2019 оны 10-р сарын 7
14 цаг 51 минут

Д.Тогтохсүрэн: Хоригийг хүлээж авсантай холбоотойгоор хоёр л гарц үлдэж байна

МАН-ын бүлэг өнөөдөр хуваарь ёсоор хуралдсан. Хурлаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Бүлэг хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт,  Ерөнхийлөгчийн УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан хоригийг хүлээж авсантай холбоотойгоор  цаашид ҮХНӨ-ийн асуудлыг яах вэ гэдгийг хэлэлцсэн.  

Хоёрдугаарт, өнгөрөгч долоо хоногийн эцсээр  нийслэлд  хэд хэдэн хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Шадар сайдын мэдээллийг сонсож,  хэлэлцлээ.

Нэгдүгээр асуудалд тайлбар хийхэд,   өнгөрсөн 9-р сард УИХ Үндсэн хуульд оруулах нэмэлт , өөрчлөлтийн хуулийн төслийг хэлэлцээд,   Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт  Ерөнхийлөгч хориг тавьсныг  баасан гарагт хэлэлцээд,  хүлээж авахаар шийдвэрлэсэн. Хоригийг нэгэнт хүлээж авсантай холбоотойгоор бидэнд хоёр л гарц үлдэж байна.

Нэгдэх нь,  73 дугаар тогтоолоо өөрчилж засаад,   ард нийтийн санал асуулга явуулах шийдэл гаргах.  Хоёр дахь нь,  гуравдугаар хэлэлцүүлгээр ҮХНӨ-өө батлах. Ийм л хоёр гарц байна. МАН-ын бүлэг сая энэ хоёр хувилбарыг ярилцлаа.  Өнгөрсөн 7 хоногт зөвшилцөх ажлын хэсэг гэж байгуулсан.  Нийт 10 гишүүнтэй. Ингээд бүлгийн хурлаас зөвшилцөх шаардлагатай байна аа гэж үзлээ. Тиймээс ажлын хэсэг АН болон Ерөнхийлөгчийн Тамгын газартай зөвшилцөе. Ингээд ҮХНӨ-өө цаашид яах вэ гэдгээ шийдье. Үдээс хойш ажлын хэсгийнхний уулзалтыг хийнэ.

Хоёр дахь асуудал гэвэл, Сайжруулсан түлш хэрэглээд хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Шадар сайдын мэдээллийг сонсож,  асуудлыг олон талаас нь ярилцлаа.  Түлшний чанарт хийж байгаа аудит гэж байна уу, хяналт ямар байна, зуухны стандарт гэхчлэн олон асуудлыг ярилцлаа.  Ингээд Засгийн газраас арга хэмжээ авах, яаралтай дүгнэлт гаргах  хэрэгтэй байна гэсэн чиглэлийг гаргалаа.   Засгийн газраас энэ асуудлаар  мэдээлэл өгөх байх аа.

Мэдээллийн дараа  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Цаашид хэдэн хүний амь насаар дэнчин тавьж  энэ шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх гээд байгаа юм бэ. Хохирсон хүмүүст нөхөн төлбөр өгөх үү?

-Шахмал түлшний шинжилгээний дүн эерэг гаргасан. Гэхдээ бид олон улсын  лабораториудад  илгээж шинжлүүл гэсэн шаардлага тавьж байгаа. Эцсийн дүгнэлт гараагүй байхад Засгийн газарт шууд хариуцлага тооцох нь ямар юм бол гэсэн бодол байна.

-Хоёрдугаар хэлэлцүүлэг задрах юм уу, гуравдугаар хэлэлцүүлгийг явуулахад цаг хугацааны боломж хэр байгаа вэ?

-Хоёр гарц байгааг хэлсэн. Нэгдүгээрт 73-р тогтоолоо засаад хугацаа тавиад, Ерөнхийлөгчийн хэлсэн 24.1.16-г оруулаад,   эрх зүйн зөрчлийг арилгах боломж байна. Энэ  хамгийн эхэнд хийж болох гарц.

Харин хоёрдугаар гарц нь,  гуравдугаар хэлэлцүүлгээр батлах асуудал. Энэ тохиолдолд хоёрдугаар хэлэлцүүлгийг задлах уу үгүй юу, АН болон Ерөнхийлөгчийн тавьж байгаа саналыг оруулах уу үгүй юу, үүнийг нь манай намын бүлэг авах уу үгүй юу гэхчлэн  цаанаа их үргэлжлэх ажил байгаа юм.

-Ажлын хэсгийг хэн ахалж байгаа вэ?

-Ажлын хэсгийг би ахалж байгаа.  Манай намаас 5 гишүүн орсон.  Олонхийн бүлэг Ард нийтийн санал асулга явуулна гэдэг дээр байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч, АН-тай зөвшилцөе гэсэн үүднээс саяын хоригийг хүлээж авсан гэж ойлгож байгаа.  

-Гуравдугаар хэлэлцүүлгийг явуулахад цаг хугацаа ямар байх вэ. Үнсэн хуулийн тасралтгүй байх зарчим яаж хангагдах вэ?

-Үндсэн хуульд нэмэлт,  өөрчлөлт явуулах журмын тухай хуулиар хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусаад хоёр замын аль нэгээр явна. Нэгдэх нь Ард нийтийн санал асуулга  руу орно. Ард нийтийн санал асуулга  явуулах шийдвэр гаргасны дараа өөр асуудал хэлэлцэж болно.  Хэрэв гуравдугаар хэлэлцүүлэг явуулж дуусч,  Үндсэн хуулиа батлавал бусад асуудлаа хэлэлцэнэ.

Одоо Ард нийтийн санал асуулга  явуулах шийдвэр хүчингүй болчихсон учраас буцаад Үндсэн хуулийн горимдоо орж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  одоо Үндсэн хуулийн хоёр шийдлийн аль нэг гартал  Үндсэн хуулийн горимд буюу тасралтгүй байх зарчим өнөөдрөөс эхлэн үйлчилж байна.

-Санал асуулгыг явуулсан тохиолд ирэх жилийн сонгуультай хамт явуулах уу?

-Ард нийтийн санал явуулах шийдэл дахиж гаргавал УИХ-ын ээлжит сонгуультай хамт явуулахаас өөр хувилбар байхгүй болов уу гэж бодож байна.

Г.Тулга

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.191.194гийчин   • 10 сарын 7. 17 цаг 23 минут

тоглолт хийхийг үзүүлэхюмаа. ядуу төсөв, ядарсан ард түмнээ боддлггүй бузар хар луйварчид юмаа

112.72.12.10Зочин   • 10 сарын 7. 17 цаг 04 минут

ККККККК ӨӨӨ Үхсэн хойноо бид гуравын энэ байрлал ч дайн ч биш ан ч биш нуугдаж тоглох боллоо гэдэг шиг баахан цаг үрээд Эрдэнэтийн хулгай Оюутолгойн луйвар олон асуудлаа тэр чигт хаяж хэлэлцээд ард түмнээс санал асуулга авахгүйгээр батална гэж байгаа юм уу? Үнэн тоголчихымаа? Ард түмнээ хар масс мунхаг хрд гэх мэтээр доромжлоод МАН АН-хан мундаг пизданууд юм аа. Түй

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.