2019 оны 10-р сарын 9
16 цаг 14 минут

Иргэд угаартаж амь насаа алдсантай холбогдуулан Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийллээ

Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлж, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг уриаллаа.

“Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа.

Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ эмгэнэлт үйл явдлын шалтгаан, нөхцөлийг бодитойгоор судалж тогтоон цаашид ийм харамсалтай хэрэг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэхэд холбогдох төрийн болон орон нутгийн байгууллага, албан хаагчид онцгой анхаарч, шуурхай ажиллах шаардлага тулгарч байна.

Иргэд өөрийнхөө гэрт амь насаа алдах, хордох нөхцөл байдал үүссэн нь эрүүгийн хариуцлага хүлээхүйц гэмт хэрэг юм. Шахмал түлшинд угаартаж хордсон цар хүрээ нь хэвийн гэж үзэх боломжгүй хэмжээнд байна.

Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан дүгнэлтүүдээс харахад сайжруулсан шахмал түлшинд хэрэглэх нүүрсийг Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсний хаягдлаар бүрдүүлжээ. Эндээс юу харагдаж байна гэхээр жил бүрийн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх нэрээр зүсэн зүйлийн арга сэддэг, иргэдийн эрүүл мэндээр ашиг олдог бүлэглэл бодитойгоор байсаар байна. Энэ бүлэглэл агаарын бохирдлыг арилгах дорвитой, бодитой, үр дүнтэй арга сэдэхийн оронд утаагүй зуух, дулаан бүрээс, цахилгаан халаагуур, агаар шүүгч гэх мэт элдэв тоног төхөөрөмж улсад шахаж ашиг олох атгаг санаагаа л олон жилийн турш амжилттайгаар хэрэгжүүлж ирлээ. Утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна. Жил бүр шинэ луйвар сэдэж, хэрэгжүүлдэг энэ байдлаасаа эрс шийдвэртэй салаач гэж Засгийн газраас шаардах байна. Иргэдийн зовлонгоос ашиг унагадаг байдлыг таслан зогсоогооч!

Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв? Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов? Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна.

Гэмт үйлдэл хийсэн, холбогдсон хэн ч хуулийн хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг олигархийн ашиг олох хүсэлд жирийн иргэд амь насаараа өртөн хохирч байгааг хэрхэвч зөвтгөж, булзааруулан өнгөрөөж болохгүй. Хариуцлага алдсан, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчид, төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ.

Хүйтний улирал тулж ирсэн үед ийм хэрэг олноор гарч байгаа тул нийслэлийн болон төрийн байгууллагуудаас яаралтай, оновчтой шийдэл олж, иргэд дулаан, эрсдэлгүйгээр өвөлжих нөхцөлийг хангахад онцгой анхаарах ёстой болж байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх нь орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэнтэй ч хуваалцахгүй үүрэг, хариуцлага мөн. Тийм учраас эрүүл мэндэд хоргүй, амь насанд эрсдэл үүсгэхгүй түлшээр иргэдийг яаралтай хангахыг нийслэлийн удирдлага, төрийн холбогдох байгууллагуудын дарга нарт үүрэг болгож байна.

Хүхрийн агууламж, үнслэг ихтэй хаягдал нүүрс ашиглахад хүргэсэн, стандарт бус барьцалдуулагч нийлүүлсэн хүмүүсийн гэм бурууг хаацайлахын тулд “жилд 13-19 хүн шахмал түлшинд угаартаж нас бардаг, цочирдохоор зүйл биш” гэх утга агуулгатай мэдээлэл хийж суугаа орон нутгийн удирдлагуудад ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхээс өөр арга байхгүй. Албан тушаалтнууд алдаагаа өөрсдөөсөө зайлуулах гэж элдэв тоо баримтаар халхавчлах ёсгүй. Нэг ч хүн ахуйн ослоор амь үрэгдэх нөхцөл гаргуулахгүй байхад илүүтэй анхаарч, хичээж ажиллахын оронд иргэдэд бурууг чихчихээд сууж байж хэрхэвч болохгүй.

Эрдэнэт хүний амь нас сүйдсэнд дахин эмгэнэл илэрхийлье” гэжээ.

29
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.122.97Зочин   • 10 сарын 10. 9 цаг 06 минут

Шаампар Ерөнхийлөгч шүү.Төмөр Замаас тендер шаана.Өөрөө хүн чанаргүй авилгач.Хүрэлсүхээ загнаачээ дебил пизда чинь

202.70.33.242Зочин   • 10 сарын 10. 8 цаг 40 минут

Ерөнхийлөгч гэдэг ард түмний эв нэгдлийг хангагч болохоос хагаралдуулагч биш, улс орноо хөгжүүлэхгүй байх гэсэн арчаагүй адгийн бодол өөрт нь болон тойрон хүрээлэгчидэд нь байна л гэж харж байна. Арчаагүй ч юм даа. Өөрийнхөө хийсэн идэж уусан, улсын хохирлыг барагдуулах тал дээр анхаармаар юм

202.179.24.24Зочин   • 10 сарын 10. 7 цаг 55 минут

Манай Ерөнхийлөгч эрүүл хүн мөн үү. Зөвлөх, тамгын газрын дарга нар юу хийж байдаг юм бол хөөрхий. Энэ огцрох ёстой. Улаанбаатарыг утаанаас хэрхэн салгах вэ гэж санаа тавихын оронд өш хонзон ярьж суудаг.

