Т.Ням-Очир:  6, 7 дугаар ангийн сурагчдын сурах бичгийг хэвлээд, түгээгээд эхэлчихсэн

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой сурах бичиг тойрсон асуудлаар ярилцлаа.

- “Сурах бичгийн түрээсийн тогтолцоо эргэлтийн сан”-г байгуулж, хөдөөгийн сургуулиудтай гэрээ хийсэн байдаг. Сурах бичиг түрээслээд, тэндээс олсон мөнгөөр тухайн сургууль номынхоо асуудлыг шийднэ гэсэн утгатай. Гэвч сурах бичиг түрээслэсэн мөнгийг нь сургуулиудад өгөөгүй гэдэг гомдол гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-Азийн хөгжлийн банкны төслийн шугамаар 2010-2015 он хүртэл түрээсийн сурах бичгийн тогтолцоог нэвтрүүлэх  боломжийг тодорхой сургуулиудад туршиж үзсэн юм. Тухайн үедээ түрээсийн тогтолцоог нэвтрүүлэх үү, үгүй гэдэг тодорхой шийдвэр гараагүй, төсөл дуусаад зогссон. Энэ үед хуримтлагдсан 3.5 тэрбум төгрөгийг саяхныг хүртэл ямар зүйлд зарцуулаагүй, манайд байсан. Энэ мөнгийг ямар нэг өөр зориулалтаар ашиглаж, үрэн таран хийсэн юм огт байхгүй. Харин 2019 оны нэгдүгээр улиралд Засгийн газраас “Сурах бичгийн талаар авах зарим хэмжээний тухай” гэдэг тогтоол гаргуулсан. Улмаар манайд байсан 3.5 тэрбум төгрөгийг үнэ төлбөргүй олгож байгаа сурах бичгийн нөхөн хангалтад зарцуулъя. Өөрөөр хэлбэл, одоо хүүхдүүдийн гарт очсон сурах бичгийг хэвлэхэд зарцуулъя гээд зарцуулсан. Одоо бага ангийн сурах бичиг хүүхдүүдийн гарт оччихсон. Дунд, ахлах ангийнхны сурах бичгийн 40 хувь нь хүүхдүүдийн гарт үнэгүй очсон.

Дөрвөн жил ашиглаад, актлагдсан сурах бичгийг нөхөж хэвлэхэд энэ мөнгийг зарцуулсан. 2019 оны нэгдүгээр улиралд Засгийн газраас гаргасан тогтоолд, сурах бичгийн хангалтыг бүрэн болгох зорилгоор Боловсролын сайдад донор байгууллагуудад хандаж болох эрхийг өгсөн. Боловсролын сайд Азийн хөгжлийн банкны холбогдох албаны хүмүүстэй уулзаад, “Бид сурах бичгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлэх гэж байна. Дунд, ахлах ангийнхны 60 хувь буюу 180 мянган хүүхдийн сурах бичгийг хэвлэж, гарт нь өгөхөд туслаач” гэсэн хүсэлт тавьсан. Азийн хөгжлийн банкны төлөвлөгөөнд байгаагүй ажлыг оруулахаар болоод, одоо 180 мянган сурах бичгийн гурван багц худалдан авах ажиллагааг зарласан.

6, 7 дугаар ангийн сурагчдын сурах бичгийг хэвлэчихсэн, түгээгээд эхэлчихсэн байгаа. 10-12 буюу ахлах ангийн сурах бичгийг хэвлэх ажил аль хэдийнэ эхэлчихсэн, одоо дуусахаар бид түгээлт рүүгээ орно. Хамгийн сүүлд 8, 9 дүгээр ангийн сурах бичгийн хэвлэх зөвшөөрөл ирсэн. Бид гэрээ байгуулах шатандаа ажиллаж байна. Удахгүй хэвлэлт эхэлнэ, дараа нь түгээнэ. Сурах бичгийн төлбөр тогтоох сайдын тушаал саяхан гарсан. Дунджаар 20 орчим мянган төгрөөр сурагчдын гарт очих байх. Багц үнэ шүү. Өөрөөр хэлбэл, хүүхэд 60 орчим мянган төгрөгөөр сурах бичиг худалдаж авдаг байсан бол ашигласныхаа төлбөр 20 мянгыг төлнө. Хэрэглэчихээд улирлын төгсгөлд буцаагаад номын сандаа тушаана. Номын сан ч хурааж аваад, дараагийн хүүхдэд өгнө. Хүүхдүүдээс хурааж байгаа 20 орчим мянган төгрөгийг буцаагаад сурах бичиг хэвлэхэд ашиглана, өөр юунд ч зарцуулахгүй.

