2019 оны 10-р сарын 9
8 цаг 40 минут

Утаагаа дундлах уу, улс төр хийж шахмал түлшээ “шахах” уу

Улаанбаатарынхан түлсэн нүүрсэндээ байтугай гудамжныхаа утаанд угаартдаг болоод  удаж байна. Энэ их утааг эхний удаад 50 хүртэл хувиар бууруулах бодитой, гарт ойрхон ганц зөв шийдэл нь  магадгүй, шахмал түлшний хэрэглээ байж мэднэ. Засгаас засаг дамжин мөн ч олон жил ярьсан шахмал түлшийг анх удаа барьж, бас түлж үзэж байгаа нь энэ намар. Шинэ түлш, хэрэглэж хэвшээгүй хэрэглэгч. Монголчууд нүүрсийг түлж сурах хүртлээ мөн ч их будлиж, бас ч гэж чамгүй хэдэн жилийг зарцуулж байсан гэдэг. Одоо яг тэр жишгээр л шахмал түлшээ түлж сурах гэж мунгинаж байх шиг.

Харамсалтай нь хэрэглэж эхэлсэн хэдхэн хоногт  6 хүн угаартаж нас барсан гэх мэдээллийг Шадар сайд өглөө. Үүний араас үйлдвэрлэгч болон мэргэжлийн байгууллагынхан хяналтынхантайгаа нийлээд түлшинд буруу өгсөнгүй. Тэгэхээр хэрэглээ талдаа асуудал байж мэдэх юм.  Шахмал түлш хэрэглэх талаар номын дуу сонссон Нийслэлийн төр захиргааны байгууллагынхан гэр хорооллоор явж зөвлөмж өгч, айл айлаар орж гал түлж яваа сурагтай.  Энэ бүхэн тусдаа асуудал.  

Харин энэ бүхний ар хударгаар “угаар” дээр дөрөөлсөн  улс төр намрын манан шиг хөвөрч, УИХ дахь АН-ын зөвлөл эхэлж ам нээсэн бол залгуулаад НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдэгдэл мэдээлэл хийж,  улс төрийг “угаарттал” ханхлуулав. Эцэст нь энэ асуудлаар нийтийн сонсгол явуулахыг хүссэн албан бичгийг НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барих  бололтой.

НИТХ дахь тус намын бүлэг дуугарвал  дуугарчихмаар нөхцөл байдал үүсч байсан нь нэг бус удаа. Тэр бүхэнд бүлхи залгисан мэт бүлтэгнэж байсан хүмүүс  гэнэт “гэгээрч” байгаа нь энэ.

Улсын баатрын тэргүүлдэг  Улаанбаатарын “Гэр хороолол хөдөлгөөн” энэ дуулианаар сэрж, шахмал түлшийг “шахах”  аянд дуу хоолойгоо нэгтгэж,  “...шахмал түлшний угаарт хордож таван хүн амиа алдсаны төлөө Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, хотын дарга С.Амарсайхан нар огцрох ёстой бөгөөд огцортол нь тэмцэнэ” гэдгээ  илэрхийлэв.

Шахмал түлшээр ард түмэндээ хайртайгаа илэрхийлэх  боломжоос МАХН ч бас хоцорсонгүй,   камерийн өмнө  сууж байгаад хоороороо "дуулав". Монголчууд өнөөдөр шахмал түшлшнээсээ илүүтэй  улс төрөөр "угаартаж" байх шиг байна даа.  

Угаартаж нас барах тохиолдол Улаанбаатарт урьд нь ч байсан. Жилд 200 орчим хүн угаартддаг гэх тоо баримт одоо ил тод болж байна. Харин “Гэр хороолол хөдөлгөөн” энэ бүхэнд яагаад чимээгүй байв, хаагуур нь зөрж өнгөрснийг нь асуумаар байна.  Утаагаар  улс төр  хийдэг байсан бол одоо “угаар”  болж  өнгө хувирав.

Утааг бууруулахаар хийж байгаа ажлыг нь дэмжих, илүү төгс төгөлдөр, аюулгүй болгоход  танай манай нам гэлгүйгээр  өөрсдийн дуу хоолой, мэдлэг туршлагаараа  туслах ёстой атал дөрөөлж  улс төр хийж, өрсөлдөгчөө намнах арга  хэрэгсэл болгож байгааг нь харахаар харамсах юм. Далим гарсных  дагуулж гуядаад шахмал түлшийг шахаж хэрэглээнээс гаргах сонирхолтой  улс төрийн хүчин, эрх мэдэлтэн ч байхыг  үгүйсгэх арга алга.

За яах вэ, нам бүлгээрээ талцдаг юмаа гэхэд нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгддэг, хамтарч чаддаг байх нь эх орны эрх ашиг бөгөөд улстөрийн сайн жишиг, уламжлах соёл болж тогтох  учиртай.

