2019 оны 10-р сарын 3
8 цаг 10 минут

Р.Ган-Эрдэнэ: "Улаанбаатар смарт карт" компани хөрөнгө оруулалтынхаа дөнгөж 10 хувийг л олсон

Улаанбаатар смарт карт компанийн Харилцах, Үйл ажиллагааны газрын дарга Р.Ган-Эрдэнэтэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

----------------------------------------------------------------------------------------------------------

-Сүүлийн үед Улаанбаатар смарт карт компанийн үйл ажиллагааг зогсоож, автобуснууд эргээд тасалбар таслагчтай  болох нь гэх мэдээлэл гарах боллоо. Энэ талаар тайлбар өгөөч?

-Ийм мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд цацагдсан гэж сонссон. Одоогоор нүдээр үзсэн, уншсан зүйл алга. Бидэнд ямар нэгэн байдлаар манай үйл ажиллагааг зогсооно гэж албан байдлаар мэдэгдээгүй.  Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 

-Хотын дарга С.Амарсайхан Нийслэлийн Нийтийн тээвэр, үйлчилгээний газарт ажиллах үеэрээ “Улаанбаатар Смарт карт” компанийн гүйцэтгэлд хяналтаа тавь, гэрээ хэлэлцээрийг цуцал, хөндлөнгийн нэг компани оруулчихаад мөнгөө хумслуулаад байна гэж хэлсэн байсан.  Энэ талаар та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

-Нийтийн тээвэр төлбөрийн ухаалаг системд шилжсэнээр далд байгаа орлогыг ил болгож, харин ч хяналтын системийг сайжруулсан. Гэрээний хугацаа дуусаагүй, хөрөнгө оруулалтаа нөхөж аваагүй тохиолдолд гэрээг шууд цуцлах боломжгүй. Гэрээг цуцалсан тохиолдолд Солонгосын тал хөрөнгө оруулалтаа олж авахын тул олон улсын шүүхэд хандах байх. Тэглээ ч хоёр байгууллагын хооронд байгуулсан мастер гэрээг дүгнэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Уг ажлын хэсгийн дүгнэлтээс бүх зүйл тодорхой болно. 

-Хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээний хугацаа хэзээ дуусах вэ?

-Анх хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан юм бэ. Одоогийн байдлаар нийт хөрөнгө оруулалтынхаа хэдэн хувийг олсон бэ?

-Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэхээр 2015 онд тендер зарлаж, манай компанийг шалгаруулсан байдаг. Манай компанийн зүгээс 13 сая 200 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийж, одоогийн нийтийн тээврийн үйл ажиллагааг шинэчилсэн. Хөрөнгө оруулалтаа 4.8 жилд нөхвөл Монголын талын хувьцаа ихсэж, Солонгосын талынх багасах учиртай байв. Гэвч гэрээ дуусахад 5, 6-хан сарын хугацаа үлдчихээд байхад бид хөрөнгө оруулалтынхаа дөнгөж 10 хувийг олж аваад байна.

-Анх 4.8 жилд хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцоолж байсан юм байна. Гэтэл яагаад ийм нөхцөл байдалд хүрчихэв. Юу нөлөөлсөн юм бол?

Картаа уншуулдаггүй болон жолоочид бэлэн мөнгө өгдөг хүмүүс нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа иргэдийн 30-40 хувийг эзэлж байна

-Гурван шалтгааны улмаас хөрөнгө оруулалтаа нөхөх ажил удааширсан. Үүнд нөлөөлсөн гурван үндсэн хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт, анх төсөл хэрэгжихэд бид нийслэлийн тээврийн газраас дата мэдээлэл авсан. Тэгэхэд, өдөрт 800-900 мянган зорчигч зорчдог гэсэн. Бид үүгээр тооцоогоо гаргаж 4.8 жилийн дотор санхүүжилтээ нөхнө гэж тооцоолсон. Гэтэл яг бодит байдал дээрээ нийтийн тээврээр өдөрт 500-600 мянган хүн л зорчиж байна. Хоёрдугаарт, нэмэлт хөгжүүлэлтүүдийг маш ихээр хийж байгаа. Тухайлбал, хязгааргүй зорчдог карт гэх мэт маш олон хөгжүүлэлтийг компани өөрийнхөө хөрөнгөөр хийж байгаа учраас тодорхой хэмжээнд удааширсан.  Гуравдугаарт, валютын ханш нөлөөлж байна.