-Өмнө нь түрээсийн сурах бичиг хөтөлбөрийг туршиж байхад хүүхдүүд тодорхой хэмжээнд мөнгө төлсөн. Тэр мөнгөөр нь буцаагаад сурах бичиг хэвлэсэн гэж байна. Нэгэнт өмнө нь сурах бичиг түрээслэх мөнгө төлчихсөн байхад дахиад ашиглах мөнгө төлөх болох нь уу. Уг нь сурах бичиг түрээсэлсэн мөнгөөрөө дараа дараачийн номынхоо асуудлыг сургуулиуд нь шийдээд, сурагчиддаа үнэгүй тараагаад явна гэж ойлгосон юм билээ?

-Буруу ойлгосон байна. Түрүү ярьсан 3.5 тэрбум төгрөг гэдэг чинь хүүхдүүд сурах бичиг ашигласны төлбөр байхгүй юу. Төлчихсөн мөнгөнд нь сурах бичиг өгнө гэж ойлгосон бол буруу. Хичээлийн жил эхлэхээс зуны амралт хүртэл тухайн хүүхэд 15 сурах бичиг ашиглалаа гэж бодъё. Ашигласан төлбөрөө тухайн үедээ өгч байсан гэсэн үг. Түүнээс биш түрээслэх мөнгө өглөө, дараа нь тэр мөнгийг сургууль аваад, сурагчдын сурах бичиг худалдаж авах юм биш. Тэгээд сурах бичгийг таван жил ашиглахаар хуудас нь урагдана, элэгдэнэ. Цаашид ашиглаж болохгүй, эрүүл мэндийн шаардлага хангахгүй болно биз дээ. Нэгэнт элэгдээд, урагдаад муудчихсан номыг дараагийн хүүхдэд өгч болохгүй. Тиймээс актлаад, ашигласан төлбөрөөс нь хураагдсан мөнгөөр шинээр сурах бичиг хэвлэж байгаа юм.

VI ангийн хүүхэд 15 сурах бичиг ашигладаг байлаа гэж бодъё. 15 сурах бичгийг ашигласны төлбөр 15 мянган төгрөг шүү гээд л тогтоогоод өгчихнө. Би жишээ татаж байна шүү. Эхний жилийн ашиглалтын үнэ бага зэрэг өндөр байна. Хоёр дахь жилээсээ 1-2 мянган төгрөгөөр буурна. Гурав дахь жилээсээ дахиад үнэ нь буурах жишээтэй. Хүүхэд хичээлийн жилийн турш 15 ном авч ашиглаад, түүнийхээ төлбөрт 15 мянган төгрөг өгнө. Тэр мөнгө нь сургуулийнхаа дансанд хуримтлагдаад л байна. Сургууль нь “Манайх энэ жил 100 багц сурах бичиг акталлаа. Тиймээс 100 багц сурах бичиг захиалж байна” гээд яаманд хүсэлтээ өгнө. Яам хуримтлагдсан мөнгөнөөсөө шинэ сурах бичиг хэвлээд явууллаа, асуудал шийдэгдлээ. Ийм л учиртай юм. Өмнө нь ч ийм л зарчмаар ажиллаж, сурах бичиг ашигласны төлбөр авсан. Харин зарим сургуулийн удирдлагууд тэр мөнгийг өөрсөдөд нь өгөх юм байна гээд буруу ойлгочихож л дээ.

-Есдүгээр сарын 1 гэхэд бүх хүүхдийг сурах бичгээр хангах менежмент хийж яагаад болоогүй юм бэ гэдэг асуултыг олон хүн тавьж байна. Тухайлбал, сурах бичиг хэвлэдэг компаниудтай яриад, хичээлийн жилийн эхэнд сурагчдад номыг нь өгөхөөр хэвлэчихнэ. Дараа нь Азийн хөгжлийн банкнаас мөнгө орж ирэхээр мөнгө төгрөгөө өгчихөж болохгүй байсан уу. Зарим хүмүүс тийм менежмент дутлаа гэж шүүмжлээд байна?

