2019 оны 10-р сарын 9
9 цаг 10 минут

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дөрвөн хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга,  Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай,  Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай, “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлуулах тухай хуулиудын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2019.10.08/ өргөн барилаа.

  1. Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга

Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүнээр элссэн бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг дэмжиж, улмаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад 1974 онд нэгдэн орсноос хойш хүний эрхийн талаарх 40 гаруй олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт протоколд нэгдэн орж, соёрхон баталсан байна.

Мөн Монгол Улс хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгож, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг 2000 онд баталсан бөгөөд 2002, 2003, 2011, 2015 онд нийт 5 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Эдгээр өөрчлөлтүүд нь гол төлөв бусад хууль тогтоомж батлагдсантай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд байна.

НҮБ-ын Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зохицуулах хорооноос “Хүний эрхийн Үндэсний байгууллага нь өөрийн байртай байх, тус байгууллагын үйл ажиллагааны төсвийг хараат бус байдлаар төлөвлөх, ХЭҮК-ын гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох үйл явцыг ил тод, нээлттэй болгох зэрэг зөвлөмжүүдийг манай улсад удаа дараа өгчээ. Мөн манай улс НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж орсноос хойш багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд НҮБ-ын холбогдох хороодоос удаа дараа Монгол Улсын Үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг байгуулах асуудлаар зөвлөмж өгсөөр байна. Үүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ажлын хэсэг байгуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийжээ. Тухайлбал, бусад хууль тогтоомжтой уялдаа холбоо муутай, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, иргэдийн гомдлыг бүрэн дүүрэн шийдвэрлэхэд учир дутагдалтай, гомдол шийдвэрлэх ажиллагааг бүрэн хуульчлаагүй, жил бүр хүний эрхийн төлөв байдлын тайланг илтгэх процедур, санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхойгүй зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмж, дүгнэлт, хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлагыг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэгтэй. Төсөлд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулах, Комиссын үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэхэд хангалттай төсөв батлуулах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн төслийг боловсруулж, хянуулж батлуулах процедурыг тодорхой болгох, эрүү шүүлтийн эсрэг үндэсний механизмыг бий болгож, Комиссын 3 гишүүнээс гадна, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хараат бус үйл ажиллагаагаа явуулах гишүүн болон нэгж байгуулах, түүний чиг үүрэг зэргийг шинээр тусгажээ.

  1. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль нь 1993 онд батлагдсанаас хойш нийт 13 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 30 орчим заалтад өөрчлөлт оруулж байсан хэдий ч хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоо хангалтгүй, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудлууд тулгардаг ажээ.

2018 оны байдлаар Монгол Улсын 175.687 иргэн 76 улсад байнга оршин сууж ажил, хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн мэдээлэл байгаа боловч нэгдсэн тоо бүртгэл нь тойм төдий байна. Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсад оршин суугаа болон зорчиж байгаа иргэдийн мэдээлэл тодорхойгүй байдаг аж.

Иймд хилийн чанадад байгаа иргэдийн бүртгэлийн нэгдсэн системийг боловсронгуй болгох, бүртгэлтэй иргэд, ялангуяа их, дээд сургуульд суралцаж байгаа иргэдээ дэмжих, тэднийг шаардлагатай ажлын байраар хангах зорилгоор тэдгээрийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогчдод нээлттэй солилцох боломжийг бүрдүүлж, дипломат төлөөлөгчийн газрыг хилийн чанадад байгаа иргэдээ бүртгэх, Монгол Улсын төрийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын бодлогод иргэдээ жигд хүртээмжтэй хамруулах талаар санаачилгатай ажиллах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзжээ.

Мөн хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн хөрөнгийг зарцуулах үйл ажиллагааг Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан журмаар зохицуулж байгааг өөрчлөх ёстой гэж үзэж байна. Түүнчлэн гадаадад оршин суугаа иргэдийг эх орондоо буцан ирэхийг дэмжих талаар төрөөс хэрэгжүүлэх тодорхой бодлого, зохицуулалтын суурь зарчмыг бий болгох шаардлагатай зэрэг үндэслэл, шаардлагын дагуу хуулийн төслийг боловсруулсан байна.

