2019 оны 10-р сарын 4
12 цаг 55 минут

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 349 иргэн, аж ахуйн нэгж 100-300 сая төгрөгийн зээл хүсчээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 100.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн нийт 349 иргэн, аж ахуйн нэгж хүсэлт ирүүлсэн юм. Нийтдээ 86,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иж бүрдэл болон төслийн шаардлага ханган ЖДҮХСанд судлагдсанаас 270 иргэн, аж ахуйн нэгжийн 68,3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцлээ.

        Эдгээр төслүүд нарийвчилсан судалгааны шат руу шилжсэнээр  төсөл хэрэгжүүлэх газар дээр нь очиж төсөл хэрэгжүүлэгчийн нөхцөл байдал, төсөл хэрэгжүүлэх бэлэн байдал, төслийн эрсдлийг тооцох ажлын хэсэг ажиллан нэгдсэн үнэлгээ өглөө. Үүнээс  200 иргэн, ААН-ийн 50,5 тэрбум төгрөгийн хүсэлт эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хорооны шатанд шилжээд байна. Төсөл сонгон шалгаруулах хороонд иргэн, ААН-үүд төслөө танилцуулан, хорооны гишүүдийн асуултад хариулж гишүүн тус бүрийн 10 үзүүлэлтээр оноо өгч дүгнэх юм.

          Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд тус сангийн зүгээс сонгон шалгаруулалтын үе шат бүрт нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж иргэд аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруулалтын үйл явцад хяналт тавих бүрэн боломжоор ханган ажиллаж байна. Мөн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлд жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах боломжийг нэмэгдүүлэх талаас уян хатан, хэрэглэгчийн эрэлтэд нийцүүлэн ЖДҮ-зээлийн багц гаргаж, тус бүрт сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулж байна.

                                                        Зээлийн багц

     Одоогийн байдлаар  ТСШХ-ноос гарсан шийдвэрээр ЖДҮХС-аас эхний ээлжинд сангаар дамжуулан санхүүжигдэх бичил зээлийн багцад батлагдсан 3.0 тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 48 иргэн, аж ахуйн нэгжийн 2,972,615,100 төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болсон юм.  Мөн ТСШХ-ноос гарсан шийдвэрээр ЖДҮХС-аас эхний ээлжинд банкаар дамжуулан санхүүжигдэх бичил зээлийн багцад батлагдсан 13.5 тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 16 иргэн, аж ахуйн нэгжийн 13,184,053,919.6 төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болсон юм.

ЖДҮХСангийн зээлийн шинжилгээний аргачлал-Рейтинг модул

Төслийн урьдчилсан болон нарийвчилсан үнэлгээг сангийн мэргэжилтнүүд хийхдээ  төслийн үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эдийн засгийн тооцооллыг олон улсын ЖДҮ зээлийн болон санхүүгийн шинжилгээний арга, аргачлал, олон улсын 10P Spider model болон АХБ, ЕСБХБ-ны  боловсруулсан зөвлөмж, олон улсын рейтингийн үнэлгээг ашиглан шалгуур үзүүлэлтүүдийг монголын бизнес эрхлэгчдэд тохируулсан рейтингийн үнэлгээг ашиглан урьдчилсан үнэлгээг нийт 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэл онооны системээр, нарийвчилсан судалгааг 14 үзүүлэлтийн 56 хэмжүүр бүхий 100 хүртэл онооны системээр үнэлж төслийн эрсдлийн үнэлгээг хийсэн байна.

Төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд үе шат бүрт сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх үүргийн хүрээнд ЖДҮХСанд 20.0-100.0 сая, 300-1.0 тэрбум, 100-300 сая  төгрөгийн зээл хүссэн иргэн аж ахуйн нэгжийн урьдчилсан судалгааны дүн болон нарийвчилсан судалгааны дүнг вэб хуудсаараа дамжуулан хүргэж байлаа.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.26.22zochin   • 10 сарын 4. 22 цаг 30 минут

jdu zeel absan qiwuudiiq bitqii daxin sonqooroi, jdu absan qiwuuniiq daxin bitqii sonqooroi

66.181.176.244ЖДҮ-луйварчин   • 10 сарын 4. 20 цаг 23 минут

УИХ-ын нэг ЖДҮ-чин хулгайч 300 000 000 000 мөнгийг ганц удаа, нэгч хуралгүйгээр хусчихдаг юм. Иргэдэд 3 000 000 төгрөг өгөх гэж хамсаатангужд нь ямар сүржин юм бэ, больж үз.

