2019 оны 10-р сарын 7
8 цаг 00 минут

“Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хүсвэл алтны компаниудыг 800 сая ам.долларын өрөнд оруулна”

Bloomberg TV Mongolia”-ийн Эдийн засагчдын клубээс зохион байгуулсан "Бизнесийн орчин" форум өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Блю скай” цамхагт болсон билээ. Энэхүү форумын үеэр эдийн засагчид гурван чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, гарч, шийдэл хайсан. Тэгвэл “Монгол Улсад хөрөнгө оруулах эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг онцлон хүргэж байна. Энэхүү хэлэлцүүлэгт Ерөнхий сайд асан, эдийн засагч Р.Амаржаргал, эдийн засагч Д.Ганболд, Б.Лхагважав, “Монгол нүүрс” ассоциацийн захирал Ж.Золжаргал нар оролцсон.  Тэд Монголд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин ямар байгаа, шийдэл нь юу вэ гэдэг асуултад хариулж, байр сууриа илэрхийлсэн юм.

Б.Лхагважав: С.Ганбаатар, Н.Энхбаяр хоёр орон сууц өгнө гээд явж байна, энэ чинь дампуурал

Эдийн засагч

-Өнгөрсөн цагийн ололт амжилтыг эдийн засгийн мэдлэгтэй, мэргэжилтэй хүмүүс шууд хэлэх ёстой. Өнөөдрийн эдийн засгийн өсөлтийн 7.3 хувь бол М.Энхсайханы Засгийн газрын НӨАТ-ын хууль баталсан. Мөн  Эдийн засгийн ил тод байдлын хууль, Дубайн нэмэлтийг оруулсны үр жимсийг авч байгаа хэрэг. Хоёрдугаарт, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ОУВС-тай хийсэн Олон улсын санхүүгийн менежментийн үр дүн.  Бас нэг нөлөө нь, “Эрдэнэт”-ийн 49 хувийг эх орондоо авчирсан асуудал. 49 хувийг Монголд авчирснаас орж буй орлогоор төсвөө хангаж байгаа.  “Оюутолгой” хоёр жил гацчихсан байсан 2015 оноос эхлээд, жилдээ 500 тэрбумыг өгч байна. Үе үеийн Засгийн газрын хийсэн ажлын үр жимс нь болж, одоо ирж байгаа юм шүү. У.Хүрэлсүхийн Засгийн газар Татварын багц хуулийг хөөцөлдөж байж батлуулсан. Үр жимс нь 2021 оноос ургана. Бусдаар ямар ч үр жимс харагдахгүй байна. Сүүлийн хоёр жил алтны тусгай зөвшөөрөл эзэмшдэг 536 хүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрхшээлд орсон.

Энэ хоёр хэрвээ хүсвэл алтны компаниудыг шалгаад, 800 сая ам.долларын өрөнд оруулах бүрэн эрхтэй байгаа шүү. Дээрээс нь Дубайн нэмэлттэй холбоотойгоор банкны системээ Оюутолгойд барьцаанд тавьчихсан. Дэлхийн 16 банкинд барьцаанд тавьсан. Хэрвээ жахаан л гажиг гарвал бид банкны системээрээ тоглох эрсдэл байгаа. Тийм учраас Оюутолгойг хурдан явуулаад, далд уурхайн ажлыг хурдлуулж, дэлхийн 16 банкинд тавьсан өрөө төлбөл, банкны системээ аварч болох байх.  Гэх мэтээр макро түвшинд ажлаа сайн хийвэл эесрэг үр дүнгүүд гарна. Улстөрчид эдийн засгийг хорлож байна. Зарим нь 20 сая төгрөгийн зээл олгох хуулийн төсөл өргөн барьж ч байх шиг.  Үүнийг манай эдийн засгийн клуб эсэргүүцэж, мэдэгдэл гаргах хэрэгтэй. С.Ганбаатар, Н.Энхбаяр хоёр байр өгнө гээд явж байна. Энэ чинь дампуурал.

