Өнгөрсөн есдүгээр сарын дундуур УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол баталсан. Энэ тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсныг УИХ өнгөрсөн баасан гарагт /2019.10.04/ хүлээж авсан. Цаашид яах вэ гэдэг дээр хоёр хувилбар яригдаж буй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал цаашид хэрхэхээр болов. Зөвшилцлийн ажлын хэсэг хуралдсан уу. Ямар байдлаар зөвшилцөж, шийдэлд хүрэх вэ?
-УИХ-ын даргын захирамжаар Зөвшилцлийн ажлын хэсэг өнгөрсөн баасан гарагт байгуулагдсан. МАН-аас таван гишүүн, АН-аас гурван гишүүн, Ерөнхийлөгчийн талаас тамгын газрын дарга З.Энхболд, “Шинэ” намын дарга Ж.Батзандан нарын арван хүний бүрэлдэхүүнтэй. Манай намын бүлэг Ерөнхийлөгчийн хориг хүлээж авсантай холбоотойгоор зөвшилцөх нь зүйтэй юм байна гэсэн шийдвэр гаргасан. Түүнээс хойш гурван ч удаа хуралдлаа. Өчигдөр бас хуралдлаа. АН-ын зөвлөлийн саналыг ,ШИНЭ намын Ж.Батзандан гишүүний саналыг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын байр суурийг бид сонссон. Ерөнхийдөө гаргалгаанууд ярьж байна.
-Ямар гаргалгаанууд. Тухайлбал, Ерөнхийлөгчийн зүгээс ямар шаардлага тавьсан бэ?
-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулаад 73-р тогтоолд өөрчлөлт оруулах, мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын хэлж байгаагаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчлөөд, хоёр хуулийн зөрчлийг алга болгоё гэсэн санаа хэлж байна. Хэдийгээр Их хурал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхдээ хууль зөрчөөгүй ч гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан заалтын зөрчлийг арилгуулая гэсэн саналыг З.Энхболд дарга хэлсэн.
-Тэгэхээр хуулийн зөрчлийг арилгаад ард нийтийн санал асуулга явуулах боломжтой болсон гэсэн үг үү?
-Бид 73-р тогтоолоо өөрчлөөд ард нийтийн санал асуулгаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө хэлэлцээд явах боломж байгаа. Нөгөө талаасаа хоригийг хүлээж авсантай холбоотойгоор гуравдугаар хэлэлцүүлгийг УИХ дээр хийгээд явах бас нэг боломж байгаа. Аль алинд нь тодорхой анхаарах зүйлүүд байна.
-АН-ын зүгээс гурван санал тавиад байгаа. Хэрвээ саналыг нь хүлээж авахгүй бол үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй, гацаасаар байна гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудлыг зөвшилцөв үү?
-АН-ын зөвлөлөөс гурван санал тавиад байгаа. Ерөнхийлөгчийг ард түмнээс биш парламентаас томилдог болох, сонгуулийн холимог тогтолцоо буюу намын жагсаалтаар сонгодог тогтолцоог оруулж ирэх. Мөн Ерөнхий сайд нь дангаараа парламентаа бүрдүүлдэг байх заалтыг үндсэн хуульд оруулах санал гаргасан. Ингэсэн тохиолдолд Үндсэн хуулийн зөвшилцлийн ажилд оролцож, цаашид дэмжиж ажиллана гэсэн санаагаа хэлсэн. Үгүй гэвэл цаашид ард нийтийн санал асуулга болон гуравдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэхийн аль алиныг дэмжихгүй гэж байна. Эдгээр саналыг оруулах гээд үзвэл манай намын бүлэг дээр ч, ард нийтийн дунд ч тэр дэмжлэг авах магадлал бага байна. Тэгэхээр үндсэндээ энэ асуудал төвөгтэй байдалд байна.
-Гуравдугаар хэлэлцүүлгийг хийх тохиолдолд хугацаа нь хэзээ байх вэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын тасралтгүй журмаар хэлэлцэнэ гэсэн журамтай. Тэгэхээр одоо хэлэлцээд эхэлсэн төсвийн асуудлыг хойш нь тавина гэсэн үг үү?
