Н.Цэрэнбат: Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэх ажлыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажил, сайжруулсан түлшнээс иргэд угаартаж, хордсон асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдааны дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. 

Тэрбээр  "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажил хийсэн. Гэвч өдийг хүртэл системтэй ажил хийж байгаагүй. Тиймээс Засгийн газраас 2018 онд түүхий нүүрс түлэхийг хориглосон тогтоол гаргасан. Үүнтэй холбоотойгоор сайжруулсан түлшийг "Тавантолгой түлш" компани үйлдвэрлэж байгаа. Цаашид ч Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэх ажлыг эрчимжүүлнэ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе.  Өнөөдөр Засгийн газраас төвийн 6 дүүргийн гэр хорооллын айл өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж нэг удаа үнэ төлбөргүй олгох албан ёсны шийдвэрийг гаргалаа" хэмээн мэдэгдсэн юм. Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг зогсоох талаар асуудал яригдсан уу?

-Агаарын бохирдолтой тэмцэх ажил хийж байгаад ямар нэг зүйл болохоор дундаас нь зогсоодог алдааг энэ  Засгийн газар давтахгүй.  Одоогийн байдлаар нийтдээ 25 мянган тонн шахмал түлшийг ард иргэдэд борлуулсан. Хажуугаар нь янз бүрийн осол, гэмтэл гарлаа. Түүхий нүүрснээс сайжруулсан түлшинд шилжиж байгаа шилжилтийг энгийн үгээр хэлэхэд, бид галлагаандаа хувьсгал хийж байна. Тиймээс ард иргэд зөв галлах хэрэгтэй, бүх төрлийн зуухныхаа битүүмжлэлийг хангах хэрэгтэй байгаа юм. Хоёрдугаарт,  айлууд маань стандартын бус зуухыг ашиглахгүй байх хэрэглэхгүй байх ёстой. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны авсан судалгаагаар 110 мянган айлын 50 гаруй хувь нь уламжлалт зуух хэрэглэж байна гэсэн тоо гарсан.   

-Угаар мэдрэгч төхөөрөмжийг хаанаас авах гэж байгаа юм бэ. Бэлэн байгаа юм уу эсвэл?

-Нийслэлийн Засаг даргад албан ёсоор үүрэг даалгавар өгсөн. Худалдан авах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын ажлын алба зохион байгуулна. Арваннэгдүгээр сарын 1-ээс хэрэглэгчдэд хүргэх учраас түүнээс өмнө үйлдвэрлэгчтэй холбоо тогтоож, оруулж ирнэ.  Тусгайлан ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргаж, ажиллах байх.  

-Барагцаагаар хэчнээн тэрбум төгрөгийг төхөөрөмжид зарцуулах вэ?

-Одоо тоо ярихаар дараа нь шахаа хийлээ гэдэг асуудлыг яриад унана. Бид үйлдвэрлэгчтэй нь шууд гэрээ хийгээд, мөнгөө өгөөд авна. Шаардлагатай хяналтаа тавих байгууллагууд нь тавина. 

-Сайжруулсан түлштэй холбоотойгоор цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг болиулна гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Албан ёсоор тийм шийдвэр гараагүй.  Ер нь албан ёсны мэдээллийг холбогдох албан тушаалтнаас нь авахгүй бол хэн нэг хүн өөрийнхөө бодлыг яриад байгаа шүү.  

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.187.227zochin   • 10 сарын 10. 14 цаг 20 минут

AJILLAACHEE erkhem saidaa DENDUU KHUDAL YRIKH UM AJIL KHIGEECHEE

202.126.89.16Зочин   • 10 сарын 10. 8 цаг 01 минут

Утаанаас ашиг хараад байгаа хүндээ.

49.104.43.10Зочин   • 10 сарын 9. 17 цаг 24 минут

энэ нохорт нэг л итгэхгуй байгаюм даа.их ноцтой хун дээ...

64.119.25.31Зочин   • 10 сарын 9. 16 цаг 42 минут

Н.Цэрэнбат алуурчин. Зургаан хүний амийг Н.Цэрэнбат, У.Хүрэлсүхээс нэхэцгээе!!!

103.14.38.137Зочин   • 10 сарын 9. 16 цаг 19 минут

Жил бүр л өчнөөөн мөнгө зарцуулаад ямар үр дүнд хүрсэн бэ? дараа жилийн сонгуульд орох мөнгөө бэлдэх гэж байна уу

43.228.131.113Зочин   • 10 сарын 9. 16 цаг 08 минут

албатай юм шиг үнэгүй юм нэхэх юм...хотод амьдарч дийлэхгүй бол хөдөө гарч ажиллаж амьдраач........хүний өмнөөс амьдарч байгаа мэт аашлах юм...

202.126.88.175С.Ганчимэг   • 10 сарын 9. 22 цаг 49 минут

Хэн чамаас үнэгүй юм нэхээд байгаам?

66.181.177.209Зочин   • 10 сарын 9. 16 цаг 02 минут

Цэвэр агаар сангаас эхлээд томчуудын ашиг ахиухан хийж авдаг талбар энэ агаарын бохирдол юм шиг тэгэхээр амьсгалах агаар тийм ч амархан цэвэршихгүй байхаа зүгээр халхавч үг

202.21.105.115бАТМӨНХ   • 10 сарын 9. 15 цаг 35 минут

Шөнийн цагийн цахилгааны үнийг тэглэнэ гэж битгий "УЛИН ХУЦАЖ БОРОН ДОНГОД" Урд оныхоо хөнгөлөлтийн мөнгийг ч одоо хүртэл өгөөгүй байж. Нэртэйгээр нь та нар гэр хорооллынхонд талх үнэгүй тараана гээд хэлчих. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчид гэдэг чинь комунист субботник хийдэг юм уу. 2018 оны эрчим хүчний тэглэсэн мөнгийг яагаад өгөхгүй дараад байгаа юм бэ. Авилга авах гээд дараад баЙГАА юм биш биз дээ. ЦЭРЭНБАТ АА1111111

66.181.187.48з   • 10 сарын 9. 15 цаг 31 минут

галлагааны хувьсгал хийж байна. зөв. зуухаа засах хэрэгтэй.

202.126.88.64С.Ганчимэг   • 10 сарын 9. 14 цаг 39 минут

Угжны хурга шиг нѳхѳр ямар арга замаар сонгуульд нэр дэвшиж гарч ирчихээд донгосоод байна? Сонгуулийн мѳнгийг нь хэн гаргасан бол? Энэ ѳѳрѳѳ болон эхнэр нь гал түлж үзээгүй байрны нѳхдүүд л байгаа. 6-7 Энэ мэт нѳхдүүдийн ард жинхэнэ бүлэг хулгайчууд байна.

202.179.24.79zochin   • 10 сарын 9. 14 цаг 39 минут

ugaartuuldag nuursiig chin bid tolochgui, bid ch gesen ugaartaj uchmeergui bna

202.126.89.66Зочин   • 10 сарын 9. 16 цаг 05 минут

Хөдөө явж амьдар. Нийслэл чамаар дутахгүй. 1 сая 500 мянган хүний эрх ашиг яригдаж байна. Ямар нэг дорвитой өөрчлөлт хийх болсоон

202.179.27.81mgl   • 10 сарын 9. 13 цаг 53 минут

baavgai psda mini baavgai

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ9 цаг 46 минутын өмнөДуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.