С.Даваасүрэн: Сайжруулсан түлшийг шинжлэхэд стандартын шаардлага хангасан гэсэн хариу гарсан  

Сайжруулсан түлшнээс болж иргэд угаартаж, дөрвөн хүн нас барсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор сайжруулсан түлшнээс дээж авч, лабораторид шинжлүүлсэн бөгөөд хариу нь гарчээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд Ж.Батбаясгалан “5-6-д шилжих шөнө бид Нийслэлийн онцгой комиссын шуурхай ажлын хэсэг байгуулж, ажилласан.  Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 17 цэгээс 23 дээж авч, АМГТГ-ын лаборатори, Геологийн төв лабораторид шинжлүүлсэн. Мөн барьцалдуулагч бодисыг Гаалийн төв лабораторид шинжлүүлэхээр дээж өгсөн.   Ажлын хэсэгт ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар,  ОБЕГ, МХЕГ зэрэг байгууллагуудаас 98 албан хаагч багтаж,тусгайлсан дээж авч, албан ёсны  гурван лабораторид хүргүүлсэн. Энэ гурван газраас  албан ёсоор дүгнэлт гарсан.

 Үзүүлэлтүүдийг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээлнэ.  Өнөөдөр өглөө Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдсан.  Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчид хуваарийн дагуу иргэдэд зөв, бодит мэдээллийг хүргэх, энэ түлшийг хэрхэн хэрэглэх талаар  зөвлөмжийг өгөх ажил өрнөж байна” хэмээлээ.

Түүний дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн  “Мэргэжлийн хяналтын байгууллагаас хордлогод өртсөн айл өрхийн түлшнээс дээж авсан. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лабораторт шинжлүүлсэн. Өчигдөр шинжилгээний хариу манай байгууллагад ирсэн. Шинжилгээний дүнг үндэслээд манай улсын байцаагчид дүгнэлт гаргана. Би шинжилгээний дүнг урьдчилаад танилцуулъя. 

Геологийн төв лабораторид 9 дээж шинжлүүлсэн. Чингэлтэй дүүрэгт угаартсан болон нас барсан гэх дуудлага өгсөн иргэдийн хэрэглэсэн түлшнээс 5 дээж авсан. Баянзүрхээс хоёр, Сонгинохайрхан, Хан-Уулаас нэг нэг дээж авч, шинжлүүлсэн. Стандартын хэмжээг хангаж байна уу гэдгийг шинжилсэн.  Нэр бүхий 19 айлаас авсан дээжийг шинжлэхэд чийглэг нь стандартын шаардлага хангасан гарсан. Чийглэг 10 буюу түүнээс доош байх ёстой. Шинжлэхэд 1.9-3.2 хүртэл чийглэгтэй байсан. 10-аас хамаагүй бага, бүр гурав дахин бага чийглэгтэй байна. Шаардлага хангасан.

Үнслэг нь 29 буюу түүнээс бага байх ёстой. Тэгвэл шинжилгээгээр 23-24 гарсан.  Дэгдэмхий чанар нь стандартын үзүүлэлт 22 түүнээс бага байх ёстой.  Шинжилгээгээр 18.9-20.3-ын хооронд хэлбэлж гарсан.  Хүхэр нь нэг буюу түүнээс бага байх ёстой. Тэгвэл 0.95-1.04 гарсан. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэний хэрэглэсэн түлшнээс бага зэрэг илүү хүхэртэй гарлаа.  Илчлэг нь 6000-аас дээш байх ёстой, хэвийн гарсан. Геологийн төв лабораторийн шинжилгээний хариуг үндэслэж дүгнэлт гаргана.

Угаарын хийнд хордсон гэх айл өрхийн хэрэглэсэн сайжруулсан түлшнээс дээж авч, АМГТГ-ын лабораторид шинжлүүлсэн. Зөвхөн айл өрхийн хэрэглэж байгаа түлш төдийгүй “Тавантолгой түлш”-ийн хоёр үйлдвэрийн нунтаг түлшнээс дээж авч, шинжлүүлсэн. Нүүрс нь ямар байна, боловсруулж гаргасны дараа ямар болов гэдгийг харьцуулах үүднээс давхар дээж авсан юм. Ингээд үзэхэд, бүгд стандартын шаардлага хангаж гарсан. Гаалийн төв лабораторид бид цардуулыг шинжлүүлэх хүсэлт өгсөн. Өчигдөр шинжилгээний хариу ирсэн. “Танай газраас 2019 оны аравдугаар сарын 6-ны өдөр ирүүлсэн бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд, уг бодис нь цардуул болох шаварлаг эрдэс агуулж байна”  гэсэн хариу ирүүлсэн. Зарим хүмүүс түлшинд химийн бодис хийгээд, иргэдийг хордуулсан юм биш биз гэж хардаад байгаа. Тэгвэл энэ химийн бодис биш. Химийн хордлогод хүмүүс өртөөгүй, угаартсан. Шинжилгээгээр ч гэсэн цардуул гэдэг нь батлагдсан. Органик цардуулыг түлэхэд угаар гардаггүй гэдгийг эрдэмтэд хүртэл батална. Энэ гурван хариуг үндэслэж, дүгнэлт гаргаад, нийслэлийн онцгой комисст өгнө.

