2019 оны 10-р сарын 2
9 цаг 35 минут

Д.Цахилгаан: Шинэ Хятадыг шинээр харах хэрэгтэй

Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаантай ярилцлаа.

-Та 1994-2001 онд Монгол Улсаас БНХАУ-д хамгийн олон жил Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан. Хоёр улсын 70 жилийн өмнөх дипломат харилцаа эхэлсэн түүхийг ярьж өгөөч?

-БНХАУ-ын 70 жилийн ойн баяр тохиож байна. Хятадын Гадаад харилцааны яамны урилгаар Хятадад зочлоод уржигдар ирлээ. Энэ улсын хөгжиж буй олон сайхан газраар яваад сэтгэгдэл өндөр ирсэн. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 70 жилийн хугацаа өнгөрчээ.

Энэ 70 жилд манай хоёр улс өөр өөрсдийн замаар харилцаж ирсэн түүхэн түүхэн замналтай. Хоёр улсын Засгийн газар Элчин сайдын яамаа байгуулж, анхны элчин сайд нараа томилж, 1949 оны аравдугаар сарын 16-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон.

Улмаар төр засгийн өндөр хэмжээний айлчлалууд болж, худалдаа наймааны гэрээ хэлэлцээрүүд байгуулагдаж эхэлсэн. 1950-аад оны үед хоёр орны харилцаа маш эрчимтэй сайжирсан.

Эдийн засгийн гэрээ 1952 онд байгуулагдаад түүний дагуу одоо ч манай хотод өнгө нэмж байгаа маш олон барилга байшингууд баригдсан. Тухайлбал, Энхтайваны гүүр, Их дэлгүүр, Цэнгэлдэх хүрээлэн гэх мэт олон барилга одоо ч ашиглагдсаар байгаа.

1958, 1960 онд эдийн засгийн гэрээгээ хоёр жилийн хугацаатай сунгаад, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлүүдийг олгож байсан юм. Эрчимтэй эхэлсэн энэ харилцаа тийм ч шулуун дардан байгаагүй. Сургамжтай 20 гаруй жилийг бид өнгөрөөсөн байдаг.

-Сургамжтай 20 гаруй жил гэдгийг та тодруулж ярихгүй юу?

-Хоёр улс дипломат харилцаагаа таслаагүй ч бодит харилцаа бараг үгүй болсон энэ он жилүүд нь хэд хэдэн учир шалтгаантай. Нэгдүгээрт, олон улсын харилцааны эгзэгтэй үе буюу хуучин нэрээр ЗХУ, Хятад улс хоёрын харилцаа муудсан үе байлаа. ЗХУ-ыг эдийн засаг, улс төр гээд бүх салбарт түшиж байсан манай улсын хувьд аяндаа Хятад улсаас хөндийрөхөөс аргагүй болсон.

Дээр хэлсэнчлэн дипломат харилцаагаа таслаагүй ч худалдаа харилцаа, зам тээвэр, соёл урлаг, хүмүүнлэг гээд бүх салбарт харилцахаа больсон юм. Жишээ хэлэхэд Вьетнам руу явахад хүртэл Москвагаар дайрдаг байлаа.

Хятад улс руу төмөр зам, агаарын тээвэр аль нь ч хийгдэхээ больсон байсан. Нөгөө талаар БНХАУ-ын өөрийн дотоодын тогтворгүй байдал ч нөлөөлсөн. ЗХУ-ын цэрэг манай хил дээр байрших хүртлээ муудсан цаг үе бий. Гэлээ ч гэсэн бид дипломат харилцаагаа таслаагүй. Элчин сайдын яамаа хадгалж үлдэж чадсан.

Бид хоёр хөрштэйгөө ямар ч цаг үед мөнхийн хөршийн найрсаг харилцаагаа хэвээр хадгалах ёстойг сануулсан он жилүүд байсан учир би үүнийг сургамж гэж нэрлээд байгаа юм.

-Хоёр улсын харилцаа хэдэн онд сэргэж эхэлсэн бэ?

-Улмаар 1980-аад оноос харилцаагаа төвшитгөх алхмуудыг хоёр талаасаа эрчимтэй хийсэн. 1988 он гэхэд дипломат харилцаа идэвхжиж, харилцан ажилласан. 1990-ээд онд Хятадын ерөнхийлөгч манайд айлчлаад, манай тэргүүнүүд ч Хятадад айлчлаад 1994 онд харилцааны шинэ үе эхэлсэн юм. Шинэ үе гэдэг нь 1994 онд Хятадын ерөнхийлөгч Монгол улсад айлчлал хийхдээ найрсаг харилцааны тулгуур болсон гэрээ байгуулсан.

