2019 оны 10-р сарын 9
12 цаг 00 минут

УНТЭ: Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг хугацаанаас нь өмнө дархлааны эмийн хангалтад хамрууллаа

Монгол улсын иргэд эрхтэн шилжүүлэн суулгуулах ажлыг 1998 оноос Хятад улсад бөөр шилжүүлэн суулгуулж эхэлснээр эдгээр хүмүүс нь насан туршдаа Дархлаа дарангуйлах эмийг хэрэглэх болсон. Програф/Такролимус/ эмийг иргэдэд олгох ажлыг 2004 оноос эхлээд Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 129/100-р тушаалаар эмчлэгч эмчийн жорын дагуу олгох ажлыг хийж, улирал бүр эмийн тайлан тооцоог гарган Эрүүл мэндийн яаманд хүргүүлж ажиллаж байна.

2019 оны эхний 3 улирлын байдлаар Дархлаа дарангуйлах эмийг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтанд нийт 500 гаруй хүн ууж байна.

Өнөөдрийн байдлаар 2018-2019 онд Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээс УНТЭ-т эмийн хангалтанд орох хүсэлтээ өгсөн элэг шилжүүлэн суулгасан -33, бөөр шилжүүлэн суулгасан-8 хүн, ХСҮТ-ээс 5 хүн хүлээгдэж байна. Эдгээр иргэдийн хувьд өмнө жил нь хэдэн сард хагалгаанд орсноос үл шалтгаалж, дараа оны улсын төсөвт тусгагдаж 1-р улирлаас нь эмийн хангалтандаа орох ёстой байдаг.

Тэгвэл Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захиргаа, Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эмзүйн албанаас 2019 оны 3 дугаар улирлын эмийн гүйцэтгэлийн тайланг үндэслэн эмийн тунгийн хэлбэлзэл, нас баралт, гемодиализ эмчилгээнд орсон болон өөр эмэнд шилжсэн шалтгаануудаас эмийн хэмнэлт үүсч, тэрхүү хэмнэсэн зардлаар хүлээгдэж буй хүмүүсийг Програф/Такролимус/ эмэнд хамруулах боломж нөхцөл үүссэн юм.

Ийнхүү Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд, Эмзүйн албаныхан, эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн холбооны төлөөллийг хүлээн авч, хүлээгдэж буй нийт 46 хүний хүсэлтийг урьдчилан шийдвэрлэж 50 гаруй сая төгрөгийн эмийн олголтыг өнөөдрөөс өгч эхлэхээр болсон талаар болон Гадаадад эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтанд эмээ ууж эхлэх боломжтой болсныг мэдэгдэж уулзалт зохион байгууллаа.

Энэ нөхцөл боломж тэр бүр үүсээд байдаггүй ба 1 сарын өмнө ч гэсэн эмэндээ хамрагдах нь эдгээр хүлээгдэж байгаа хүмүүсийн нуруун дээрээс том ачааг авч, Эдийн засгийн жаахан ч гэсэн хөшүүрэг болж өгөх юм.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.111.68.3Зочин   • 10 сарын 10. 9 цаг 32 минут

САЙХАН МЭДЭЭ БАЙНА

103.26.192.43зочин   • 10 сарын 9. 12 цаг 09 минут

Ашгүй дээ.....

Шинэ мэдээ

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ6 минут 12 секундын өмнө“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно9 минут 53 секундын өмнөТаеквондогийн Софиа гран при тэмцээн14 минут 53 секундын өмнөLIVE: Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэж байна14 минут 54 секундын өмнө"Маргааш бүх нийтийн гүйлт “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын зам дээр болно"19 минут 53 секундын өмнөАНУ Европын холбооны бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулжээ24 минут 53 секундын өмнөЯпонд хаан ширээнд залах ёслолын дараах баярын үйл ажиллагаа хойшлогдож магадгүй29 минут 53 секундын өмнө2019 оны нөлөө бүхий 100 эмэгтэйчүүд34 минут 53 секундын өмнөДэлхийн аваргын алт, хошой хүрэл медальтан Г.Баасансүрэн39 минут 53 секундын өмнөБ.Сүнжидмаа: Геологи хайгуулын салбарынхан 80 жилийн хугацаанд үр дүнтэй, амжилттай ажиллаж ирсэн42 минутын өмнөБулган аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа44 минут 53 секундын өмнөЖүжигчин Сон Хэ Кю хуурамч мэдээлэл цацсан нитизүүдийн эсрэг гомдол гаргаж баривчлуулжээ49 минут 53 секундын өмнө9 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ54 минут 53 секундын өмнөБүлэг 7 орны дээд хэмжээний уулзалт Трампын эзэмшилд болно59 минут 53 секундын өмнө11 сарын 05нд болох "Залуу инженерүүдийн үндэсний чуулган"-ы салбар хэлэлцүүлэг Барилгын салбарын залуу инженерүүдийн уулзалтаар эхэллээ1 цаг 3 минутын өмнөБНХАУ-ын эдийн засгийн өсөлт урьдчилсан таамаглалд хүрсэнгүй1 цаг 5 минутын өмнөСүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа”-г идэвхижүүлнэ1 цаг 10 минутын өмнө“Энхийн хавар” ажиллагааг зогсооно1 цаг 15 минутын өмнөЭрдэнэт үйлдвэрийн оёдолчид 3.3 тэрбум төгрөгийн хувцас оёжээ1 цаг 20 минутын өмнөДархан хот байгуулагдсаны 58 жилийн ой тохиолоо1 цаг 25 минутын өмнө"Eglish Open" тэмцээн: Аваргуудад халгаатай шөнө1 цаг 30 минутын өмнөИх Британи Европын холбооноос гарах эсэхээ маргааш шийдвэрлэнэ1 цаг 35 минутын өмнөУсаар дамжих гэдэсний халдвараас хэрхэн сэргийлэх вэ1 цаг 40 минутын өмнөLIVE: Замын хөдөлгөөний 14:30 минутын мэдээллийг дамжуулж байна1 цаг 45 минутын өмнөКаталонид бүх нийтийн ажил хаялт болно1 цаг 50 минутын өмнө2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага сургууль хийлээ1 цаг 55 минутын өмнө“NBA” их хэмжээний алдагдал хүлээжээ2 цагийн өмнөДэлхийн хамгийн олон хүүхэдтэй ээж 44 дэхээ төрөөд зогсоно2 цаг 5 минутын өмнөМонголд анхны тэрбум ам.долларын орлоготой компани тодорлоо2 цаг 10 минутын өмнөУкрайны баг "Евро-2020"-д оролцох 5 дахь шигшээгээр тодорлоо2 цаг 15 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.