2019 оны 10-р сарын 9
9 цаг 50 минут

“Таван толгой түлш” компанийг дотоодын цэргийн хамгаалалтад авах асуудлыг судална гэв

Сайжруулсан хатуу түлшийг үйлдвэрлэж, нийслэлийн иргэдэд нийлүүлж байгаа төрийн өмчит “Таван Толгой Түлш” ХХК үйлдвэр дээр нийслэлийн онцгой комисс хуралдлаа.  Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн үүссэн нөхцөл байдлын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа.

“Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд угаарын хийнд хордож хүний амь нас эрсдэж, иргэд хордлогод өртөж эмнэлэгт хүргэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс өнгөрсөн бямба гарагт хуралдаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч, 24 цагаар ажиллах шуурхай штабыг байгуулан ажиллаж байгаа.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүлсэн. Дотоодын итгэмжлэгдсэн лабораторуудад шинжилгээнд хамруулснаас гадна БНХАУ, Солонгос улсад дээжийг хүргүүлсэн. Цаашид ОХУ, Япон зэрэг улсуудад шинжлүүлэхээр болсон” гэлээ. Мөн 2019 оны аравдугаар сарын 03-ны өдрөөс 08-ны өдрүүдэд 118 иргэн хордлогын шинж тэмдгээр эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгэж биеийн байдал тогтворжсон 110, хэвтэн эмчлүүлж байгаа 8, нэг иргэний биеийн байдал хүнд байгааг шалгаж байна гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Шахмал түлш, барьцалдуулагч бодисноос шинжилгээ авч лабораториудад шахмал түлшний техникийн үзүүлэлтүүдийг шинжлүүлэхэд Ашигт малтмалын төв лабораторид 12 дээж, Геологийн төв лабораторид 9 дээж өгсөн.  Эдгээр дээжүүд  Улсын чанар стандартыг хангасан гэж гарсан. Барьцалдуулагч бодисын бүтцийг шинжлүүлэхэд Гаалийн ерөнхий газрын төв лабораториос хортой бодис илрээгүй цардуул бөгөөд шаварлаг эрдэс агуулагдсан гэх дүгнэлт гарсан. Мөн Хими технологийн хүрээлэнд шахмал түлш, барьцалдуулагч хоёрын химийн бүтцийг шинжлүүлэхээр өгсөн байгаа” хэмээн мэдээлэл хийлээ.

Хуралдааны үеэр сайжруулсан түлш тойрсон асуудлуудаар Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөл, нийслэлийн Агаарын бохирдолт тэмцэх газар, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв, Хордлогын үндэсний төв болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төлөөллүүд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Тодруулбал, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн н.Ганзориг “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх ТЭЗҮ-г Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн  хурлаар дэмжсэн. Лабораториудын дүгнэлтийг үндэслэж шахмал түлшний норм стандартад нийцэж байгаа учраас үйлдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Гантулга хэлэхдээ “нийслэлийн Мэргэжлийн хяналтын шинжилгээний дүгнэлтээр сайжруулсан түлш норм стандартын дагуу химийн ямар нэгэн бодис илрээгүй гэж гарлаа. Сайжруулсан түлшин дээр нарийн туршилтууд хийгдэж ирсэн одоо ч хийгдэж үйлдвэрлэгдэж байгаа. Иргэд олон нийтэд түлшинд буруу байна уу, зууханд асуудал байна уу гэдэг олон эргэлзээг тайлсан хурал болж байна. Түлшинд буруу тохоход арай эрт байна. Энэ төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал байна. Тиймээс зөвлөмж зөвөлгөөгөө сайн хүргэж ажиллах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд энэ үеэр сайжруулсан түлш тойрсон асуудлаар тодруулга авлаа. Тухайлбал, “Тавантолгой түлш” ХХК хаана харъяалагддаг талаар болон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон уу гэх асуулт асууж, холбогдох албан тушаалтнаас хариулт авлаа. “Тавантолгой түлш” ХХК-ний ахлах зөвлөх н.Бадамхатан үйлдвэрлэлийн явцын талаар мэдээлэл өгч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өдөр бүр манайд үлйдвэрлэгдэж байгаа түлшнээс дээж авч  шинжилдэг. Өнөөдрийн байдлаар түлш үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт хэвийн явагдаж байна” гэв.

Мөн “Тавантолгой түлш” компани нь Нийслэлийн харьяа компани юмуу, Эрчим хүчний яамны  харъяа компани юм уу гэсэн сэтгүүлчийн асууллт  Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн н.Ганзориг “Тавантолгой түлш” компани Эрчим хүчний яаманд  харьяалагддаг төрийн өмчит компани гэв.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарт болон Онцгой комиссын гишүүдэд хандаж, айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьчилсан сэргийлэх зорилгоор  сэрэмжлүүлэг мэдээллийг өрх бүрд орж өгөх, Мөн  “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрийн бүсийг нийслэлийн онцгой объект болгож, компанийг дотоодын цэргийн хамгаалалтад авах асуудлыг судлах, компанийн удирдлагуудад дотоод үйл ажиллагаагаа сайжруулж, жижиглэнгийн болон дундын агуулахуудад түлш нөөцлөх ажлаа эрчимжүүлэх,  Засгийн газрын хуралдаанд гэр хорооллын айл өрх бүрт угаар мэдрэгч дохиолол суурилуулах боломжийг судлан танилцуулах ажлын бэлтгэлийг хангахыг даалгалаа. Түүнчлэн дүүрэг, хороодын Засаг дарга нарын дүүрэг, хорооддоо хүрч ажиллаж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг газар дээр очиж шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгов.

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.118.174irgen   • 10 сарын 9. 13 цаг 44 минут

naad Amarbayasgalan gedeg cynh barigchdiin tuluululiig hurdan zailuulaacheee!!yuch medehgyi tolgoi ne ergesen amitan

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.