  1. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл

Архив, албан хэрэг хөтлөлт нь арга зүй, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байх, хадгалалт хамгаалалт аюулгүй, найдвартай байх, ашиглалт хуулийн хүрээнд нээлттэй, шуурхай байх, албан хэрэг хөтлөлтийн болон архивын сан хөмрөгийн бүрдүүлэлт тогтмол үнэн зөв, бүрэн байх шаардлагатай хэмээн үзэж Архив, албан хэргийн хөтлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. 

Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг анх удаа хуулийн хэм хэмжээгээр зохицуулахаар төсөлд тусгасан бөгөөд ингэснээр баримт бичигтэй ажиллах албан хаагчдын хариуцлага сайжрах ач холбогдолтой. Түүнчлэн архивын баримтын зэрэглэлийг тогтоох, архивын сан хөмрөгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, цахим албан хэрэг хөтлөлт, цахим архивын асуудлыг зохицуулсан хэм хэмжээг шинэчлэх зэрэг зохицуулалтыг хуульчилснаар архивын үйл ажиллагаа улсын хэмжээнд нэгдсэн тогтолцоогоор явагдах боломж бүрдэх юм байна.

Хуулийн төсөл 8 бүлэг 50 зүйлтэй бөгөөд төрийн архивт хамаарах архивыг тодорхойлж, чиг үүргийг нарийвчлан зааж, холбогдох зохицуулалтуудыг тусгажээ. Мөн архивын байгууллагын бүтэц, орон тооны асуудлыг нарийвчлан, хуульчлахаар төсөлд тусгасан байна.

  1. “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлуулах тухай хуулийн төсөл

Уг гэрээнд харилцах төв байгууллагууд, ялтан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үе шат, хүсэлт гаргах, уламжлах, хүсэлтийг ял шийтгэсэн улсын төв байгууллага хянах, хүсэлтийг шилжүүлэн авах тал хянах, хүсэлтийг шийдвэрлэх болон татгалзах үндэслэл, ялтныг эх оронд нь шилжүүлэх үйл явц, зардал зэрэг үндсэн асуудлууд тусгагджээ.

Гэрээний төсөлд Засгийн газрын гишүүд, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газраас санал авч, Вьетнамын талтай удаа дараа техникийн болон зарчмын саналуудыг харилцан солилцсон бөгөөд 2018 оны 04 дүгээр сард Вьетнамын талын төлөөлөгчидтэй Улаанбаатар хотод хэлэлцээр хийж, тус гэрээний төслийг үзэглэсэн байна. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ханой хотноо Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар гэрээнд гарын үсэг зурсан юм.

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г талууд соёрхон баталж, батламж жуух бичгээ солилцсоноор гэрээ хүчин төгөлдөр болно. Энэхүү гэрээг соёрхон батлуулснаар эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагаа бэхжиж, ялтан шилжүүлэх ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн гадаад улсад ял эдэлж байгаа манай иргэд эх орондоо шилжин ирж төрөлх хэл, соёл нэгт гэр бүл, найз нөхдөдөө ойр орчинд, сэтгэл зүйн хувьд эерэг нөхцөлд хорих ял эдлэх нь тэдний засрал хүмүүжил, цаашлаад нийгэмшихэд эерэг үр дагавартайгаас гадна тэдний ар гэрийнхний хувьд сэтгэл санаа, эд материалын хувьд ихээхэн дэмжлэг болно гэж үзжээ.

2019 оны 01 дүгээр сарын байдлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын 2 иргэн Монгол Улсад ял эдэлж байгаа бол тус улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй талаар төслийн танилцуулгад дурджээ.

Харин Монгол Улсын 71 иргэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад оршин сууж байгаа бол 40 орчим монгол хүн суралцдаг байна.

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.64С.Ганчимэг   • 10 сарын 9. 14 цаг 18 минут

Би ХЗ-н сайдыг танаас илүү хийнэ дээ. Намын чинь эргүү малнууд жинхэнэ самарч байна даа. Юу ч мэдэхгүй хүмүүс тѳрд олон жил ажилласан гэхээр улс орон ийм байх нь аргагүй юм.

202.72.244.173Зочин   • 10 сарын 9. 13 цаг 04 минут

ХАМГИЙН ХУУРАМЧ,СОВЕСТЬГҮЙ АМЬТАН.ДАНДАА ХУДЛАА ЯРИНА,АХ ДҮҮ НАРАА ӨНДӨР АЛБАНД ШУРГУУЛНА.ХУВИА ХИЧЭЭСЭН ХУУРАМЧ ӨВГӨН.