202.9.42.53АРДЫН НАМ СӨНӨТҮГЭЙ   • 10 сарын 4. 19 цаг 45 минут

Ал хошногоны өмхий нүх шиг болсон АВЛИГАЧИН ХУЛГАЙЧ АРДЫН НАМ сөнөтүгэй

202.21.109.132aaaa   • 10 сарын 4. 15 цаг 35 минут

JDU 700 terbumiig Hurelsuh hulagailj idseng heregiig yagaad daraad bgaa yum be

202.126.88.153Зочин   • 10 сарын 4. 13 цаг 17 минут

ИРГЭДЭД 100-300 САЯЫН ЗЭЭЛ ӨГӨХ ГЭЖ БӨӨН СҮР БОЛООД ӨӨРСДӨӨ 950 САЯЫН ЗЭЭЛ АВАХДАА 1 АЛБАН БИЧИГ ШИДЭЭЛ ЗЭЭЛ АВЧДАГ ТЭЭ???

Шинэ мэдээ

Оросын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ-д оролцох боломжгүй болжээ8 цаг 20 минутын өмнөФлоридад болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна12 сар 9. 18:00Динг Жунхуй: Би эргэн ирлээ12 сар 9. 17:55Улиран одож буй оны хамгийн муу кинонууд12 сар 9. 17:50Барыг алж тээж байсан ургийг нь авчээ12 сар 9. 17:45Ханиад томуу маш хүндрэлтэй байхыг сануулж байна12 сар 9. 17:40ОХУ-ын тамирчдад ОУОХ-ны далбаа ч олдохгүй байж магадгүй12 сар 9. 17:35Тэр аргагүй л азарга аж12 сар 9. 17:30Үнэт эрдэнэсээр чимсэн зул сарын модыг 15 сая ам.доллараар үнэлжээ12 сар 9. 17:25БНХАУ-ын ЗГ гадны компьютер, техник хэрэгсэл ашиглахгүй12 сар 9. 17:20Орос охидын үнэмлэхүй ялалтаар өндөрлөсөн Гран При12 сар 9. 17:15Дэлхийн хотуудад орон гэргүй хүмүүст зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагаа явагдлаа12 сар 9. 17:10Нулимстай бодол12 сар 9. 17:05Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд12 сар 9. 17:00Жендерийн тусгаарлалт дуусгавар болжээ12 сар 9. 16:55Сорви, нөсөө толбоноос хэрхэн хурдан салах вэ12 сар 9. 16:50В.Зеленский: Украиныг томоохон тоглогчдын шатрын хөлөг болгохыг хүсэхгүй байна12 сар 9. 16:45Шагналын шалбааг12 сар 9. 16:44Солонгосын хойгийн дээгүүр ажиглалтын нислэг үйлджээ12 сар 9. 16:40Жолоочийн бүхээггүй робот ачааны автомашин авто зам дээр туршилтад орж байна12 сар 9. 16:35Дээд лигийн аваргын цомыг “ХАСУ МЕГАСТАРС” баг хүртлээ12 сар 9. 16:34ВИДЕО: Европ тивийн аварга баг дэлхийд тэргүүллээ12 сар 9. 16:30Абдулрашид Садулаев: Снайдер Дагестанд ирнэ гэж амласан12 сар 9. 16:25Оны хамгийн алдартай жүжигчдийг тодруулжээ12 сар 9. 16:20Өндөг идсэнээр таны биед гарах өөрчлөлтүүд12 сар 9. 16:15Оны баатраар Этиопын охидын эрхийг хамгаалагч Фревейни Мэбрахтуг нэрлэлээ12 сар 9. 16:10Тэрбумтан Усманов WADA-д Оросын бүх тамирчдыг шийтгэхгүй байхыг хүсч захидал бичжээ12 сар 9. 16:051990-ээд оны одод өнөө цагт12 сар 9. 16:00ВИДЕО: Эрэгтэйчүүдийн Воллейболын клубын ДАШТ Лубэ Свитанова баг түрүүллээ SportsMan 51 м12 сар 9. 15:55Ираны сонгууль: 290 суудлын төлөө 16 000 хүн өрсөлдөнө12 сар 9. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.