2019 оны 10-р сарын 4
12 цаг 30 минут

2018 оны улсын төсвийн гүйцэтгэл баталж, чуулган завсарлалаа

НЭМЭЛТ: 13.20

УИХ-ын чуулганы үдээс өмнө хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж, бригадын генерал Д.Ганзоригийг томилохыг дэмжлээ. Дараагаар нь 2018 оны улсын төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.  Санал хураалтад 56 гишүүн оролцсоноос 38 гишүүн дэмжиж 67,9 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа. Үдээс хойшхи хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх юм. Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхэлнэ. 

13.00 ЦАГ

Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Бригадын генерал Д.Ганзоригийг томиллоо. Одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Эрх баригчид эхнээсээ индэр ашиглаж өөрийгөө магтан дуулах, олон нийтэд таалагдах тархи угаалтыг өргөн цар хүрээтэй явуулж байгааг харж байна.  2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлтэй холбогдож хоёр асуулт тавъя.

Монгол Улсын нэгдсэн төсөв 2018 онд 27,9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан тухай ам мэдэн өөрсдийгөө магтаж байна. Хэнд ч сайхан сонсогдох нь аргагүй. Гэхдээ энэ бол цаасан дээр гаргаж байгаа дансны зөрүү болохоос бодитой гарсан ашиг биш болохыг Үндэсний аудитын газрын тайлангаас тодорхой харагдаж байна. Уг тайлангийн 12-р хуудсанд “Засгийн газар 2018 онд төсвийн алдагдлаа гадаадаас нэг их наяд 275 тэрбум 500 сая төгрөгтэй тэнцэх валютын зээл авч нөхсөн тухай бичсэн байна. 2018 он манай зах зээлийн хувьд таатай он жил байсан. Яагаад ийм хэмжээний зээл авсан юм бэ. Төсвийн давсан орлогыг хэн юунд зарцуулсныг УИХ асуухгүй тойруулж, бүдэгрүүлж өнгөрүүлэхийг оролдож байна. Төсвийн төлөвлөсөн зардлыг 700 тэрбум төгрөгөөр хэмнэсэн, төлөвлөсөн орлогоо хоёр их наяд төгрөгөөр нэмэгдэж, алдагдал нөхөх зорилгоор 1,3 их наяд төгрөгтэй тэнцэх гадаад зээл авч ашигласан тухай дахин сануулъя. УИХ татвар төлөгчдийн давуулж төлсөн хоёр их наяд төгрөгийн төсвийн орлогыг юунд зарцуулсныг Засгийн газраас нарийвчлан асуух ёстой.

 Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

2010 оноос хойш төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27,9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Олон улсын аргачлалаар бодож гаргаж ирдэг. Энэ бол бодитой зүйл. Хүн хуурч, өөрсдийгөө магтах зориулалтай гаргадаг тоо биш. Төсвийг ашигтай гаргахад голлож нөлөөлсөн зүйлүүд нь эдийн засгийн идэвхижилт сайн явагдлаа. Аж ахуй нэгжүүдийн төлөх татвар нэмэгдэж байна. Дампуураад хаалгаа хааж байсан аж ахуй нэгжүүд хаалгаа нээгээд өрөө төлөөд явж байгаа.

Гадаадын зээл авч төсвийн алдагдлыг нөхсөн гэж ярьж байна. Харин эсрэгээрээ яригдана шүү. Гаднаас авсан зээл бол зөвхөн зардал дээр бүртгэгдээд явдаг. Дараа нь төсвийн доодох тэнцлээс эргэж санхүүжигдэж явдаг. Гаднаас авдаг зээл гэдэг нь шинэ нисэх онгоцны буудал, аймаг, орон нутгууд хоорондох замууд гэх мэт бүтээн байгуулалтын ажлуудад зарцуулагдаад явсан гэсэн үг. Зээлийн хөрөнгөөр төсвийн алдагдал нөхсөн асуудал байхгүй. 2018 онд нэг ч долларын гоё гоё нэртэй бонд гаргаагүй. Арилжааны банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй. Харин У.Хүрэлсүхийн засгийн газар 7,5 их наяд төгрөгийн өр буцааж төлсөн. Таны асуулгаар бүх тоог хүргүүлсэн.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.231.26Зочин   • 10 сарын 4. 13 цаг 05 минут

Дампуураад хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүд Хүрэлбаатарын хүчээр хаалгаа онгойлгосон юм байжээ

64.119.24.241Irgen   • 10 сарын 4. 13 цаг 01 минут

Songuuli oirtood ene tenegteed l

66.181.161.104Зочин   • 10 сарын 4. 12 цаг 58 минут

Сангийн сайдаа дэмжих хэрэгтэй.

103.10.20.197Зочин   • 10 сарын 4. 12 цаг 49 минут

Мэлхий Эрдэнээ тооны учир олохгүй байж Хүрлээд ёстой нэг сайхан авахуулж шараа боллоо доо.

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ9 цаг 38 минутын өмнөДуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.