2019 оны 10-р сарын 9
11 цаг 41 минут

Бизнес эрхлэгч залуучууд маргааш чуулна

Өнгөрөгч есдүгээр сард “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-ын дэргэд “Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл” байгуулагдсан юм.

Энэхүү зөвлөл “НЭГ ЗОРИЛГО – НЭГ БОДЛОГО” уриатайгаар “Эдийн засагт залуучуудын оролцоо-2019” Бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулганыг 2019 оны  энэ  сарын 10-ны өдөр буюу маргааш Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Чуулганд МҮХАҮТанхим, түүний гишүүн байгууллагуудын төлөөлөл, төрийн байгууллагууд болон 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч залуучууд, бусад төлөөлөгчид бүхий 300 гаруй зочин оролцох өргөн хүрээтэй үйл ажиллагаа болно.

“Бизнесийн амжилтын талбар байж, дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд манлайлахад хөтөч нь болно” гэсэн алсын хараа, үзэл баримтлалыг эрхэмлэн бизнес эрхлэгч залуучуудыг нэгтгэх, ашиг сонирхлыг хамгаалах, бизнесээ өргөжүүлэн тэлэх боломжийг бүрдүүлэх зэрэг зорилгыг агуулж байгаагаараа онцлог юм.

Бизнес эрхлэгч залуучууд бизнесийн орчноо сайжруулах, өргөжүүлэхэд тулгарч буй бэрхшээлээ тодорхойлж, шийдвэрлэх арга замуудын талаарх ойлголтоо нэгтгэн бодит ажил болгох, цаашлаад төрийн эрх бүхий байгууллагын бодлого шийдвэртэй холбон, уялдуулахыг зорилт болгох юм.

Монголд төдийгүй дэлхий дахинд гол цөм болж буй өргөн хүрээг хамарсан, олон талт сэдвийг хөндөж, тодорхой үр дүнд хүрэхээр зорьж байгаа ба “Хамтын үнэ цэнэ бүтээх” Монгол брэндээ олон улсад нэвтрүүлэх экспортын боломж зэрэг сэдвэрээр хэлэлцэх бөгөөд энэ эдийн засагчид, бизнес эрхлэгчид, судлаач шинжээчдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.

Улс орны ирээдүйг хөгжүүлэх боломж залуучуудын идэвх оролцоо, манлайллаас хамаардаг. Хүн амын хамгийн идэвхтэй хэсэг болох залуучууд, тэр дундаа бизнес эрхлэгч, баялаг бүтээхэд гар бие оролцон яваа залуучуудын төлөөлөл оролцсон энэхүү үйл ажиллагаанаас олон эерэг үр дүн хүлээж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

                        

М.Нэргүй

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ4 цаг 23 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм4 цаг 28 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ4 цаг 33 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…4 цаг 38 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод4 цаг 43 минутын өмнө"Анхдагч" ах нар4 цаг 48 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ4 цаг 49 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан4 цаг 53 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ4 цаг 58 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана5 цагийн өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ5 цаг 3 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ5 цаг 8 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ5 цаг 13 минутын өмнөВалютын ханш5 цаг 18 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ5 цаг 23 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"5 цаг 28 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу5 цаг 33 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй5 цаг 38 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна5 цаг 43 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа5 цаг 48 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...5 цаг 53 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо5 цаг 58 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ6 цаг 3 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ6 цаг 8 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно6 цаг 13 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл6 цаг 18 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...6 цаг 23 минутын өмнөМиссээ дэмжих үү6 цаг 28 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ6 цаг 33 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод6 цаг 38 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.