С.Амарсайхан: Ирэх сарын 1-ээс угаар мэдрэгчийг айлуудад тараана

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас сайжруулсан түлштэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа. 

-Утаа мэдэрдэг төхөөрөмж тараах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсан юм уу?

-Угаарын хий мэдрэх төхөөрөмжийг суурилуулах, айл өрхүүдэд тараах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцууллаа. Бид сайжруулсан түлшний хэрэглээг жигдрүүлэх, хэвшүүлэх хэрэгтэй. Утаанаас болж жилдээ хэдэн мянгаараа хүн хордож, урагт хүртэл нөлөө үзүүлж байгаа.  Гамшгийн хэмжээнд хүрсэн утааг бууруулахад чиглэсэн ажлаа хот хийх ёстой. Гэхдээ хяналтаа маш сайн тавьж, иргэдээ эрсдүүлэхгүй байх нь бидний үүрэг.  Тиймээс угаар мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд тарааж өгөх асуудлыг Засгийн газарт орж танилцуулаад, шийдвэрлүүллээ.  Арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө айл өрхүүдэд угаарын хийг мэдрэгч бага оврын төхөөрөмжийг суурилуулж өгөхөөр боллоо. 

-Хаанаас оруулж ирэх вэ, хөрөнгө мөнгийг нь яаж шийдэх юм бол?

-Гэр хорооллын 200 гаруй мянган айл өрх байгаа.  Бид дахин айл өрхийн судалгааг нарийвчилж гаргана. Зарим айл нь төвийн халаалтад холбогдсон.  Цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айлууд ч бий. Тиймээс нарийвчилсан судалгаа хийж, бодит тоо гаргана. Дараа нь хаанаас, ямар төхөөрөмж оруулж ирэх боломжтойг мэргэжлийн байгууллагууд судална. Аль төхөөрөмж нь илүү байхыг судалж үзнэ гэсэн үг. Хөрөнгийн эх үүсвэрийг нь Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос гаргана. 

-Ойролцоогоор хэдэн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа вэ?

-Одоохондоо яг тэд гэсэн тодорхой тоо гараагүй байна.  Төхөөрөмж нь харьцангуй үнэтэй.  30, 40 мянган төгрөгийн үнэтэй нь ч байгаа. Бүр 300, 400 мянган төгрөгийн үнэтэй нь бий.  Гэхдээ хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, гэхдээ үнэ хямдтай төхөөрөмжийг нийлүүлэх ёстой гэж бодож байгаа.  Гол нь энэ дунд бизнес, шахаа, цавчаа, нэмээ орох ёсгүй. Тиймээс шууд үйлдвэрлэгчтэй нь харилцаж, хямдаар авахаар ярьж байна. 

-Айлуудад үнэгүй суурилуулж өгөх юм уу?

-Нэг удаа үнэгүй суурилуулж өгье гэж байгаа юм.  Барилга, байшинд утаа мэдрэгч төхөөрөмж байдаг. Харин айлуудад байдаггүй. Тиймээс айлууд утаа мэдрэгч дохиолол хэрэглэж, аюулгүй байдлаа хангаж сурах хэрэгтэй.  Бид ч гэсэн талаар анхаарах ёстой.  Хэзээ, хэн эрсдэх бол гэж хүлээгээд сууж болохгүй шүү дээ.  Өнөөдрийн байдлаар 200 мянган айлын 49 хувьд нь заавар, зөвлөгөө өгөөд явж байна. 

-Үйлдвэрлэлийг хаасан юм уу. Бас онцгой бүс болгох шийдвэр гарсан гэсэн?

-Үйлдвэрлэлийн бүсийг онцгой бүс болгосон. Яагаад гэвэл, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас янз янзын шалтгаанаар горим алдагдах, хөндлөнгийн нөлөө орохоос урьдчилан сэргийлж онцгой бүс болгож, хамгаалалтад авах ёстой. Үйлдвэр зогсоогүй, хэвийн үргэлжилж байгаа. Цаашид ч үргэлжлэх л ёстой. 