-Тэгж болохгүй. Монгол Улсын хууль, журам гэж байна. Азийн хөгжлийн банкны хууль, дүрэм гэж бий. Бид “Танайх сурах бичиг хэвлэж бай, бид дараа нь мөнгийг нь өгье” гэж ажиллавал бүгд хэрэгт орно. Тиймээс бид 2019 оны нэгдүгээр улиралд Засгийн газраар яаралтай тогтоол гаргуулсан. Азийн хөгжлийн банкны холбогдох удирдлагуудыг Ё.Баатарбилэг сайд урьж, уулзсан. 2019 оны төлөвлөгөөнд байгаагүй ажлыг тусгаад өг гэж гуйгаад, сурах бичгийнхээ асуудлыг шийдэхээр болсон. Тэгээд худалдан авах ажиллагаандаа орсон. Наймдугаар сард бид худалдаан авах ажиллагаагаа дуусгасан. Азийн хөгжлийн банк бас программтай. Программдаа манай бүх үйл явцыг шивээд оруулахаар хүлээж авна. Үүнийг тодруул, энэ асуудал нь нийцэхгүй байна гэнэ. Бид буцаагаад асуудлаа тодруулаад, явуулна. Манай хууль дүрмээр ингэж ингэж нийцдэг юм гэдэг мэдээллээ өгнө. Энэ үйл явц сар үргэлжилсэн. Түүний дараа гурван багц тендер зарласан. Хамгийн сүүлийнх нь тендерийн шалгаруулалт есдүгээр сарын 28 гэхэд дууссан. Тав хоногийн хугацаанд бид гэрээгээ байгуулаад, хэвлэл рүү орно. Харин ч маш шуурхай ажиллаж байна.

-Сүхбаатарын талбайд номын үзэсгэлэн худалдаа гарахад 6, 7 дугаар ангийн зарим сурах бичиг 15 мянган төгрөгийн үнэтэй байсан. Зарим эцэг, эхчүүд удахгүй сурах бичиг хэвлэгдэх гэж байгааг мэдэхгүй үнэтэй чигээр нь худалдаж авч байна?

-Энэ асуудал одоо ч гараад ирсэн юм биш. Өнгөрсөн жилүүдэд ч байж л байсан. Бид дунд, ахлах сурагчдын 60 хувийг сурах бичгээ зах зээл дээрээс худалдаж авах шаардлага тавьдаг байсан. Шаардлагатай хэмжээний сурах бичгийг эрх бүхий компаниудыг хэвлэ гэдэг шаардлага тавьдаг. Тэд ч хэвлэдэг. Хэвлэхээр л борлуулж байгаа цэгүүдээс дамын наймаачид очиж, их хэмжээгээр худалдаж авдаг. Тэгээд зохиомол хомсдол үүсгэдэг. Эцэг, эхчүүд хоёр хоног ном хайгаад, олдохгүй болохоор нь хэдэн төгрөгөөр ч хамаагүй авъя гэдэг. Тэр үед нь дамалж зардаг. Ийм л нөхцөл байдал үүссэн. Үнэндээ сурах бичгийн үнэ 1300-4200 төгрөгийн хооронд л байгаа. Үйлдвэрийн үнэ нь. Бид ном хэвлэж байгаа компаниуддаа энэ үнээр л зарахыг шаарддаг.

2009 оноос хойш талхны үнэ яаж нэмэгдлээ. Өргөн хэрэглээний барааны үнэ хэрхэн өссөн билээ. Ганцхан сурах бичгийн үнийг Боловсролын яам тогтвортой барьсан. Гэвч дамын наймаачид хямдхан сурах бичгийг худалдаж аваад, зохиомол хомсдол үүсгээд, эргүүлээд үнэтэй зардаг. Мэргэжлийн хяналтынхан хянаад ч дийлдэггүй. Мэргэжлийн байгууллагууд хамтарч хянаад ч дийлээгүй. Тиймээс дамын наймаачдын гарт алдахгүй байх боломж нь номын сангаар нь дамжуулж, хүүхдийн гарт өгөх юм байна гэсэн шийдэл гаргаад, энэ систем рүү шилжсэн. Цаг хугацааны хувьд л ганц сар алдчихлаа.  