 Эдийн засагчид, мэргэжилтнүүд ийм л зүйлийг тас цохиж чадахгүй бол мэргэжилтэн байгаад хэрэггүй.  Эрх зүйн орчин гэж асуулаа. Сая Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад жаахан боломж гарлаа. Манай Үндсэн хуульд нийтийн санхүүгийн бүлэг байдаггүй юм. Нийтийн санхүү гэдэг нь банк, төсөв нь ордог. Гадаадын улсууд базаад, нийтийн санхүү болгоод, төрөөс, эрх мэдэлтнүүдээс хамгаалсан хамгаалалт хийж өгсөн байдаг. Сая банкны системийн талаар хуульд оруулах талаар жаахан яриад, буцаагаад унагачихсан. Сонгууль дөхөөд, худлаа амлалтуудыг маш ихээр өгч эхэллээ. Нэг УИХ-ын гишүүн 20 сая төгрөгийн хүүгүй зээл өгөх хуулийн төсөл өргөн барьж харагдсан. УИХ-ын дарга өөдөөс нь шидэх ёстой байхгүй юу. Юун хүлээж авах, хэлэлцэх.

Р.Амаржаргал: Бид 30 жил хичээсэн, эргээд харахад бараг л урагшлаагүй байна

Эдийн засагч

-Монголын байгаа байдал л энэ. Хүн бүр л эрвийх, дэрвийхээрээ ажиллаж байна. Бүгдээрээ тэнэг биш, ухаантай хүмүүс олон бий. Тэд өөр өөрсдийнхөө хийж байгаа ажлыг зөв л гэж бодож байгаа. Монголыг хорлоё гэж гэж ажиллаж байгаа хүн энэ 76 дотор байхгүй байх гэж би бодож байна. Засгийн газар, яам, агентлагийн төвшинд ч гэсэн ажил хийгээд, улс орноо хөгжүүлье гэсэн бодолтой хүмүүс л ажилладаг байх.  Ингэж явсаар байгаад л байгаа байдал нь энэ. 30 жил хичээгээд л байсан, эргээд хартал урагшаа нэг их яваагүй л байна. Асуудал юундаа байна, хуулийнхаа заалтад байна уу. Эсвэл өөр зүйлд байна уу гэдгийг олж харах хэрэгтэй гэж би боддог.

Манай байгаа байдал болохгүй байна, эдийн засгийг сүйдэлж байгаа гэдгийг нотол гэвэл амархан нотолж болно. Ийм байхаас өөр аргагүй. Чардайгаад чардайгаад ийм хэмжээнд хүрчихээд байна гэдгийг нотол гэвэл бас л амархан. Бизнесийн эрх зүйн орчин тогтворгүй байна. Яагаад тогтворгүй байна гэдгийг яг үнэндээ мэдэхгүй л байгаа. Нэг юм хийдэг, жаахан яваад болохоо больдог. Энэ болохгүй байна, ер нь ингэе гээд дахиад өөрчилдөг. Яагаад болохгүй байгаа юм, юунаас болов, эдийн засагтай холбоотой юу, эсвэл гадаад ертөнцөөс үүдэв үү гэдгээ тэр бүр тогтож харж чадахгүй л байгаа. Эрх зүйн орчин тогтвортой байхгүй байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалж байгааг ярих  хэрэгтэй.  Сая Б.Лхагважав эдийн засагчид буруу, бүтэхгүй зүйл ярьж байгаа хүмүүсийг таслан зогсоож чадахгүй бол эдийн засагчид байгаад яахав гэсэн утгатай зүйл ярилаа. Бидний ихэнх нь санал, гаргалгааг хэлж, зөвлөдөг.