Өчигдөр угаартлаа гэдэг гомдлын дагуу улсын байцаагчид очиж ажиллаж, дээж авч байна. Өчигдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооноос хоёр хүүхэд угаартлаа гэсэн дуудлага өгсөн. Эмнэлэгт гурван цаг хордлого тайлах эмчилгээ хийлгээд гарсан. Дуудлага өгсөн иргэд сайжруулсан түлш аваад түлсэн, унтахдаа яндангийнхаа хоолойг хаасан гэж мэдүүлсэн. Иргэд хэрэглээгээ анхаарахгүй бол болохгүй нь” хэмээлээ. 

Мэдээллийн дараа Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Хүмүүс юунаас болж амь насаа алдсан талаар дүгнэлт гарсан юм уу?

-Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа учраас цагдаагийн байгууллага албан ёсоор мэдээлэл өгнө. Шүүхийн шинжилгээний албанаас дүгнэлт гарах ёстой.

-Урд шөнө Яармагт 35 настай иргэн амь насаа алдсан байна. Бас л угаартаж нас барсан гэсэн мэдээллийг ар гэрийнхэн нь өгсөн гэж цагдаагийн байгууллага мэдээлэл өглөө?

-Бид дөнгөж сая 12:00 цагийн байдлаар бүх мэдээллийг авсан. Ямар нэг байдлаар угаартаж нас барсан гэсэн мэдээлэл өгөөгүй. Өчигдөр шөнийн байдлаар 11 дуудлага ирсэн байна. Хордлоо гэж дуудлага өгдөг. Юунаас болсон бэ гэдгийг заавал шинжлэх ёстой шүү дээ.

-Шахмал түлшийг хэрэглэж болох уу, болохгүй юу?

-Монгол Улсад мөрдөж байгаа, шинэчлэн баталсан стандартад нийцсэн гэсэн хариу гарсан. Өмнө нь ч тэгж гарсан, сая ч стандартаас зөрсөнгүй.

-Хэрэглээний горим алдагдсан гэж байна. Цаашид ямар арга хэмжээ авах ёстой вэ. Заавар зөвлөгөөгөө байнга өгөхгүй бол иргэд хордсоор байх юм уу?

-Нийслэлээс өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр хоёр төрлийн ажил хийдэг. Нэг нь инженерийн байгууламжийг засах, нөгөөх нь иргэд рүү хандсан ажил хийдэг. Одоо ч хийж байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 60 орчим хувь нь галлагаатай сууцанд амьдардаг.  Иргэд маш олон төрлийн зуух хэрэглэдэг. Тиймээс аюулгүй байдлаа хангах зөвлөмжийг байнга өгч байна. Нийслэлийн төр, захиргааны албан хаагчид бүх айлаар явж, зөвлөмж өгөх ажлыг хийж эхэлсэн.  Нийслэлийн Засаг дарга аравдугаар сарын 1-ээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах захирамж гаргасан. Тиймээс ажилтнуудаа дайчилж, иргэдийг эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байх боломжийг хангах чиглэлээр ажиллаж байна. 

 

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.95.240ард түмэн   • 10 сарын 7. 21 цаг 25 минут

түүхий нүүрсний ченжүүд арай ийм увайгүй хэрэг тариад бгам биш биз дэ арай үгүй блгүй дэ гэхдээ мөггөний төлөа хүмүүс юу ч хийхээс буцахгүй болмон ш дэ

66.181.183.40Зочин   • 10 сарын 7. 21 цаг 03 минут

Chi uuruu ger horoolold 5 hanatai ger bariad deed darga nartaigaa hamt 7 honog naad nuurseeree gallaad amidar !! Daraana nuursniihee batalgaag gargaj ug!!!