14.201.94.28Зочин   • 10 сарын 9. 11 цаг 09 минут

Ямар давхар утагатай авилагчдад ээлтэй заалтууд байгаа бол доо. Нямдорж 5 удаа хууль зүйн сайд хийхдээ Монголын нийгмийг гэмт хэрэг, архидалд, садар самуун, хар тамхи, авилгалд живүүлсэн, нийгмийг эрүүлжүүлэх, хамгаалах ямар ч сонирхолгүй ердөө л МАН болон болон өөрт ашигтай хулгайч луйварчдыг хамгаалж, хэргийг нь хэргэсэхгүй болгож улс орноо хорлож ирсэн үндэсний дайсан даа

202.21.108.131зочин   • 10 сарын 9. 10 цаг 58 минут

Яг л ХЗДХС шиг?

192.82.64.153Зочин   • 10 сарын 9. 10 цаг 20 минут

Эрүүгийн хуульдаа хээл хахууль авсан заалтаа өөрчлөөөч эээ

202.21.108.78Зочин   • 10 сарын 9. 10 цаг 14 минут

Яаж баллах гэж бгаа бол, аймшигтай өвгөн.

202.9.43.155Зочин   • 10 сарын 9. 9 цаг 58 минут

Их л сайн бодохгүй бол далдын санаатнууд бичээд өгөх магадлалтай. Ер нь хойшлуулсан дээр байх аа.

112.72.12.10Зочин   • 10 сарын 9. 9 цаг 48 минут

ТӨРИЙН МӨНГИЙГ АРД ОЛНЫ АШИГ ТУСАД ҮЙЛЧЛЭХ ЗОРИУЛАХ ЁСТОЙ МӨНГИЙГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ЗАВШИЖ ЗАЛГИСАН ХУЛГАЙЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗААЛТАА ӨРГӨН БАРИАЧЭЭ. ЭРДЭНЭТИЙН ЛУЙВАРЫГ ЁСТАА НАМ ЧУХАМ ШИЙДНАА ГЭГЭЭД БАЙСАН ЯАСАН БЭ? НЯМКЭЭ

112.72.12.10Зочин   • 10 сарын 9. 9 цаг 44 минут

Энэ 66.181 гэгч ч нь өөрөө чалчаагүй хуцаагүй нэгч юмгүй дандаа л хуцаж байдаг хулгайч байж бас чалчигч гэчихжээ өөрөө чалчигч пялдага пязда байж бас чалчигчдыг хазаарал гэнэ үүү? КККККК МАЙ ЧИ ККК ЁСТОЙ ХУЦВАА ЧИ ПЯЛДАГАА

202.131.242.254Зочин   • 10 сарын 9. 9 цаг 42 минут

zawaan baagiigiin sanaachilsan huuli gedeg ni yuu l boldoo. aimar jujigchin gar shuu. Mongol ulsiin gawiyat jujigchin, ardiin jujigchin tsol olgowol yaasiin ene ahad???. hahahah

202.131.228.1671   • 10 сарын 9. 9 цаг 34 минут

Ene novsh tuuhend ihl muuhaigaar bichigdej uldeh baihdaa

66.181.161.78Зочин   • 10 сарын 9. 9 цаг 28 минут

2-р хуулийн төсөл дээр халаасны хулгайч нарын асуудлыг тусгах,зөрчлийн хуулийн заалтуудыг эргэн харах,сошиал нэрээр чалчигч нөхдийг хазаарлах төсөл тусгах хэрэгтэй байна

112.72.12.7Зочин   • 10 сарын 9. 9 цаг 52 минут

Хамт л хазаарлуулана шүү дээ хөө КККККК

202.179.25.146Зочин   • 10 сарын 9. 9 цаг 24 минут

Пуу наад бузрынхаа санаачилсан нэг ч хуулийг баталж болохгуй шуу нуль хор луйвар бульхай байгаа

202.9.44.94Зочин   • 10 сарын 9. 9 цаг 24 минут

1 хууль батлуулахад хууль санаачлагч 15 сая төгрөгийн шагнал авдаг журамтай Сайд баяжжээ.

192.82.65.160Зочин   • 10 сарын 9. 9 цаг 21 минут

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЯАВ. ЖААСТ: БАТХҮҮГ Л ХАМРУУЛСАНЫ ДАРАА Л ОРЖ ИРЭХ ГЭЭД БАЙНА ДАА

64.119.22.215Зочин   • 10 сарын 9. 9 цаг 18 минут

Хөөн хэлэлцэх хугацаа яаав аа....