-Гуравдугаар хэлэлцүүлэг эхэлсэн тохиолдолд хоёрдугаар хэлэлцүүлгийг задалж, Зөвшилцлийн үр дүнд АН, Ерөнхийлөгчийн зүгээс тавьж байгаа саналыг оруулах уу үгүй юу гэдгийг манай нам хэлэлцэнэ. Гуравдугаар хэлэлцүүлэг рүү орвол хэлэлцүүлэг дуустал өөр асуудал хэлэлцэхгүй хойшлуулна. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаас хойш Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тасралтгүй хэлэлцэх зарчим буцаад үйлчлээд эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр гуравдугаар хэлэлцүүлэг хэлэлцээд эхэлбэл завсарлага хооронд ажлын 7-10 хоног гарна. Энэ завсарлагаанаар хугацаатай асуудал хэлэлцэж болно гэдэг. Төсөв хэлэлцэхэд хугацаатай байдаг. 11-р сарын 15-ны дотор батлах ёстой. Тиймээс төсвийг тэр хооронд хэлэлцэж болно гэж үзэж байгаа.
-Таны хувьд дээрх хоёр хувилбараас алийг нь боломжтой гэж үзэж байна вэ?
-Үндсэн хуулинд 24 зүйлтэй, 53 заалттай нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн барьсан. УИХ хэлэлцээд үндсэндээ 57 гишүүний босго давуулаад, 35 заалт үлдчихээд байгаа. Үүнийг сүүлийн 20-иод жил гурван парламент дамжиж байж, үе үеийн парламентчид, улс төрийн намууд, улс төрчид, ард нийтийн санал бодлыг сонсч байж тусгасан учраас одоо хүрсэн түвшиндээ батлагдчихаасай гэж бодож байна. Хэдийгээр 100 хувь бүх асуудлаа шийдэж чадаагүй ч гэсэн 70-80 хувь шийдэж чадсан учраас энэ төсөл батлагдчихаасай. Гэхдээ ард түмнээсээ асууя. Ард түмэн өөрсдөө дэмжээд явбал хүчин төгөлдөр болоод цаашаа явна. Дэмжихгүй бол хуучин үндсэн хуулиараа явна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж ярьдаг. Нэгэнт хүрсэн энэ түвшингээ ард түмнээсээ асуугаад зөв буруугаа шүүлгэчихье гэсэн бодолтой байгаа.
16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Монгол Улсад коммунист нам ч коммунист ч байгаагүй яахав төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай нэг намтай л байсан. Зах зээлийн капиталист эдиын засгийг хувийн өмчөөр хөгжүүлдэг бол төлөвлөгөөт эдийн засгийг зөвхөн улсын төрийн өмчөөр л хөгжүүлнэ өмчийн хэлбэрт хандах хандлага нь л соц маягиын байсан биз. Одоогийн энэ МАН бол бүүрч коммунист биш АН-тай бараг ялгаагүй идээч завшаач урвагч Дамба-Очир нараар дүүрчихсэн нам. Гэвч АН пиздагаас арай л гайгүй юмуу даа.Ард олноо үг хэлхэд аан гээд нэг сулхаан дуугарах юм болов уу?
Bymbatsogtoo chi bitgii dandaa kommunistuudaa xamgaaldag sanal garyaad baigaach. Chi 2020 ond zailbaa. Chi tender culgaildag shigee bidnii sanaliig culgailj avna gevel chi bithii xuts.
Гүүд
АН гэж бгаа юм уу.Гаргасан санал нь дандаа ард түмний эсрэг.
