С.Жавхлан: Тэр залуу Монголыг 30 жил хохироосон намуудын тугийг урж тасдаж, шатаасан бол баяр хүргэх байлаа

Манай сайт “Гишүүн ээ, та ямар хуулийн төсөл санаачлав” сэдэвт ярилцлагын булангаа та бүхэнд хүргэж эхэлж байна. Эхний зочноороо УИХ-ын гишүүн С.Жавхланг урилаа. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш хоёр хуулийн төсөл санаачилж, УИХ-д даргад өргөн барьсан ч өдийг хүртэл алийг нь ч хэлэлцээгүй, хэлэлцэх асуудлын жагсаалтад ч оруулаагүй байгаа юм. Түүнтэй хуулийн төслүүдийнх нь талаар болон улс төр, нийгмийн нөхцөл байдлын талаар ярилцсанаа хүргэж байна.

-МИНИЙ БОЛОВСРУУЛСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ГОЛ ЗОРИЛГО ЖДҮ-ЧИД, “ОВТ ШААРТАН”-ГУУДЫГ ДАХИН ТӨРД ОРЖ ИРЭХГҮЙ БОЛГОХ-

-Та УИХ-ын гишүүн болоод ямар хуулийн төсөл санаачлав?

-Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэсэн хоёр төсөл өргөн баригдаад бараг олон сарын хугацаа өнгөрч байна. Энэ хоёр хуулийн төслийн үндсэн товч үзэл баримтлал нь гадаадад хар мөнгө угааж, хулгайн мөнгө “овт шаар” дансанд байрлуулж, мөнгө санхүүгийн байгууллага, төрийн байгууллагаар дамжуулж түмэн олон, төрийн мөнгөнөөс идсэн, мөнгө санхүүтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон, цаашлаад төрийн өмчийг шамшигдуулсан, архи сархадны арилжаа наймаа, газар шорооны лицензтэй нэр ус нь холбогдсон хүмүүсийг дахиж УИХ-д, мөн сонгуульд оролцуулахгүй байх гэсэн агуулгатай. Эрх мэдлээрээ далайлгаж ЖДҮ зээл авч шамшигдуулсан хүмүүс хүртэл байна шүү дээ. Энэ хүмүүсийг дахиж Монголын төрд ойртуулахгүй байх зүйл заалт бүхий хуулийн төслүүд. УИХ өнөөдөртөө Үндсэн хуулийн хэлэлцүүлэг явж байгаа учраас өөр бусад хуулийг хэлэлцэх нь хуулиараа хязгаартай байдаг. Хаврын чуулганд өргөн барьсан боловч хэлэлцээгүй. Ээлжит бус чуулган Үндсэн хуулийг хэлэлцээд явлаа. Одоо энэ намрын чуулганд УИХ-ын дарга, олонх болсон эрх баригчид, УИХ-ын гишүүд хэрвээ Монголд зөв шударга нийгмийг тогтооё гэж бодож байгаа бол энэ хуулийн төслүүдийг авч хэлэлцэх байх гэсэн маш итгэлтэй, хүлээлттэй байна.

-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт гарчихсан байсан. Тэр дунд таны боловсруулсан хуулийн төсөл байгаагүй?

-Оруулаагүй байна билээ. Энэ талаар дуугарна. Зүгээр орхихгүй. Энэ хуулийн төслүүдийг заавал хэлэлцүүлэх учиртай.

-Таны боловсруулсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцээд баталлаа гэж бодъё. Ингэхэд ямар үр дүн гарах вэ?

-Маш чухал үр нөлөөтэй. Дээр хэлсэн төрийн мөнгө санхүүтэй холбоотой гэмт хэрэг, ЖДҮ-тэй холбогдсон, Эрдэнэтийн 49 хувийн маргаантай холбогдсон, “овт шаар” данстангууд УИХ-ын сонгуульд дэвших эрхгүй болно.

 -УИХ-ын гишүүдийн үндсэн ажил нь хууль санаачилж, батлах биз дээ. Гишүүд ер нь үндсэн ажлаа хэр хийж байгаа юм бэ?

 -Үндсэн хууль хэлэлцэж байгаа байдлыг харахад сүүлдээ ярьж байсан асуудал нь бүр бантан боллоо. Анх ярьж байсан зүйлээсээ хазайгаад явчихлаа. Үндсэн хуулиас гадна дагалдах хуулиудыг санаачилж байгаа байдлыг нь харахад ямар нэг тодорхой бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан, хаацайлсан, гэмт хэргээ нуун далдлах гэсэн, гадаад дотоодын захиалгаар, хэрэг булхайгаа далдлах гэсэн өнгө аястай хуулиуд санаачлах тохиолдлууд маш олон байна. Жишээ татахад Хөөн хэлэлцэх хугацаа. Энэ улсууд тэр гэмт хэргийг хийхээсээ өмнө дараа нь ийм хууль гаргачихна гэдэг хорон бодлогоо боловсруулчихаад орж ирж байна. Тэгээд гэмт хэрэг хийж байхдаа ч айдаггүй болчихсон. Ийм том бүлэглэл Монголын хуулийн дээр, төрийн дээр, сүлдний дээр НАМ гээч юманд үүрлэчихсэн. Дотроо НАМ харгалзахгүйгээр нэгдчихсэн бугшмал том хар идээ бээр байна.

-2020 ОНЫ СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ ЭСЭХИЙГ ХЭЛЭХЭД ЭРТ БАЙНА-

 -Та ганцаардаж байна уу. Улс төрд орж ирэхээс өмнө энэ идээ бээр байгаа гэдгийг таамаглаж байсан уу?