183.81.171.2ШУДАРГА   • 10 сарын 9. 9 цаг 13 минут

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ, ЗӨРЧИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, БУСАД АРД ИРГЭДЭЭ ДАРАНГУЙЛСАН ХУУЛИА ЗАСАХ ЮМ САНААЧЛААЧ ,, **** ЧИНЬ

112.72.12.7Зочин   • 10 сарын 9. 9 цаг 12 минут

Энэ одоо Эрдэнэтийн луйварыг цэгцэлэхийн төлөөясаа цайтал тэмцэнэ энээ тэрээ болоод байсан худлаа оноо цуглуулж байсан хөсрий юм шив дээ. Ер нь Ц.Нямдорж бол жинхэнэ оноо цуглуулагч наанаа ард олны төлөө мэт дүр эсгэж явдаг хуурамч хулгайч луйварчин

Шинэ мэдээ

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ6 минут 46 секундын өмнө“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно10 минут 27 секундын өмнөТаеквондогийн Софиа гран при тэмцээн15 минут 27 секундын өмнөLIVE: Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэж байна15 минут 28 секундын өмнө"Маргааш бүх нийтийн гүйлт “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын зам дээр болно"20 минут 27 секундын өмнөАНУ Европын холбооны бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулжээ25 минут 27 секундын өмнөЯпонд хаан ширээнд залах ёслолын дараах баярын үйл ажиллагаа хойшлогдож магадгүй30 минут 27 секундын өмнө2019 оны нөлөө бүхий 100 эмэгтэйчүүд35 минут 27 секундын өмнөДэлхийн аваргын алт, хошой хүрэл медальтан Г.Баасансүрэн40 минут 27 секундын өмнөБ.Сүнжидмаа: Геологи хайгуулын салбарынхан 80 жилийн хугацаанд үр дүнтэй, амжилттай ажиллаж ирсэн42 минут 34 секундын өмнөБулган аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа45 минут 27 секундын өмнөЖүжигчин Сон Хэ Кю хуурамч мэдээлэл цацсан нитизүүдийн эсрэг гомдол гаргаж баривчлуулжээ50 минут 27 секундын өмнө9 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ55 минут 27 секундын өмнөБүлэг 7 орны дээд хэмжээний уулзалт Трампын эзэмшилд болно1 цаг 1 минутын өмнө11 сарын 05нд болох "Залуу инженерүүдийн үндэсний чуулган"-ы салбар хэлэлцүүлэг Барилгын салбарын залуу инженерүүдийн уулзалтаар эхэллээ1 цаг 4 минутын өмнөБНХАУ-ын эдийн засгийн өсөлт урьдчилсан таамаглалд хүрсэнгүй1 цаг 6 минутын өмнөСүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа”-г идэвхижүүлнэ1 цаг 11 минутын өмнө“Энхийн хавар” ажиллагааг зогсооно1 цаг 16 минутын өмнөЭрдэнэт үйлдвэрийн оёдолчид 3.3 тэрбум төгрөгийн хувцас оёжээ1 цаг 21 минутын өмнөДархан хот байгуулагдсаны 58 жилийн ой тохиолоо1 цаг 26 минутын өмнө"Eglish Open" тэмцээн: Аваргуудад халгаатай шөнө1 цаг 31 минутын өмнөИх Британи Европын холбооноос гарах эсэхээ маргааш шийдвэрлэнэ1 цаг 36 минутын өмнөУсаар дамжих гэдэсний халдвараас хэрхэн сэргийлэх вэ1 цаг 41 минутын өмнөLIVE: Замын хөдөлгөөний 14:30 минутын мэдээллийг дамжуулж байна1 цаг 46 минутын өмнөКаталонид бүх нийтийн ажил хаялт болно1 цаг 51 минутын өмнө2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага сургууль хийлээ1 цаг 56 минутын өмнө“NBA” их хэмжээний алдагдал хүлээжээ2 цаг 1 минутын өмнөДэлхийн хамгийн олон хүүхэдтэй ээж 44 дэхээ төрөөд зогсоно2 цаг 6 минутын өмнөМонголд анхны тэрбум ам.долларын орлоготой компани тодорлоо2 цаг 11 минутын өмнөУкрайны баг "Евро-2020"-д оролцох 5 дахь шигшээгээр тодорлоо2 цаг 16 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.