Харин иргэдийн хүсээд байгаа нь болохоор сэлэм гаргаж ирлээ, цавч, цавч. 10 хүний толгойг цавчлаа гэж бодъё. Гэтэл цавчих ёстой хүн нь тэр дунд нэг байсан, ес нь золиосонд явчихад тоохгүй. Ийм нийгэмд бид амьдраад байна.  Есөн гэмгүй хүнийг алчихсан байна шүү дээ гэхээр “За яах вэ, алах ёстой хүнээ алчихсан юм чинь” гэж хэлнэ. Ийм л нийгэмд бид амьдарч байгаа. Харин хоёр эдийн засагч зогсоод, мэтгэлцээн өрнүүлэхэд хэн ч сонирхохгүй. Тиймээс эдийн засагчдын үгийг хэн ч тоохгүй.  Би яагаад үүнийг ярив гэхээр эрх зүйн орчинд нөлөөлж байгаа ийм тийм гэсэн хүчин зүйл байхгүй. Маш олон хүчин зүйл нөлөөлөөд байгаа юм. Төрийг төлөөлж байгаа хүмүүс байна. Тэд яг юуны төлөө цалин авдаг юм. Шат шатандаа Монгол Улсын эрх ашгийг хамгаалж, үр ашигтай авч явахын төлөө цалин авдаг. Нөгөө талд нь компани гэж байна. Хувийн секторынхан төртэй харилцаанд ордог.

Хувийнхан очоод тусгай зөвшөөрөл аваад, хэдэн хүн ажилтай болгоод, уур уурхай ажиллуулах ч юм уу. Гэтэл хэсэг хугацааны дараа буруутан болдог. Энэ нөхөр байгаль орчин бохирдуулсан, авлига өгсөн, банкнаас буруу аргаар зээл авсан гээд л. Үүнийг бариад хорьчихъё гэдэг. Гэтэл энэ бүхнийг эхнээс нь зөв явуулахыг хянаад сууж байх ёстой хүн хаана, юу хийж байсан юм бэ. Тусгай зөвшөөрөл олгож байхдаа тэр нөхөр юу бодож суусан юм. Нэлээд олон шүүлтүүр дамжиж явж тусгай зөвшөөрөл авах ёстой биз дээ. Тэр хүмүүс юу хийж байсан. Ингээд бодохоор хэнтэй хариуцлагатай тооцох ёстой юм гэхээр төртэй. Төртэй хариуцлага тооцох механизмыг л бий болгох хэрэгтэй. 

Д.Ганболд: Манай Засгийн газар шав л тавьдаг

Эдийн засагч

-Аман зохиол, бичиг үүссэн цагаас эхлээд л хүн төрөлхтөн хайрын тухай ярьсан. Өнөөдөр хайрын тухай кино хийх, дуу зохиход сонирхолтой хэвээрээ л байна. Гагцхүү хайрын тухай цоо шинэ зүйлийг хэн ч хэлж чаддаггүй байхгүй юу. Өнөө л хайр.  Эдийн засаг яг адилхан.  Манай нийгэм ямар байна, тийм л эдийн засаг байна. Ард иргэдийн боловсрол ямар байна, тийм удирдлагатай, засагтай, гишүүдтэй л байж байна ш дээ. Тухайлбал, хөдөлгөөнөө зохицуула, архи дарс битгий уу гээд эмч хүн хэлээд л байдаг. Мэдээжийн юм яриад байх юм гээд ламд очиж ном уншуулдаг. Тэгээд таргалаад, элэгний хавдар болоод, 60 хүрээд үхээд өгдөг. Эдийн засаг яг ийм л байна. Хэлээд байхад л бурууг нь сонгодог.

