2019 оны 10-р сарын 4
16 цаг 18 минут

Ц.Даваадорж: Төсвийн төслөө бэлтгэхдээ эдийн засгийн хямрал болж магадгүйг огт тооцоогүй байна

 

“Bloomberg TV Mongolia”-ийн Эдийн засагчдын клубээс өнөөдөр “Бизнесийн орчин” форумыг зохион байгуулсан. Энэ үеэр эдийн засагч Ц.Даваадоржоос төсвийн асуудлаар байр суурийг нь сонслоо.

-Төсвийн орлогыг өөдрөгөө төсөөлж, төрийн хөрөнгө оруулалтыг нэмнэ гэж яриад байгаа. Тийм боломж байгаа юу, энэ талаар та юу хэлэх вэ?

-Дэлхийн эдийн засагчдын тооцооллоор ирэх жилүүдэд эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэл өндөр болж байна гэж үзсэн. АНУ болон Хятадын худалдааны дайн дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулж байна гэсэн дүгнэлт хэвлэл, мэдээллээр их гарлаа. Энэ дайн Монголын эдийн засагт ч нөлөөлөхөөр байна. Харин ямар хэмжээгээр нөлөөлөх вэ, бид юу хийх үү гэдэг асуудлыг өнөөдөр эдийн засагчид ярьж байгаа юм. Засгийн газрын оруулж ирсэн төсвийг харахад, үүнд бэлтгэсэн зүйл хараахан харагдахгүй байна. Нөгөө л алдагдалтай төсөв баталдаг. Илүү их хэмжээгээр алдагдалтай батлах гэж байгаа нь хямрал болбол улам илүү нэрмээс болно. Энэ асуудал эдийн засагчид, судлаачдыг түгшээж байна. 

-Энэ жил 42 сая тонн нүүрс экспортолно гэсэн. Гэвч хүрэхгүй нь тодорхой байна. Тийм байтал ирэх жил дахиад л 42 сая тонныг экспортолж, ашиг олно гээд төлөвлөөд байх юм?

-Бидний экспортод гаргаж байгаа гол түүхий эд бол зэс, нүүрс. Нүүрс, зэсийн экспортыг хэт өөдрөг төсөөлж байна. Ялангуяа дэд бүтцээ бий болгоогүй. Тээвэрлэх зардал асар өндөр байхад ийм өөдрөг төсөөлж, төсөвлөж орж ирнэ гэдэг байж болохгүй. Үндсэндээ ирэх жилийнхээ зарлагаас хөөсөн төсөв л гаргаж ирээд байна. Зарлага өндөр тавиад, ирэх жилийнхээ орлогоос нөхөж чадна гэдгээ харуулахын тулд өөдрөг төсөөлөл тавиад байна гэж ойлгосон.

-Зохимол тоо гаргаж ирээд байна гэж ойлгож болох уу?

-Шууд бүтнээрээ зохиомол гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ бид дэд бүтцээ шийдээд, шаардлагатай ажлаа хийсэн бол боломжтой тоо байсан. Бид ганцхан Хятадын зах зээл рүү л бүтээгдэхүүн гаргаж байна. Харин Хятад улс зэс, нүүрс авах хэмжээгээ багасгах гээд байна гэсэн дохио өгөөд байхад ийм хэмжээний төсөв яриад байгаа нь эрсдэлтэй байгаа юм.

-Засгийн газар зардлаа хэт өндөр тавихаар эргээд инфляцийг нэмэх аюултай. Цаашлаад ханшид ч нөлөөлнө биз дээ?

-Төсвийг их хэмжээгээр тэлж байна гэдэг чинь эдийн засагт дарамт учруулна гэсэн үг. Үүний эсрэг мөнгөний бодлогоо яаж барих вэ гэдгээ шийдэж, тэнцвэржүүлэх гэж оролддог. Засгийн газар төсвийг тэлж орно гэдэг эдийн засагт сөрөг үр дагавартай гэдгийг эдийн засагчид гэлтгүй хүн бүр л ойлгодог болчихсон. 

Н.Пунцагболд

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.215xurlee   • 10 сарын 6. 23 цаг 10 минут

xotgor shandd

202.21.118.6Зочин   • 10 сарын 4. 16 цаг 25 минут

Муу ёрлосон усан хушуут

64.119.25.102zzz   • 10 сарын 6. 16 цаг 27 минут

Bodit baidal shuu de hu

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ10 сар 22. 18:00Хүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ10 сар 22. 17:55Хэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга10 сар 22. 17:50“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ10 сар 22. 17:45Намар-өвөл 2019 трендүүд10 сар 22. 17:40Хүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ10 сар 22. 17:35Нисдэг цахилгаан такси10 сар 22. 17:3070 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм10 сар 22. 17:25“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ10 сар 22. 17:20Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 17:15Намар болсныг илтгэх найман зүйл10 сар 22. 17:10Британийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна10 сар 22. 17:05Парис 2024 оны Олимпийн логог танилцууллаа10 сар 22. 17:00Цагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ10 сар 22. 16:55Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай10 сар 22. 16:50Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 16:45“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”10 сар 22. 16:40Зимбабвегийн 55 заан үхжээ10 сар 22. 16:35“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ10 сар 22. 16:30Та аугаа хүн болох чадвараа олсон уу10 сар 22. 16:25Махидевран хатны бодит түүхээс10 сар 22. 16:20“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо10 сар 22. 16:15Цукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна10 сар 22. 16:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 16:07М.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан10 сар 22. 16:05Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна10 сар 22. 16:00Орост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ10 сар 22. 15:55Дуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ10 сар 22. 15:52“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ10 сар 22. 15:50Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо10 сар 22. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.