 -Ерөнхийдөө төсөөлж байсан. Ганцаардал бол мэдээж байгаа. Гэхдээ монгол түмэн гэж маш хийморьтой, тэнгэр заяатай , мэргэн ухаантай, буруу зөвийг ялгаж шүүж чаддаг түмэн олон. Тиймээс өнөөдөр надад ганцаардаад байх, түүнийгээ зарлаад гуньж гутраад байх шалтаг шалтгаан алга. Гэхдээ бэрхшээл бол бий. Даван гарч чадах чадвар надад байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. -2020 оны сонгууль тун удахгүй боллоо.

Та дахиж улс төрд орж ирэх үү?

-Цагийн юм цагтаа. Цагаас нь өмнө төсөөлж ярихад эрт байна.

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт та яагаад оролцсонгүй вэ. Ээлжит бус чуулганд бараг суусангүй?

 -Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг 62 гишүүн гарын үсэг зурсан. Анхны төсөлтэй би танилцаж байсан. Үндсэн хуулийг ерөнхийдөө өөрчлөх ёстой. Монголчуудад ус агаар мэт хэрэгтэй байна гэдэг дээр санал нэгтэй байсан. Гэтэл энэ төсөл сүүлдээ амин гол чухал заалтуудаа хасч саармагжуулж хаясан, сүүлдээ өөрсдөө ойлгохоо болиод, тайлбарлаж чадахаа байсан. Зөвхөн нэг намын асуудал болсон. 64 гишүүнтэй үнэмлэхүй ялалт байгуулсан нам бүлэг ч үгүй надаар дутахгүй энэ асуудлыг хэлэлцэж шийднэ гэж би бодсон. Зөвхөн нэг намын асуудал болоод явчихсан хэрнээ хоорондоо эвцэлдээд бүлгээрээ яриад шийдсэн юмаа чуулганд оруулж ирээд унагаагаад бүгд тал тал тийшээ хараад суучихаад шийдэж чадахгүй сууж байна. Дээрээс нь миний өгсөн саналуудыг хүлээж авах хуулийн үндэслэлгүй юм билээ. Гишүүн хэлэлцүүлгийн явцад санал бодлоо хэллээ, тэр нь зөвхөн яриа төдий өнгөрдөг. Замд нь хувиргаад байгаа зүйлс нь тулгалт маягаар орж ирж байсан учраас би оролцоогүй. Бүх болж буй хурлуудыг би нүд цавчилгүй,цаг алдалгүй бүх хурлыг нь харж суусан мөртлөө энэ хуралд оролцоогүй маань миний өөрийн үзэл баримтлалыг илэрхийлж байсан гэж хэлмээр байна.

-Үндсэн хуулийг ард нийтээс асууж шийдвэрлэхээр болчихоод байна. Та дэмжиж байна уу?

-Хууль тогтооно гэж ийм олуулаа гарч ирчихээд эвээ олохгүй, хэмжээ хязгаар цадигаа алдсан. Дээрээс нь хулгай хомхой сэтгэлдээ идэгдчихсэн улсууд хоёрдугаар хэлэлцүүлгээсээ эхлээд гацаад сүүлдээ ард нийтийн санал асуулга явуулна гэж байна. Ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нь асуучих байсан юм. Гэтэл дараа нь өөрсдөө мухардаад, нам гацаад ирэхээрээ татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгөөр санал асууя. Бид чадахгүй нь ээ. Хариуцлагыг нь ард түмэн өөрөө үүр гээд хариуцлагаас бултах гэсэн нэг талдаа тулгалт болж байна. Нөгөө талдаа татвар төлөгчдийн энэ их мөнгийг зарцуулах гэж байгаа бол цаг үеэ олоогүй байна гэж хэлмээр байна. Ямар ч зүйл торгон мэдрэмж гэж зүйл байх ёстой. Санал асуулгын ирц хүрэхгүй бол яах юм. Тэр 30 тэрбумыг салхинд хийсгэх юм уу. Тийм их зардал гаргах гээд байгаа бол баячууд нь өөрсдөө мөнгөө гаргаач. Төр түмний мөнгөнөөс гаргахыг би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ асуух гэж байгаа бол эхлээд өөрсдөө эвээ ол. Ерөнхийлөгч нь ч тэр, эрх барьж байгаа нам нь ч тэр, сөрөг хүчин нь ч тэр. Нэг шийдэл, зөв гарц санаанд хүрээд ийм дүүжүү цагаар биш одоо тариа ногоо хурааж байна, өвөлжилтийн бэлтгэл ажил хийж байна, хүйтэн нойтон ирж, ханиад томуу дэгдэх гэж байна. Дээрээс нь махны үнэ, амьдрал ахуй ямар байна. Бүгд л яаруу сандруу байгаа энэ цагт ард нийтийн санал асуулга явуулна гэдэг бол цаг хугацааны хувьд боломжгүй юм. 2020 оныхоо сонгуулиар хамтад нь асууж болно шүү дээ. Миний хувьд санал асуулга хийхийг буруу гээгүй. Гагцхүү цаг хугацааны хувьд зөв мэдрэмжээр ажиллах ёстой гэж хэлмээр байна. Ард нийтээс чухам юу асуух вэ гэдэг маш чухал.

-ТЭР ЗАЛУУ МОНГОЛЫГ 30 ЖИЛ ХОХИРООСОН ХОЁР НАМЫН ТУГИЙГ ШАТААСАН БОЛ БАЯР ХҮРГЭХ БАЙЛАА-

 -Ерөнхийлөгч үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд өөрийнхөө саналуудыг оруулах гээд зүтгээд, оруулахгүй болохоор буцаагаад хориг тавиад байгаа дүр зураг. Үүнийг олон нийт Ерөнхийлөгчийн засаглалтай болох гэсэн санаархал байгаад байна уу гэж ярьцгааж байна. Таны бодлыг сонсоё?