Өнөөдөр хувийн салбарт л юм хийж чаддаг хүмүүс бий. Эмч нь эдийн засагч, эдийн засагч нь эмч. Тариачин нь компьютер оролддог, компьютер мэдэх ёстой хүн жорлон ухдаг, ийм л болчихоод байна. Олон хүн мэргэжилгүй, түүгээрээ бахархдаг болчихсон. Тийм учраас энд жор ярих шаардлагагүй. Жор нь анхнаасаа ойлгомжтой.  Хууль тогтвортой байх ёстой. Тогтвортой байхаасаа хуулийг биелүүлдэг байх ёстой юм.  Шүүхийн шийдвэр гараад тогтоочихсон байхад тэр хамаагүй гэдэг. Өмчийг хурааж, булааж авч байна. Манай Монголын хуульд “Зөвхөн хуульд заасан шалтгааныг үндэслэж өмчийг хурааж авна” гээд заачихсан. Гэтэл шүүхийн байгууллага нь юу хийж байгаа юм, бүү мэд. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад “Тэр хамаагүй, ард түмний эрх ашгийн төлөө үүнийг хураах ёстой” гэдэг, хүмүүс алга ташдаг. Өнөөдөр эдийн засгийн сэдвээр том хэлэлцүүлэг хийнэ гэвэл магадгүй энд сууж байгаа хүмүүс л очих байх.  Шри гээд нэг сахалтай тэнэг ирэхээр хэдэн талбай дүүргэхээр хүмүүс ирж байгаа байхгүй юу. Энэ чинь л манай нийгмийн дүр төрх.

Дээр үеэс л номтой, боловсролтой хүмүүс ард түмнээ гэгээрүүлье гэдэг асуудлыг тавьдаг байсан юм билээ. Өнөөдөр ч үүнийг л хийх хэрэгтэй. Тэгсэн цагт бид хоосон амлалт өгдөг хүмүүсийг Их хуралд сонгохгүй. Жил бүр 20 хувийн алдагдалтай төсөв батлахгүй. Өнөөдөр төсөв гэхээр Сүхбаатарын талбай дээр явж байгаа хүмүүсийн хэд нь ойлгох уу. Тэгсэн мөртлөө үнэгүй эмнэлэг, үнэгүй орон сууц, боловсрол гэж ярьсан, мөнгө тараасан хүнийг “Үүнийг л сонгоё” гээд сонгодог. Эдийн засагчид мөртлөө дандаа эдийн засгийн бус юм ярьж байгааг анзаарч байна уу. Яагаад гэвэл эдийн засаг яриад нэмэргүй. Төр засгийн бүх шатны байгууллагад “Ийм болно шүү” гэж хэлээд байхад л хаячихаад, өөрийнхөөрөө зүтгээд байна. Гадаадын нэр хүндтэй том байгууллагууд бичиж өгөөд байгааг тоохгүй байхад энд дөрвөн хүн суугаад ярихаар хэн тоох юм. Ийм бодлогоор явбал хөгжинө, ингэж явбал унана гэдэг нь тодорхой байна. Гэтэл манайхан хамгийн буруу, бүтэхгүй гэсэн болгоныг шилж сонгож аваад хийгээд байгаа.

Гадаад эрсдэл гэж ярихаа больё. Бүр эрсдэл дотоодод байна. Өвчтэй байгаа. Энэ өвчнийг анагаах арга нь тодорхой. Гэтэл буруу болгоныг нь сонгож авдаг. Хэнд ч гай болоогүй Налайхын зам байна. Маш зузаан бетонон зам байсан. Тэр зам муудаагүй, зүгээр л ачааллаа дийлэхгүй байсан юм. Дахиад хоёр эгнээ зам нэмэх л шаардлага байлаа. Хуулж хаях ямар шаардлагатай байв. Дархан зам ялгаагүй.  Байгаа зүйлээ сүйтгэдэг нь яаж байгаа юм. Дарханы зам муу байсан байж болно, хэрэгцээ хангаад л байсан. Монголд газар мундсан уу, хажуугаар нь 4 эгнээ зам тавьж болдоггүй юм уу. Дараа нь хэрэгтэй бол хуучин замаа устгана л биз.  Тавдугаар эх үүсвэрийг барина гэж 4, 5 удаа шав тавилаа. Манай Засгийн газар шав л тавьдаг юм. Тэгээд Орос, Хятадаас өндөр өртгөөр цахилгаан авдаг. Хоёр, гурван цахилгаан станц барих мөнгөөр гаднаас эрчим хүч аваад дуусгасан. Одоо дахиад л шав тавьсан хэвээрээ л.

