2019 оны 10-р сарын 2
8 цаг 30 минут

Олсоныхоо хэрээр балгалзаад баймааргүй байна

Монгол Улсын Засгийн газар  Засгийн газрын өрийн үлдэгдэл 2018 оны эцсийн байдлаар 22.4 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ний 58.9 хувьд хүрээд байгаа.  Энэ бол ирэх 2020 оны улсын төсвийн нийт орлогоос даруй хоёр дахин их гэсэн үг.

Одоохондоо Монгол Улс өрийн дарамтгүй, үүлэн чөлөөний нар гийгээд байгаа үе.  Гэхдээ 2021 оноос эхлэн гадаад өрийн  томоохон эргэн төлөлтүүд хүлээгдэж буй.  Тухайлбал, 2021 онд Мазаалай бондын 600 сая ам.доллар, 2022 онд Чингис бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.доллар зэрэг нийт 2.9 тэрбум ам.долларын өрийг төлөх учиртай. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаанд 2.9 тэрбум ам.долларын өр төлөх юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ оны эхээр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Сангийн яамнаас энэхүү өрийн төлөх хугацааг 10 жил болгон сунгахаар төлөвлөж байгаа. Дөрвөн жилийн дотор гадаадад төлөх 2.9 тэрбум ам.долларыг 10 жилд хуваарилснаар валютын ханш өсөхөөс сэргийлэх юм. Мөн гадны хөрөнгө оруулалтыг татах нь чухал нөлөөтэй” гэж байсан удаатай. Хэдий тийм ч  аль болох боломжоороо төлж барагдуулж байвал, өр нимгэрч үгүй ядахнаа хүүгийн дарамт багасна.  

2020 оны  улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдаад буй.  Төсөвт суусан зардлаас харахад ирэх онд зээлийн хүүний төлбөрт 930 тэрбум төгрөг  төсөвлөгдсөн байна билээ. Энэ мэтчилэнгээр гадаад өр  ирэх онуудын төсөвт ихээхэн дарамт болох магадлалтай.

Харин Сангийн сайд энэ төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүй төлөх стратегийг боловсруулж өгсөн гэдгийг тодотгосон. Гэхдээ л өр бол өр учраас төлж барагдуулж байж л сая дарамтгүй болно.  

Ирэх жилийн улсын төсвийн нийт орлогыг  12.9 их наяд төгрөг байхаар төсөл өргөн баригдсан.    Энэ нь 2019 оныхоос 1,8 их над төгрөгөөр нэмэгдсэн  үзүүлэлт юм. Гэсэн хэрнээ л төсвөө алдагдалтай төлөвлөчихөөд байгаа.   Төсвийн зарцуулалтаас харвал  орлогынхоо 26.5%  буюу хоёр их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Сайн хэрэг, хөрөнгө оруулалтыг буруутгахгүй. Гэхдээ үр ашиг, өгөөж, зайлшгүй чанар гэж юм байх ёстой.

Ирэх жилийн хөрөнгө оруулалтын зах зухаас харж байхад  Улсын Драмын эрдмийн театр болон Дуурь бүжгийн эрдмийн театр,  Улсын төв номын сангийн барилгад тус бүр 4,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөгджээ.  Түүнчлэн Байалийн түхийн барилгад 31,9 тэрбум, Үндэсний урлагийн их театрт 30.0, Чингис хааны музейд 53,0  тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр тусгажээ.

УДЭТ, ДБЭТ-ын барилгыг буулгаж, шинээр барих тухай ярьж байгаа.  Монголын түүхийн нэгээхэн хэсэг тухайн үеийн архитектурын цогц шийдэл болсон эдгээр барилгыг нураана гэдэг зөв шийдэл биш байх.  Тайз дэлгэцийг нь сайжруулах шаардлага байхыг үгүйсгэхгүй ч  аль аль  нь өнөөгийн эрэлтийг хэвийн хангаад явж байгаа.

Энэ мэт ач холбогдол багатай хөрөнгө оруулалтаа танаж,  хэмнэсэн мөнгөөрөө сан хуримтлал үүсгэж 2021 оноос эхлэх  өрийн эргэн төлөлтдөө зориулан хурааж хуримтлуулах нь илүү зөь шийдэл баймаар санагдаад байх юм.  Тэгж чадвал наанадаж 2021 онд төлөх Мазаалай бондын 500 сая ам доллар буюу 1,3 их наяд төгрөгөө хуримтлуулчихна. 

Дараа нь залгуулаад  2022 онд төлөх 1.0 тэрбум ам доллар буюу өнөөгийн  ханшаар тооцоход 2,7 их наяд төгрөгийн өр.  Чанга шүү.  

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.