Тиймээс улс төр болгож суухын оронд асуудлын шалтгааныг эрүүлээр харж, асуудал нь түлшинд байна уу, зууханд байна уу, галлагаанд байна уу гэдгийг нэн түрүүнд олж тогтоох шаардлага тулгараад байна шүү дээ. Улс төрөө хойш нь тавиад асуудлаа эхлээд шийдэх хэрэгтэй байна. Үнэхээр шахмал түлшинд асуудал нь байвал нэн түрүүнд "шахаж" гаргая. Үгүй бол улс төрөө түр хойш нь тавиад галлагаа болон зууханд нь анхаарал хандуулъя. 

Г.Тулга  

84
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

84 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.143.196Зочин   • 10 сарын 10. 7 цаг 32 минут

Ger horoolliig ter chigt n bugdiig n tuv aimag ruu nuulgeye. tsereg tsagdaag ashiglasam ch bolno. tegvel l ulaanbaatariin buh asuudal neg zereg shiidegdene

103.26.194.246Зочин   • 10 сарын 10. 7 цаг 17 минут

HUDUUNUUS IRSEN OLON ZUUN MYANGAN MAKAA BARSAN AJILGUICHUUDIIG BUGDIIG N NUTAG NUTAGT N BUTSAAHAD L ULAANBAATAR TUGJREL UTAA 2s SALNA SH DEEEEEE

66.181.190.34Зочин   • 10 сарын 10. 0 цаг 00 минут

утаа шахмал түлшнээс 3 сарын дотор л салах амархан арга байна шүү хүмүүсээ. 11 сард УИХг тараагаад 12 сард сонгууль зарлаад Энхбаяр ахынхаа намыг сонго. Тэгээд үнэгүй байрандаа орцгоо.

221.146.168.122Зочин   • 10 сарын 9. 22 цаг 11 минут

АН намынханы хувьд улс тѳр хийх сэдэв л гарч байвал болоо.Тэдний хувьд хэний хэн хэдэн хүн амь насаа алдах нь сонин биш.Хохирол нь их байх тусмаа л ашигтай.Тэд угаасаа л дэвэргэх сэдэв бүрийг хѳлсний бичээч нараараа бичүүлж байгаа.Тэдэнд улс тѳр хийх сэдэв л хэрэгтэй.

202.21.108.78Зочин   • 10 сарын 9. 20 цаг 21 минут

Монгол гэрт дөл зууханд түлсэн түлш тал нь шатаад тал нь шатаагүй унтарсан байсан гэж бна. Яаж үхчихээгүй юм гээд баярлаад одоо түлэхгүй гэчихсэн айл ч байна.

202.126.89.123Зочин   • 10 сарын 9. 18 цаг 35 минут

Ханан пийшэнтэй айлуудаас бусад нь шахмал түлшээ түл.Хана пийшэнтэй айлуудад оросоос түлээний мод импортольё.Тийм ч үнэтэй тусахгүй Сибир тэр чигтээ л мод түлдэг

202.126.89.123Зочин   • 10 сарын 9. 18 цаг 32 минут

АН гэгч балиарууд утааг улс төржүүлэхээ болиочээ.Энэ өвөл утаа багасах нь тодорхой болохоор боож үхлээ юу АН.Утаа багассан байгааг мэдэрч байна хэзээ ийм байлаа.

59.153.113.110Зочин   • 10 сарын 9. 22 цаг 02 минут

bitgii huts

202.126.89.123Зочин   • 10 сарын 9. 18 цаг 28 минут

Утаа багассан байнаа.Өчигдөр орой 5 буудал утаагүй байсан шүү.

66.181.161.114Батзориг   • 10 сарын 9. 17 цаг 29 минут

Тэнэгтээрэй, манайх гэхэд айгаад тэр түлшийг чинь зуухандаа хийхгүй байгаа шүү, 6 хүний амь хохирсон, зуу гаруй хүн хордсон уу угаартсан уу, та нар хэдэн айлын голомтыг харлуулж, хичнээн Монгол хүнийг цаг бусаар хорвоог орхиулж байж ухаарах хар малнууд вэ, учиргүй улс төржлөө энэ тэр гээд хуцаад байх юм. Би үхмээргүй байна шүү.

103.229.120.35Зочин   • 10 сарын 9. 17 цаг 15 минут

ХЭЗЭЭ УБ 10 САР ДУНДАА ОРСОН БАЙХАД ЗУН ШИГ Л ИЙМ УТААГУЙ ЦЭЛМЭГ БАЙДАГ БАЙЛАА!!!!???? ГОРИМЫН ДАГУУ ЗУВ ГАЛЛААЧ ЭЭЭ!!!¡!!!!

59.153.114.79Zochin   • 10 сарын 9. 16 цаг 59 минут

Galaa zuv tulj chadahgui gehleer uneheer archaagui bn daa gehuu.