64.119.18.253Зочин   • 10 сарын 7. 20 цаг 41 минут

Үнс, тортог маш их илчлэг маш муу гээд л хүмүүс яриад байна шүү

66.181.185.93зочин   • 10 сарын 7. 19 цаг 51 минут

Урд нь нүүрс хогоо шатаагаад ингэж угаартлаа гэж дуулаагүй. шууд шинэ түлштэй холбоотой нь тодорхойшдээ. шатахаар ямар хий үүсч байна. ямар технологоор шатаах вэ гэдгий сайн ойлгомжтой болголдоо,

139.5.217.98Зочин   • 10 сарын 7. 18 цаг 45 минут

iiml hog hiideg yumdaa,,hvvhed hvrtel aav eehiigee bvhgvidni galaa tvldeg,yamar ch hvn hereglej boloh yum hiildeee

66.181.191.184Зочин   • 10 сарын 7. 18 цаг 17 минут

Зуслан чиглэлийн дагуу зарж буй нүүрснээс авч түлэхэд маш их угаар үнэртэй байсан шалгаачээ

202.21.108.142Зочин   • 10 сарын 7. 16 цаг 18 минут

Ингэж л хэлнэ ш дээ юу гэж л шахмал түлшнээс боллоо гэхэв дээ

202.179.25.193Зочин   • 10 сарын 7. 16 цаг 05 минут

Нөхцөл байдал, үүсээд байгаа аюул юм хэлээд байна шүү дээ.... нүдэнд харагдахгүй, үнэртэхгүй хорт хий маш аюултай гэсэн, нэгэн эрдэмтэний яриа байна. Утаагүй шууд хордож үхэх үү,,, эсвэл утаатай ч гэсэн нүүрсээ түлээд бага ч гэсэн амьд явах уу гэсэн сонголтонд хүрээд байна шүү дээ.

103.9.88.162зочин   • 10 сарын 7. 15 цаг 50 минут

Юун үнс чийг хэвийн бэ, шатаахад үүсдэг хортой бодисыг нь яагаад зарлахгүй байнаа

80.215.94.36Зочин   • 10 сарын 7. 15 цаг 35 минут

Энэ хулгайчууд бүгд байртай авилгачид

202.126.89.110Зочин   • 10 сарын 7. 15 цаг 17 минут

шаа шаа пиздакнууд минь

66.181.189.98Зочин   • 10 сарын 7. 14 цаг 51 минут

standart hangasan baitlaa hun uheed bdaguu . hudlaa shinjilgeeni hariu bna huuhed huurch bgaa adil iim um yaraad suuj chaddagiin boloo. hen negnii dallgavar bizdee

150.129.141.12ЗОЧИН   • 10 сарын 7. 13 цаг 52 минут

НҮҮРСНЭЭС ХАМААГҮЙ ЧАНАРТАЙ ГЭЭ БИЗ ДЭЭ. НӨГӨӨ МУУ НҮҮРСИЙГ ЧИНЬ ШАТААГААД БАЙСАН ПИЙШИН, ЯНДАН ХОЁР ТА НАРЫН САЙН ТҮЛШИЙГ ШАТААХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХ УУ. АРД ТҮМНИЙГ МАЛ ГЭЖ БОДДОГ ЧИНЬ ЭНЭ. МӨНГӨ ИДЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ШАЛГААЧ ЭЭ ЭРХЭМ ПРОКУРОРУУДАА ???

43.228.129.161Зочин   • 10 сарын 7. 13 цаг 49 минут

нам даралтын зуухтай айлууд одоо ийм дулаан байхад нэг галаад уг эргэхгүй байна хуучин түүхий нүүрс түлэхэд нэг удаа галлаад сайхан халдаг байсан үүнийг Батбаясгалан гуай юу гэж тайлбарлах бэ? ширээний цаанаас догдохоо болио за шаардлагатай бол гэрийн хаягаа үлдээе

202.126.89.115Зочин   • 10 сарын 7. 13 цаг 38 минут

Ёстой мэдэхгүй юмаа нүүрс түлж байхад угаартах асуудал зөндөө л гарч байсан нэг айлын 4 хүн нас барж байсан юундаа байдаг юм болоо.....

202.70.37.2Зочин   • 10 сарын 7. 13 цаг 30 минут

Нэг талаар энэ нөхөрийн зөв одоо мөрдөгдөж байгаа стандарттай а. Б гүй таарч байгаа болохоор. Нөгөө талаар энэ стандартыг мөрдөад хэдэн жил болсон яг манай нөхцөлд монгол гэрт үүдээрээ агаар сэлгэдэг намхан таазтай нэг талдаа цонхнуудтай ханан пийшинтэй байшинд таарч тохирох уу гэдгийг үзэх хэрэгтэй Стандарт гэдэг чинь нэг ёсондоо туршилтаар батлагдсан зүйлийг цаасан дээр буулгасан юм шүү дээ. Дор хаяж 3 жил туршиж байж нийтийн хэрэглээнд оруулах нь зөв. Үнс их дулаан бага гээд л хүн үхэхээс өмнө яригдаж баысан зүйл шүү дээ Дүн өвөл гэж бна

113.36.205.177Зочин   • 10 сарын 7. 13 цаг 25 минут

bitgii shaa pizdaa nar min 4 in 4 hyn yheed bhad hudlaa shaagaad bhin bugdeeree ogtsorooo

66.181.164.159zaya   • 10 сарын 7. 13 цаг 21 минут

bitgii shaa chi sda mungund sohorson lalaruud

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.