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.244.173Зочин   • 10 сарын 9. 12 цаг 57 минут

ХООСОН ТОЛГОЙ,ДИПЛОМНЫ ГОЛ МИНЬ АЖЛАА МЭДДЭГ ХҮНД АЛБАА ӨГ ЗАА

49.0.147.33зочин   • 10 сарын 9. 11 цаг 43 минут

одоо түгээж байдаг.ажлаа хийдэг мэддэг хүн энэ монголд байна уу.чадахгүйг нь дор дор нь соль тооцоо хий.толгойг нь бүү ил

202.9.44.15Зочин   • 10 сарын 9. 10 цаг 56 минут

энэ сургалтын агуулга стандартаа хоёр жил болоод өөрчилдөгөө болиоч биднийг багад сургалтын агуулга тогтвортой байж сурах бичиг бичиг хүртээмжтэй байж

122.201.24.38Зочин   • 10 сарын 9. 10 цаг 24 минут

Ном зардаг ченжүүдээс сурах бичиг ээ хурааж авах хэрэгтэй ! Байхгүй нь далимдуулаад сурах бичгийг тэнгэр тулсан өндөр үнээр шаглаж зарж байна ! Монголд засаг төр байна уу ?

124.158.126.89Зочин   • 10 сарын 9. 10 цаг 09 минут

Зүгээр номын дэлгүүртээ өгч худалдаач ээ, Хичээл эхэлсээр 1 сар хагас өнгөрч 10 сар дундаа орлоо, Удахгүй хэд хоноод 1-р улирлын амралт нь дөхлөө. Ирээдүйн иргэдийнхээ боловсролын төлөө та нар ажлаа хийгээч ээ.

66.181.186.145Зочин   • 10 сарын 9. 10 цаг 04 минут

зүгээр дэлгүүрүүдэд тавиад заруулаачээ боломжтой нь аваг тэр мөнгөө буцааж хэвлүүлээд сургуулиудын сандаа авах аргаар нийтийг хангаж болох юм бишүү,,, 7-р ангийн сурах бичгүүд хаана хэвлэгдсэн бэ,,,

43.242.243.149Зочин   • 10 сарын 9. 9 цаг 59 минут

7 Р АНГИЙН СУРАХ БИЧИГ ХААНА БАЙНА? УРТ ЦАГААНД МОНГОЛ ХЭЛ ХИМИ ГЭСЭН 2 ХУУЧИН НОМ ӨЧИГДӨР 20000 ТӨГРӨГӨӨР АВСАН. ТИЙМ УЧИР ХАР НЯЛХААРАА ДАРГА БОЛСОН ПАЦААН ЧИ ӨӨРӨӨ ГАРЧ ШАЛГА. ХААНА ЗАРЖ БАЙГААГ ҮЗҮҮЛ. ЯАХЛААРАА ТА НАР ХЭДХЭН СУРАХ БИЧИГ 9 САРЫН 1 ГЭХЭД ХЭВЛЭЖ ЧАДДАГГҮЙ ХОГНУУД ВЭ. ХҮҮХЭД ХОХИРЧ БАЙНА. ЧИНИЙ ТЭР ТЕНДЕР АРД ТҮМЭНД ОГТ ПАДГҮЙ. НОМОО ТҮРЭЭСЛЭНЭ Ч ГЭХ ШИГ. НААДАХ ҮЛГЭРЭЭ ЗОГСОО

202.131.243.186ИРГЭН   • 10 сарын 9. 9 цаг 26 минут

Сурах бичгээ аль сургуульд өгөөд тараагаад байгаа юм бээ???? Хичээл эхэлснээс хойш сар гаран болж, 10 сар дундаа орж байхад ганц ч сурах бичиггүй хүүхдүүд юу сурч байгаа гэж ойлгох вэ? УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙН ИРГЭД гээд л уран сайхан хуцаад, донгодоод байж Боловсролын Яам ажиллаж байгаа юмнууд ард түмнээ БОЛОВСРОЛГҮЙ БОЛГОХ ТӨЛӨВЛӨГӨӨ хэрэгжүүлж суудаг болсон юм бишүү. Өөрсдөө мөнгийг нь идчихээд энд тэндхийн банкнаас мөнгө гуйгаад ард түмнийхээ нялх үрсийг ХООСОН ТОЛГОЙ болгож суугаа юм бишүү!!! ХАРИУЦЛАГА ГЭДЭГ ЮМ ХААНА Ч БАЙХГҮЙ БОЛЖЭЭ...