-Улаанбаатар смарт карт компани энэ байдлаараа цаашдаа ажиллаад явах боломжтой гэж харж байна уу?

-4.8 жил гэдэг хугацаа өдөрт 900 мянган хүн зорчино гэсэн тоон дээр үндэслэж хийсэн тооцоо.  Гэтэл бодит байдал дээр өдөрт 500 мянга орчим хүн нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, 4.8 жил гэдэг нь анхнаасаа буруу тооцоологдож гарч ирсэн тоо. Бидний  төлөвлөгөөгөөр цаашдаа нөхцөл байдал сайжрах хандлага  ажиглагдаж байгаа. Хэрэв хоттой хийсэн мастер гэрээгээ шинэчилж, хугацаа, хувь шимтгэл гэх мэт хэд хэдэн чухал асуудлаар тохиролцоонд хүрч чадвал цаашдаа нааштайгаар хэрэгжээд явах боломж байгаа. Мөн бид Монгол банкнаас төлбөр тооцооны хэрэгслийн зөвшөөрөл авах гээд хүсэлтэй өгчихсөн байгаа. Хэрэв зөвшөөрөл гарчихвал U Money картыг зөвхөн автобус гэлтгүй такси, супермаркет гэх мэт бусад төрлийн төлбөр тооцоонд ашиглах боломжтой болно. 

-Нийтийн тээврийн орлого буурч,  аль аль талдаа хэцүү байдалд байна. Гэтэл картгүй, жолоочид бэлэн мөнгө өгч нийтийн тээврээр үйлчлүүлдэг хүмүүс байсаар байна. Энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ. Автобуснуудаа 100 хувь камержуулаад,  хяналт тавиад байж болдоггүй юм уу?

Манай төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатар хотын машины тоо 80 мянгаар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн багадаа 80 мянган хүн нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхээ больсон гэсэн үг

-Манай компанийн хувьд өөрсдийн чиг үүргийн дагуу картын борлуулалт, камержуулалт, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцаж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийтдээ 1.9 сая орчим тооны картыг борлуулсан байна. Энэ нь хүн бүр карттай болсон гэж үзэж болохуйц үзүүлэлт. Камержуулалтын тухайд бол анх төсөл хэрэгжиж эхлэхэд 100 хувь бүрэн суурилуулалт хийгдсэн ч тодорхой шалтгаануудыг улмаас зарим  нь эвдэрсэн. Тиймээс энэ зун бид цагдаагийн байгууллагатай хамтраад бүх камеруудыг засч, 100 хувь ажиллагаанд оруулсан. 

-Карт цэнэглэх цэгүүд хэр хүртээмжтэй байгаа вэ?

-Манай компани Улаанбаатар хоттой байгуулсан гэрээгээрээ 500 гэрээт цэг байгуулах үүрэг хүлээсэн. Өнөөдрийн байдлаар 550 орчим гэрээт цэг байгуулаад ажиллаж байна. Цаашдаа тоог нь нэмж, илүү хүртээмжтэй болгох тал дээр анхаарч ажиллана. Мөн нийтийн тээврийн цагийн хуваарьт тааруулаад өглөө эрт онгойж, орой хаадаг болгохын тулд өглөө эрт 3, орой 2 хувиар тооцож байгаа.

-Нийтийн тээврийн чиглэлүүдийн тариф нэмэгдсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ үнэн үү?