202.179.24.66Зочин   • 10 сарын 9. 16 цаг 42 минут

Утаан саагсан пийшинтэй хэнэггүйн гай гарч ирж байгаа шүү Бүгдээрээ энэ зангаа анхаарч шинэ юманд суралцсан нь дээр Гэр хороолын хөдөлгөөн гэн үү сонин юм хийхгээ болио ирээдүйгээ нүүрс түлсээр угтах уу

66.181.170.73Зочин   • 10 сарын 9. 15 цаг 24 минут

УЛААНБААТАР ХОТОД ИРГЭНИЙ ҮҮРЭГ БАЙХГҮЙ БОЛЖЭЭ. ХОГОО ХАЯНА, ТООСТОЙ МАШИНТАЙ ДАВХИНА, ХАЙМАР ТҮЛНЭ ТЭГЭЭД ЭНЭ БҮХЭНД БУСДЫГ БУРУУТГАНА. САЯХАН Л УТААНЫ ЭСРЭГ БААХАН ХӨДӨЛГӨӨНҮҮД ГАРЧ БАЙСАН. ТЭД НАР ОДОО ХЯНАЛТАА ТАВЬ. ОРОЙ БОЛГОН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭЭД ЗҮГЭЭР АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭН ТА ҮГЭЭ ХЭЛ

202.126.89.98С.Ганчимэг   • 10 сарын 9. 15 цаг 49 минут

Та нарын талд хэн орохов дээ. Дан эргүү юумнууд 29 жил тѳр барьсны гай. Ѳѳрсдѳѳ үлгэр жишээ байж бусдаас тийм байдлыг шаард за!! Тэнэг, хийх ажилгүй тѳрд ажилладаг нѳхдүүдийн туршилтын туулай бид биш

202.180.220.172иргэн   • 10 сарын 9. 16 цаг 09 минут

тархины тураал

202.126.89.98С.Ганчимэг   • 10 сарын 9. 18 цаг 07 минут

Чам шиг тархины тураалын хажууд нэртэй зүстэй, хийсэн ажил, бүтээсэн баялагтай хүн за.

202.9.43.66Зочин   • 10 сарын 9. 15 цаг 14 минут

АН-ын дарга байсан ЕС Алтанхуяг нь Телевизээр түүхий нүүрс зарах уут барьчихсан рекламдаж байсан нь өчигдөр юм шиг л санагдаж байна. Утааг бууруулах нь бодит ажил болчих гээд АН-ынхан гороогоод л улс төржүүлээд л байна ш дээ. Харыг ч хар, цагааныг ч хар гээд сурчихсан буруу ишилсэн сүхнүүд юм даа.

202.126.89.98С.Ганчимэг   • 10 сарын 9. 15 цаг 45 минут

Битгий улс тѳржүүлээд бай!! Бүх намын попчингууд байранд амьдардаг. Олон мянган гэр хорооллын иргэдийн амьд байх, дулаан байх эрхийн тѳлѳѳ би бичиж байна. АН, МАН ѳѳр бусад намууд бүгд амжихгүй. Сонгуулиас наана ѳвѳлжих асуудал яригдаж байна за.

103.229.120.35Зочин   • 10 сарын 9. 17 цаг 19 минут

ИЛИЙ БАЛАЙ ЖИЖИГ ТАРХИТАН МИНЬ НААД МАНГАР УСАН ТАРХИА ЭХЛЭЭД ЦЭНЭГЛЭ ДАРАА НЬ УМХИЙ АМНЫХАА ХЭМЖЭЭГЭЭР ХУЦ ЗА МАЛ АА....

202.126.89.98С.Ганчимэг   • 10 сарын 9. 18 цаг 08 минут

Хаха маш их мѳнгѳ олох боломж чинь байхгүй болчих гээд байна уу? Ард түмэн мѳнх байсаар ирсэн, байх ч болно. Эргүү амьтан үхлээ юу чи.

49.0.147.33зочин   • 10 сарын 9. 14 цаг 59 минут

юм ч хийж болохгүй яачихсан хорвоо вэ.юу ч хийхгүй ,сэдэхгүй хоосон толгой яасан олон бэ.голоод л чамлаад л

59.153.113.110Зочин   • 10 сарын 9. 22 цаг 04 минут

тэгээд хэдэн хүн үхэх юм дараагийнх нь чи байх болтугай

202.126.88.64С.Ганчимэг   • 10 сарын 9. 15 цаг 16 минут

Асар их ашигтай байсан уу? Хүний амь олдог мѳнгѳнѳѳс чинь үнэ цэнэгүй юу? Шуналын сэдлээр хийсэн бүх зүйл явцгүй байдаг. Сайхан сэтгэлээр хийсэн бол үр дүн ч ѳѳрѳѳр гарч дэмжигдэх байлаа. Яахаараа ѳѳрѳѳсѳѳ бусдыг та нар хүн биш гэж үздэг юм?

66.181.170.73Зочин   • 10 сарын 9. 14 цаг 58 минут

ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭХ ШИНЭ СОЁЛД СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ӨМНӨ НЬ ЯНДАНГААР ДАМЖИН АГААРТ ГАРДАГ БАЙСАН ХОРТ БОДИСУУД НЬ БҮРЭН ШАТАЖ ҮНС БОЛЖ ҮЛДЭЖ БАЙГАА. ТЭГЭХЭЭР ҮНСЭЭ БАЙНГА АВАХ, УУТЛАЖ АЧУУЛАХ, ТҮЛШИЙГ ЗУУХАНД ГЭРИЙНХЭЭ ХАЛААХ ТАЛБАЙД ТОХИРУУЛСАН ХЭМЖЭЭГЭЭР ХИЙХ ЗЭРЭГ ХЭРЭГЛЭЭНИЙ СОЁЛЫГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ МАНАЙХААН