Одоо ч тэрхүү гэрээнээс салбарласан гэрээнүүд зөндөө хийгдэж байгаа юм. Би яг тэр гэрээг хэрэгжүүлэх ажилд томилогдсон анхны элчин сайд гэдэгтээ баярлаж явдаг юм. Соёл, хүмүүнлэг, урлаг, спорт, боловсрол гээд бүх салбарт чиглэсэн байсан.

Сая Хятадад зочлоод ирэхэд Бээжинд манай улсаас 11 мянган оюутан суралцаж байна. Энэ бол бахархууштай зүйл. 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-д айлчилж, 1999 онд БНХАУ-ын ерөнхийлөгч манайд айлчилж, энэ хоёр хүний айлчлалаар хоёр улсын харилцаагаа XXI зууны хэмжээнд хүргэхээр хөгжүүлье гэсэн улс төрийн мэдэгдэл хийж байсан.

Шинэ зууны эхэн үеэс хоёр орны харилцаа улам өргөжөөд найрсаг харилцаа гэгдэж байсан нь сайн хөршийн найрсаг харилцаа болсон. Стратегийн түншлэл нь хоёр орны хооронд байж болох хамгийн дээд хэмжээнд хүрсэн.

-Манай улс нийт бараа бүтээгдэхүүнийхээ 70-80 хувийг урд хөршөөс авч байна. Уул уурхай, эдийн засгийн салбарт хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн буюу 70 жилийн дараах БНХАУ болон Монголын харилцааг ямар төвшинд байна гэж та харж байна вэ?

-Хамгийн гол нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрнэ гэдэг нь тал тал тийшээгээ өргөжин, чанаржих ёстой байдаг. Чухамдаа чанаржуулахад аль аль талдаа хийх зүйл бас зөндөө байна. Харилцаа гэдэг нь аль аль талын ашиг сонирхол дээр тулгуурладаг учраас дээрх салбаруудад түлхүү хөгжсөн гэж хэлж болно. Хятадын дипломатуудын хэлэх дуртай үг нь “Хамтаараа хөгжье” гэсэн уриатай. Энэ нь их зөв юм л даа.

Хятад улсын хөгжлийн төвшин, нэр хүнд, олон улсын бодлогод нөлөөлж буй нь хүртэл манайд ашигтай. Бид үүнтэй зэрэгцэж урагшлах хэрэгтэй. Бид хоёр их гүрний дунд байгаа учир эрчимтэй хөгжиж байна гэж хэлж болно.

Гурав дахь хөрш гэж нэрлэгдэж болохоор улсуудын бидэнд хандаж байгаа хандлага сайнаар эргэж байгаа. Миний хувьд Хятад, Монголын харилцааг өөдрөгөөр харж байна. Яагаад гэвэл төр засгийн ойлголцол, итгэлцэл өндөр төвшинд хүрсэн гэж бодож байна. Ойлголцол итгэлцэл өндөр төвшинд хүрнэ гэдэг нь хамтын ажиллагааны аль ч салбарт шинэ шинэ боломжуудыг нээж өгч байгаа хэрэг юм.

-Төрийн өндөр төвшний гэрээ хэлэлцээр, санамж бичиг байгуулаад өндөр төвшинд явж байна хэмээн та хэллээ. Гэхдээ монголчууд хятад хүмүүс гэхээр харилцааны хувьд өөр хандлага гаргах гээд байдаг нь хэвээрээ байгаа. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Би Хятадад найм гаруй жил байхдаа маш олон мужуудаар нь явж үзсэн. Найман жилийн өмнөх болон одоогийн мужийн иргэдийн ойлголт их өөр болсон байна. Биднийг их сайн хөрш гэж үнэлж, үзэж байна. Энэ нь их том ахиц юм л даа.

Хуучин мужийн хүмүүс гэдэг чинь хөдөөний хүмүүс шүү дээ. Монгол Улсыг огт мэддэггүй байлаа. Одоо бол хүмүүс нь хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар, улс төрийн тогтолцоо, системийг маань сонирхож эхэлсэн нь чухал байгаа юм. Хятадад валютын ханш харьцангуй тогтвортой байгаа нь манайд их нөмөртэй асуудал юм л даа. АНУ, БНХАУ гэсэн хоёр улсын хооронд эдийн засгийн дайн болж байна.