-Автобусны тариф нэмэгдээгүй. Ямар ч өөрчлөлт ороогүй. 2015 оноос хойш хот доторх чиглэл 500, хот орчмын чиглэл яг хаана вэ гэдгээсээ шалтгаалаад арай өндөр тарифтай байсан. Одоо ч хэвээрээ байгаа. Хот орчмын чиглэлийн зорчигчид хаа хүрэхээсээ шалтгаалаад 600, 700, 800, 900 төгрөг төлдөг учраас жолооч хаана буухыг нь асуугаад карт уншигч төхөөрөмжид тохиргоо хийж, төлбөрийг авах ёстой байдаг. Хамт зорчих тохиолдолд жолоочид хэлж тохиргоо хийлгээд картаа уншуулдагтай адил гэсэн үг.

Гэтэл зорчигчид нь хаана буухаа хэлж, жолоочоор тохиргоо хийлгэдэггүй шууд картаа уншуулж 500 төгрөгөөр зорчоод  байсан нь нийтийн тээврийн алдагдлын шалтгаан болж байна гэж үзээд "ХО" тодотголтой чиглэлийн автобусны карт уншигч төхөөрөмжийг жолоочийн гар ажиллагаагүйгээр шууд автоматаар эцсийн зогсоолын тарифаар төлбөрөө авдаг болгож программчилсан.

-Хэзээнээс эхлээд автоматаар эцсийн зогсоолын тарифаар тооцож эхэлсэн бэ?

-Автоматаар эцсийн зогсоолын тарифаар тооцох тохиргоо энэ сарын 23-наас хэрэгжиж эхэлсэн.

"ХО" тодотголтой чиглэлийн автобусны тариф:

Чиглэлийн дугаар, нэр

Том хүн

Хүүхэд

1

ХО:1 (Бага Баян-Санзай-Тэнгис)

900

300

2

ХО:2 (Шарга морьт-Дүнжингарав)

600

200

3

ХО:3 (Городок-Дүнжингарав)

1100

300

4

ХО:4 (Офицер-Налайх-Тэрэлж)

2300

1200

5

ХО:5 (Налайх-Зү4зам-МУБИС)

900

300

6

ХО:6 (Өлзийт-120 мянгат)

800

200

7

ХО:7 (ТуулТос-Био-120)

1000

300

8

ХО:8 (Найрамдал-Сапп-3-рэм)

600

200

9

ХО:9 (Био-Сонсголон-5Шар)

900

300

10

ХО:10 (Эмээлт-10-хор)

800

200

11

ХО:11 (Хонхор-ЧулОв-Халдварт)

500

200

12

ХО:12 (Мал бордох-5Шар- Сапп)

600

200

 

 

31
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

31 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.104лалар   • 10 сарын 5. 20 цаг 58 минут

Өдөрт 500 мянган зорчдог байтал 900 мянган хүн гэсэн тоог яаж өгч чадаж бна аа? Энэ юу болж бна аа?

103.26.192.227Зочин   • 10 сарын 5. 15 цаг 35 минут

худлаа ярьж байна мөнгөө аль хэдийн олсон хэдэн хуучин төхөөрөмжөө тэнгэр тултал үнэлчихээд зальтай гэдэг нь

103.212.117.171зочин   • 10 сарын 5. 13 цаг 41 минут

Нэгэнтээ нэвтэрсэн соёлтой үйлчилгээнээс ухар ч буцаад яахав дээ . Харин кондукторын оронд хянагч явуулдаөг юмуу. Тэр нь удахгүй л нөгөө монгол зангаараа жолоочтойгоо хуйвалдаад орлогоо хуваадаг болчихно доо. Иргэн өөрөө ухамсартай байхгүй бол төрөөс ямарч үйлчилгээ санаачлаад нэмэр алгаа. Япончууд шиг суурь хүмүүжил ухамсартай болтол их хугацаа орох байх даа

103.212.117.171зочин   • 10 сарын 5. 13 цаг 36 минут

Орон сууцанд амьдардаг хүн хүртэл үнэгүй өгснөөс нь олж аваад хөдөө явуулаад л байсан. Зарим нь дамлаж зарж байсан