59.153.113.110Зочин   • 10 сарын 9. 22 цаг 05 минут

дараагийнх нь үхэх хүн чи байх болтугай

202.126.88.64С.Ганчимэг   • 10 сарын 9. 15 цаг 22 минут

Чи дуртайгаараа хороо амьсгалаад ѳдѳржин нунтаг хѳѳнд халтайгаад бай за. Гэр хорооллынхныг юу гэж бодоод байгаам? Чамаас цэвэрч нямбай, хѳдѳлмѳрч хүмүүс байдаг. Гал түлж огт үзээгүй байрны балай юумнууд хэдэн ѳдѳр их мэдэмхийрч хуцалдаваа.

202.131.242.254иргэн   • 10 сарын 9. 14 цаг 39 минут

шахмал түлш утаа бууруулах нь тодорхой үүнийг л хийлгэхгүй гэсэн компанит ажил өрнөөд байна. ард түмэн утаагүй өвөлжих болхоор л АН болон бусад нөхөдүүд уурлаад л байна. гүрийгээд энэ нэг утаа гэдэг мангасаасаа салах юмсан. нүүрсээ хоргилдогоороо хориглоод энэ том ажлын үр дүнг харьяа. тэд яаж утаагүй болгох гээд байгаа юм бол арга байна уу? шийдэл байна уу? Батүүлээ Ардчилсан намаа? Хүрлээгийн баг шийдэлээ гаргаад ажил хийж байна. үр дүн ойрхон л байна. ард түмэнд тодорхой болохын өмнө өчнөөн хүний хөдөлмөрийг үгүйсгээд яахав дээ.

66.181.161.114Батзориг   • 10 сарын 9. 17 цаг 31 минут

Ахиад хичнээн хүнийг үхэл уруу илгээмээр байна даа алуурчид аа

202.126.88.64С.Ганчимэг   • 10 сарын 9. 14 цаг 47 минут

Хуцаач чи. Гадаа дулаан учир айлуудын ихэнх нь мод түлж тень асааж зэврүүн байдалтай байгаа. Наадхыг чинь тоож авч эхлээгүй байна. Хордсон, үхсэн иргэд бас намаараа ялгарсан байх уу? Нийт хэдэн бүлэглэлийн хэдэн хулгайч үүний цаана тонн, тонноор ашгаа бодоод сууж байгаа бол?? Хүний амь та нарт хамаагүй зѳвхѳн мѳнгѳ чухал. 100 наслахгүй байж 1000 жилийн хѳрѳнгѳ хураадаг шуналт луйварчид. Чаддаг юм бол наад мѳнгѳѳрѳѳ мѳнхѳрчих за.

202.126.88.64С.Ганчимэг   • 10 сарын 9. 13 цаг 55 минут

Мѳнгѳ цагаан нүд улаан нүүрснээс 2-3 дахин үнэтэй тусч байгаа. Үүний ард улайрсан хэдэн луйварчингийн шунал байгаа. Утаанд санаа зовдог байтлаа олон жил утаатай байлгасан байх уу?

202.21.108.78Зочин   • 10 сарын 9. 13 цаг 07 минут

Өнгөрсөн шөнө хэдэн хүн хордсон бол ? Албаныхан мэдээлэл дарж эхлэвүү?

203.217.139.225Зочин   • 10 сарын 9. 13 цаг 02 минут

Элдэв хогоо түлэх гэсэн оркуудын санаархалыг АН-ыхан дэмжихээ болье. Ер нь АН улс оронд гай л тарьдаг шүүдээ.

202.131.245.125УСТГАНА ШҮҮ ЧАМАЙГ   • 10 сарын 9. 14 цаг 38 минут

Чи одоо юу гээд хуцаад байгаа ****** идсэн КОММУНИСТ вэ. Хэдэн ч хүн хамаагүй угаартаж үхсээр л байхуу.

103.229.123.195Зочин   • 10 сарын 9. 12 цаг 37 минут

Зөв бичсэн байна. Эргээд түүхий нүүрсээ түлье гэх нь АН- н тэнэгүүдийн хийрхэл болох нь нурааж устгахын гаж донтонгууд Зөв галлагааг иргэд хариуцлагатай ухамсарлах хэрэгтэй шүү

202.131.228.114G хорооллынхон   • 10 сарын 9. 15 цаг 25 минут

Алдаа нь чам дээр биш бусдын үр хүүхдийн амь насан дээр туршигдаад байна. Чам шиг юмнууд л ийм юмыг дэмжиснээс гэр хорооллын бид нар амьдаараа лаборторын хулгана болж туршилтанд орж байна даа. Гаргах шийдэл бол зөндөөл байна. Тог дэд бүтцийн асуудлаа шийдсэн бол утаа аль хэдийн багассан байх байсан юм.

66.181.185.208Зочин   • 10 сарын 9. 12 цаг 35 минут

утаа нь өнгөгүй үнэргүй болсон. харин утаа хор нь энгийн нүдэнд харагдахгүй үнэр нь мэдэгдэхгүй болж хордуулах хүч нь нэмэгдсэн.