-Ер нь чадвар чадамжтай байгаа, ажлаа сайн хийж байгаа хүнд даах ёстой ачааг нь монгол түмэн үүрүүлж чадна шүү дээ. Өнөөдрийн байгаа Ерөнхийлөгч гэж хүн өөрийнхөө ажлыг хийж чадаж байгаа бил үү. Гадуур болж байгаа гэмт хэргүүдийг хар. Шүүгч нарыг хольж сольж томиллоо л гэнэ. Гарч байгаа үр дүн байна уу. Зоригтой алхам шийдвэр гаргаж чадаж байна уу. Зэвсэгт хүчнийг Ерөнхийлөгчийн үүрэгт хамааруулдаг. Гэтэл энхийн энэ цагт цэрэгт үрэгдэж байгаа залуучуудын тоог хар. Юу гэж амлалаа. 30 гэр бүлийг номонд нь оруулаад, овт шаар дансыг нь хураагаад, Монголыг ялуулна гэж хэлээд гарч ирсэн. Өнөөдөр эсрэгээрээ монгол хохироод байна. Өнөөдрийн ажлаа хийж чадахгүй байж одоо надад засаглах эрх өг гэхээр хэн итгэх юм. Өнөөдрийн байгаа Ерөнхийлөгчид ахадсан асуудал юм болов уу даа гэж харж байна.

-Сэтгүүлч Ч.Лодойсамбуу төрийн далбаа шатаасан. Хүмүүс зөвтгөх, буруутгах янз янзын байр суурь илэрхийлж байна. Та энэ дүр зургийг хэрхэн хүлээж авсан бэ?

 -Нэг талдаа муу ёр. Нөгөө талдаа Монгол төрийн нэр хүнд өнөөдөр ямар байгааг харуулж байна. Гэхдээ тэр залуу ямар олон баатрууд тэр туганд сөгдөж тусгаар тогтнолоо авч үлдсэнийг, хэчнээн олон тамирчин энэ тугийг харж бахархаж өндөрт өргөөд уйлж байсныг, гадаадад байгаа маш олон монголчууд энэ тугаа хоймортоо залаад тэрэндээ залбирч сөгдөж явдгийг ухаарсангүй. Надад нэг талдаа харамсалтай санагдсан. Магадгүй тэр залуу тэр тугийг харин хоймортоо залчихаад өнөөдрийн төрийн сүлдний дээр, монгол түмний дээр гараад суучихсан байгаа, Монголыг 30 жил ээлжлээд яаж хохироох вэ гэдэг уралдаан зарласан намуудын тугийг урж, шатаасан бол бид тэр залууд баяр хүргэх байлаа. Төрийн дээр гараад суучихсан нам нэртэй, хоорондоо нийлчихсэн бүлэглэл. Биднийг ийм байдалтай хохироогоод байгаа гол шалтгаан нь энэ намууд шүү дээ. Хэлэх гэсэн цаад санаа нь хэчнээн зөв байлаа ч юманд бас хэмжээ хязгаар цадиг гэж зүйл байдаг шүү.

-Монголын нэр бүхий 69 дипломатч, улс төрчдийг Польш улсын цагдаагаас эрэн сурвалжилж байгаа баримтыг Т.Аюурсайхан гишүүн зарлалаа?

-Зарим нь ЗГХЭГ-т байгаад өргөдлөө өгөөд гарч байх шиг байна. Монголд нэг ийм сонин жишиг тогтоод бүр дасал болчихож. Нэг юм боллоо ажлаа өглөө тэгээд цайрдаг. Дэлхийд унасан монголын нэрийг яах юм. Нэгдсэн журмаар тэр 69 нөхөрт онгоц гаргаж өгөөд Монголын нэрийг цайруулж ир гээд бүгдийг нь баглаад онгоцны ачаанд хийгээд тавьдаг юм уу яадаг юм. Явуулах хэрэгтэй. Монголын нэрийг цайруулаад ял зэмээ хүртээд ир гээд. Тэр нөхдүүдийг өшиглөөд хөөгөөд явуулах ёстой шүү дээ.

-Та дахиад хуулийн төсөл санаачлах уу?

-Ус агаар мэт хэрэгтэй байгаа олон сэдвүүд байна. Эхний өгсөн нийгмийн амин чухал сэдэв болсон энэ хоёр төслөө батлуулмаар байна. Үүнээс шалтгаалаад цаашаа бэлдсэн хуулиуд зөндөө байна. Өнөөдрийн Монголын хуулийн хямрал бол хэсэг бүлэг хүмүүс өөрсдөдөө зориулж хууль баталснаас болсон. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг дээр ч харагдаж байгаа. Бүгд өөрсдийн эрх ашигт нийцсэн зүйлсийг дэмжээд, Монголын эрх ашигт нийцсэн заалтуудыг хойноо хаясан. С.Жавхлан энэ олон уул уурхайн заримыг нь хаалгаж ч явлаа. Заримынх нь гадна хонож ч явлаа. Гэтэл эцсийн дүндээ тэр эрхийн бичиг, лицензийг нь өгөөд байгаа газар энд л байгаа шүү дээ. Энд эрхийн бичиг өгөөгүй бол тэнд уурхай ухахгүй. Тийм учраас миний зорьж орж ирсэн газар бол энэ. Голын эхийг нь янзлах ёстой. Тиймээс би энэ алтан зарчим дээрээ цаашаа явна.

 -Ингэхийн тулд та оруулаад болох хэрэгтэй юм биш үү?

-Олуулаа болох цаг байгаа байх гэдэгт итгэдэг. Монголд сайхан цаг ирнэ гэж итгэж байна. Би өөрийнхөө итгэл үнэмшил, үндэсний үзэл, монгол ёс жудгаа дээдлэх зүйлийг төрд тогтооё гэсэн байр сууриндаа ганхахгүй явж байгаа. Тэгэхээр ийм зүйлд нийцэх, Монголыг босгох маш олон зөв цагаан сэтгэлтэй хүмүүсийн цуваа С.Жавхлан руу ирж яваа гэдэгт итгэдэг.