 

45
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

45 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.170.2Зочин   • 10 сарын 10. 7 цаг 48 минут

ogtsoorosoi

202.126.89.217Билгүүн   • 10 сарын 10. 6 цаг 46 минут

Энэ эрдэмтэд нь дуугараачээ. Тэр үхэлд байгаа угаар хий нь үнэргүй, утаагүй гэсэн биз дээ. Тэгээд энэ авах гэжаагаа мэдрэгч нь мэдрэх юм уу ..... Энэ төрийн алба бүх салбарт нь мань шиг мэдлэггүй боловсролгүй гарууд ороод сэтгэлийн хөөрөл, шахаагаа бодоод ажил аоба, амь насаар тоглоод байхын .....

202.21.107.98Оо   • 10 сарын 10. 9 цаг 25 минут

Мэдэрдэг болоод авах гээд байгаан биш үү

103.26.194.59Зочин   • 10 сарын 9. 22 цаг 51 минут

Зов шvv дээ. Хотын дарга сайн л бна. Энэ эсэргvv юм бичээд байгаа хvмvvс дандаа эргvvтчихсэн гарууд байдаг юм уу хаашаа юм.

202.55.188.40Luiwarchidad   • 10 сарын 9. 22 цаг 40 минут

Yasan ix mungutei ymbe yadaj togniixoo mungiig bagasgaschee malnuudaa

202.21.107.98Оо   • 10 сарын 10. 9 цаг 25 минут

Хуц

194.230.155.153Otgon   • 10 сарын 9. 21 цаг 12 минут

Zov Sanaa bn,ugaar medregch baisnaar humuus ugaartah ersdelgui bolno 👍👏

59.153.85.102Зочин   • 10 сарын 9. 20 цаг 46 минут

Явган замын 20 орчим саяын үнэтэй ***** тоос сорогчийг 149 саяаар шахсан шиг бас нэг шахаа гарч ирэх нь. Яасан шахаж, цавчиж барагддаггүй юм бэ?

202.21.108.78Зочин   • 10 сарын 9. 20 цаг 23 минут

Айлууд даарахын эрхэнд өнөө шөнөөс эхлэн түлж эхлэнэ харин үр дүн нь. Бурхан өршөөг.

202.126.88.168ИРГЭН   • 10 сарын 9. 18 цаг 40 минут

ИХЭНХ АЙЛ ТҮЛЭЭД БОЛООД Л БАЙНА ШҮҮ ДЭЭ. ТА НАР ХҮНИЙ ТӨЛӨӨ АМЬДАРЧ БАЙГАА ЮМУУ, ЗУУХАА ЯНДАНГАА ЯНЗЛААЧ УТАА АЛДАЖ БАЙГАА БОЛ ЮУ Ч ТҮЛСЭН УГААРТАНА. САЙЖРУУЛСАН ТҮЛШНЭЭС ӨМНӨ, ХҮМҮҮС УГААТДАГ Л БАЙСАН ТЭГЭХЭД ХЭН ИНГЭЖ АСУУДАЛ ДЭГДЭЭЖ БАЙСАН ЮМ. НҮҮРС ҮНЭРТДЭГ БАЙСАН ТУЛ ХҮН МЭДЭРЧ БАЙСАН ОДОО ҮНЭРГҮЙ УЧИР МЭДЭХГҮЙ БАЙНА. ИЙМД ЗУУХ ЯНДАНГАА САЙЖРУУЛААД, ХАРИУЦЛАГАТАЙ АНХААРАЛТАЙ БАЙХАД Л БОЛОО.

203.91.115.41Зочин   • 10 сарын 9. 18 цаг 19 минут

Наад дутуу бодсон балай төслөө яаралтай зогсоож иргэдээ айдасгүй дулаан өвөлжүүлэхээ боддоггүй юм уу. Хотын дарга та яасан ухаан муутай хүн бэ. Хүйтэрч байна, одоо иргэд галаа түлэхээс айж байна. Наад өндөр илчлэгтэй нүүрс чинь ахуйн зууханд тохирохгүй. Зуух хурдан элэгдэнэ осол хэзээ ч гарах аюултай. Таван толгойн нүүрс бол өндөр даралт температурт тэсвэрлэх тусгай доторлогоотой зууханд түлдэг нүүрс болохоос махан төмөрт хийвэл хайлж уяраад дэлбэрдэг, угаарын хий алдагдах нөхцөл бүрдсэн байна. Энэ бол аюул яаралтай зогсоо.