Дэлхийн хоёр том гүрэн хэдэн зуун тэрбумаар яригдах барааны эргэлтэн дээр хязгаар тогтоож, татвар нэмэх бодлого явуулж байгаагаас хамаарч юанийн ханш хэлбэлзэх вий гэж би бас боддог юм. Гэхдээ манайхан Хятадыг их буруугаар ойлгож, боддог.

Шинэ хятадыг шинээр нээж харах хэрэгтэй, шинэ бололцоог нь харах хэрэгтэй, эдийн засгийнхаа бололцоог өөрсдөө нээж өгч, хамтарч ажиллах шаардлагатай байна. Хоёр том гүрний дунд байдаг ч бусад орнуудтай харилцаж байгаа харилцаатайгаа уялдуулан бодох хэрэгтэй.

Эх сурвалж:
7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.155Зочин   • 10 сарын 2. 14 цаг 57 минут

Хүү нь Хятадын тагнуулын хэргээр одоо шоронд сууж байгаа биз дээ. гаргаад авсан уу? Монголын эсрэг ажилласан ийм л хүмүүсийг Хятадууд магтдаг юм шүү дээ. Тэр Энхсайхан, Баярцогт, С.Баяр, Бадамжунай, Мие гээд Хяталдын гар хөл олон байна. Улс орон яана даа.

202.21.109.132aaaa   • 10 сарын 2. 12 цаг 18 минут

hujaa joomnuudiig hurdan ustgah heregtei dee

202.179.24.233Зочин   • 10 сарын 2. 10 цаг 51 минут

Шинээр харана гэв үүү ХУЦВАА ЁСТОЙ

202.131.249.202SS   • 10 сарын 2. 10 цаг 31 минут

Монгол 98 жил, Хятад 70 жил. МОНГОЛЫГ ЯАЖ ХӨГЖҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ САЙД ДАРГА НАРАА. ХАРААЧ ДЭЭ ХЯТАДЫН ХӨГЖСНИЙГ ДУРАКУУД МИНЬ. ИНГЭЖ ЗАВААРСААР ЯВААД ӨДӨР ИРЭХ ТУСАМ ХҮЧИРХЭГ БОЛЖ БАЙГАА ХЯТАДАДАА ЭЗЛЭГДЭНЭ ДЭЭ.

66.181.190.27Рн   • 10 сарын 2. 9 цаг 59 минут

ЭНХ тайван найрамдлын ордон гэж олон улс улс түмний энхийн үйл ажиллагаа явагддаг сайхан байгууллага байгууллөга байлаа.Газрыг нь зарсан хулгайч ахмадууд бүгд мэднэ

202.131.234.82Зориг   • 10 сарын 2. 9 цаг 53 минут

Хятадыг шинээр харсан учраас хүү чинь хятадын тагнуулын байгуулагад улсын нууц баримт бичиг өгч улсаасаа урваж ял авсан уу?

202.9.43.19шалгаачээ   • 10 сарын 2. 9 цаг 48 минут

мэргэжилтний 20 буюу энхтайван найрамдлын ордны урд газрыг жигүүр грандад зарж баяжсан муу луйварчин чи юу хуцаад бша юм бэ.

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ10 сар 22. 18:00Хүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ10 сар 22. 17:55Хэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга10 сар 22. 17:50“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ10 сар 22. 17:45Намар-өвөл 2019 трендүүд10 сар 22. 17:40Хүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ10 сар 22. 17:35Нисдэг цахилгаан такси10 сар 22. 17:3070 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм10 сар 22. 17:25“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ10 сар 22. 17:20Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 17:15Намар болсныг илтгэх найман зүйл10 сар 22. 17:10Британийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна10 сар 22. 17:05Парис 2024 оны Олимпийн логог танилцууллаа10 сар 22. 17:00Цагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ10 сар 22. 16:55Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай10 сар 22. 16:50Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 16:45“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”10 сар 22. 16:40Зимбабвегийн 55 заан үхжээ10 сар 22. 16:35“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ10 сар 22. 16:30Та аугаа хүн болох чадвараа олсон уу10 сар 22. 16:25Махидевран хатны бодит түүхээс10 сар 22. 16:20“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо10 сар 22. 16:15Цукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна10 сар 22. 16:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 16:07М.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан10 сар 22. 16:05Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна10 сар 22. 16:00Орост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ10 сар 22. 15:55Дуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ10 сар 22. 15:52“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ10 сар 22. 15:50Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо10 сар 22. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.