-Та МАХН-д элссэн үү. О.Баасанхүү гишүүн таныг МАХН-д элслээ. Баяр хүргэе гээд жиргэсэн байсан?

 -Надад ямарваа нэг намын үнэмлэх одоогоор байхгүй алга. О.Баасанхүү гишүүн өөрийнхөө бодсоноо төсөөлж бичсэн юм байлгүй дээ. Намайг бас ШИНЭ намд байгаа юм уу гэж асуугаад байна. Намаасаа гарсан хоёр бие даагч гишүүн над дээр ирж бие даагчдын тулгын гурван чулуу, зөвлөл байгуулж, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл болж иргэдтэйгээ уулзая гэсэн санал тавьсан. Би энэ хоёр гишүүнтэй Шударга иргэдийн нэгдсэн эвсэл гэдэгт нэгдэж хэдэн газраар хамт явсан байдаг. Үүний дараа нам байгуулагдлаа, хурлаа хийх гэж байна гэж над дээр ирсэн. Тэгэхэд нь би хэлсэн. “Хурлаа хийгээд, даргаа сонгоод, мөрийн хөтөлбөрөө боловсруулаад над дээр хүрээд ирээрэй. Тэгээд би танилцаж байгаад шийдвэрээ та бүхэнд хэлье” гэсэн. Өнөөдрийг хүртэл надад албан ёсоор тавьсан санал алга. Хэрвээ элсвэл та бүхэндээ хэлнэ. Ер нь үзэл санаандаа голч явж байгаа миний үзэл бодлыг олон хүмүүс харж анзаарч, олон намууд санал тавьж л байдагдаа. Миний хувьд зөв зүйл байвал чөтгөртэй нийлээд ч хамаагүй Монголын төлөө зүтгэхэд бэлэн. Буруу зүйл гараад ирвэл бурхны өмнө ч тэрсэлж чадах аавын хүүхэд гэж өөрийгөө ойлгодог. Ямар ч байсан Монголчуудын хэрүүл тэмцлийг нэг өдөр зогсоож, Монгол гэсэн сайхан уриа дуудлага, үзэл санаа, ууж ёс жудаг, агуу их түүх дээрээ нэгдэх сайхан цагийн эхлэлд бид тулж ирээд байна. Энэ хооронд үзэл буруу, яс цус буруу, тархи оюун нь Монголын төлөө биш ийм улсуудын нэгнийгээ барьж идэж байгаа зүйлийг харж байна. Тэдэнтэй үргэлж ноцолдоод, хэрэлдээд байх шаардлага надад алга. Тэртэй тэргүй нэгнийгээ бариад идэж байгаа. Загас хэдий усандаа дуугүй байсан ч бүтэж үхдэггүй гэдэг. Хамгийн гол нь би мэдрэмждээ тулгуурладаг. Яаж Монголоо аврах талаар бодож зорьж байгаа маш олон зүйлс бий. Шантрахгүй цаашид хийсээр байх болно.

74
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

74 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.178.110zochin   • 10 сарын 7. 21 цаг 08 минут

ENE khun er ni yu khiisen boloo odoo ichij baigaa bailgyi

150.129.141.128Зочин   • 10 сарын 6. 15 цаг 37 минут

Сонгогчдынхоо төлөө юу хийсэн бэ. Дахиж хүмүүс сонгохгүйл боловуу

66.181.161.77Алтан   • 10 сарын 5. 19 цаг 41 минут

Ямар ч байсан өөрийн бодолтой эр хүн мэдлэг ч дутаад байх юу байсан юм идэх уух соёлыг гадаадын боловсролтой нөхөд л илүү нарийн хийж байгаа. Боддог бодлыг санадаг санааг нь ойлгохгүй бол бид чинь энэ хүнээсээ илүү тэнэг болж байгаа нь тэр ээ.УИХ гишүүн болох чинь нэг их мэдлэг бас туршлага шаардлагатай ч юм биш гол нь үнэнч,бас хуулиа судлах мэдэх хоёр л орно гадны хууль ч төгс биш бид дуурайх ч ёсгүй яагаад гэвэл бид Монгол хүмүүс. Хэт харийнханаа дуйрайгаад байвал бид ч бас боол болно. Ёстой муулах хүнээ олов оо

150.129.143.69Зочин   • 10 сарын 4. 9 цаг 33 минут

khiisen yumguy , sul tsalin awchikhaad yawj baygaa shuu dee , busdiig muulaad baykh kheregguy , tiim l ekh oronch yum bol yu ch khiikhguy murtluu bidnii mungunuus tonshij suukhaa bolichikhood bolichikh l baysan baykh , yalgaaguy khuuramch gar daa

112.72.12.5Иргэн   • 10 сарын 6. 7 цаг 45 минут

Жавхлан гишүүнд өөрөө их атаархаж явдаг хүн байна даа.

103.111.68.3zochin   • 10 сарын 4. 8 цаг 52 минут

Javhland busdiigaa bodvol eh ornoo gesen setgel bii medleggui ch geh shig medlegtei ulsuud n yu hiidgiin bol

202.21.115.126Эрка   • 10 сарын 4. 8 цаг 52 минут

Улс төр гэдэг бол зүгээр л хар тамхи гэсэн үг.Орсон хүн тийм амар гарахгүй шүү.Маш их ухаантай буюу тэнэг хүн л гарна.

64.119.22.250Зочин   • 10 сарын 4. 7 цаг 00 минут

Энэ баянзүрхээс сонгогдсон хороондоо ямар ч ажил хийгээгүй. Тойрогт хуваарилсан мөнгийг өөрөө цусалчихсан. 20 онд сонгууль гээд ирвэл өөрөө өшиглүүлнэ наадах чинь.

