2019 оны 10-р сарын 2
14 цаг 40 минут

О.Ариунбилэг: Төлжиж буй бяцхан уушгинд тамхи яаж нөлөөлдөг вэ

ЯАГААД ХҮҮХДИЙН ДЭРГЭД ТАМХИ ТАТАХ НЬ ИЛҮҮ ХОРТОЙ ВЭ

Хүүхэд дам тамхидалтад өртөх нь тэдний эрүүл мэнд, амь насанд томчуудаас илүү халтай байдаг. Учир нь өсч хөгжиж байгаа тэдний уушги томчуудынхаас илүү хурдан амьсгалдаг байна. Мөн нярайн дэргэд тамхи татах нь тэднийг "нярайн гэнэтийн үхлийн синдром" гэдэгт хүргэдэг гэдгийг анагаах ухаан баталжээ.

Дам тамхидалтад өртөгсөдийн 30 хувь нь уушги болон бусад төрлийн хорт хавдраар өвчлөх, зүрхний өвчнөөр өөд болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тамхи нь өөртөө 4000 гаруй химийн хорт элементийг агуулдаг бөгөөд эдгээрийн 250 нь өвчин үүсгэх хортой. Зөвхөн АНУ-д гэхэд жил бүр дам тамхидалтаас үүдэлтэй уушгины хорт хавдраар 3000 гаруй хүн өвчилж, тэдгээрээс олон зуун хүн амиа алддаг байна.

Хүүхдийн дэргэд тамхи татах нь таны бодож байгаагаас илүү аюул, хөнөөлтэй гэдгийг сануулъя. Хүүхдийн тоглоомын талбай, түүний ойролцоо тамхи татаж тамхиныхаа утааг агаарт дэгдээснээр хүүхдүүдийг 4000 гаруй химийн хорт бодисоор хордуулж байгаагаа та сайн санах ёстой.

ТОГЛООМЫН ТАЛБАЙД САЛХИЛЖ БУЙ ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДЭД ДАМ ТАМХИДАЛТ ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ

Хүүхдийн тоглоомын талбайд хүүхэд гэлтгүй хөгшчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд салхилдаг гэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл тэдний тээж буй ургийн эрүүл мэндэд ямар аюул заналхийлж байгаа вэ?

❗️Дутуу төрөлт

❗️Зулбалт

❗️Хэт бага жинтэй хүүхэд төрөх

Төрсний дараа:

❗️Нярайн гэнэтийн үхлийн синдром

❗️Хүүхэд суралцах чадвар сул буюу оюун ухааны хөгжлийн хувьд бусдаас дутуу байх

Тиймээс жирэмсэн эхчүүд дам тамхидалтад аль болох өртөхгүй байхыг хичээх, хажуу дэргэд нь тамхи татаж байвал түүнийг болихыг гуйхыг зөвлөж байна. Гэвч тоглоомын талбайд тамхи татаж байгаа хүн бүхэнтэй жирэмсэн эмэгтэйчүүд ярилцаад, заримтай нь муудалцаад байх боломжгүй.

❗️Харин үүнийг нийслэл, дүүрэг, хороо, СӨХ, иргэдийн зохион байгуулалттайгаар хийх нь зүйтэй. Мөн үүрэг хүлээн ажилладаг ЭМЯ болон түүний харьяа байгууллагууд идэвхтэй ажиллах нь зөв юм.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

БНАСАУ-ын асуудалд НҮБ санал зөрөлдөөнтэй байна5 минут 9 секундын өмнөЦ.Солонго: Зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэн ч юу ч хийхгүй байна10 минут 9 секундын өмнөАНУ Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ15 минут 9 секундын өмнөЯллагдагч Б.Махбалыг өнөөдөр шүүнэ20 минут 9 секундын өмнөТрампын экс өмгөөлөгч хоригдох хугацаагаа багасгахыг хүсчээ25 минут 9 секундын өмнөБорис Жонсон тэргүүтэй консервативчууд сонгуульд ялж байна30 минут 9 секундын өмнөКанадад -50 хэм хүрч хүйтэрч болзошгүйг анхааруулжээ35 минут 9 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм40 минут 9 секундын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ45 минут 9 секундын өмнөНИТХ өнөөдөр хуралдана50 минут 9 секундын өмнөАНУ-ын хориг ЕХ-ны бүрэн эрхт байдалд аюул учруулж байна гэв55 минут 9 секундын өмнөЗ.Баянсэлэнгийг батлан даалтад гаргажээ1 цаг 1 минутын өмнөКубын Ерөнхийлөгч: Бид WADA-гийн Оросын эсрэг хийсэн шударга бус хоригийг эсэргүүцэж байна1 цаг 6 минутын өмнөХар тамхи худалдсан Нигерийн иргэдэд ял оноолоо1 цаг 11 минутын өмнөАзи, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа1 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгчийн хаалттай мэдээлэл хойшилжээ1 цаг 21 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 26 минутын өмнөWorld Masters 2019: Өнөөдөр Саид Моллаеи тэргүүтэй 6 бөх барилдана1 цаг 45 минутын өмнөМЕТРО ХОТ:Бусдаас суралцаж амьдаръя2 цаг 5 минутын өмнөТ.Ням-Очир: "Үдийн цай" хөтөлбөрийн хоолны зардлыг 50 хувиар нэмэгдүүлж, 1200 төгрөг болгоно2 цаг 16 минутын өмнөАвлигын гэмт хэрэг үйлдэгчдийг 2-10 саяар торгодог АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ2 цаг 16 минутын өмнөМонголчууд Итгэлт хамба, Утай, Гүмбэнд очиж,  жилд 400 сая ам.доллар "цацаж" байна2 цаг 25 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 46 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 56 минутын өмнөWorld Masters 2019: Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ12 сар 12. 18:49Малчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 12. 18:00Бразилын Ерөнхийлөгчийг “хөхнөөс гараагүй амьтан” гэж шүүмжилжээ12 сар 12. 17:55Сидней хотын иргэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг шаардлаа12 сар 12. 17:50Эрүүл байх 5 зарчим12 сар 12. 17:45Шинэ төрлийн хачигт Виктор Цойн нэрийг өгчээ12 сар 12. 17:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.