202.131.249.202Зочин   • 10 сарын 10. 7 цаг 09 минут

tanai mongol,manai mongol gej baixgvi, ter togtoxsvren gej vxer manaixan gej moorch baina lee,chi manaixan gej moorch baixaar bidnii mongolchuud gej moorooch vxer ee,eswel oorsdiin geed baigaa xeden vxer ee tuugaad mongolooos mini zailaad ogooch, battulga aa chi neg 10 xvnii tolgoi tsawchaad ogooch, naad xzvvk chini moxoo deer ni tugalgaar xiisen selem yum baina,dawarsan xulgaichuudiig xashraagaad og l dooo, putin ,ci ji pin 2 chamd yum zaaxgvi baina uu,eswel olsood zvgeer xool ergvvlj yawaad irdeg yum uu/

83.97.157.201Зочин   • 10 сарын 10. 6 цаг 08 минут

Huurhii duu, ene erunhiilugch nertei atsyn bj bgaa tsaraig har daa. Shuud gal deer tos nemdeg bna sh dee. Estoi saihan horchin shvv. Erunhiilugch bolood wu hiij giigvvlsen be?

64.119.18.116Зочин   • 10 сарын 9. 23 цаг 41 минут

ЮУ ВЭ ? АЛАН ХЯДАХ АЖИЛЛАГАА ЯВАГДЧИХАА ЮУ ? ЭСВЭЛ БАЙГАЛИЙН ГАМШИГ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛОО ЮУ ? ӨМНӨӨС НЬ ИЧИЖ ҮХЭХНЭЭ .!!!

202.131.249.202Зочин   • 10 сарын 10. 6 цаг 56 минут

yagaad boloxgvi gej,chi tegwel ter ichdeggvi tsaichixsan gazar ruugaa toniloxgvi yu, chamaig xen ch bariagvi, cham shiggologoor mongol uls dutaxgvi,

202.126.88.150Зочин   • 10 сарын 9. 21 цаг 07 минут

Хамаатны хоёр хөгшин Шахмал түлш түлэхээс айгаад бна гээд Мод түлээд сууж бна!

139.5.219.116zochin   • 10 сарын 9. 20 цаг 41 минут

mcs elgev-ochiroos humuusiin amiig neheh heregtei.

103.26.193.124Зочин   • 10 сарын 9. 18 цаг 35 минут

Бас л MCS ийн шахаа юу . Утаагүй зуух шахдаг шиг л юм болж дээ . Энэ бол бүлэглэж хуйвалдсан маш том гэмт хэрэг шүү

202.21.108.167Зочин   • 10 сарын 9. 18 цаг 22 минут

Энэ эмгэнэл ерөнхйлөгчийн биш Женкогийн эмгэнэл юм шиг харагдаад байна. Хэрэв Монгол улсын Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэх байсан бол 1990 оноос хойш үхэж үрэгдсэн хүмүүсээ бүртгээд, 1990 оноос хойш үрэн таран болсон хөрөнгө алдсан боломжоо тооцоод эвдэж сүйтгэлгдсэн эх нутгаа бүртгээд уучлалт гуйх байлаа.

221.146.168.122Зочин   • 10 сарын 9. 22 цаг 01 минут

Үнэн үг шар тосоо гэж

194.230.158.137Зочин   • 10 сарын 9. 18 цаг 05 минут

Hoshnogo Hurelsuhiin business olon hunii amiig avch bna. Hurdan ogtsoruulj, yal asuu

203.91.115.41Зочин   • 10 сарын 9. 17 цаг 35 минут

Хүмүүс айгаад галаа ч төлж чадахгүй байна. Нүүрсээ түлмээр байна. Ингэж иргэдийг тулгаж хүчээр мөнгө хийдгээ хэзээ болих юм бэ.

103.26.194.154Зочин   • 10 сарын 9. 17 цаг 34 минут

HURELSUH ER NI BUTEHGUI YUM BNAA HOOSON AM SHALDAN GUYA ARD IRGED BID ULAM TUILDSAAR L MONGOLD AMIDARMAARGUI BNAA YANAA HUMUUSEE

203.91.115.41Зочин   • 10 сарын 9. 17 цаг 33 минут

Ерөнхийлөгч маш зөв үг хэллээ. Энэ бол төрийн зүгээс хийж байгаа гэмт хэрэг мөнөөс мөн. Үүний буруутныг олж шүүх хэрэгтэй. Буруу түлшнээс болж нэг чхүн амь хохирох ёсгүй. Дэмжиж байна. Ард олныг хэт дорд үзээд байгаа хотын удирдлага, тавантолгой түлш ХХК- ны удирдлагад хариуцлага тооцох хэрэгтэй.