203.91.116.118зочин   • 10 сарын 9. 12 цаг 34 минут

Хуурамч түлш хэрэглээд угаартаад бгаа юм биш байгаа даа, Сайн шалгаарай. Шахмал түлшийг болиулж болохгүй шүү,,,Энэ бол маш чухал, зөв шийдвэр Ихэнх нь буруу түлж, зуух яндан нь нүх сүвтэй байсан байх шүү, Иймэрхүү байдлаас болж утаа багасгах боломжоо алдаж болохгүй

202.131.230.86зочин   • 10 сарын 9. 12 цаг 12 минут

энэ жил аз болоход дулаахан байгаа учраас утаа бага байна. их хүйтэрвэл хэдэн хүн цааш харахыг хэн ч хэлж мэдэхгүй. агаарт ямар хорт хий үүсэж байгаа ч юм билээ хэлэх тогтоох байгууллага байна уу. бүгд мөнгө улаан нүд цагаан албан тушаал чухал учраас ард түмнийг хуураад явж байгаа ш дээ. хотод сурч ажиллаж байгаа хүүхдүүддээ санаа зовоод тайван ч байхаа болилоо. ямар гээч нийгэмд амьдраад байна даа. амьд явах ямар ч баталгаа алга

202.126.89.117С.Ганчимэг   • 10 сарын 9. 12 цаг 10 минут

Улстѳрд 29 жил байсан хулгайчууд тэдний гар хѳлүүд ямар бэртэгчин хүмүүс болохыг сайн мэдэж авцгаа. Ѳѳрсдийн арьсаа хамгаалсан дүгнэлтүүд гаргаад бүх бурууг үхсэний хохь байдлаар нийгэмд ойлгуулж бна.

202.179.22.115Зочин   • 10 сарын 9. 12 цаг 06 минут

ЭНД УЛС ТӨР ЯРЖ ХАНДЛАГА ӨӨРЧЛӨХ ГЭСНИЙ ЯМАРЧ ШААРДЛАГА ХЭРЭГГҮЙ.ОЛОН ТҮМНИЙГ ХОРДУУЛЖ ҮХҮҮЛЭХГҮЙГЭЭР НҮҮРСНИЙ АСУУДЛЫГ НЬ ШИЙДЭЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.ЧАДАХГҮЙ БОЛ УЛС УЧРУУЛСАН ХОХИРОЛ ЭНДСЭН ХҮМҮҮСИЙН АМЬ ХОХИРОЛ НЭХЭХ ХЭРЭГТЭЙ

202.21.108.78Зочин   • 10 сарын 9. 11 цаг 49 минут

Нөгөө утааны эсрэг эцэг эхчүүл хөдөлгөөний Пүрэвхүү сэтгүүлч хаачив. 5Толгойн ашгаас хүртсэн шээг гэдсээ илэн сууж бна уу.

202.126.89.117С.Ганчимэг   • 10 сарын 9. 11 цаг 43 минут

Нам даралтны зууханд тохирохгүй түлш гээд байхад тодорхой юм биш үү? Хэд хэдэн ѳрѳѳгѳѳ паараар халаадаг юм. Жижиг гэр, байшингийн түлш л байнашд. Химийн хортой шахмал түлш чинь нам даралтын зуух, ханан пийшинг яах бол гэнд нойргүй хонох юм уу?

182.160.36.198Зочин   • 10 сарын 9. 11 цаг 26 минут

Хийх ажилгүй улстөржсөн дуракууд ямар ядаргаатай юм бэ. Яндан зуухаа хөөлөөд зөв түлдэг болчих л доо. Огцруулна ч гэх шиг. Нүүрс түлдэг байхад ч буруу галлаж, хаагаад хүмүүс угаотаж л байсан. Битгий туйлшир, зөв хэрэглэ

66.181.183.69Зочин   • 10 сарын 9. 12 цаг 33 минут

zuuh delbereed hvvhed urtuh duhsun b,a,,malaa,chi zuuhigni huulj uguuch..

202.21.109.119Зочин   • 10 сарын 9. 11 цаг 22 минут

утаа багассан шүүв эрүүлээр харж шалтгааныг зөв тогтоое

202.126.89.30Зочин   • 10 сарын 9. 11 цаг 58 минут

Utaa iheseh huiten boloogui bna malaa

203.217.139.225Зочин   • 10 сарын 9. 11 цаг 22 минут

buruu heregleendee dugnelt hiih heregtei. mod ch tulsen ugaartdag l yumdaa

202.126.89.175Зочин   • 10 сарын 9. 11 цаг 09 минут

dandaa bolj butej bgaag ni uguisgeh gesen humuus baihiin.

202.126.89.30Зочин   • 10 сарын 9. 12 цаг 00 минут

Bolohgui baigaa yum chi ni yahiin bolj baigaa yum neg ch alga cham metiin yumnii uchir oilgohgui dalalsand ni hoshgordog salbatainuudaar duurtsen yum chi ni yaaj bolhiin be

202.126.89.175Зочин   • 10 сарын 9. 11 цаг 08 минут

Ugaasaa utaa bagassan ni ilt medegdej l bgaa shuu dee. Hotooroo 1 sayulaa hordoj ugaartaj uhehiig huseed baigaa bol TUUHII NUURSEE butsaad l tulehgui yu.

