2019 оны 10-р сарын 8
10 цаг 55 минут

Хятадын Сагсан бөмбөгийн холбоо Хюстон Рокетс багтай хамтын ажиллагаагаа цуцаллаа

Хятадын Сагсан бөмбөгийн холбоо /CBA/ АНУ-ын Хьюстон Рокетс багтай хийж буй хамтын ажиллагаагаа зогсоож буйгаа өчигдөр зарлалаа.

Тодруулбал, тус холбооны багууд болох Гуандун, Шинжаан багуудын Хьюстон Рокетс багийн харьяа Хөгжлийн лигийн /NBA G-League/ Вайпер багтай хийх халаалтын тоглолтуудыг цуцалсан байна.

Ийнхүү энэ сарын 18-20 өдөр Хятадын Сүжоу хотын Олимп спортын ордонд явагдахаар товлоод байсан дөрвөн тоглолт цуцлагдаж байгаа юм.

Товлосон ёсоор Хятадын Сагсан бөмбөгийн холбооны өнгөрсөн жилийн аварга Гуандун Хунюань болон Шинжаан Гуанхуй багууд АНУ-ын Сагсан бөмбөгийн холбооны Хөгжлийн лигийн Рио Гранд Валли Вайперс, Техасын Лежендс багуудтай тоглох байжээ.

Мөн Хятадын Төн Шүнь /Tencent/, Ли Нин зэрэг байгууллага АНУ-ын Хьюстон Рокетс багтай хийх хамтын ажиллагаагаа зогсоож байгаагаа өчигдөр мэдээлэв.

АНУ-ын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны Хьюстон Рокетс багийн ерөнхий менежер Дэрил Морей нь “Хонконгийг чөлөөл” хэмээн твиттерт жиргэснээс болж уг багийн Хятад спонсорууд хамтын ажиллагаагаа зогсоогоод байна. 

                                                                                                   И. Шинэбат

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.242.254иргэн   • 10 сарын 8. 11 цаг 16 минут

БНХАУ-н салшгүй хэсэг болох Хонг Конгийн талаар АНУ болон барууны улсууд маш буруу бодлого барьж байгаа нь тэдний тунхаглаад байдаг ардчилал эрх чөлөөний үзэл санааны халхавч доорхи харгис колоний бодлого нуугдаж байгааг тодорхой харуулж байна. Хонг конг нь угаасаа л Хятадын нэг хэсэг байсан.Ази тивийн давамгайлалыг байхгүй болгох сонирхолын хүрээнд үйл явдлыг АНУ-с зохион байгуулж дэмжиж байгаа нь ил харагдаад байна. манайд ч гэсэн хэт даварсан үйл ажилгаа явуулдаг зарим нэг тбб-г баруунаас санхүүжүүлж байгааг хууль хүчнийхэн хянаж байгаа биз

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ10 сар 22. 18:00Хүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ10 сар 22. 17:55Хэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга10 сар 22. 17:50“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ10 сар 22. 17:45Намар-өвөл 2019 трендүүд10 сар 22. 17:40Хүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ10 сар 22. 17:35Нисдэг цахилгаан такси10 сар 22. 17:3070 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм10 сар 22. 17:25“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ10 сар 22. 17:20Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 17:15Намар болсныг илтгэх найман зүйл10 сар 22. 17:10Британийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна10 сар 22. 17:05Парис 2024 оны Олимпийн логог танилцууллаа10 сар 22. 17:00Цагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ10 сар 22. 16:55Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай10 сар 22. 16:50Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 16:45“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”10 сар 22. 16:40Зимбабвегийн 55 заан үхжээ10 сар 22. 16:35“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ10 сар 22. 16:30Та аугаа хүн болох чадвараа олсон уу10 сар 22. 16:25Махидевран хатны бодит түүхээс10 сар 22. 16:20“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо10 сар 22. 16:15Цукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна10 сар 22. 16:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 16:07М.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан10 сар 22. 16:05Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна10 сар 22. 16:00Орост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ10 сар 22. 15:55Дуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ10 сар 22. 15:52“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ10 сар 22. 15:50Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо10 сар 22. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.