194.230.158.137Зочин   • 10 сарын 9. 18 цаг 05 минут

Eronhii said Hurelsuh hamgiin turuund ogtsroh yostoi

103.229.120.35Зочин   • 10 сарын 9. 17 цаг 26 минут

УРЬД ЖИЛУУДЭД УУНЭЭС ИХЭЭР УГААРТАЖ АМЬ НАСАА АЛДАЖ БАЙСАН ШУУ ДЭЭ... МЭДЭЭЛДЭГГУЙ БАЙСАН БОЛОХООС... ОЛОН ЖИЛ УБ -УУД ХОРТ УТААГААР АМЬСГАЛЖ НАС НЬ ОЛОН ДАХИН БОГИНОСОЖ БАЙГААГ ЯАЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ ЕРОНХИЙЛОГЧ ГУАЙ!!!!!????

202.9.42.126Зочин   • 10 сарын 9. 17 цаг 23 минут

МОНГОЛЧУУД БИДЭНД НЭГ БОЛОМЖ БАИНА ТЭР НЬ БИД АРААС НЬ ХӨӨГӨӨД ХЭЗЭЭ Ч ГҮИЦЭХГҮИ ХӨГЖЛИИГ СУДАЛЖ ТАНДААД ОДООГИИН НӨХЦӨЛТЭИ НЬ УЯАЛДУУЛАН АВЧ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭИ БАИНА !!!! УГААСАА НИИГМИИГ АЛГАСЧ СУРААГҮИ УЛС БИШ !!!

103.10.20.197Зочин   • 10 сарын 9. 17 цаг 21 минут

Тэгээд одоо яахын. Утааэндаа хордоод улам олуулаа үхээд байх юм уу. Ард иргэд минь ээ Энэ Гөлөг Энхболд Намаа самарч дуусаад төрөө самарлаа. Энэ гөлгийн нохойтой хамт буудчих анчин байна уу.

203.91.115.53Зочин   • 10 сарын 9. 17 цаг 16 минут

Zov yarij bna. Hogirson humuust nohon olgovor oguuleh heregtei bma.

119.40.103.50Зочин   • 10 сарын 9. 16 цаг 57 минут

zuv deer doorgui genet bienee haatsailsan nuhduud neg l nootoi

192.82.66.152Зочин   • 10 сарын 9. 16 цаг 52 минут

ЗГ огцрох үндэслэл мөнөөс мөн.Гэтэл юуч болоогүй юм шиг хандаж байгаа ЕСайдтай Ерөнхийлөгч яагаад хариуцлага ярихгүй доод тушаалын хүмүүстэй хариуцлага ярьж байгаа юм бол.өөрийнхөө эрх хэмжээний дагуу ЗГ-тай хариуцлага тооцмоор.Ингэж энгийн гүйцэтгэх хүмүүсрүү эрх мэдэлтэнгүүд буруугаа өгдөгөө бас л энэ мэдэгдлээрээ олонд ил болголоо.

192.82.65.120Зочин   • 10 сарын 9. 16 цаг 50 минут

MCS-н Оджаргалыг барьж хорь. Ял асуу.

103.9.90.53Уншигч   • 10 сарын 9. 16 цаг 49 минут

Ерөнхийлөгчөө Та гал дээр цучил нэмчихээд суугаад байлгүй, өөрийнхөө хэлсэн ноцтой асуудлуудаа хууль хяналтынханд хугацаатай үүрэг өгч шалгуулаад арга хэмжээ аваад өгөөч. Наадуул чинь хөдлөхгүй.

202.5.198.9Зочин   • 10 сарын 9. 16 цаг 44 минут

Энд тэндээс шахаа оруулж мөнгө олох гэсэн хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Ийм олон хүний амь настай холбоотой үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд шат шатандаа иргэд ч өөрсдөө анхааралтай байх ёстой шүү дээ. Үндэснийхээ аюулгүй байдалд анхаарч энэ мэт газар гадаадуудыг ажиллуулахгүй байх, дотоодынхоо өөрсдөө шударга ажиллах хэрэгтэй шүү дээ. Юун өөр нүүрс ашигласан, өөр бодис орсон бэ. Эсвэл өмнө нь туршилт дүгнэлтээ худлаа хийгээ юу. Ингэж болохгүй. Улс орноо ард иргэдээ шууд л устгах нь байна. Онцгой обьект болгож хамгаалах нь зөв шийд

202.72.245.122с   • 10 сарын 9. 16 цаг 39 минут

Ерөнхийлөгчийг ИХ хурал сонгодог бол ингэж мундаг хөдөлж чадахгүй Үндсэн хуулийн шинэчлэл бүр илүү иргэдийн эрхийг дордуулна.

202.179.24.146Зочин   • 10 сарын 9. 16 цаг 36 минут

TEGMER DE

202.126.88.45Зочин   • 10 сарын 9. 16 цаг 24 минут

Зөв шүү! Бүгд л буруугүй хүмүүс бх шиг. Тэгээд доод тушаалын 2-3 хүнийг ажилаас халж эрүү үүсгээд хэдэн жил болоод хөөн хэлэлэцэх хугацаа гаар дуусна даа

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ9 цаг 40 минутын өмнөДуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.