103.212.117.171зочин   • 10 сарын 5. 13 цаг 35 минут

Монголд хүндээ хандсан дэвшилттэй ямар ч ажил үйлчилгээ нэвтрүүлэх гэхэд нэг л ахицтай болдоггүй нь иргэдийн ухамсар хүмүүжлийн төвшин маш муу байгаатай л холбоотой. Өөрсдийнх нь төлөө хийж байгаа юмыг дандаа хувийнхаа эрх ашигт нийцүүлэн зөрчинө. тэгээд түүнийгээ би овсгоотой байна монголын хууль 3 хоног гэх мэтээр тийм л байх ёстой юм шиг бусдад гайхуулна, ухуулга хийнэ. Ямар нэг зүйл хөнгөлөлттэй үнээр өгвөл ахиухан олж аваад л шаглахыг бодно. Жишээ нь гэвэл төслийн зуухны хэдэн хувь нь хөдөө орон нутаг руу явсан бол. Орон сууцанд амьдардаг

66.181.188.39Зочин   • 10 сарын 4. 7 цаг 57 минут

Хувийн байгууллага учраас маш сайн хийж,хурдан нэвтрүүлсэн, гэхдээ хөрөнгө оруулалтаа хэд нугалж олсон байгаа, ашигтай болоо л зууралдаад байгашдээ, бизнес болон том төсөлд иймхэн 3-н эрсдэлийг тооцохгүй байна гэж юу байдагийн,

66.181.170.2Зочин   • 10 сарын 4. 9 цаг 56 минут

Ha ha saikhan uleehiimaa. Zun bilegiin tulaand orooch

112.72.12.9Зочин   • 10 сарын 3. 18 цаг 16 минут

Автобусанд суугаад дөрвөн буудал явахад 10 гаран хүн жолоочид нь мөнгөө өгөөд заримд нь хариулт өгөөд л яг кондуктор шиг явж байхын лавтай 5000 төгрөг авчих шиг болно лээ.

192.82.66.172123   • 10 сарын 3. 18 цаг 00 минут

жолоочийн дэргэдэх сандалдээр суугаад 45 минут зорчиход 15500 төгрөг гж тоолоод миний буух буудал болсондог

192.82.66.172123   • 10 сарын 3. 17 цаг 56 минут

жолооч нар бэлэн мөнгө авдаг бүр нэхэж байгаад авдаг

202.126.88.182Zochin   • 10 сарын 3. 16 цаг 19 минут

Zugeer l oorsdiin ajilchid baidgiin bol ted nartaa tseneglesen kart ogood ter hyanagch uhaantai manuuhainuudiinh n orond yavuulaachee .Iim yum zohitsuulj chadahgui bol hohirood yavj bai za iljig min. Chinii omnoos hulgaich jolooch nartai chin 4 , 5 jil heruul hiilee .

139.5.216.126Зочин   • 10 сарын 3. 16 цаг 06 минут

Жолооч нар танай хамаг орлогыг замаас нь хамчихдаг юм билээ шүү дээ .

202.21.107.97Зочин   • 10 сарын 3. 12 цаг 31 минут

ene companyd audit oruulsan uu. kartaa haysan evdsen humuusiin kartand baisan mongiig ed nar avsan ni todorhoi.

66.181.184.49Agii   • 10 сарын 3. 12 цаг 18 минут

Ene kompaniig saitar shalagval taarna. Uil ajillagaa jigdreed yavj baigaa baij hogjuuleltee ooriin horongoor hiij bna ch geh shig. Yasan gadagshaa setgeltei hun be. Anh nevtruuleltee hiihdee hogjuuleltiin zardalaa bagtaasan ortogoor hiisen bmaaren. Ene kompaniig mongoliin talaas hyanah bolomjgui gej yariltshiin bna lee. Solongosiin said hurtel ireed yavdag kompani baga mongo oldog bj taarah uu. Ter said ni engiin jijig kompaniaa ergeed suid bolood bdag bol Mongold barag amidrah yum bishuu

