2019 оны 10-р сарын 8
12 цаг 20 минут

“Салбарын хөгжилд хамтдаа” төслийг Багануур дүүргээс эхлүүллээ

Салбарын хөгжилд хамтдаа” төслийг Багануур дүүргээс эхлүүллээ Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь улсын хэмжээнд лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг төв эмнэлэг болохын хувьд нийслэлийн дүүргүүд болон хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдтэйгээ хамтран ажиллаж, хамтдаа хөгжих уриалгыг дэвшүүлэн “Салбарын хөгжилд хамтдаа” төслийг эхлүүллээ. Энэхүү төслийн гол зорилго нь аймаг дүүргийн эмнэлгүүдийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг мэргэжлийн арга зүйгээр дэмжин сургах, эмнэлэг хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлж төв эмнэлэгтэйгээ ижил нэг түвшинд ажиллах бололцоог хангах, ачааллыг бууруулах, иргэдэд чанартай, чирэгдэлгүй тусламж үйлчилгээг хүргэхэд оршиж байгаа юм.

Төслийн хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эмнэлзүйн баг аймаг дүүргүүдэд зонхилон тохиолдох өвчлөлүүдийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд нь зориулсан сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, нягт уялдаатай нэгнээ дэмжин хамтдаа хөгжих, байнгын хамтын ажиллагаатай байх үүднээс эмнэлэг бүрт залуу эмч нарын бүрэлдэхүүнтэй “Хөгжлийн баг”-ийг нээн ажиллуулах, орон нутгаас болон дүүргийн эмнэлгүүдээс төв эмнэлэгрүү шилжүүлж буй өвчтөнүүдийн үзлэгийн цагийг онлайнаар урьдчилан захиалж, өвчтөн хотод ирээд шууд эмнэлэгтээ үзүүлэх чирэгдэлгүй үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан, Эмнэлзүй эрхэлсэн захирал О.Баярмаа, Бөөрний төвийн эрхлэгч Д.Чулуунцэцэг, Холбоо мэдээлэл технологийн албаны дарга П.Ганчимэг, Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Х.Чулуунчимэг, Уушигны эмгэг судлалын тасгийн их эмч Б.Одончимэг, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч С.Отгонбаяр, Зүрхний эмгэг судлалын тасгийн их эмч Г.Ананд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сургагч багш нарын баг нийслэлийн алслагдсан гэгддэг Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй дотор, мэс заслын чиглэлүүдээр түлхүү хамтран ажиллах, залуу эмч мэргэжилтнүүдийг зайнаас онлайн сургалт зөвлөгөөгөөр хангах, дэвшилтэт техник технологи, удирдлага зохион байгуулалтын шинэ шийдэл аргазүйн тусламж зөвлөгөөг өгч салбарынхаа хөгжлийн төлөө байнгын холбоотой нягт хамтран ажиллахаар боллоо.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.50ИРГЭН   • 10 сарын 14. 10 цаг 25 минут

МАНАЙ ТӨРИЙН ЭРГҮҮ ТҮШМЭДҮҮДЭЭС БОЛООД ХОТ ДҮҮРЭГ НЬ МЭДЭГДЭХЭЭ БАЙСАН ЮМНУУД ИХ БОЛЛОО.ЯАНА ДАА.ЭРГҮҮ МАЛНУУДААС ЯАЖ САЛНА ДАА.

192.82.66.173zochin   • 10 сарын 11. 14 цаг 38 минут

eruul mendiin yamnii hiih ajil bna da

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ9 цаг 38 минутын өмнөДуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.