103.26.194.3зочин   • 10 сарын 9. 17 цаг 27 минут

Шөнө ,дунд ,мэдрэгчээ ,үзээгүй ,үхжээ ,гэх ,байна ,даа. Хайран мөнгө. 7 тэрбумаар ,хичнээн ,сургууль ,эмнэлэг ,барихав.

103.212.118.141Зочин   • 10 сарын 9. 16 цаг 43 минут

Энэ одоо солиориоод лбайх юм ичихгүй юмаа хариуцлага хүлээ огцороочээ хариуцлага нэхэж жүжиг тавьж ялагдчихаад дарга болоо биз дээ одоо өөрөө ажлаа өг үе үеийн хамгийн балиар муу хүйтэн дарга зайл

202.70.44.146Зочин   • 10 сарын 9. 16 цаг 36 минут

ugaaran dund amidarch bgaa bizdee orilood untuulahgui shdee ;p

103.26.195.185M   • 10 сарын 9. 16 цаг 02 минут

bioterrorism vaccine hort utaa 2oor mongolchuudiig neg musun duusgahaar shiidjee huurhii

66.181.177.209Зочин   • 10 сарын 9. 15 цаг 54 минут

Эрдэнэтэд бэлгэвч шахнаа гэдэг шиг л сонсогдож байна

66.181.177.209Зочин   • 10 сарын 9. 15 цаг 53 минут

Айлд тийм юм байгаад ямар хэрэгтэй юм ямарч хэрэггүй зүйл шүү дээ луйврын шахааны бизнес л байна улсын хөрөнгө мөнгө салхинд хийсгэж хэн нэгний халаасыг зузаалах нэг арга л байна

77.111.246.152Зочин   • 10 сарын 9. 15 цаг 38 минут

Бас нэг бизнес

66.181.187.48з   • 10 сарын 9. 15 цаг 15 минут

зуух пишин засах үйлчилгээг төсөвөөс санхүүжүүлээд ажлын байр гаргасан нь илүү үр дүнтэй шүү.

103.14.38.137Зочин   • 10 сарын 9. 17 цаг 52 минут

ямар хүний өмнөөс амьдарч байгаа юу амьдарч байгаа орон гэрийн хээ зуух пийшинг өөрсдөө засах ёстой биз дээ

202.9.42.14Зочин   • 10 сарын 9. 15 цаг 14 минут

Ireh saraas umnu chi hariutslagaa huleegeed zailsan bh bno...

66.181.187.48з   • 10 сарын 9. 15 цаг 05 минут

гол нь яндан, пийшин, зуухандаа засвар үйлчилгээ сайн хийх хэрэгтэй шүү. Эвдэрхий зуух ЯНДАНтай бол байдал сайжрахгүй. иргэдийн хувь хариуцлагыг дээшлүүлье. гал түлж байгаа иргэд анхааралтай байл даа.

66.181.165.246иаимб   • 10 сарын 9. 15 цаг 03 минут

ёстой нэг жонхуу хутгаж байна даа? үнэ судлаагүй, төхөөрөмж сонгоогүй, тэгээд ирхэ сарын 1-ээс тараанаа гэдэг ёстой л үлгэр.

202.179.25.183Үнэн   • 10 сарын 9. 15 цаг 02 минут

Угаар мэдрэгч гэдэг чиньхятадад хийсэн СО2 дохио биз. Тэр чинь тамхи татахад эсвэл арц асаахад л дуугарч эхэлнэ. Нэг дуугарахаараа унтрахгүй. Тэгэхээр хүмүүс зайг нь салгаад тавьчихна. Ингээд бас угаартана. Наад түлшээ болиод энэ их хөрөнгийг ард түмэндээ байр авахад нь зээл болгон өг л дөө. Байранд орж байж л утаанаас сална. Бусад улс орнууд ингэж л салсан. Монголчууд харин дэлхийд байхгүй аргаар үхэр шиг үзсээр байгаад утаанаасаа ч салахгүй, хүмүүсээ ч хөлдөөгөөд, угаартуулаад дууслаа.

