Г.Одбаяр, М.Анхцэцэг тэргүүтэй 17 тамирчинд тэтгэлэг гардууллаа

Олон улсын олимпийн хорооноос "Токио-2020" олимпийн наадмыг угтан, олимпийн хөтөлбөрт багтсан, ганцаарчилсан спортын төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Олимпийн наадамд оролцох эрх авах, цаашлаад медаль хүртэх боломжтой, шилдэг тамирчид тус хөтөлбөрт хамрагдаж байна.

Монголын үндэсний олимпийн хорооноос, Спорт холбоодын албан хүсэлтийн дагуу тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшигчдийн тухай албан бичгийг Олон улсын олимпийн хороонд илгээн, шалгаруулснаар энэхүү хөтөлбөрт нийт 17 тамирчин хамрагдаж байна. Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тус хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид, дасгалжуулагчид, спорт холбоодын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан тэтгэлгийг гардуулж, амжилт хүсэв.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид нь Олон улсын олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн хороо, Спорт холбоотой дөрөвлөсөн гэрээ байгуулснаар 4 сар тутамд тэтгэлэг хүртэж буй бөгөөд, тамирчид сард 250, дасгалжуулагч 100 ам.доллар, спорт холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.долларын дэмжлэг үзүүлж байна.

"Токио - 2020" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид:

Жүдо - Д.Сумъяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү

Буудлага - О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа

Бокс - Б.Чинзориг, М.Намуун

Чөлөөт бөх - С.Цэрэнчимэд, Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг

Таэквондо - П.Тэмүүжин

Хөнгөн атлетик - Д.Гантулга

Байт харваа - Ж.Гантөгс

Хүндийн өргөлт - М.Анхцэцэг

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.171Irgen   • 10 сарын 4. 1 цаг 51 минут

Tetgemj gej syrtei ner uguh yumaa. Sariin heregleeg ni hangah dainii mungu uguugyi bj. Tetgemj avsan bol ger byldee sanaa zovoltgyi Beltgelee hiih uchirtai. 600 myangaar sanaa zoboltgyi bj boloh u? Tuslamj gej nerlevel taarna.

202.179.31.72Зочин   • 10 сарын 3. 19 цаг 35 минут

Сумьяа ДАШТд айгаад яваагүй учир тэтгэмж бүү өг

202.179.24.21 Zochin   • 10 сарын 3. 19 цаг 23 минут

Gundegmaa tetgeleg avch hereggui baimaar. Huhurteiguu hamt tatbar tulugchdiin mungu gej sar bur 10000 saya tugrug avdag baij yadarsan ard tumnii mungu shuu dee!!! Uhaantai daa ene emegtei .....

103.14.38.137Зочин   • 10 сарын 3. 17 цаг 39 минут

гүндэгмаа авгай зайлаа

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ10 сар 22. 18:00Хүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ10 сар 22. 17:55Хэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга10 сар 22. 17:50“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ10 сар 22. 17:45Намар-өвөл 2019 трендүүд10 сар 22. 17:40Хүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ10 сар 22. 17:35Нисдэг цахилгаан такси10 сар 22. 17:3070 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм10 сар 22. 17:25“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ10 сар 22. 17:20Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 17:15Намар болсныг илтгэх найман зүйл10 сар 22. 17:10Британийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна10 сар 22. 17:05Парис 2024 оны Олимпийн логог танилцууллаа10 сар 22. 17:00Цагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ10 сар 22. 16:55Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай10 сар 22. 16:50Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 16:45“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”10 сар 22. 16:40Зимбабвегийн 55 заан үхжээ10 сар 22. 16:35“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ10 сар 22. 16:30Та аугаа хүн болох чадвараа олсон уу10 сар 22. 16:25Махидевран хатны бодит түүхээс10 сар 22. 16:20“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо10 сар 22. 16:15Цукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна10 сар 22. 16:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 16:07М.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан10 сар 22. 16:05Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна10 сар 22. 16:00Орост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ10 сар 22. 15:55Дуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ10 сар 22. 15:52“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ10 сар 22. 15:50Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо10 сар 22. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.