Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг задлахаас өөр арга МАН-д үлдсэнгүй

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсны дараа МАН-д гурван сонголт байгаа талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон бусад гишүүд нь ярьж байсан. Тэгвэл өчигдөр Бүлгийн хурлын дараа гурван сонголт нь хоёр болж цөөрчээ. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхгүй орхих гэдэг хувилбарыг сонголтоосоо хассан байна, тэд. Ямар ч байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ гэснээрээ хийхээр шийдэж.  Угаасаа МАН-ынхны 2016 оны сонгуулиар өгсөн хамгийн том амлалт нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Тэд амласан амлаагүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, Засаглалын завхралаа засах цаг болсон. Үнэхээр зөв өөрчлөлтийг хийж чадвал МАН 2020 оны сонгуулийн өмнө ард түмний өмнө хэлэх үгтэй зогсоно. Тиймдээ ч нэмэлт, өөрчлөлтөө хийдгээрээ хийхээр болж.

Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулахаар цааш зүтгэхэд бас хоёр хувилбар байгаа.  Д.Тогтохсүрэн даргын хэлснээр, нэгдүгээрт 73-р тогтоолоо засаад, хугацаа тавиад, Ерөнхийлөгчийн хэлсэн 24.1.16-г оруулаад,   эрх зүйн зөрчлийг арилгах боломж байгаа аж.  Энэ хувилбар газар авахгүй гэдгийг мань хүн өөрөө хурлынхаа үеэр хэлчихсэн.  Ард нийтийн санал асуулга явуулах шийдэл гаргавал УИХ-ын сонгуультай хамт хийхээс өөр хувилбар байхгүй ээ гэж.  Тэгэхээр Ард нийтийн санал асуулга явуулна гэдэг угаасаа худлаа боллоо. МАН-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, Засаглалын хямралаас улс орноо гаргасан гэдэг нэр хүнд зайлшгүй хэрэгтэй. Тэгээд ч сонгуулийн дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яваад, гишүүдийн олонхи нь дэмжээд, батлагдтал зай ч байна, лай ч байна.  Одоо сөрөг хүчин болоод Ерөнхийлөгчийн саналыг шингээгээгүй учраас гацаанд орох нүхээ ухсан байтал сонгуулийн дараа өөрчлөлт хийж, эцэслэн батална гэдэг угаасаа үлгэрийн далай. 

Тиймээс МАН-д Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээс өөр сонголт үлдсэнгүй.  Бүр нарийн ярьвал, хоёрдугаар хэлэлцүүлгийг задална, өөр арга тэдэнд байхгүй. Яахав, гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ гэж бодъё, АН оролцохгүй, Ерөнхийлөгчийн Тамгын газар ч дэмжихгүй. Эрх баригчид Ерөнхийлөгчийн саналыг Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийн төсөлд бараг тусгаагүй. АН-ын гол гол саналуудыг “цавчсан”. Ерөнхий сайдад эрх мэдэл өгөх, танхимаа өөрсдөө бүрдүүлэх боломжийг Үндсэн хуульд тусгаж өгөх саналыг ч гишүүд хүлээж аваагүй.  Тэгэхээр МАН дангаараа гуравдугаар хэлэлцүүлгээ хийгээд, нүдээ аниад батлах нэг арга байж болох юм. Хэрвээ тэгвэл гуравдугаар хэлэлцүүлгийг хийгээд, нэр төдий өөрчлөлтүүдээ баталж болох.

Гэвч МАН-ын олон гишүүн дангаараа хүч түрж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.  Тэр нь ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаас харагдлаа. МАН-ын бүлэг хоригийг хүлээж авахгүй гэж мэдэгдсэн байтал чуулганы хуралдаанаар хүлээгээд авчихсан нь үүнийг нотолж байгаа юм.  Өнгөрсөн долоо хоногт зөвшилцөх ажлын хэсгийг байгуулсан. АН болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө, түүний дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө яах вэ гэдгээ шийднэ гэж Д.Тогтохсүрэн дарга ярьсан. Мөн  “Хоёрдугаар хэлэлцүүлгийг задлах уу, АН болон Ерөнхийлөгчийн тавьж байгаа саналыг оруулах уу, үүнийг нь манай намын бүлэг авах уу,  үгүй юу гээд хийх ажил их” гэж ярьсан.