202.9.45.152Зочин   • 10 сарын 4. 5 цаг 54 минут

Энэ хүний ажил бол урлаг.Дахиж бүү сонго

89.91.254.86Одооноос   • 10 сарын 4. 1 цаг 53 минут

Бөх дуучидыг одооноос төрд сонгохоо болье тэгэхүү ардуудаа..,

64.119.22.75Зочин   • 10 сарын 3. 22 цаг 25 минут

Энэ нөхрийн мэдлэг чадвар дутна да өөрөө овт шар юм биш үү

202.126.88.218Зочин   • 10 сарын 3. 21 цаг 58 минут

Hen bolood hend yu surgaaldaad baigaam be ? Eneniig songoson amitad ni yu bainaa!!!!!

182.160.1.249БЗД-ийн сонгогч Хүрэлбаатар   • 10 сарын 3. 21 цаг 06 минут

Энэ бичиг үсэггүй мэдрэл төрийн далбаа намын туг 2-ыг ялгахгүй төрийн далбааг урж тасдахыг дэмжиж байна.Монгол төрийг гутааж дэлхийн шившиг болгож байгаа энэ мэт малуудыг дахин сонгож болохгүй гэдгийг сонгогчид эрх биш мэдэж байгаа байхдаа.***** минь Увсдаа очиж үхэр тэргэн дээрээ ясаа тавь за юү

59.153.114.106Зочин   • 10 сарын 4. 10 цаг 19 минут

Tenegee turiin deedeleh yostoi harin namiin tug ursan bol uur hereg gj heljee ahin sn unsh uuruu bichig useggui unshaad oilgoh chadwargui yum bj

66.181.161.85Зочин   • 10 сарын 3. 21 цаг 01 минут

T1...uws

66.181.182.80Балган   • 10 сарын 3. 20 цаг 35 минут

Хууль гэдгийг огт мэдэхгүй хүн ямар хууль санаачлах юм бэ? Хойшид ийм тэнэгүүдийг төрд ойртуулахгүй баймаар даа.

91.97.100.250jabxlan   • 10 сарын 3. 20 цаг 06 минут

ee jinkene pooporood sur axaasaa......kkkk

103.229.123.123Зочин   • 10 сарын 3. 19 цаг 25 минут

Толгой нь хүрэхгүй байхоо ямар тэнэгүүд нь бөх дуучидыг сонгодог бнаа

65.49.126.94Зочин   • 10 сарын 3. 19 цаг 27 минут

яг үнэн.

139.5.216.126Зочин   • 10 сарын 3. 18 цаг 53 минут

Кнопны наймаачин

91.97.100.250xoni   • 10 сарын 3. 17 цаг 38 минут

Dalbaa baitugai yum cini uragdaad salbaigaad baina

66.181.161.52Зочин   • 10 сарын 3. 16 цаг 43 минут

Bidnii l hohi iimrhuu orkuudiig songoj huuli bataluulaad suulgaj bdag. Emegnel!!

202.131.243.190Зочин   • 10 сарын 3. 16 цаг 38 минут

Жавхлан пизда далбаа урсан биш монгол орныг самарч багйаа пизда нарыг хараад ингэж дуугарсан уу муу гөлөг

103.10.23.91Зочин   • 10 сарын 3. 17 цаг 35 минут

Жавхалан зөв үг хэлээ

139.5.216.126Зочин   • 10 сарын 3. 16 цаг 02 минут

Чи бол зүгээр дуучин , хошин шогийн жүжигчин хүн байна лээ шүү дээ . Улс төр чамаар дутахгүй .

66.181.161.29Naraa   • 10 сарын 4. 12 цаг 26 минут

***** lalar ve chi

103.10.23.9100000   • 10 сарын 3. 17 цаг 38 минут

Хэнээр дутсанаас болоод хэний буруугаас болоод Монгол төр хулгайч алуурчин нарын үүр болчоховоо Жавхалан шиг тэмцэгч шудраг хүмүүсээр дутаснаас болоод Чам шиг юуч мэдэхгүй тэнгүүдээс болоод Монгол төр нам дагсан хулгайч алуурчин бөхс долоогч хахуулч нарын үүр болчохоод байна

139.5.216.126Зочин   • 10 сарын 3. 18 цаг 52 минут

Ядаж зөв бичиж сур , бөөн алдаатай юмнууд энд тэндгүй бичсэн байх юм . Чамтай чамгүй Монголчууд Жавхлан гээчийг таньсан зүгээр нэг зальтай бацаан кнопны наймаачин л байна лээ шүү дээ .

66.181.161.29Naraa   • 10 сарын 4. 12 цаг 26 минут

Chamaas l iluu baih

202.55.188.39Зочин   • 10 сарын 3. 15 цаг 45 минут

Чи нэг мөрөөрөө дүмбийгээл нэг сүртэй явдаг даа. Яг л ус балгацан юм шиг. Тун дажгүй харагддаг шүү. Зун болоод цувдай тараахгүй байгаамуу? Өөрийгөө завгүй байлга. Эхнэр чинь байгаа биддээ? Сольцон уу, эсвэл? Цомог энэ тэр гаргахгүй юу. Мөрөө байдгаар нь авьчиж байгаад л нүдээ тас аниад чи нэг авдаг даа.

202.131.227.82иргэн   • 10 сарын 3. 15 цаг 16 минут

Жавхлан гишүүнээ таныг сонгосон гэр хороололын тойргууддаа ажил хийх хэрэгтэй байнаа. таны ямар ажил хийснийг мэдэхгүй л байна.

