2019 оны 10-р сарын 10
9 цаг 00 минут

Баруун бүсийн эдийн засгийн зүтгүүр хүч хэзээ асах вэ

Ногоон буюу сэргээгдэх эрчим хүч. Дэлхий нийтийн ирээдүй энэ.  Нар, салхи, ус гээд утаагүй эрчим хүчний эх үүсвэр Монголд хангалттай байна. Эрчим хүчний чиглэлээр Монголын Засгийн газар гайгүй дорвитой шийдвэр гаргачихаад байгаа нь  Ховдын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Гэхдээ хэдэн саяар тоологдох ам.доллар залгисан хэрнээ 30 шахам жил домог болтлоо яригдаж буй Эгийн голын 315 МВт-ын УЦС-ын хэзээ ч хэрэгжээгүй төслийн хувь заяаг бүү давтаасай гэх залбиралыг араас нь даймаар байна.

Монгол орны баруун бүс эрчим хүчний гачлантай. Энэ бүсийн таван аймагт  хагас сая шахам хүн  ажиллаж, амьдардаг. Стратегийн ач холбогдолтой чухал орд газрууд энэ бүс нутагт бий. Асгатын мөнгөний орд, Хөшөөтийн коксжих нүүрс, Их нууруудын хотгорын нефть,  Халзанбүргэдтэйн ховор  метал гэхчлэн ярина.  Мөн Монголыг хоёр хөрштэй холбосон босоо тэнхлэгийн зам баригдаж дууссан. Хөгжлийн боломж “хөлөөр хөглөрч” байгаа мэт санагдахгүй байна гэж үү.

Харин энд эрчим хүч л асуудал. Тийм болохоор хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортолдог бөгөөд  тэр нь дотоодын эрчим хүчээс 5-6 дахин өндөр үнэтэй.  Ийм нөхцөлд тэнд мянган сайхан баялаг байлаа гээд эдийн засгийн утга, агуулга, ач холбогдол нь үнэгүйдчихэж байгаа юм.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тухай хууль тогтоогчдын хүрээнд яригдаж эхлээд 10 шахам жил болж байна. Бас л нэг хэрэгждэггүй хэрнээ улс төрчдийн улаан нүүрээ тахалдаг сэдэв болчих вий гэсэн болгоомжлол байсан.  

 Харин Засгийн газар өнгөрөгч есдүгээр сард тус станцын бүтээн байгуулалтыг ирэх хавраас эхлүүлж, 3-4 жилийн хугацаанд барьж байгуулна гэлээ. Төлөвлөж буй  хүчин чадал нь 90-100 МВт бөгөөд  энэ нь баруун бүсийн хэрэглэгчдийг дотоодын эрчим хүчний хямд эх үүсвэрээр хангахад хүрэлцэхүйц хүчин чадал гэж байгаа юм.  

Баруун бүс нутгийн боломж үүгээр дуусахгүй. Тэнд дотошоо чиглэсэн урсгалтай хэд хэдэн “эх оронч” гол бий. Үүнийг түшиглэн УЦС барих хамгийн боломжит хувилбар нь Эрдэнэбүрэнгийн УЦС  юм. УЦС баригдснаар Монгол Улсын эрчим хүчний хараат байдал арилж, баруун бүсийн эрчим хүчний үнийн зөрүүнд улсын төсвөөс жил бүр олгож буй 6-7 тэрбум төгрөгийн татаасыг  хэмнэнэ.  Хэмнэлт гэхээсээ илүүтэй баруун бүс нутагт  үйлдвэрлэл хөгжих,  тэнд буй орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэх юм.

Энэ нь Монголын нийт эдийн засгийн судсыг тэлж,  төсвийн орлогыг тэр хэмжээгээр нэмэгдүүлнэ гэсэн үг.  Дуулдаж буйгаар баруун бүсэд цемент,  металлург /ган/, нефть боловсруулах хүнд үйлдвэрийн салбаруудаас гадна мах, арьс ширний үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй юм билээ.  Тэгэхээр  энэ үйлдвэрийн талх нь эрчим хүч. Тэр талхыг Эрдэнэбүрэнгийн УЦС-д үйлдвэрлэнэ гэсэн тооцоолол байна.  

Г.Тулга

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.18.130зочин   • 10 сарын 10. 9 цаг 35 минут

Бас ,л ,2025 ,он ,биз. Эхлээд сайд ,дарга ,нар ,ууж ,идээд ,ханана,тэгээд ,бөөн ,өр ,ашиглалтанд ,ордог ,хувь ,заяа ,байна.Удаж ,байгаа ,шалтгаан ,энэ.

103.111.68.3САЙН БАЙНА   • 10 сарын 10. 9 цаг 30 минут

САЙХАН МЭДЭЭ ОДОО БИДЭНД АЖИЛЛАХ Л ҮЛДЛЭЭ. ХЭДИЙ ТҮРГЭН ТӨДИЙ САЙН БАЙНА ХҮРЭЛСҮХЭД АМЖИЛТ ХҮСЬЕ. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАНД ЗОРИГТОЙ ХӨДӨЛЖ БАЙНА. 10 ЖИЛ ЗАСАГ БАРИЛЦСАН НӨХДҮҮД ҮҮНИЙГ ЯАГААД ШИЙДСЭНГҮЙ ВЭ.ЗӨВХӨН УУХ ИДЭХЭЭ Л БОДОЖ БАЙЖ ДЭЭ

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.