202.126.88.182Зочин   • 10 сарын 3. 11 цаг 43 минут

HOHIISHDEE TANAI KOMPANI OORSDOO AVTOBUSAN DOTOR OORSDIIN AJILCHDAA ZOGSOOGOOD KARTAA TSENEGLEED MONGII N AVAAD YAVDAG CH YUMUU, BELEN TSENEGLESEN KART ZARAAD YAVJ BOLIISHD. HOHINEE ZA, JOLOOCH NAR 1 BUUDLAAS DOR HAYAJ 4-5 HUNEES BELEN MUNGU AVAAD BAIHAD MEDSEER BAIJ DUUGAI BAISNII CHIN HOHI ZA. TA NARIIN OMNOOS JOLOOCH NARTSI HERELDEJ HARAALGUULJ, 70044040 RUU CHIN UHTLEE HERELDLEE. HOHINEE ZA. ODOO TEGEED HOHIROOD ZAILBAI TAARNA.

202.126.88.182zochin   • 10 сарын 3. 12 цаг 01 минут

Deerees n hyanagch nar geed tsonh ruu haraad zoriud untaad yavdag.Joloochiin mungu avch baigaag boliulna gej yostoi gonj doo. huuchin jolooch nartaigaa hamt hulgai hiideg konduktruudiig n ajild avsiin shig baigaa yum. Ed nariig davhar tsalinjuulahaar hohiroh n todorhoishd. Yostoi hohinee za.

202.55.191.194гийчин   • 10 сарын 3. 11 цаг 35 минут

Алтан тариа-мах импекс чиглэлийн автобусны гартаа олон чиг зүүлт зүүсэн эмэгтэй жолооч, хүнээс мөнгө авахдаа гаргуун, бүр кондуктор шиг мөнгө хариулж өгч байна. Шаардлага тавихаар: битгий хуц, бүгд авдаг, би авна яадгийн, чиний үр хүүхдэд чинь ****** хийнэ гэж орилох юм. цагаандаа гарсан дээрэмчин жолооч нартаа арга хэмжээ авч орлогоо бүтэн оруулах хэрэгтэй

202.9.43.115батүүл   • 10 сарын 3. 11 цаг 32 минут

батүүл эндээс авилгал авсан байж таараа шалгаачээ

202.55.191.194гийчин   • 10 сарын 3. 11 цаг 31 минут

өчнөөн мөнгө олчихоод олоогүй, алдагдалд орлоо гэж ярьж байгаа. Би автобусаар ажилдаа явдаг. Хүмүүс картаа уншуулж сурсан, цөөн хэдэн улс жолоочид бэлэн мөнгө өгдөг нь нууц биш. жолооч бэлэн мөнгө авах боломжийг хаахад л болно. автобусанд байрлуулсан камертайгаа ажиллаж, хариу арга хэмжээ ав. тэгээд л болно. орлогогүй гэж худлаа хуцаж байгаад үнээ нэмэх бэлтгэл ажилаа хийж байна. Үнэ нэмнэ гэж байхгүй шүү.

43.228.131.196ЗАС   • 10 сарын 3. 11 цаг 27 минут

ЖОЛООЧ НАР БАЯЖДАГ ЮМ БИШ ҮҮ. ӨДӨР БҮР Л СУУЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН 30 ХУВЬ НЬ БЭЛЭН МӨНГӨ ӨГЧ БАЙНА. ҮҮНИЙГЭЭ ЗОХИЦУУЛАХГҮЙ БОЛ АЛДАГДАЛД ОРООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ТЭГЭЭД ТЭР АЛДАГДАЛАА КАРТ УНШИГЧДЫН МӨНГӨНӨӨС АХИУ АВАХ ХЭЛБЭРЭЭР НӨХНӨ ГЭВЭЛ БҮР Л ХЭЦҮДЭНЭ ДЭЭ.

174.193.144.248Mongol   • 10 сарын 3. 10 цаг 45 минут

Yun bultsiisen HUJAA haanaas garaad irev ee.

