2019 оны 10-р сарын 9
10 цаг 40 минут

Аж ахуй нэгжүүд чингэлэгээр тээвэрлэлт гүйцэтгэж байна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоолоор өгөгдсөн үүргийн дагуу нүүрс тээвэрлэлтийг Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, энэ цэгээс Гашуунсухайт-Ганц мод боомт гэсэн чиглэлээр зохион байгуулж ирсэн. Тавантолгой уурхайгаас задгай тэвшин дээр ачсан нүүрсийг Цагаан хад гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах явцад 70-80 тонн тутамд 80-85 килограмм нүүрс хорогддог. Чингэлэг тээврийг эхлүүлснээр нурмаг ачааг аль нэг цэгт буулгахгүйгээр чингэлэгтэй нь өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачиж эцсийн хэрэглэгч хүргэх боломж бүрдэнэ. Ингэснээр нүүрсний жингийн хорогдол болон чанарын алдагдал багасч, ачилт, буулгалтаас шалтгаалсан байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл буурч, хил нэвтрэх хурд нэмэгдэх зэрэг олон давуу талтайн дээр уурхайгаас эцсийн хэрэглэгч хүртэлх тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах боломжтой болно.

 Монгол Улсын Засгийн газраас өгөгдсөн үүргийн дагуу Зам, Тээврийн Хөгжлийн Яам, “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-аас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Чингэлэгт нүүрс тээвэрлэлт”-ийг эхлүүлэх чиглэлийг харъяа төр, хувийн хэвшлийн байгууллагуудад өгсөн. Энэ хүрээнд хэд хэдэн аж ахуй нэгжүүд чингэлэг тээвэрлэлт гүйцэтгэж байгаа бөгөөд “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн зүгээс “Чингэлэгт нүүрс тээвэрлэлт”-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Тавантолгойд Гашуунсухайт автозамын 30 дахь км-т зохион байгууллаа.

 Нээлтийн үйл ажиллагаанд ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилт, зохицуулах газрын дарга Г.Гантулга, АТҮТ-ийн Тэргүүн дэд захирал Б.Мөнхгарьд, “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд ТУЗ-ийн дарга С.Ганболд, Sinotruk group компанийн Орос, Монгол болон Азийн зах зээл хариуцсан захирал Zhao Hua, "АОДЭ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Начин нар оролцлоо.

 “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь 2010 онд байгуулагдсан бөгөөд үндэсний хөрөнгө оруулалттай 17 гишүүн компаниудын 1000 гаруй ажилтан, 550 гаруй хөдлөх бүрэлдэхүүнтэй Монгол Улсдаа авто тээвэр, логистикийн хамгийн том зохион байгуулалттай бүтэц болон ажиллаж байна.

 Тус компани нь байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн тээвэрлэлтийг олон улсын стандартын дагуу нэгдсэн системтэйгээр тээвэрлэх, тээврийн компаниудын бүтээмжийг нэмэгдүүлж, авто тээврийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, экспорт, импортын болон орон нутаг, олон улсын транзит тээврийг цогц байдлаар хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Монгол тээвэр нэгдэлийн гишүүн компаниуд болох “Икс Эм Си” ХХК, “Пик Урал” ХХК болон “Соргийн Говь” ХХК-иуд БНХАУ-ын Sinotruk үйлдвэрийн албан ёсны дистрибьютор “АОДЭ” ХХК-иар дамжуулан эхний ээлжинд Howo T7H брэндийн 22 ширхэг чирэгч толгой болон Хятадын CIMC үйлдвэрийн 44 ширхэг тавцант давхар чиргүүл худалдан авч Гашуунсухайт боомтоор оруулж ирээд байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ43 минут 57 секундын өмнө“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно47 минут 38 секундын өмнөТаеквондогийн Софиа гран при тэмцээн52 минут 38 секундын өмнөLIVE: Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэж байна52 минут 39 секундын өмнө"Маргааш бүх нийтийн гүйлт “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын зам дээр болно"57 минут 38 секундын өмнөАНУ Европын холбооны бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулжээ1 цаг 3 минутын өмнөЯпонд хаан ширээнд залах ёслолын дараах баярын үйл ажиллагаа хойшлогдож магадгүй1 цаг 8 минутын өмнө2019 оны нөлөө бүхий 100 эмэгтэйчүүд1 цаг 13 минутын өмнөДэлхийн аваргын алт, хошой хүрэл медальтан Г.Баасансүрэн1 цаг 18 минутын өмнөБ.Сүнжидмаа: Геологи хайгуулын салбарынхан 80 жилийн хугацаанд үр дүнтэй, амжилттай ажиллаж ирсэн1 цаг 20 минутын өмнөБулган аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа1 цаг 23 минутын өмнөЖүжигчин Сон Хэ Кю хуурамч мэдээлэл цацсан нитизүүдийн эсрэг гомдол гаргаж баривчлуулжээ1 цаг 28 минутын өмнө9 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ1 цаг 33 минутын өмнөБүлэг 7 орны дээд хэмжээний уулзалт Трампын эзэмшилд болно1 цаг 38 минутын өмнө11 сарын 05нд болох "Залуу инженерүүдийн үндэсний чуулган"-ы салбар хэлэлцүүлэг Барилгын салбарын залуу инженерүүдийн уулзалтаар эхэллээ1 цаг 41 минутын өмнөБНХАУ-ын эдийн засгийн өсөлт урьдчилсан таамаглалд хүрсэнгүй1 цаг 43 минутын өмнөСүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа”-г идэвхижүүлнэ1 цаг 48 минутын өмнө“Энхийн хавар” ажиллагааг зогсооно1 цаг 53 минутын өмнөЭрдэнэт үйлдвэрийн оёдолчид 3.3 тэрбум төгрөгийн хувцас оёжээ1 цаг 58 минутын өмнөДархан хот байгуулагдсаны 58 жилийн ой тохиолоо2 цаг 3 минутын өмнө"Eglish Open" тэмцээн: Аваргуудад халгаатай шөнө2 цаг 8 минутын өмнөИх Британи Европын холбооноос гарах эсэхээ маргааш шийдвэрлэнэ2 цаг 13 минутын өмнөУсаар дамжих гэдэсний халдвараас хэрхэн сэргийлэх вэ2 цаг 18 минутын өмнөLIVE: Замын хөдөлгөөний 14:30 минутын мэдээллийг дамжуулж байна2 цаг 23 минутын өмнөКаталонид бүх нийтийн ажил хаялт болно2 цаг 28 минутын өмнө2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага сургууль хийлээ2 цаг 33 минутын өмнө“NBA” их хэмжээний алдагдал хүлээжээ2 цаг 38 минутын өмнөДэлхийн хамгийн олон хүүхэдтэй ээж 44 дэхээ төрөөд зогсоно2 цаг 43 минутын өмнөМонголд анхны тэрбум ам.долларын орлоготой компани тодорлоо2 цаг 48 минутын өмнөУкрайны баг "Евро-2020"-д оролцох 5 дахь шигшээгээр тодорлоо2 цаг 53 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.