202.72.245.122Ө   • 10 сарын 9. 10 цаг 48 минут

эНЭ ТӨСЛИЙН БАЙХГҮЙ БОЛГОХ ТУСГАЙ БАГ АЖИЛЛААД ЭХЛЭВ

202.131.228.114Зочин   • 10 сарын 9. 11 цаг 28 минут

Тэр төслийн багт багтсан хүмүүс нь дэмжээд үхээд эхэлсэн үү

202.126.89.30Зочин   • 10 сарын 9. 12 цаг 01 минут

Unen2

202.21.108.78Зочин   • 10 сарын 9. 10 цаг 17 минут

Өнгөрсөн шөнө хэдэн хүн угаартаж хэд нь өнгөрсөн бол гэж бодохоор л аймшиг. ** хүйтэрхээр хиарвал яаана вэ.

103.212.118.53одноо   • 10 сарын 9. 10 цаг 16 минут

Утаа эрс багассан нүүрсчдын бизнес хаагдаад шахмал түлшний эсрэг юм хийгээд байгаа юм биш байгаадаа тагнуул цагдаа нь шалгаж л байгаа байлгүй дээ

202.131.249.202Иргэн   • 10 сарын 9. 9 цаг 43 минут

Олон хүн амтай бол хэсгийг нь үхүүлээд туршиж болно захиргаадаж ч болно. Гол нь цөөхүүлээ бас хэт поопордог улстөрчидтэй бидний хохь болохын байна даа. ЗГ болон Нийслэлийн ноёдууд хариуцлага хүлээх ёстой. Бэлтгэл ажил сн хийгээгүй байж дарамтлахаа урдаа барьсан

180.149.93.14Зочин   • 10 сарын 9. 9 цаг 33 минут

Утаа эрс багассан байх шиг байна, өдийд гарахд бас л жаахан дуниартсан байдаг, харин гайгүй харагдад байна

202.21.108.78Зочин   • 10 сарын 9. 10 цаг 19 минут

Өдийд ийм дулаан бдаг билүү, 15 хэм халуун бна, дээр нь айлууд шахмал түлш түлэхээс айж сэрүүн хонодог болсон бна.

43.242.242.180Зочин   • 10 сарын 9. 9 цаг 55 минут

Хамаагүй багассан л харагдаад байна. Бүгдээрээ сэдэж хийсэн ажлыг нь дэмжээд, алдаа байвал залруулаад явбал яасийн бэ

202.21.108.93Зочин   • 10 сарын 9. 9 цаг 25 минут

Утаа чинь олон хүний амь авч одноо

202.126.88.147Зочин   • 10 сарын 9. 9 цаг 20 минут

Сайн муу хэлж байхаар өвлийн улиралд хараад үзье л дээ. Утаа бага болоод л үйлдвэрлэж бгаа блгүй дээ.

103.229.123.195Зочин   • 10 сарын 9. 12 цаг 30 минут

Утаа багассан байна

202.131.228.114Зочин   • 10 сарын 9. 11 цаг 29 минут

6 бол бага тоо өвөл хэд хүрэхийг нь үзэе гэж байгаа юм уу

43.242.242.180Зочин   • 10 сарын 9. 9 цаг 53 минут

яг үнэн

202.179.31.6Зочин   • 10 сарын 9. 9 цаг 12 минут

Угаартаж үхлээ гэх, утаанаас салгалаа гэх, бач нь барагдахгүй юмаа

64.119.20.47Зочин   • 10 сарын 9. 9 цаг 11 минут

утаа багассан !

202.126.89.30Зочин   • 10 сарын 9. 12 цаг 04 минут

Ireeduig haraad bna uu bugd daldiig hardag boltsiin muu udiid ugaasaa iim hemjeenii utaatai l baidag sh d

66.181.169.162Зочин   • 10 сарын 9. 9 цаг 08 минут

Хүн нас барсан нь харамсалтай байна. Гэхдээ олон жил утаатай тэмцэж байгаа мөртлөө одоо нэг дорвитой алхам хийлээ гэхээр арчаагүй царайлж арагшаа алхах гээд байхын. Аливаа шинэ зүйлд алдаа гаралгүй л яахав тэглээ гээд орхичиж болохгүй засаж сайжруулаад явах ёстой шүү дээ бүр гэтэл хэсэг бүлэг малнууд нь алдаан дээр нь дээр дөрөөлж Улс төр хийх юм аа. Бид бол өнгөрсөн хүмүүс шүү дээ үр хүүхдээ ирээдүйгээ бодох хэрэгтэй. Өнөөдөр би л болж байвал болоо гэсэн новшын сэтгэлгээнээс хэзээ салах бол доо.

