2019 оны 10-р сарын 7
9 цаг 55 минут

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүн амиа алдав

2019.10.05-06-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 555 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 375-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 7 хүүхэд, ноцтой зам  тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутаг 6 хүний амь нас хохирсон байна. Үүнээс орон нутагт 1 хүүхэд амь нас хохирсон байна.  

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -8
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2019.10.05-ны өдөр 05:10 цагийн орчимд Налайх дүүргийн 7 дугаар хороо шороон замд Sinotruk  маркийн автомашины жолооч зорчих хэсгийн баруун талд зогсож байсан явган зорчигч Б-г Hyundai starex маркийн автомашинтай хамт мөргөж амь насын хохироосон.

2019.10.05-ны 11:30 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг “Тал булаг” гэх газар асфальтан замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч Ч нас барсан

2019.10.05-ны 16:30 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Жирмийн цагаан нуур” гэх газар асфальтан замд Nissan Pathfinger  маркийн автомашин Hino маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Б нас барсан.

2019.10.06-ны 15:20 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багийн нутаг “Шатав толгой” гэх газар шороон замд  Toyota Land200  маркийн автомашин Hyundai accent маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Б, зорчигч Э, зорчигч Э, нарын 3 хүн нас барж, зорчигч Э, зорчигч франц улсын иргэн Ж нарын 2 хүн гэмтсэн.

2019.10.06-ны 18:20 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг асфалтан замд Honda CR-V маркийн автомашины жолооч, явган зорчигч 12 настай  Б-г мөргөж амь насын хохироосон.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭС:

  1. Тээврийн хэрэгслийн хурд

12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.

12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

12.4.Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.

 

 

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.242.77аймшигтай   • 10 сарын 7. 11 цаг 41 минут

7 хоногийн мэдээ унших болгонд л за энэ хагас бүтэн сайнд хэдэн хүн нас борсон бол гэж бодох . Яг л дайны байдлд байгаа юм шиг. Тэгхээр 1-рт чанар муу жолооч нарыг бэлтгэхгүйн тулд курсыг 6 сар болго 2-рт техникийн шаардлага хангахгүй автомашинуудыг жагсаалаас гарга. Одоо л цаг алдахгүй эхлэхгүй бол хүн үхсээр л байх болно.

66.181.161.121Зочин   • 10 сарын 7. 11 цаг 31 минут

Миний бодлоор манайх 50-100км тутамд Хурдны замын цагдаатай болмоор юмуу.Маш сайн машин бас тоног төхөөрөмжтэй.Одоо 21 аймаг засмал замтай боллоо.

202.131.245.125ЛАНД МАШИН БОЛ ЛААЗ   • 10 сарын 7. 11 цаг 00 минут

ДАЙН БОЛЖ БАЙГАА ЮМУУ ХААШАА ЮМ БЭ. ХАЙРАН ХҮМҮҮС

124.158.92.16Зочин   • 10 сарын 7. 10 цаг 56 минут

tehnikiin soel 0

203.217.139.225irgen   • 10 сарын 7. 10 цаг 51 минут

arai xeterch bnaaa, joloonii ard uxamsartai yavaxiig bux zamd sanuulgatai baimaar yumuu, yamaar ch yum be dee,

202.126.88.214Хөрөнгөлөг эхнэрүүд   • 10 сарын 7. 10 цаг 30 минут

ЖЦагдаагын хурандаа нарын эхнэрүүдийн ажиллуулдаг жолооны курсуудын чанар , ирцийн бүртгэлийг сайжруулахгүйгээр энэ аваар осол буурахгүй ээ . Яг дайн байлдаантай орон шиг боллоо . Одооны курс мөнгөө төллөө хичээлдээ ирж суухгүй , шалгалттай өдөр ирж шалгалтаа өглөө унасан ч дараа нь мөнгө нэмж төлөөд арын хаалгаар нь авчихдаг сурагтай .

49.0.147.28ард   • 10 сарын 7. 10 цаг 29 минут

Арай юмаа ямар дайн болж байгаа биш дээьХайран амь нас

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.