2019 оны 10-р сарын 7
12 цаг 55 минут

Б.Пүрэвдорж: “Үйлийн үрд дуусах хугацаа гэж байхгүй” гэдгийг “МАМ” киногоор дамжуулан өгүүлэхийг зорьсон

“МАМ” сэтгэлзүйн аймшгийн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ. Тэгвэл энэхүү кинонд тоглосон залуу жүжигчин Б.Пүрэвдоржтой сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Хамгийн сүүлд “МАМ уран сайхны кинонд тоглосон юм билээ. Энэ удаа талаар ярилцлагаа эхэлье?

“Хамба фильм”, “Nomadia pictures”, “Событ фильм”, “Royal music”  студийн уран бүтээлчид “МАМ” хэмээх уран сайхны кинонд нэг баг болж ажиллалаа. Би энэ удаа  олзны япон цэргүүдийг хянаж байсан цэргийн офицерийн дүр дээр ажиллалаа.

Аймшгийн кинонд анх удаа тоглосон уу.  Өмнөх кинонуудаас ямар ялгаатай байсан бэ?

– Жүжигчин хүн бүхий л жанрын кинонд тоглож, өөрийн ур чадвараа сорих хэрэгтэй. Тиймээс найруулагчийн өгсөн үүрэг даалгаврыг чадах чинээгээрээ биелүүлж, дүрээ амьдруулахыг хичээсэн. Миний хувьд өмнө нь 2015 онд “Ноход” МУСК, 2018 онд “Хүний цаана”, “Цуурхал” зэрэг кинонд  ажилласан.  Уран бүтээл бүрт өөр өөрийн онцлог хэв шинж бий. Тэгэхээр тэр бүрт  хувирч,  өөрийгөө дайчилж, гаргах дүрийнхээ онцлогийг харуулахын тулд хичээж ажиллаж ирсэн. Тиймдээ ч өөртөө бага ч гэсэн хуримтлуулсан туршлага  маань энэ дүрд тоглоход  хэрэг боллоо. Энэ кино надад дахиад нэг туршлага, мэдлэг болж үлдэнэ.

Бэрхшээл, хүндрэл хэр  гарав?

-Кино бол өөрөө дүрд бэрхшээл учруулж зөрчил үүсгэж түүнийг даван туулж буй хүмүүсийн тухай үзүүлдэг. Тийм дүрүүдийг үзэгчид дотночлон хайрладаг. Түүнтэй л адил хүн бүрийн амьдралыг кино гэж бодвол би өөрийнхөө ажил амьдралд тулгарсан саадыг давж бэршээлийг туулан үр дүн амжилтанд хүрэх ёстой гэж боддог.  Амжилт олохгүй бүдэрсэн ч тэр алдаан дээрээ суралцах нь чухал байх. “Мам” киног хийж байх явцад бэрхшээл тулгараагүй биш тулгарсан гэхдээ одоо бид киногоо дуусгаад театрын дэлгэцэнд шилжүүлж үзэгчдэд хүргэх гээд тантай ярилцаад сууж байгаа маань тэр бүгдийг шийдээд даваад ирсэн үг.  Энэ бүгдэд кино  багийнханы гар нийлсэн ажиллагаа, хамтрагч жүжигчдийн дэмжлэг, ар гэрийн тусламж гээд олон хүний сэтгэл зүтгэл шингэсэн. Ямар ч байсан бүх хүчээ дайчлаад, хичээгээд тухайн уран бүтээлийнхээ ард гарах л чухал гэж боддог учраас энэ удаад ч бас тэгж ажилласан.

-“МАМ” киноны онцлог, үзэгчдэд өгөх мессэжийг юу гэж харж байгаа вэ?

-Ерөнхийдөө энэ кино үйлийн үрийн тухай өгүүлсэн. Хүн гэж амьтан үйлийн эрхээр төрж, үйлийн эрхээр үхдэг. Энэ насны амьдралаас хагацлаа гэхэд үйлийн үрд  харин дуусах хугацаа гэж байхгүй, магад таны хойд нас эс бол ард үлдсэн үр удам чинь таны буян нүглийн өглөг, авлагыг эдлэх л жам юм гэдгийг  үзүүлэхийг зорисон.  Гол санаа нь үүнд тулгуурласан  ч үзүүлэх хэлбэр хийц нь орчин үеийн үзэгчдэд зориулсан. Үйлийн үр гэхээр л том сэдэвтэй хүнд кино гэж ойлгож болохгүй.