202.126.88.64С.Ганчимэг   • 10 сарын 9. 14 цаг 52 минут

Нүүрс, үртэс түлэхэд ч хүртэл утаа гараад салхивч цонхоо нээдэг. Наадах чинь утаа гарахгүй учир хүмүүс угаартаж байгаагаа мэдэхгүй байна. Хүн амьсгалахгүй 5 минут ч болж чадахгүй учир нойр хоолноос ч чухал.

202.55.188.41иргэн   • 10 сарын 9. 14 цаг 50 минут

түүхий нүүрс түлж байхад иргэд угаартаж л байсан. Жилд 50 хүн угаартаж нас бардаг гэж дуулсан. Сайжруулсан түлш ч түүхий нүүрс ч гэсэн угаарын хий ялгаруулна.

202.179.31.6Зочин   • 10 сарын 9. 14 цаг 31 минут

Энэ бүүр дампуурлаа шүү. утаа мэдрэгч байлаа гээд яах юм бэ? хэрэв түлш чинь болохгүй байгаа бол утаа мэдрэгч дуугарсан ч үхнэ, дугараагүй ч үхнэ. тэмээн дээр ямааны гарз гэдэг нь боллоо. түлшний асуудлаа эхлээд зөв болгооч ээ. Засаг даргын юм уу? ЗГ ын , МАН-ын мөнгө гэж байхгүй. татвар төлөгчдийн мөнгийг дэндүү утгагүй үрж байна шүү.

73.176.171.37Zochin   • 10 сарын 9. 14 цаг 21 минут

Ene huvid garval mongol duusna

73.176.171.37Zochin   • 10 сарын 9. 14 цаг 20 минут

Tuhain aildaa medeeleed zogcohgui nuguu aihtar nohduuded ajil garlaa geed tsag hugatsaatai uraldaad irdeg irgeddee sanaa tavihk yostoi nuhduud ajildaa garahk yostoi.gal untraahk gazar ulsiinh uu.esvel tusvuur tsalinjaj bna yy.

66.181.164.171Зочин   • 10 сарын 9. 14 цаг 17 минут

төхөөрмж 300.000с-400.000 төгрөгнийх гэж байдаг бол 30.000-40.000 төгрөгний хямд төхөөрөмж аваад өгдөг. Шаардлага хангахгүй, чанаргүй камер шиг юм болох вий дээ. сайн л тооцох хэрэгтэй дээ. мөнгө хий үрсэн ажил болохвий. маш хянуур чамбай хандах хэрэгтэй дээ

73.176.171.37Zochin   • 10 сарын 9. 14 цаг 15 минут

Undur huchin chadaltai medregch huvisan oorchligdoj garch bna.ondog hetruulj jaahan sharahk todiid orildog medregch bii bolj bna.

103.26.194.3зочин   • 10 сарын 9. 14 цаг 14 минут

Ард ,олны ,карманаас ,л ,мөнгө ,гарна. Буруутангууд ,мөнгийг ,нь ,гарга.

202.55.188.85Zochin   • 10 сарын 9. 14 цаг 08 минут

Ten avch uguu yadargaatai yum utaagui bh yumsan

73.176.171.37Zochin   • 10 сарын 9. 14 цаг 07 минут

Ajil hiideg hun aldaa onootoi gedeg.ajil hiideggui hunees omhii nohoi sanaa gardag gedeg.ted busdiin aldaan deer jargal haidag gene.buzar novshnuud....

202.21.113.238Зочин   • 10 сарын 9. 14 цаг 07 минут

Дахиад олон хүн үхүүлж байж санаа нь амрах нөхөр байна даа, алхам тутамдаа хувьдаа мөнгө хийчих юмаа, өөр юу сэдэж байгаа бол энэ Амарсайхан.

202.21.108.78Зочин   • 10 сарын 9. 14 цаг 04 минут

Одоо Нийслэлийн онцгой байдал хэд хичнээн хүн угаартаж хордсон талаархи мэдээлэл ч өгөхгүй болсон бна. Энэ бүүр их аюул шүү.

73.176.171.37Zochin   • 10 сарын 9. 14 цаг 03 минут

Galiin dohiolol bolon utaa medregch yag odoo heregtei.hunii aldaan deer togloj baigaa golognuud dald or.