202.131.228.114Зочин   • 10 сарын 9. 11 цаг 26 минут

Алдаа нь чам дээр биш бусдын үр хүүхдийн амь насан дээр туршигдаад байна. Чам шиг юмнууд л ийм юмыг дэмжиснээс гэр хорооллын бид нар амьдаараа лаборторын хулгана болж туршилтанд орж байна даа. Гаргах шийдэл бол зөндөөл байна. Тог дэд бүтцийн асуудлаа шийдсэн бол утаа аль хэдийн багассан байх байсан юм.

202.131.228.114Иргэн   • 10 сарын 9. 9 цаг 07 минут

За яасан таван толгойхон, хөлсний бичээчидтэйгээ нийлээд бурууг гэр хороолол руу чихэхээр ажиллад эхэлсэн үү. Өөрсдийнх нь хүүхдүүд 1 ч биш бүр 2роороо үхээд өгөхөөр яахыг нь харах юмсан хүний зовлонгоор жаргал хийгч новшнуудыг.

43.242.242.180Зочин   • 10 сарын 9. 10 цаг 10 минут

Гол нь коксжсон нүүрс энгийн нүүрснээс ялгаатай гэдгийг ойлгон, зөв хэрэглэж сурах хэрэгтэй.

66.181.187.59Зочин   • 10 сарын 9. 9 цаг 05 минут

Сая угаартан хорвоог үүрд орхисон хүмүүсийн араас аав , ээж ,өвөө , эмээ , ах дүү хамаатан садангууд нь л гашуудан шаналж байгаа , түүнээс биш улс төрчид , тэдний гар хөл бологсод бол худлаа матарын нулимс унагаж байгаа даа бараг иймэрхүү айхтар юм болоход тэд дотроо ашгүй улс төр хийх сэдэв гарч ирлээ гэж баярлацгааж дотроо байгаа

202.179.31.19Иргэн   • 10 сарын 9. 9 цаг 01 минут

Утаагүй болчих гээд увайгүй улс төрчид мөн их сандарч байна аа Шахмал түлшийг шахаж байхаар тийм л их иргэдэд хайртай юм бол зөв түлэх талаас нь ярих нь яагаав. Нүүрс шиг утаа гарахгүй болхоор унтарсан гээд яндангаа хаагаад байгаа юм биш үү зарим нь

192.82.65.120Зочин   • 10 сарын 9. 9 цаг 00 минут

Шахмал түлшрүү буруу өгч дайрч давшилж туйлширхаа больцгоо,хамгийн гол нь галлагаагаа буруу галлан,хэнэггүй,залхуу хойрго мангараасаа болж зуух яндан галлах хэрэгслэлээ гэмтлийг олохгүй,засаж янзлахгүй муухай атаархуу буруугаа хүлээх боловсролгүй,тэнэг байдлаа хэзээ засах юм бэ?Бусдаас буруугаа биш өөрөө өөрсдөөсөө буруугаа хайцгаах хэрэгтэй.Энэ АН МАХН гэсэн хоосон толгойтой тугалган цэргүүд шиг юмнууд улс төр хийж хийж бүтээж байгаа нөхөддөө атаархан улс төржих хэрэггүй...

59.153.114.168Зочин   • 10 сарын 9. 8 цаг 57 минут

Хамгийн гол нь улс төрсөөд байх юум үгүй, өнөөдөр болтол угаартаад хүн ард, үхэж үрэгдээгүй байсан бол хэн ч энэ төслийг эсэргүүцэхгүй байсан, эрүүл ахуйн хувьд эрсдэлгүй гэдгээ баталчих аа, үүний цаана ХҮНИЙ АМЬ байгаа гэдгийг ухамсартайгаар хүлээн аваарай даа

103.10.20.197Зочин   • 10 сарын 9. 8 цаг 55 минут

Маш зөв бичсэн байна.

103.194.176.117зочин   • 10 сарын 9. 8 цаг 51 минут

хэн нэгэн дарга сайдын санаачилсан шахааны безинэс нь ойлгомжтой Их хүйтэн арай л болоогүй байна хэрэв энэ эрчээрээ абайх юм бол цааашид хичнээн хүн угаартаж үхэхийг таашгүй юм. Бас болоогүй дайны хажуугаар дажин гэж бас нэг шахааны шинэ загварын зуух гарч ихрэх нь тэр бас л шахаа дахиад л шахаа

66.181.190.9зочин   • 10 сарын 9. 8 цаг 50 минут

Улсын баатар Батүүл утаагүй болчих гээд байхаар байж ядаад ухамсар дорой, түлээ, түлшээ хэрэглэж чадахгүй уламжлалт хүмүүсийг турхирч байгаа юм биз дээ.

202.21.113.114Зочин   • 10 сарын 9. 8 цаг 38 минут

Эрдэнэт хүний амь нас эрсдсэн нь маш харамсалтай ч шахмал түлшийг дэмжиж байна. Энэ засгийн 2 том гавьяаны нэг нь нефтийн үйлдвэр, шахмал түлш. Өмнөх ерөнхий сайдуудаас хэн нь ийм шийдвэртэй алхам хийж байсныг мэдэхгүйн байна.