Ж.Золжаргал: Төр хууль, журмаа биелүүлж чадахгүй, аж ахуйн нэгжүүдээ буруутгадаг

“Монгол нүүрс” ассоциацийн захирал

-Бизнесийн эрх зүйн орчин нүүрсний салбарт муу байна. Уул уурхайн салбарын бодлого тогтвортой байх шаардлагатай. Маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддага, эрсдэл өндөртэй. Хүн болгон зориглож ордоггүй. Хязгаарлалттай салбар учраас бодлого, татвар, эрхзүйн орчин тогтвортой байх ёстой. Гэтэл байнга өөрчлөгддөг. Бодлого нь тодорхой, хатуу байх ёстой юм.  Хөрөнгө оруулагч мөнгөө оруулаад, ажлаа эхлээд явж байтал гэнэт бодлого нь өөрчлөгдчихөөр бүх тооцоо нь нурна биз дээ. Тиймээс Монголд нэмж том хөрөнгө оруулалт хийх гэж буй хүмүүс юу болохыг харж, хүлээж л байна. Маш их эрсдэлтэй гэж үзэж байгаа. Мэдэхгүй болохоороо байнга өөрчилж ирсэн гэж Р.Амаржаргал гуайн хэлдэг үнэн. Мэдэхгүй, чадахгүй байгаа. Тухайлбал, Тавантолгойн нүүрсийг зөөж байгаа замд шороо тоос босоод, хүмүүс нас бараад байна. Яагаад гэвэл зам барьж чадахгүй болохоор тэр.

Зам гэдэг чинь хуультай, журамтай. Байгаль орчны нөхөн сэргээлт нь бүгд л хатуу хууль, журамтай. Түүнийг нь хянадаг, хийх ёстой газар нь төр. Төр яагаад ажлаа хийгээгүй юм. Компаниуд, уул уурхай л буруутай гэж яриад, тэгж ч цавчина, ингэж ч цавчина гээд байдаг. Төр хууль, журмаа биелүүлж чадахгүй, аж ахуйн нэгжүүдээ буруутгадаг байдал өмнө нь ч байсан, одоо ч байгаа. Баахан тусгай зөвшөөрөл цуцаллаа л гэсэн. Ямар ч уул уурхай явуулаагүй газарт “Байгаль орчинд ноцтой хохирол урчуулсан” гээд тусгай зөвшөөрөл цуцалж ч байх шиг. Монгол орон даяар ажиллаж байгаа бүх уурхайнууд хатуу хучилттай замаар тээвэр хийх ёстой гэсэн журам гаргачихсан. Төрийн бодлого битгий хэл зүгээр л эрүүл ухаанаар бодоход утгагүй байгаа биз дээ.  Эрх зүйн орчин гэж огт алга. 

 

32
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

32 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.253.66Amarjargak odoo bolioo   • 10 сарын 15. 15 цаг 12 минут

Amarjargal gej yuuch hiideggui hudlaa tsetserheed l suugaad bna, onoldool,, ***** yum yarial uuruu uuriiguu l bolgool buurunhiilool yavdag duraak

103.9.88.162Зочин   • 10 сарын 14. 15 цаг 28 минут

30 jil

103.9.88.162Зочин   • 10 сарын 14. 15 цаг 27 минут

30 uragshlaagui bna geed suuj bdg. Amarjargal ,ganbold nar 30 uls turd yvlaa. Urgshluulahgui yugaa hiil bsiim .

211.107.238.20Зочин   • 10 сарын 14. 12 цаг 34 минут

Mongoliin gants garts Hurelsuh munuus mun

202.9.42.55зочин   • 10 сарын 14. 11 цаг 29 минут

ЭНэ хүмүүс нэрийнхээ эхний үсгийг томоор бичүүлэх эрхгүй хүмүүс гэж боддог шүү

202.9.42.55зочин   • 10 сарын 14. 11 цаг 28 минут

Энд нэг л юм байна. элбэгдорж,Да. гананболд, дорлигжов, бат-үүл, золжаргал, гэх мэт ардчилалын хэдэн залуучууд зөвхөн ийм аргаар цатгалан явж болох юм бна гэдгийг сургаар хийж өөрсдөө л баяжсан саад болсон хэсгийг ямарч үнээр хамаагүй устгаж /С.Зориг/ өдий хүрсэн. Шинжлэх ухаанаар улс эх орныг хөгжүүлэх ямарч мэдлэг, чадвар, боловсрол байхгүй хэдэн сэтгэл нь хөөрсөн залуучууд, амиа бодсон урд нийгмийн хог шаарууд л энэ нийгмийн эхлэлийг тавьсан шүү