59.153.115.10Зочин   • 10 сарын 9. 13 цаг 52 минут

Agaar tsevershvvlegch baaxan shaxsan odoo ugaar xemjijch tatavar tulugchiin munguur avch nus naagaad ailuudad taraax ni dee

202.9.44.109зочин   • 10 сарын 9. 13 цаг 48 минут

Энэ шийдвэр арай бишээ. Шахмал түлш түлж болохгүй гэсэнтэй утга адил сонсогдож байна. Мөн дэгдээд байгаа СО СО2-ыг гүйцэд шатаах тал дээр ажиллах ёстой юм бишүү

119.40.98.162Зочин   • 10 сарын 9. 13 цаг 40 минут

энэ олон жил утаатай тэмцлээ гэж попордчихоод одоо юун нарийвчтлсан судалгаа вэ, Орксайхаан.

103.9.90.130иргэн   • 10 сарын 9. 13 цаг 39 минут

угаар нь ихдээд ирэхээр галаа түлэхээ зогсоогоод даараад сууж байх юм байх даа

103.14.38.137НИЙСЛЭЛ ХҮҮ   • 10 сарын 9. 13 цаг 37 минут

УТААГ МЭДРЭГЧЭЭР ТАВИХАД ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ЗАРДАЛ ГАРАХ ВЭ? ЯМАР ИХ МӨНГӨТЭЙ ЮМ? ЗА УТААГ МЭДЭРЛЭЭ ГЭХЭД ДЭЛБЭРЭХИЙГ НЬ ХЭН ХЭЛЖ ӨГӨХ ВЭ? НИЙСЛЭЛЭЭРЭЭ ЭНЭ ХОРТОЙ БОДИСОНД ЧИНЬ ХОРДООД ХОМОРЛОГДОН УСТВАЛ ТА ГАНЦААР ҮЛДЭЖ ЧАДАХ УУ?

202.21.97.54зочин   • 10 сарын 9. 13 цаг 34 минут

11 сарын 1 нь хүртэл тэсэх л хэрэгтэй болох нь

202.126.88.147иргэн   • 10 сарын 9. 13 цаг 31 минут

Хууль байдаггүй бол буудчих юмсан. Даанч болохгүй

59.153.115.67Зочин   • 10 сарын 9. 22 цаг 22 минут

Хотод амьдардаг хүмүүсийг гэрт амьдаргүй гэсэн хууль гаргах хэрэгтэй. Тэгээд бүгдийг нь маш хөнгөлөлтэй нөхцлөөр байранд оруулах хэрэгтэй. TV-9 ийн Монгол комметоор зуухандаа байна гэсэн. Одоо бас зориулалтын зуухийг нь үнэгүй тарааж өгөх үү. Анхнаасаа сурталгаагаа муу хийсэн учраас хариуцсан албан тушаалтан нарт хариуцлага тооцох хэрэгтэй.

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ10 сар 22. 18:00Хүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ10 сар 22. 17:55Хэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга10 сар 22. 17:50“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ10 сар 22. 17:45Намар-өвөл 2019 трендүүд10 сар 22. 17:40Хүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ10 сар 22. 17:35Нисдэг цахилгаан такси10 сар 22. 17:3070 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм10 сар 22. 17:25“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ10 сар 22. 17:20Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 17:15Намар болсныг илтгэх найман зүйл10 сар 22. 17:10Британийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна10 сар 22. 17:05Парис 2024 оны Олимпийн логог танилцууллаа10 сар 22. 17:00Цагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ10 сар 22. 16:55Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай10 сар 22. 16:50Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 16:45“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”10 сар 22. 16:40Зимбабвегийн 55 заан үхжээ10 сар 22. 16:35“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ10 сар 22. 16:30Та аугаа хүн болох чадвараа олсон уу10 сар 22. 16:25Махидевран хатны бодит түүхээс10 сар 22. 16:20“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо10 сар 22. 16:15Цукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна10 сар 22. 16:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 16:07М.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан10 сар 22. 16:05Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна10 сар 22. 16:00Орост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ10 сар 22. 15:55Дуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ10 сар 22. 15:52“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ10 сар 22. 15:50Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо10 сар 22. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.