150.129.140.116Зочин   • 10 сарын 9. 9 цаг 13 минут

Зүгээр дэлгүүрт борлуулж үз,зовлон болж байхаар

202.179.8.130Зочин   • 10 сарын 9. 9 цаг 08 минут

9 сарын нэгнээс өмнө сурах бичиг хэвлэгдсэн байх ёстой бус уу? Лангуун дээр байхгүй сурах бичгийг хэвлэсэн гээд пээдийгээд байхгүй шүү, Төрийн бөөсөө

150.129.142.78зочин   • 10 сарын 9. 9 цаг 01 минут

хѳѳе эргүү дагзаа 10сар гарчихаад хичээл эхэлчихээд хэр удаж байгаа билээ

122.201.22.211Зочин   • 10 сарын 9. 8 цаг 50 минут

Хаана яваа болдоо номнууд минь хаана яваа бол Хаана байгаа болдоо миний номнууд хэзээ ирэх бол аваагүй үлдсэн хэдхэн ном бгаа тэр хэдиййгээ ядаж наад төслөөс чинь олоод хүртчихсэн

103.11.195.34б   • 10 сарын 9. 8 цаг 49 минут

Худаал яриад байгаач ээ. Хаана 7р ангийн сурах бичиг байна ааааа

Шинэ мэдээ

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ34 минут 56 секундын өмнө“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно38 минут 37 секундын өмнөТаеквондогийн Софиа гран при тэмцээн43 минут 37 секундын өмнөLIVE: Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэж байна43 минут 38 секундын өмнө"Маргааш бүх нийтийн гүйлт “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын зам дээр болно"48 минут 37 секундын өмнөАНУ Европын холбооны бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулжээ53 минут 37 секундын өмнөЯпонд хаан ширээнд залах ёслолын дараах баярын үйл ажиллагаа хойшлогдож магадгүй58 минут 37 секундын өмнө2019 оны нөлөө бүхий 100 эмэгтэйчүүд1 цаг 4 минутын өмнөДэлхийн аваргын алт, хошой хүрэл медальтан Г.Баасансүрэн1 цаг 9 минутын өмнөБ.Сүнжидмаа: Геологи хайгуулын салбарынхан 80 жилийн хугацаанд үр дүнтэй, амжилттай ажиллаж ирсэн1 цаг 11 минутын өмнөБулган аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа1 цаг 14 минутын өмнөЖүжигчин Сон Хэ Кю хуурамч мэдээлэл цацсан нитизүүдийн эсрэг гомдол гаргаж баривчлуулжээ1 цаг 19 минутын өмнө9 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ1 цаг 24 минутын өмнөБүлэг 7 орны дээд хэмжээний уулзалт Трампын эзэмшилд болно1 цаг 29 минутын өмнө11 сарын 05нд болох "Залуу инженерүүдийн үндэсний чуулган"-ы салбар хэлэлцүүлэг Барилгын салбарын залуу инженерүүдийн уулзалтаар эхэллээ1 цаг 32 минутын өмнөБНХАУ-ын эдийн засгийн өсөлт урьдчилсан таамаглалд хүрсэнгүй1 цаг 34 минутын өмнөСүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа”-г идэвхижүүлнэ1 цаг 39 минутын өмнө“Энхийн хавар” ажиллагааг зогсооно1 цаг 44 минутын өмнөЭрдэнэт үйлдвэрийн оёдолчид 3.3 тэрбум төгрөгийн хувцас оёжээ1 цаг 49 минутын өмнөДархан хот байгуулагдсаны 58 жилийн ой тохиолоо1 цаг 54 минутын өмнө"Eglish Open" тэмцээн: Аваргуудад халгаатай шөнө1 цаг 59 минутын өмнөИх Британи Европын холбооноос гарах эсэхээ маргааш шийдвэрлэнэ2 цаг 4 минутын өмнөУсаар дамжих гэдэсний халдвараас хэрхэн сэргийлэх вэ2 цаг 9 минутын өмнөLIVE: Замын хөдөлгөөний 14:30 минутын мэдээллийг дамжуулж байна2 цаг 14 минутын өмнөКаталонид бүх нийтийн ажил хаялт болно2 цаг 19 минутын өмнө2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага сургууль хийлээ2 цаг 24 минутын өмнө“NBA” их хэмжээний алдагдал хүлээжээ2 цаг 29 минутын өмнөДэлхийн хамгийн олон хүүхэдтэй ээж 44 дэхээ төрөөд зогсоно2 цаг 34 минутын өмнөМонголд анхны тэрбум ам.долларын орлоготой компани тодорлоо2 цаг 39 минутын өмнөУкрайны баг "Евро-2020"-д оролцох 5 дахь шигшээгээр тодорлоо2 цаг 44 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.