202.9.42.55зочин   • 10 сарын 14. 11 цаг 15 минут

Бид нар нэг их л хөгжил ярих юм. Хүн хөнжилийнхөө хирээр жийнээ гэж. Бид хөгжиж байна. 200 жилээр түрүүлсэн АНУ-тай нийх их зүйрлэх юм. Хамгийн гол нь уул уурхайг цөөлж өрхийн үйлдвэрлэл /томчууд тусдаа/ хөгжүүлэх хэрэгтэй бна. үр хүүхдхэдээ юм үлдээгээч гэж хэлмээр бна. Ийм байдлаар их явбал нэг л өдөр тэсрэнэ шүү. Томчууд үүнийг харж байдаг байх. үерийн далан задарвал хэн ч дийлэхгүй шүү

202.9.42.251Зочин   • 10 сарын 14. 10 цаг 07 минут

Энэ монголууд урд нэг нь 1сая нөгөө нь 1.5 сая-ыг амлаад өгч чадаагүйг мартчихсан л одоо бүр орон сууц амлахаар үй олноороо очоод бүртгүүлээд байх юм Өрөвдмөөр юм. Ингэж тархиа угаалгах ч гэждээ Ийм ард түмэн зовлонгоос салахгүй байхаа яанадаа

202.9.42.251Зочин   • 10 сарын 14. 10 цаг 01 минут

Эдгээр эдийн засагчид яриад байна шүүдээ. Манай төр засагт хэтэхий их мэддэгээрээ мэдэмхийрдэг боловч юу ч мэддэггүй хүммүүс ажиллаж байна Монголчууд үнэхээр юм мэдэхгүй юмаа. Шүүх нь ч яаж шүүхээ мэдэхгүй хүмүүсийн цуглуулага болсон. Үнэн харанхуйн хонгил болжээ. Адгуус зөвхөн идэхийн төлөө амьдардаг яг түүн шиг амьдарч сэтгэж байна.

104.157.67.251Зочин   • 10 сарын 13. 4 цаг 15 минут

Луйвардсан ,,илжиг даанааүхэхийн муугаар үхтүгэй

104.157.67.251Зочин   • 10 сарын 13. 4 цаг 13 минут

Дандаа нүд хорсгосон,сүгнүүд ,Хол очиж хуцацгаа,,Монголын ард түмий өмчийг.

202.131.249.202Зочин   • 10 сарын 12. 21 цаг 09 минут

buud bvgdiig ni buud pizdaaa gej,

182.160.34.78Зочин   • 10 сарын 11. 18 цаг 19 минут

олигтой гэхээр юм цөөхөн байсан л даа гэхдээ энэ удаагийх шиг дан бөгс долоогчдоор ахлуулсан дампуу засаг арай байгаагүээ насаараа хүн дагаж далдганахаас өөр ажил хийж үзээгүйгүй тэрбумтан ч байна

202.131.235.74Зочин   • 10 сарын 7. 17 цаг 43 минут

Налайхын замын талаар үнэхээр үнэн үг байна. Бүх хүмүүс л дээр нь асфальт нэмж болдоггүй юм байх даа гэж гайхаж байна. Энэтхэгт явж байхад хуучин замын дэргэдүүр шинэ замыг нь тавьж байсан. болдог л юм байна лээ. Бид яана даа

202.126.88.189Зочин   • 10 сарын 7. 14 цаг 31 минут

Боловсрол мэдлэг мэргэжил ярих хэрэггүй болсон.Эдний аль нь ч бхгүй Женко Хүүк 2 зам тээвэр,үйлдвэр ХАА ерөнхийлөгч мэргэжлийн хяналтын сайд шадар сайд ерөнхий сайд хийдэг улс учраас.Зомби намбарван фэнгшүйгээ сонго малнуудаа.