103.10.23.91Зочин   • 10 сарын 3. 17 цаг 42 минут

Их хурлын гэшүүн болно гэдэг Улс эх орон ард түмнийхөөн сайн сайханы төлөө ажилахыг хэлнүү гэхээс Хороо сум аймагт тууц жорлон барихыг хэлдэгүй юм

202.21.126.30Зочин   • 10 сарын 3. 14 цаг 10 минут

Тэр Лодойсамбуу гэгч этгээд төрийн далбаа урсан бол хариуцлага хүлээлгэх ёстой. Яахаараа тийм юм хийдгийн?

103.10.23.91Зочин   • 10 сарын 3. 17 цаг 43 минут

Санаа нь зорилдог нь байгаа онсон зөв зүүль байсан Арга нь буруу байсан болхоос

103.20.152.50ЗӨВ ХАНДЛАГА   • 10 сарын 3. 13 цаг 57 минут

Үнэн үгэнд эрх мэдэлтэй, овтой хүмүүс дургүй байгаа цаг юмдаа одоо...ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ХЭЛДЭГ...

64.119.25.71Зочин   • 10 сарын 3. 13 цаг 46 минут

Ерөнхийлөгч та хоёрыг зовлон нэгтэй л хоёр юм байна гэж харж байсан юм санГэтэл бас л хадуурааад явчихлаа

103.10.23.91иргэн   • 10 сарын 3. 17 цаг 51 минут

Баттулга Жавхалан хоёр бол хоёр өөр хүн Баттулга бол хулгайч боловч бусад хулгайч луйварчин хулгайч нараас ялгаатай нь Монголоо гэсэн сэтгэлтэй луйвирдсан хулгайлсан хөрөнгө нь Монголдоо үлддэг хулгайч Жавхалан бол сэтэрхий зүү сээмхий хадагч хулгайлаагүй чинь шудраг эх оронч залуу

103.229.120.78Зочин   • 10 сарын 3. 22 цаг 34 минут

Knopoor naimaa hiichee l Koread deelteigee casino toglood suuj baisan gejuugaa.

202.179.24.152Иргэн   • 10 сарын 3. 13 цаг 45 минут

Хуц. Ард иргэдээ басамжилж дормжилсон , улс орноо хөгжих дэвжих үүд хаалгыг түгжиж хаасан, ямар гэмт хэрэг хулгай луйвар хийх боломж олгосон хуультай ийм төр гэж байдаг юмуу

112.72.8.214Зочин   • 10 сарын 3. 13 цаг 37 минут

Энэ ка кэ гэсэн нөхдүүдийн амнаас нь гарсан үг бүр Танайх, Манайх, Улс орныг бутаргах, ард түмнийг минь талцуулах Бодлого барьж байгаа мэт аашлах юм. Одоо том жижиггүй ухаан суугаачээ. Харагдаад бна аа. Төрийн туга, төрийн сүлдэн доор бүх ард түмэн байдаг шүү дээ!!!

182.160.38.137Зочин   • 10 сарын 3. 13 цаг 32 минут

Энэ шавар бурхан царайлсан дуучин нөхөр их хуралд ороод юу ч хийсэнгүй. Улс төр, эдийн засгийн ямар ч мэдлэггүй хүн юу ч хийхэв дээ. Суудлын бөглөө болсон энэ нөхрийг дахиж л бүү сонгоорой доо.

103.10.23.91иргэн   • 10 сарын 3. 17 цаг 53 минут

Олонох болсан хулгайч нар хэлсэн хийсэнийг нь хүлээн авахгүй байхад гэнц хүн яаах юм ямарч аргагүй үгээн хэлээд сууж быайхаас өөр арга ялга ИИМ НӨХЦӨЛД ЯААХ Ч БЭЛЭЭ

66.181.180.142Зочин   • 10 сарын 3. 12 цаг 51 минут

Далбаа жрагч новшийн талаар зөв хэллээ

202.131.246.179kkk   • 10 сарын 3. 12 цаг 49 минут

Жавхлан уг нь зөв юм ярьдаг л даа. Даан ч жаахан хадуураад байдаг юм. Урлагийн хүн болохоороо тэгдэг байх л даа. хахаха

202.179.24.152Иргэн   • 10 сарын 3. 12 цаг 32 минут

Юу ч ойлгож мэдэхээ байчихсан ЗОЧИН тэнэг толгой чамайг өөрийг чинь жорлонгийн нүхэнд хийж баас шээстэй нь холимоор ПИЗ байна. 1992 онд баталсан одоогийн монгол эх орныг минь сөнөөх мөхөөх чиглэл рүү зүтгүүлсэн хариуцлага тооцох үг үсэг байхгүй үндсэн хуулиас эхтэй амьд биш үхдэл болсон модон морийг урж шатааж болно. Бас дахиад сэргээгээд монгол эх орноо сүйрүүлж болно. Харин Монгол эх орны минь харийнханд худалдаж байгаа бүлэглэсэн хулгай нарыг энэ туг шиг урж тасдчих хэрэгтэй.

103.10.23.91иргэн   • 10 сарын 3. 17 цаг 55 минут

ЧИ ЖЭНХЭН ЗӨВ ОЙЛГОСОН БАЙНА НЭГДЭЖ НИЙЛЭЖ ЯРИЛЦАХ ХЭРЭГТЭЙ

66.181.161.106Зочин   • 10 сарын 3. 12 цаг 09 минут

Дэмжиж байгаа шүү Жавхлаан улам их зүтгэл гаргах хэрэгтэй шүү

64.119.18.116Зочин   • 10 сарын 3. 12 цаг 02 минут

ТӨРИЙН ДАЛБАА ТУСГААР ТОГТНОЛЫН БИЛЭГ ТЭМДЭГ . ДАЛБААГАА УРАХЫГ ЗӨВТГӨДӨГ ӨӨРӨӨ МОНГОЛ ДЭЭЛНИЙ ЗАХ УРЖ МАНЖ ДЭЭЛ ӨМСДӨГ ОРК .ЭНЭ ЮУ МЭДХЭВ ДЭЭ . ЧАМАЙГ ДАХИН ХАРМААРГҮЙ БАЙНА ШҮҮ .