139.5.216.67иргэн   • 10 сарын 3. 10 цаг 39 минут

Сая Нурсултанд очоод ирэхдээ автобусанд нь сууж үзсэн. Карт уншуулвал 90 тэнгэ , карт уншуулахгүй бэлэн мөнгө өгвөл 180 тэнгэ гэсэн үнэтэй байсан. Би 180 тэнгэ өгсөн. 1 тэнгэ нь 7-гоос 8 төгрөг орчим. Картаараа 500 бэлэн мөнгөөрөө 1000 гэвэл хүмүүс картаа цэнэглэнэ дээ.

103.212.119.234Зочин   • 10 сарын 3. 10 цаг 26 минут

ednii ugeer yavna gej yu baihav, dans tootsoo sankhuud ni shalgalt oruulah heregtei. Niislel ugaasaa orlogiig ni medehgui geed suuj bgaa biz dee

202.55.191.194Зочин   • 10 сарын 3. 10 цаг 15 минут

жолооч нар нь аягүй жаргалтай байдаг бөөн хахууль өдөрт өлхөөн 500000

103.50.206.40Зочин   • 10 сарын 3. 11 цаг 34 минут

hudlaa yrij bolokhguie

103.194.176.117зочин   • 10 сарын 3. 10 цаг 12 минут

13 сая доллар.......... одоо тэгээд хөрөнгө оруулалтаа нөхөөгүй гээд гүрийгээд монголчуудыг шулаад суугаад байх уу

66.181.176.134з   • 10 сарын 3. 10 цаг 12 минут

солонгосын гар хөл

202.9.43.24Зочин   • 10 сарын 3. 9 цаг 48 минут

13 сая доллар ч гэх шиг. Мөн шааваа . хахуулиа оруулчихсан айн

66.181.167.55Зочин   • 10 сарын 3. 9 цаг 44 минут

Автобуснуудын жолооч нарт зорчигчид бэлэн мөнгө маш ихээр өгч байгаа харагдах юм. Энэ тал дээрээ хяналт тавиачээ. Зарим нь бүр кондуктор шиг хариулт өгч байдаг.

202.55.184.18Зочин   • 10 сарын 3. 9 цаг 36 минут

ОТ гэрээ шиг шаажээ, солонгосууд

180.149.93.14Зочин   • 10 сарын 3. 9 цаг 35 минут

yahaaraa 10 huvi bdag bnaa neg uye bodohod irged kartaar sain zorchij bgaa sh de harin sain tuvlurch bmaar yum uursdiinh ni halaas ru orood bgaa yum bish uu belen munguur yvdag bhad kanduktor ni huvidaa mungu avdag bhad ashigtai l ajilladag bsan biz de avtobus kompaniud

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ10 сар 22. 18:00Хүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ10 сар 22. 17:55Хэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга10 сар 22. 17:50“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ10 сар 22. 17:45Намар-өвөл 2019 трендүүд10 сар 22. 17:40Хүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ10 сар 22. 17:35Нисдэг цахилгаан такси10 сар 22. 17:3070 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм10 сар 22. 17:25“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ10 сар 22. 17:20Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 17:15Намар болсныг илтгэх найман зүйл10 сар 22. 17:10Британийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна10 сар 22. 17:05Парис 2024 оны Олимпийн логог танилцууллаа10 сар 22. 17:00Цагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ10 сар 22. 16:55Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай10 сар 22. 16:50Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 16:45“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”10 сар 22. 16:40Зимбабвегийн 55 заан үхжээ10 сар 22. 16:35“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ10 сар 22. 16:30Та аугаа хүн болох чадвараа олсон уу10 сар 22. 16:25Махидевран хатны бодит түүхээс10 сар 22. 16:20“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо10 сар 22. 16:15Цукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна10 сар 22. 16:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 16:07М.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан10 сар 22. 16:05Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна10 сар 22. 16:00Орост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ10 сар 22. 15:55Дуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ10 сар 22. 15:52“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ10 сар 22. 15:50Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо10 сар 22. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.