эАНнэ нөхөр амьдралаас хол байнэа АРД ТҮМЭН АН -ТАЙ САНАЛД НЭГ
АН-Ы САНАЛ ГЭЖ АРД ОЛНОО АЛАХ САНАЛ Л БАЙДАГ Ш ДЭЭ. ОДОО БОЛОО ХОЁР УДААИДҮҮЛЛЭЭ УУЛГАЛАА ЗАВШУУЛЛАА ХОХИРЛОО ХАМГИЙН СҮҮЛД УЛСААРАА ДАМПУУРАЛ ЗАРЛАХ ШАХСАН ДАА. ГЭТЭЛ ИДЭЭЧ УУГААЧ ЗАВШААЧ ХУЛГАЙЧ НАР НЬ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХЭЭР ХУЛГАЙЛСАН ЛУЙВАРДСАНТАЙГАА ҮЛДЭЭД Л УЛСАА ДАМПУУРУУЛЧИХААД Ш ДЭЭ. МУУ АН-ХУЛГАЧ НАРЫГ АЛСАН Ч БАГАДАНА
АРД ТҮМНИИ ЭСРЭГ Ч ЮМ ШИГ ЭХ ОРНЫ ЭСРЭГ Ч ЮМ ШИГ ЭНЭ СОНИН СОНИН ХУУЛЬ МУУЛЬ САНАЛ МАНАЛ САНААЧИЛДАГ НӨХДҮҮДИИГ ШАЛГАМААР ЮМ ХЭНИИ ТАЛД ҮИЛЧЛЭЭД БАИДАГ ЮМ ЖИНХЭНЭ ПОПУЛИСТУУД ХАРАГДААД БАИГАА ЮМДАА
Zygeer zailaad ogooch AN …sanaliig ni haraachee bas l deegyyree byh umaa shiideh gesen l sanal baina shdee, zailzgaa ...Ard tymen l byhniig shiidne
Jijig 76 bol tusuv ursun hamgiin nogiin songuuliin togtoltsoo. Erguu mangaruud jalga dovoor ni mungu taraaj ugsuur bgaad ahij garna gej itgej bgaa yum baih daa. 2020 ond usgui sh....lgana daa.
АН-ЫН САНАЛ ГЭГЧ ЧИНЬ ЭРДЭНЭ, ЭРДЭНЭБАТ 2-ЫН САНАЛ БОЛОХООС АН-ЫН МАСС ЖИРИЙН ГИШҮҮДИЙН САНАЛ БИШ ШҮҮ ДЭЭ. НААД 2 НӨХӨР ЧИНЬ ДАХИАД ИХ-Д ШУРГАЛЧИХ САНААТАЙ, НАМЫН НЭР БАРИАД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. АРД ТҮМНЭЭСЭЭ САНАЛ АСУУГААЧ, ЮУНДАА УХАРААД БАЙГАА ЮМ БЭ? АРД ТҮМЭН ЯАСАН ИХ БАСАМЖИЛЖ БАЙНА ВЭ? НААД 75-ЫН ДЭРГЭД БОЛ АСАР ИХ ОЮУН УХААНТАЙ АРД ТҮМЭН ШҮҮ ДЭЭ.
ЧИ БОЛ АН-Ы ЖИРИЙН ГИШҮҮН БИШ. ЧИ БОЛ ДЭЭДСИЙН ПЯЛДАГА
Ерөнхий Сайд танхимаа бүрдүүлдэг зарчим байж болох юм. Юу тэр намын жагсаалтаар ГИШҮҮН болох, Ерөнхийөгчийг УИХ-с сонгодох байх гэдэг хулгайч нар бүгэх нүхээ хайсан асуудал мөн.Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгож байгаа одоогийн дүрэм хэвээрээ байлгаач.Сайн мууч бүх ард түмний мандаттай нэг юм байж байг.
Бямбацогт гээд нэг хогийн шаар бхымаа
АРДЧИЛСАН НАМЫН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДААС ЗАЛХАЖ ЦӨХӨРЧ БАЙНА. АРДЧИЛЛЫХНЫ ГАРГАЖ ИРСЭН ГУРВАН САНАЛ БОЛ ХЭЗЭЭ Ч ХҮЛЭЭЖ АВЧ БОЛОХГҮЙ САНАЛ БАЙНА. НАМЫН ЖАГСААЛТ ГЭГЧЭЭР ӨӨРСДӨӨ ОРЖ ИРЭХ НЬ Л ДЭЭ ХАР ХҮҮРНҮҮД ЧИНЬ. АРДАА АЛАГЧИЛЖ ЯДУУРУУЛААД ЗӨВХӨН ӨӨРСДӨӨ ЗАЛГИГЧ ХОРТ МОГОЙНУУДЫГ АЛ
АН-ын саналыг ард түмэн хэзээ ч дэмжихгүй тул бүү аваарай
AN namiin sanal buruu bna yawch huleej awch bolohgui