202.9.43.244Zochin   • 10 сарын 9. 8 цаг 38 минут

Ugaaraar ulstor hiihee bolio. AN-iinhaan. Erdoo asuudal ni manaihnii zuuhnii gallagaand l bgaa. Zuuhand bol buh torliin tulshiig tulj boldog. harin yamar tulshiig yaaj tulbel zohistoig ni heleed ogohod l boloh bus uu. Yumiig ulstorjuulj buruu medeelleer olon tumnii tarhiig ugaah, tsaashilbal ulstoriin onoo avah eldev piar hiihee boli. Zugeer l yunaas bolov gedgiig ni l togtoochih. yum hiij bgaagaa shuumjleh durtai zugeer suudag garuud, heregt durtai noxduud olshirch

202.179.25.68Зочин   • 10 сарын 9. 8 цаг 35 минут

Утаасаа бага ч гэсэн салж байвал бүгдээрээ тал талаасаа чадах чадахаараа оролцох ёстой. Шүүмжлэгчийн байр сууриас, улс төрийн ашиг хонжоо хайгаад хэн ч хожихгүй. Бид бүгд эрүүл мэндээрээ хохирно.

66.181.186.165з   • 10 сарын 9. 8 цаг 17 минут

пийшин зуухаа засья. энэ хэрүүл хийгээд байгаа ардчилсан намынхан ядарсан айлуудын зуухыг засах аянд гарах хэрэгтэй. өмнө нь Алтанхуяг Бага нуурын түүхий нүүрсийг шахаад утаа үйлдвэрлээд байсныг эргүүлж авчрахыг хүсэгчид олон байх шиг байна.

202.21.127.166Зочин   • 10 сарын 9. 9 цаг 14 минут

энэ түлшээ тэгээд хангалттай болгоочээ Хайлаастад л лав зарж байгаа газар байхгүй байгаа ганц нэг цэг нь зарахгүй гээд байдаг ядарсан ард түмэнээр шоу битгий хийгээд байлдаа хөгшид, нялх хүүхэдтэй айл өрхүүд л хэцүүдэх юм байна аа

Шинэ мэдээ

ШУУРХАЙ: Дубайн гэрээг хүчингүй болголоо11 сар 18. 18:59Д.Одбаяр ирээгүй учир ҮХЦ-ийн нийт гишүүдийн  хурал хойшилжээ11 сар 18. 18:37АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ11 сар 18. 18:00Тамиржуулах уламжлалт хоол хүнс11 сар 18. 17:55Ким Жон Ун: Солонгосын ардын арми дайнд бэлэн байх ёстой11 сар 18. 17:50Галтай гавьяат тэнгэр шиг...11 сар 18. 17:45Венад зул сарын үзэсгэлэн худалдааг нээжээ11 сар 18. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №1 Bob Dylan, ‘Like a Rolling Stone’11 сар 18. 17:35Сумын заан Э.Чойням: Намайг медаль хүртэх болгонд аав маань мөнгөөр шагнадаг байсан11 сар 18. 17:30ОЛОН ӨНГӨ: Бэтгэрэхийн зовлон11 сар 18. 17:25Олимпод оролцох сагсчдын бэлтгэлийн нэг өдөр11 сар 18. 17:20Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, уг эхийг баталгаажуулж өгөхийг хүслээ11 сар 18. 17:17Цагаан гааны ач тус11 сар 18. 17:15Иранд интернет сүлжээг тасалжээ11 сар 18. 17:10Cambridge Analytica компанийн хэргээс болж Facebook Британид торгууль төлнө11 сар 18. 17:05Б.Бямбабаяр: Мэргэжлийн хөгжмөө хөгжүүлье, дэлхийд гаргая гэж бодож байвал үнэлэмжээ нэмэх хэрэгтэй11 сар 18. 17:00Сэтгэцийн өвчтэй гэж оношлогдсон дэлхийн суут 9 зохиолч11 сар 18. 17:00Шумахер юу гэж хүссэн бэ11 сар 18. 17:00Фэйшн, шоу бизнесд цахиур хагалж буй Кадр11 сар 18. 16:55Орчин үеийн хамгийн шилдэг архитекторч КОЛХАС 75 нас хүрлээ11 сар 18. 16:50Итали эрчүүд усанд автсан Венец хотынхоо гудамжинд дарс уун суужээ11 сар 18. 16:45Илон Маск газар доорх хурдны зам барина11 сар 18. 16:40С.Чулуунбаатар: Сүхбаатар аймагт сангийн аж ахуй байгуулагдахад атрын анхны газрыг хагалж байлаа11 сар 18. 16:35Дуучин Э.Чулуунчимэг улсын начин Д.Цэрэнтогтох нар амрагийн харьцаатай болжээ11 сар 18. 16:32Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга11 сар 18. 16:30Рок архив: Английн “Black Sabbath” хамтлаг11 сар 18. 16:25Буу тулгаж байсан ч хүнсэндээ хэрэглэж болохгүй хятад бүтээгдэхүүнүүд11 сар 18. 16:20Хилэнт хувьсгалаас хойших 30 жил11 сар 18. 16:15Роналду: Би дэлхийн рекордыг эвдэнэ11 сар 18. 16:10Цагаан баавгай амьдралынхаа ихэнх хугацааг далай, тэнгист өнгөрүүлдэг11 сар 18. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.