Эцсийн дүндээ, МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцсэнээрээ хэлэлцээд, энэ их хөдөлмөрөө салхинд хийсгэлгүй, үр дүнд хүрнэ гэвэл Ерөнхийлөгчийн болон АН-ын саналыг хүлээж авч, зөвшилцөхөөс өөр сонголт байхгүй.  Тэгж байж зөв болно.  Ерөнхий сайдад эрх мэдэл өгөх гол өөрчлөлтөө оруулж гэмээнэ Монголын ард түмэнд хэрэгтэй. Цаашид Засгийн газар тогтвортой ажиллавал энэ улсын хувьд том дэвшил болно. Үүнийг олон гишүүн хүсэж байгаа гэдэгт итгэж байна. Зөвшилцөлд хүрнэ гэвэл гуравдугаар хэлэлцүүлэг хийнэ гэж байхгүй. Хоёрдугаар хэлэлцүүлгээ задлаад, шаардлагатай заалтуудаа оруулах л сонголт байна. 

Түүний дараа Ард нийтийн санал асуулга явуулах товоо зарлаад, асуудлыг түргэнд оруулж болох юм. Өөрөөр хэлбэл, энэ сарын 31-ний өдөртөө багтаад ард түмнээс асуучихаж болно. Эсвэл сонгуулиар давхар ард иргэдээсээ асуумаар байгаа бүхний асуух сонголт бий. Гол нь сонгуулийн дараа аль ч нам нь эрх барьсан, ямар ч засаг бүрдсэн Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг батална гэдэг тохироогоо хийж, Ерөнхийлөгч үндсэн зохицуулагчаар нь ажиллах шаардлагатай болох байх. 

 

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.50.206.40Зочин   • 10 сарын 8. 12 цаг 55 минут

Явж явж үндсэн хууль өөрчлөх шаардлага байгаа юмуудаа. Ажиглаад байхад хэн нь илүү эрх мэдэлтэй болох вэ гэсэн тулаан л яваад байна. Яс юман дээрээ ард түмэнд ашигтай хувилбар юу ч алга. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохловооо

192.82.65.89Зочин   • 10 сарын 8. 11 цаг 43 минут

ҮХНӨ ЭНЭ ПАРЛАМЭНТ ЗААВАЛ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ....ЭС БӨГӨӨС АХИАД 10 ЖИЛ ХҮЛЭЭНЭ...ҮҮНИЙГ МОНГОЛЫН НИЙГЭМ ТЭСЭХЭД ХҮНД БОЛНО...АРД ТҮМНИЙ ИТГЭЛ ХҮЛЭЭЖ ГАРЧ ИРСЭН ЭНЭ НӨХӨД САЙН МУУ ХЭЛЛҮҮЛЖ БАЙГААД БАТЛУУЛЖ ЧАДВАЛ ТҮҮХ ТЭДНИЙ ГАВЬЯАГ ҮНЭЛНЭ...

119.40.103.3БАТ инженер   • 10 сарын 8. 11 цаг 04 минут

хэлбэр төдий заалтуудаа хас. Төрийн албаны талаар оруулсан заалтаа хас. Давхар дээлээ тайл. Шүүхээ жинхэнэ хараат бус болго. Газрын баялагийн талаарх заалтаа ахиж зас. ӨӨр ч олон л юм байна л даа. Зав алга

202.55.188.88Zanguu   • 10 сарын 8. 10 цаг 01 минут

Chadahgui bol boliochee chadah humuus n garch ireed oorchloh bol oorchlono udahgui oor ajil alga ****** batsaanuudaa..

202.9.44.109Зочин   • 10 сарын 8. 10 цаг 00 минут

Аль ч хувилбараар явсан ҮХӨ-ийг хийх боломжгүй л болсон юм шиг байна даа

49.0.147.33зочин   • 10 сарын 8. 9 цаг 57 минут

дотоод асуудлаа шийдэх чадваргүй байж юун үндсэн хууль засах.саваагүй нохой саранд яах гэдэгч билээ дээ түүн шиг юм л болоод байна.сүүдрээ сайн хар.улс оронд хэрэгтэй нэг ч гэсэн юм хий л дээ.ядаж хугацаа дуусахад чинь сэтгэл тэнэгэр

202.70.37.2Зоч   • 10 сарын 8. 9 цаг 56 минут

Сонгуультайгаа хамт АНСА аа явуулах нь зөв Бидний оруулсан өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах уу үгүй юу гэж асуугаад Сонгуулийн дараа хуралддаг эцсийн хуралаараа ёсчлох хэрэгтэы

