлээ Монгол банкны эрсдэлийн сангаас төлүүллээ гэнгүүт "Тэтгэвэр " нэмэх хууль санаачлаад гаргаад ирж байгаам. Урьд өмнө нь юу хийж байсан юм бэ? Адтай, сэргэлэн гэж... ккккк

122.201.24.72Зочин   • 10 сарын 2. 11 цаг 09 минут

Uwsiin....awgaig....Bulganiihan...ygd....demjsiin

66.181.186.78Зочин   • 10 сарын 2. 10 цаг 31 минут

ГАРАМЖАВ ҮНЭН БҮТЭХГҮЙ ШҮҮ ЗА ТЭР ТУСМАА МАНАЙ БУЛГАНААС ЁСТОЙ БҮТЭХГҮЙ. БӨӨН ЛУЙВАР МАШ ШУНАЛТАЙ ХҮН

66.181.161.11Зочин   • 10 сарын 2. 10 цаг 07 минут

Булганыхан ЖБатэрдэнэ Отгонбаяр Гарамжав нарынхаа нэгийг нэгдэж байгаад гаргах хэрэгтэй.женко сонгууль хүртэл самрана.нэг галзуу гарах магадлалтай.Баянхонгор шиг олон галзуу байхгүй нь сайн хэрэг.

202.131.225.150Зочин   • 10 сарын 2. 9 цаг 53 минут

НАМ сонгууль ингэж балрах юм,

66.181.181.144Зочин   • 10 сарын 2. 9 цаг 52 минут

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ХУССАН 10 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ЯРАЙЧЭЭ

202.9.43.213зочин   • 10 сарын 2. 9 цаг 41 минут

та зүгээр л өрөө төлж монголын төрд тус бол. тэгээд дахин төрөөс зээл бүү ав

202.131.231.26Зочин   • 10 сарын 2. 9 цаг 34 минут

Энэ авгай юугаа мэддийн, сонгууль дөхөхөөр худлаа попроод.........

202.72.245.122irgen   • 10 сарын 2. 9 цаг 34 минут

zugeer l zeelee tulchih , daraa in forum aa yari

202.126.89.132Зочин   • 10 сарын 2. 9 цаг 30 минут

Shunaltai avgai

107.77.75.34Зочин   • 10 сарын 2. 9 цаг 25 минут

Olood olood chi ooroo hamgiig ni avchihaar yamar hereg baisan yum

112.72.12.9Зочин   • 10 сарын 2. 9 цаг 22 минут

Шудрага ёсыг шодоргос хэмээн доромжлон нэрлэгчдийн нэг л байна

59.153.115.106Зочин   • 10 сарын 2. 9 цаг 03 минут

gadaad zovlohoor zovluul IPO gargana gej baihgui ee iim tom ordiin 30 huvi yavch 3 4 hon terbum biahgui

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ4 цаг 25 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм4 цаг 30 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ4 цаг 35 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…4 цаг 40 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод4 цаг 45 минутын өмнө"Анхдагч" ах нар4 цаг 50 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ4 цаг 50 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан4 цаг 55 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ5 цагийн өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана5 цаг 2 минутын өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ5 цаг 5 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ5 цаг 10 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ5 цаг 15 минутын өмнөВалютын ханш5 цаг 20 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ5 цаг 25 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"5 цаг 30 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу5 цаг 35 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй5 цаг 40 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна5 цаг 45 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа5 цаг 50 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...5 цаг 55 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо6 цагийн өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ6 цаг 5 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ6 цаг 10 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно6 цаг 15 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл6 цаг 20 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...6 цаг 25 минутын өмнөМиссээ дэмжих үү6 цаг 30 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ6 цаг 35 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод6 цаг 40 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.