203.91.115.42Зочин   • 10 сарын 3. 11 цаг 44 минут

Одоо тэр Лодойг харахаар нуд хорсоод, дотор давчдаад Умхий Жорлон байдаг бол туун руу аваад шидчихмээр жигшил тордог болчихсон

203.217.139.225ард   • 10 сарын 3. 11 цаг 39 минут

худалч хулгайч хөгийн амьтан

66.181.176.73Zochin   • 10 сарын 3. 11 цаг 26 минут

Javkhlan gishuunii urgun barisan huuli naad avilgachidad suruguur nuluuluh uchraas batalhiig bitgii hel harahiig ch husehgui baigaa

66.181.183.81зочин   • 10 сарын 3. 11 цаг 15 минут

ЖАВХЛАН ЯДАЖ ТӨСВИЙН МӨНГӨ ХЭЗЭЭ Ч ИДЭЭГҮЙ, ИДЭХ ХҮСЭЛГҮЙ, ИДЭХГҮЙ ХОВОР ХҮН УЧРААС ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛОХОД НЬ ДЭМЖСЭН.

202.9.42.145Зочин   • 10 сарын 3. 11 цаг 05 минут

Жавхлан эмээ уугаарай

122.201.31.81Зочин   • 10 сарын 3. 10 цаг 56 минут

МАНГАР ОРК ЧИНИЙ ТӨРИЙН ОРДОНРУУ ТАШУУР БАРЬЖ ОРДОГТОЙ АГААР НЭГ ЮМ .

43.242.242.178Аанаа   • 10 сарын 3. 10 цаг 39 минут

С.Жавхлан гишүүнээ таныг дэмжиж байдаг шүү сайхан ч дуучин монгол залуучуудын үлгэр дууриал тууштай тэмцэгч зан чанар, шударга ,эх орон ч үзэл ард түмнээ гэсэн чин сэтгэл байхад ажил үйлс бодсон санасан бүхэн чинь биелэх болно.

64.119.17.73зочин   • 10 сарын 3. 10 цаг 37 минут

Гишүүн болоод ч нэмэргүй юм өөрчлөгдөхгүй цаг их алдаж байна. Орхон гол улаанараа эргэж урсаад л булан тохой бүрт мал шаварт шигдэж үхдэг боллоо. Та нарын тэмцэл алсарч байна. Хугацаа биднийг хүлээхгүй биз дээ.

202.131.225.197Зочин   • 10 сарын 3. 10 цаг 24 минут

javkhlan zail erguu bolowsrolgui duuchin, uls turig yridaggui hiidegl hun hih hergtei medeej undur bolowsroltoi hun

139.5.216.67Зочин   • 10 сарын 3. 10 цаг 18 минут

Улаанбалын хөтлөгч олиггүй байлаа

139.5.216.67Зочин   • 10 сарын 3. 10 цаг 17 минут

Хичнээн олон баатрууд тэр туганд сөгдөж эх орноо хамгаалж байсанг, хичнээн олонд тамирчид алтан соёмбот далбаагаа олон улсын тэнгэрт өргүүлэн уйлж байсанг, хичнээн олон иргэд минь тугаа залаад залбирч байдгийг улаанбалын хөтлөгч ойлгоогүй байна гэж зөв хэлжээ. Харваас мөн яриа ярилцлагыг нь сонсвоос олиггүй муу залуу байна гэж боддог байлаа. Бодлыг минь л батлав шивдээ.

202.9.43.73зочин   • 10 сарын 3. 10 цаг 05 минут

Соц үед хэдэн үхээнц юмнууд бйсан ардчилалын буянаар ёстой нэг галзуурах юм аа ккк

103.9.90.98цэрэнхүү   • 10 сарын 3. 10 цаг 03 минут

Дэмжиж байна

202.9.43.73зочин   • 10 сарын 3. 10 цаг 02 минут

Увсынхаан Цэдэнбал гуйаг та нар зөвтгөж бусдын эрхшээлд байсан гэж хэлж болох боловч ТӨРиин минь далбааг хөмхии зуун урж тасдаж байгаа Лодойг зөвтгөж болохгүй байх Ухаанд чинь ухна үхчихээгүй бол,,,,

103.9.90.98Зочин   • 10 сарын 3. 10 цаг 02 минут

дэмжиж байна.

202.9.43.73зочин   • 10 сарын 3. 9 цаг 58 минут

Чи өөрөө гишүүн болоод юц хийчихээв Дахиж гарах санаатай Энэ тэнэгийг дахиж гаргах хэрэггүй Өнгөрсөн рүүгээ нулимаад яахав дээ Азиин ардчилалын бэлэг тэмдэг болоод хөгжиж л байгаа шүү дээ Бүх юм нэг өдөр сайхан болчихдог бол чи чадах юм уу дуучин гуай Нэг нутаг ус байж болно гэхдээ төриин далбааг урж хөмхии зуун үзэн ядаж байгаа УВС хүмүүс орос ахынхаа дарлалд тэр тува руугаа явбал баярламаар байна шүү