-Кинонд хамтран ажилласан баг хамт олон хэр байв. Залуу уран бүтээлчид голлох үүрэгтэй байсан юм шиг санагдсан?

Залуучуудад зориулсан кино учраас гол дүрүүдэд залуу жүжигчид тоглосон. Залуу уран бүтээлчдээс гадна туршлагатай ахмад дунд үеийн жүжигчид ч мөн оролцсон. Тухайлбал Төрийн соёрхолт МУГЖ Ц.Төмөрбаатар, СТА Л.Эрдэнэ-Очир,  Кино багийн хувьд гэвэл олон кинонд ажилласан найруулагч, зураглаач, дууны найруулагч, хөгжмийн зохиолч гээд туршлагатай хүмүүс. Тэдний мэдлэг туршлага олон зүйл дээр мэдрэгдэж, бидэнд бас суралцах мэдэх их зүйл байгааг ойлгуулж өглөө.

-“Орхидос”, “Улаан дѳрвѳлжин зэрэг киногоороо алдартай найруулагчийн шалгуур хэр ѳндѳр бсан бол. Хүмүүс тэр хүний арга барилаас нэлээд эмээдэг юм билээ?

– Найруулагч маань өөрөө залуу уран бүтээлчдийг дэмжиж, шинээр жүжигчин гаргаж ирэх тал дээр анхаардаг маш туршлагатай. “Орхидос” киноны гол дүрийн охин, хойд ээж хоёрыг мэдэхгүй үзэгч бараг байхгүй. Ялангуяа зарим хүмүүс тухай үед жүжигчин Г.Отгонцэцэгийг  өөрийг нь бараг тэр хойд ээж юм шиг л жижгшиж зэвүүцэж хардаг байсан байх. Найруулагчийн сонголт, ажиллагаа жүжигчний ур чадвар хосолж байж киноны дүр хүнд хоногшиж үлддэг. Б.Ганболд найруулагч жүжигчидтэй ажиллах арга барилын хувьд үнэхээр өвөрмөц санагдсан. Анх яг таны асуусан шиг бас эмээж л байлаа. Харин Тука ах юу юугүй загнаж зандчаад байдаг найруулагч биш юм билээ. Харин ч зохиолын задаргаа, дүрийн онцлог, ширээний уншлага гээд цаасан дээрх ажиллагааг маш нягт хийж тухай сцений анхаарах зүйлс, тоглолтын онцлог зэргийг тайлбарлаж зургийн талбай дээр сургуулилт хийсний дараа “ ойлгосон уу?,   одоо харин ойлгосон гэж хариулчихаад  мотор явсны дараа  алдаад буруу зөрүү тоглоод байвал харааж загнах эрхээ би авсан гэсэн үг шүү” гэж анхнаасаа хэлж байсан. Тийм ч учраас найруулагчийн хэлсэн, ярьсан зөвлөгөөг ойлгож, өөртөө тусгаж авч ажиллахыг хичээсэн. Маш сонирхолтой, их ч зүйл сурч мэдсэн, ойлгож таниулсан уран бүтээл байлаа.

Жүжигчин бүрт тоглож үзэхийг хүсдэг дүр байдаг Өѳрийн тань хувьд ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?

-Яг тоглохыг хүссэн дүр гэж байдаггүй. Сонгогдсон дүр дээрээ мэргэжлийн дагуу сайн ажиллах юмсан л гэж боддог. Харин тайзны бүтээлд тоглож, энэ тал дээр өөрийгөө сорьж үзэх хүсэл бол бий шүү.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.168.131Зочин   • 10 сарын 8. 9 цаг 24 минут

uiliin urd duusah hugatsaa baidag yum shuu.gehdee uhaarch chadahgui bol

43.228.129.161Зочин   • 10 сарын 7. 14 цаг 42 минут

энэ 76 ***** намуудын авилгачид сайн үзэх хэрэгтэй үе удмаараа ч төлөөсөө төлсөөр байдаг гэдгийг санаж амьдрах хэрэгтэй,,,

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.