103.9.88.162zochin   • 10 сарын 7. 13 цаг 14 минут

30 jil uls turd yvtsgaalaa ta nar. Uls ornoo urgshuulahgui yugaa hiij bsiim. Hiih uedee hiij chadaagui bol odoo hiihguishde

202.9.42.117зочин   • 10 сарын 7. 13 цаг 07 минут

өнгөрсөн хугацаанд шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан хэн боловч одоо ямар ч юм яриад нэмэргүй. юуг ч шүүмжлээд утгагүй. учир нь энэ бүх нөхцөл байдал та үбхний л хэрэгжүүлсэн бодлогын үр дүн. одоо зөвхөн залуустаа итгэ. тэд чадна.

202.126.89.138Зочин   • 10 сарын 7. 11 цаг 42 минут

Сэтгэд

103.9.88.162Зочин   • 10 сарын 7. 11 цаг 01 минут

Тархи угаагчид, барууны тэжээврүүд байна.

202.21.117.162мо   • 10 сарын 7. 10 цаг 55 минут

энэ улсыг дампууруулахад маш том хувь нэмэр оруулсан 2хүн бол ганболд, амаржаргал 2 шүү дээ

66.181.186.57Би монгол   • 10 сарын 7. 10 цаг 53 минут

хаадаг олон уурхай. Өөрчлөх гээд байгаа Үндсэн хуулинд хувийн өмчийг сүхдэж болохгүй гээд заасан. Монгол улсад хууль байна уу? Хаан болох хүсэлтэй ерөнхийлөн захирагч, түүний хэтэвч нэгт Зи, алдах юмгүй сүх гурав, тэдний барьцаанны ЖДҮ-ч, концессч 76, тэрбумтануудын шүүх засаг, Монголчуудаа! Бид сүйрэл рүүгээ яваад байгаа юм биш үү.

66.181.161.30Зочин   • 10 сарын 7. 10 цаг 46 минут

их мэдсэн Нов шнууд та нохдод хийж бүтээх хүсэл байсан бол их боломж цаг хуцааг Монголын Ард түмэн бид өгсөн Одоо худлаа хуцдаг Нохой шиг худлаа хуцлгүй Гай бололгүй далд орцгоо та нов шнууд

66.181.186.57Би монгол   • 10 сарын 7. 10 цаг 45 минут

Эх орноо л гэж ярьцгааж байна. Уурхайнуудыг нь бахархалтайгаар хаасан нүүрс өнөөдр л орлогын эх үүсвэр болохоос 5 жилийн дараа ёстой л үнс шүү дээ. Гурвантэсийнхэн минь, ахмад үе чинь 17 жил дараалсан ганг давах гэж зовсон юм шүү. Үнс болох гээд байгаа нүүрсний орлогоор яаж хөгжсөнөө эргэн нэг хараач. Ган давтагдах үед нүүрсийг цусаар уйлаад ч хэн ч авахгүй. Тэмцэх сэдэв зөндөө: инженер геологийн судалгаагүй, ТЭЗҮ үгүй "ерөнхийлөн захирагчийн" төмөр зам, З.Энхболдын нүүрсний авто зам, Хүрэлсүхийн хүн алж байгаа шахмал түлш, хуулиар биш сүхээр

124.158.95.138ZOCHIN   • 10 сарын 7. 10 цаг 44 минут

bolgono gej baigaa. unuudur togoochiin tsalin 1000000 tugrug .zahiin surguuliin tsainii gazar 5-6000000 tugrugnii tsalin uursduu olj tsalinjuulj bna. tur uuniig hiij chadah uu.chadna. tatbariin mungunuus ahyuhan tusubluj abaad tsabchij ugnu.engiin irged bol mahaa zulgaaj baij l heden tugrug olj idne dee. uunees harhad tur bol daranguilaliin mashin yum.