122.201.24.234mongol   • 10 сарын 8. 9 цаг 24 минут

Er ni bol hoerdugaar heleltsuulgiig zadlaad unagasan zaaltuudaa ergej harah ni mash zuv zuitei bolno uuniig l jinhene uurchlult gej helne ih urliin gishuud mongoliin turd jinheneesee uurchlult hiie l gej bodoj baigaa bol uur arga zam baihgui shuu

202.126.88.235Хурц   • 10 сарын 8. 9 цаг 17 минут

64 мулгуу Ерөнхийлөгчийн гараас гарахгүй болсоон, шорон л хүлээж бна доо

109.169.23.82Зочин   • 10 сарын 8. 10 цаг 18 минут

шорон ярьсан хүн өөрөө тэндээ амьдардаг юм даа

202.21.108.154zochin   • 10 сарын 8. 9 цаг 06 минут

Turd oligarhudyg gargasny goryg ansaj baina daa. Ted baigaa tsagt hezee ch Mongold hugjil, devshil irehgui!

103.10.22.191бат   • 10 сарын 8. 8 цаг 58 минут

задлана гэж байхгүй битгий худлаа тархи угаа. тархины тураал минь

103.57.93.226Зочин   • 10 сарын 8. 8 цаг 35 минут

МАН ҮНДСЭН ХУУЛИАР ШОУДАХАА БОЛИМООР ЮМ ШИГЭЭ

Шинэ мэдээ

ШУУРХАЙ: Дубайн гэрээг хүчингүй болголоо11 сар 18. 18:59Д.Одбаяр ирээгүй учир ҮХЦ-ийн нийт гишүүдийн  хурал хойшилжээ11 сар 18. 18:37АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ11 сар 18. 18:00Тамиржуулах уламжлалт хоол хүнс11 сар 18. 17:55Ким Жон Ун: Солонгосын ардын арми дайнд бэлэн байх ёстой11 сар 18. 17:50Галтай гавьяат тэнгэр шиг...11 сар 18. 17:45Венад зул сарын үзэсгэлэн худалдааг нээжээ11 сар 18. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №1 Bob Dylan, ‘Like a Rolling Stone’11 сар 18. 17:35Сумын заан Э.Чойням: Намайг медаль хүртэх болгонд аав маань мөнгөөр шагнадаг байсан11 сар 18. 17:30ОЛОН ӨНГӨ: Бэтгэрэхийн зовлон11 сар 18. 17:25Олимпод оролцох сагсчдын бэлтгэлийн нэг өдөр11 сар 18. 17:20Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, уг эхийг баталгаажуулж өгөхийг хүслээ11 сар 18. 17:17Цагаан гааны ач тус11 сар 18. 17:15Иранд интернет сүлжээг тасалжээ11 сар 18. 17:10Cambridge Analytica компанийн хэргээс болж Facebook Британид торгууль төлнө11 сар 18. 17:05Б.Бямбабаяр: Мэргэжлийн хөгжмөө хөгжүүлье, дэлхийд гаргая гэж бодож байвал үнэлэмжээ нэмэх хэрэгтэй11 сар 18. 17:00Сэтгэцийн өвчтэй гэж оношлогдсон дэлхийн суут 9 зохиолч11 сар 18. 17:00Шумахер юу гэж хүссэн бэ11 сар 18. 17:00Фэйшн, шоу бизнесд цахиур хагалж буй Кадр11 сар 18. 16:55Орчин үеийн хамгийн шилдэг архитекторч КОЛХАС 75 нас хүрлээ11 сар 18. 16:50Итали эрчүүд усанд автсан Венец хотынхоо гудамжинд дарс уун суужээ11 сар 18. 16:45Илон Маск газар доорх хурдны зам барина11 сар 18. 16:40С.Чулуунбаатар: Сүхбаатар аймагт сангийн аж ахуй байгуулагдахад атрын анхны газрыг хагалж байлаа11 сар 18. 16:35Дуучин Э.Чулуунчимэг улсын начин Д.Цэрэнтогтох нар амрагийн харьцаатай болжээ11 сар 18. 16:32Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга11 сар 18. 16:30Рок архив: Английн “Black Sabbath” хамтлаг11 сар 18. 16:25Буу тулгаж байсан ч хүнсэндээ хэрэглэж болохгүй хятад бүтээгдэхүүнүүд11 сар 18. 16:20Хилэнт хувьсгалаас хойших 30 жил11 сар 18. 16:15Роналду: Би дэлхийн рекордыг эвдэнэ11 сар 18. 16:10Цагаан баавгай амьдралынхаа ихэнх хугацааг далай, тэнгист өнгөрүүлдэг11 сар 18. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.