182.160.32.166Зөв санаа   • 10 сарын 3. 9 цаг 51 минут

дэмжиж байна. Амжилт

66.181.169.108зочин   • 10 сарын 3. 9 цаг 50 минут

Жавхлан улс төрч бишэээээ зүгээр л дуугаа дуулаад явбал хамгийн гоё

202.9.42.126Зочин   • 10 сарын 3. 9 цаг 46 минут

БЕХЧYYД БОЛОН АРААС НЬ АЛИА САЛБАДАЙ БАС ДУУЧИН Г. М ДЭЭР НЬ СЭТГYYЛЧ ОРЧУУЛАГЧ ГЭЭД ЕСЕН ШИДИЙН ЯМАР Ч МЭДЛЭГ, БОЛОВСРОЛГУЙ ХЕГИЙН ЮМНУУД ИХ ХУРАЛД СУУДАГ БОЛСОН НЬ ГУНИГ БА ШИВШИГ. ЖАВХЛАН МЭТ НЬ БАГИЙН НИЙТИЙН ХУРАЛД ХАРИН БОЛЖ БАЙНА, СОНГОГДОЖ.. ТИЙМ УЧИР ОДООГИЙН ИХ ХУРАЛ БОЛ ПАРЛАМЕНТИЙН ДЭЭД ТАНХИМЫН ЖИШИГ ШYY!!!!! ТЕР ТЕРИЙН ДАЛБАА УРЖ ТАНХАЙРДАГ МАЛЫГ ХОРЬЖ АЖИЛ ХИЙЛГЭЭЧ. МИНИЙ ЧИНИЙ ЭХ ОРОНД ЯАСАН ДУРГУЙ ХАРАХ ЦАРАЙНЫ МУУХАЙ ХУЛГАЙЧ ВЭ

43.228.129.108hehe   • 10 сарын 3. 9 цаг 46 минут

сонгууль ойртоод байна ярилцлага өг гэж нэгэн зөвлөсөн байна

192.82.65.224Зөв зөв   • 10 сарын 3. 9 цаг 21 минут

Дэмжиж байна.

139.5.218.64Зочин   • 10 сарын 3. 9 цаг 20 минут

чддагаа л хийгээч

43.228.129.229Зочин   • 10 сарын 3. 9 цаг 08 минут

Т1

202.21.113.238Зочин   • 10 сарын 3. 8 цаг 59 минут

Зөв зүйл яриад байгаа юм даа. Дуучин байхаараа яадгийн тэнэгүүд ээ

202.9.42.145Зочин   • 10 сарын 3. 8 цаг 50 минут

Энэ хүн зүгээр дуугаа дуулаад явахгүй улс төрд ороод мэдрэл нь муудчихаж.

202.21.100.210Zochin   • 10 сарын 3. 11 цаг 47 минут

Chamaas l deer setgehuitei baina daa. Ene hun shuumjleed ard ni muulaad baigaa humuus araasaa 10 hun ch daguulj manlailj chadahgui baij yahnav dee zailuul

Шинэ мэдээ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ3 цаг 53 минутын өмнөЦ.Дунжид: 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдсан байгууллагуудыг 3.8 сая төгрөгөөр торгосон3 цаг 56 минутын өмнөВ.Зеленский: Холбооны улс байгуулахыг Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй3 цаг 58 минутын өмнөХятадад хар тамхитай тэмцэх үндэсний кампанит ажил эхэллээ4 цаг 3 минутын өмнөХулгана жилийг ямар даашинзтай угтах вэ4 цаг 8 минутын өмнөЧихрийн шижинтэй хүмүүсийг даарахгүй байхыг зөвлөж байна4 цаг 13 минутын өмнөОросууд үүнийг хүслээ гэж үү?4 цаг 18 минутын өмнөЗамын тэмдэг, тэмдэглэгээ хулгайд алдагдах, эвдэрч сүйдэх явдал гарсаар байна4 цаг 23 минутын өмнөИх Британийн тагнуулч эр Иванка Трамптай ямар холбоотой вэ4 цаг 28 минутын өмнөЯлаа яагаад хөлөө үрдэг вэ4 цаг 33 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногийн шилдэг багаар Милоуки Багс4 цаг 38 минутын өмнө“Алтан бөмбөрцөг” кино наадмын нэр дэвшигчид4 цаг 43 минутын өмнөОХУ: Алслагдсан бүс нутгийн оршин суугчид хоёр хувийн ипотек авах боломжтой болов4 цаг 48 минутын өмнөБ.Амархүү давж заалдах хүсэлтээ гаргажээ4 цаг 52 минутын өмнөХүүхдээ сонсдог утас ажиллуулж эхэлжээ4 цаг 53 минутын өмнөДэлхий: 2019 онд тохиосон таатай 50 үйл явдал4 цаг 58 минутын өмнөОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар Вашингтонд уулзана5 цаг 3 минутын өмнөТаван одтой зочид буудлуудаас орны матрасыг нь хулгайлжээ5 цаг 8 минутын өмнөНорвеги улс амьдралын чанарын үзүүлэлтээр тэргүүллээ5 цаг 13 минутын өмнө"Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь" сургалт зохион байгуулагдлаа5 цаг 17 минутын өмнөӨмнөд туйл руу нисэж байсан Чилийн онгоцыг сүйрсэнд тооцжээ5 цаг 18 минутын өмнөВаршав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 цаг 23 минутын өмнөПеп Гвардиола: Бид бууж өгөх болоогүй5 цаг 28 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Хуулийн заалтыг буруу тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгөх шаардлагагүй5 цаг 28 минутын өмнөСульшер багтаа Саул болон Холанд нарыг авчирна5 цаг 33 минутын өмнөАлга болсон эмэгтэй айлд байжээ5 цаг 33 минутын өмнөҮзэмний шүүс нь хүний алдагдаж буй калийг нөхөх онцгой ач тустай5 цаг 43 минутын өмнөНэймар хаашаа хөдлөхийг завдана вэ5 цаг 48 минутын өмнөНҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын асуудлаар хуралдана5 цаг 53 минутын өмнө“BTS” шинэ цомогтой иргэн ирнэ5 цаг 58 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.