43.228.131.196ХЭЭЦЭС   • 10 сарын 7. 10 цаг 43 минут

ХЭНД ХЭРЭГТЭЙ. АРД ИРГЭД САЙХАН АМЬДАРСАН УУ, ГАЗРЫН БАЯЛАГЫГ УХЛАА ГЭЭД УЛС ХӨГЖИВ ҮҮ. ҮГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ. ТА ХЭД Л БАЯЖАА БИЗ ДЭЭ. ХЭДЭН ОЛИГОРХУУД Л БАЯЖАА БИЗ ДЭЭ. УЛС ЭХ ОРОН АРД ИРГЭД НЬ САЙХАН АМЬДАРЧ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ ЧИНЬ ГАЗАР ДООРОО Л БАЙЖ БАЙГ. БИТГИЙ УХАЖ ТӨНХӨӨД БАЙ ЛУЙВАРЧИД АА.

124.158.95.138ZOCHIN   • 10 сарын 7. 10 цаг 40 минут

Tur gej hen be.ard tumneeree togloj baidag.iim jishee olon bii.turiin surguuliudada udiin tsai hutulbur yabuulj bgaa humuusiig yag ingej daramtalna. neg uruug sariin 1 saya tugruguur tureeslene.tegeed standartiin bus gal togootoi geed bainga daramtalj torgono.anhnaasaa standartiin bus surguuliig tur uuruu barisan.tuuniig ajil hii gej geree hiij tureesluulsen. daraa ni standart bus geed torgoj daramtalna. 600 tugruguur huuhduuded restoranii hool shig hool ug gej daramtalna.tur uuruu surguuliin huuhdiin hool ugbul 1 huuhdiin 3600-4800 tugrug bolg

202.126.89.149Зочин   • 10 сарын 7. 10 цаг 17 минут

Setgegdlvvd barag tsumuuruu medleg, shinjleh uhaaniig vgvisgesen utgatai baih yumaa. Iim baihaar yah ch bileedee?!

183.81.171.2ШУДАРГА   • 10 сарын 7. 9 цаг 32 минут

ЮМ ОЙЛОГДОГ ХҮНД БОЛ ОРГҮЙ БИШ ОРТОЙ Л ЮМ ЯРЬЦГААЖ ,,, АРД ТҮМЭН ИЛҮҮ ЭРХТЭЙ ЮМ ТӨР ГЭЭД ХЭДЭН НӨХӨД ИЛҮҮ ЮУ БОДОХ Л ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ,, ҮНЭНДЭЭ ТӨР ГЭДЭГ НЭРНИЙ ЦААНА ХЭДЭН ХУЛГАЙЧНУУД Л БУСАДЫГАА ДАРАМТЛАН АМЬДАРЧ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ,, ТИЙМ БИШ БОЛ ЭНЭ УЛС ОРОН ХӨГЖИХ Л ЁСТОЙ ,,, ЯАГААД НЭГ ГАЗРАА ЭРГЭЛДЭЭД БАЙГАА БИЛЭЭ,,,

182.160.36.191Зочин   • 10 сарын 7. 9 цаг 23 минут

Энэ Ганболд Амаржаргал гэх хүмүүс 30 жил ярьлаа. Өөрсдөө л баяжлаа. Иргэд бид ядуу байсаар л

103.10.22.168бат   • 10 сарын 7. 8 цаг 47 минут

эдгээр хүмүүс чинь монголын эдийн засгийг өөрийн хувийн мөнгө гээд ойлгочихсон ха ха ха

103.229.120.95Зочин   • 10 сарын 7. 8 цаг 41 минут

Ganboldb geed Er dandaa hulgaich luibarchinguud bn daa odoo mongolchuud hen hen be gedeg ee meddeg bolson

182.160.35.210Зочин   • 10 сарын 7. 8 цаг 17 минут

дан эдийн засгийн алуурчин ***** хуяцао хулгайч нар цуглачихаж.

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ9 цаг 41 минутын өмнөДуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.