2019 оны 10-р сарын 9
16 цаг 43 минут

Т.Ариунаа: Та бүхэнтэйгээ уулзаагүй 10 жилийн хугацаа маш хол байлаа

15 настай байхдаа “16 нас” хэмээх дуугаар үзэгч түмэнтэйгээ учран золгож байсан салаа гэзэгтэй охин өдгөө 37 жилийн дараа 15 дахь удаагийн бүрэн хэмжээний бие даасан тоглолтоороо сонсогч фэнүүдтэйгээ уулзахад бэлэн болжээ. 

Энэ бол дуулсан дуу бүр нь ХИТ болж, та бидний зүрх сэтгэлийг хөглөж байдаг МУГЖ Т.Ариунаа юм. 

Тэрбээр, арваннэгдүгээр сарын 8-нд “Буянт ухаа” цогцолборт болох “Тэнгэр шиг бай” тоглолтынхоо талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.   

Хэвлэлийн бага хурлын эхэнд дуучин Т.Ариунаа үг хэлэхдээ “Та бүхэнтэйгээ хамгийн сүүлд 10 жилийн өмнө өөрийн бие даасан тоглолтоороо уулзсан. Яг 10 жилийн дараа Тэнгэр шиг бай тоглолтоороо уулзах гэж байгаадаа баяртай байна. Үнэнийг хэлэхэд 10 жилийн хугацаа маш хол байлаа. Бүх юмс өөрийн цаг хугацаатай байдаг гэж боддог. Төрөх хийгээд үхэх цаг хугацаа, тарих хийгээд тарьснаа хураах цаг хугацаа, дуугүй байх хийгээд ярих цаг хугацаа, дайтах хийгээд найрамдах цаг хугацаа бүхэн өөрийн цаг хугацаатай. Магадгүй “Тэнгэр шиг бай” тоглолт маань тэр цаг хугацааг хүлээсэн биз. Би энэ удаагийн тоглолтоо хийхийн тулд нэлээд эрэл хайгуулыг хийсэн.  Хүмүүс амьдралын баяр баясгалан, сайн сайхныг үргэлж эрж хайж байдаг. Энэ эрэл хайгуул нь гадаад болон дотоод ертөнцийнх гэж бий. Миний хувьд энэ эрэл хайгуулыг дотоод ертөнцөөсөө эхэлж, өөрийгөө ялж гарах, өөрийгөө бусдад нээх, бусдыг өөртөө нээх он жилүүд байсан юм.

Төр нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар агсны хүүдээ зориулж бичсэн “Тэнгэр шиг бай” шүлэг 1990-ээд оны үед алдаршсан байдаг. Тэр үед хүүд нь энэ шүлгийн мөр бүр хань нөмөр болсон бөгөөд өдгөө монгол түмэнд ухаарал хайрласан шүлэг болж, бидний зүрх сэтгэл мөнхлөгдөн үлджээ.

Миний хувьд амьдралын туулах ёстой үе эхэлж байх үед “Тэнгэр шиг бай” шүлгийг нэгэн бүсгүй уншихыг сонсоод яагаад дуу болгож болохгүй гэж дүү н.Баттөгсдөө хэлсэн. Тэгээд 2011 онд олон хөгжмийн зохиолчидтой уулзалт хийсэн. Ингээд нэрт хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярт шүлгийг дуу болгох саналыг өгч, захиалсан байдаг. Энэ шүлэг олон хүний зүрх сэтгэлийг асаасан дуу болоосой гэдэг дээр илүү ач холбогдол өгсөн. Гэтэл одоо “Тэнгэр шиг бай” цомог маань тоглолт болох гэж байгаад баяртай байна. Тоглолтын шинэ баг хамт олондоо болон үеийн үед хамт байсан та бүгддээ баярлалаа" гэдгийг онцлов.

Түүний дараагаар түүнтэй нэг баг болон хамтран ажиллаж буй залуу уран бүтээлчид нь сэтгэгдлээ хуваалцсан бол хэвлэлийн хуралд урилгаар оролцсон хүндэт зочид болох МУАЖ Н.Сувд, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Л.Балхжав, МУГЗ Ү.Хүрлээ, МУГЖ, Соёл-Эрдэнэ хамтлагийн ахлагч Г.Жаргалсайхан, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, СТА Т.Бархүү гэх мэт эрхэм хүндтэй хүмүүс нь түүнд зориулж үг хэлэн, дурсамж, дурьдатгал бүхий сайхан яриаг өрнүүлсэн юм.

Дашрамд сонирхуулахад, Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа “Тэнгэр шиг бай” тоглолт

  • Энэ цагийг өөрсдийн авьяас чадвараараа түүчээлж байгаа залуу уран бүтээлчидтай хамтарч 1990-ээд оны шилдэг дуунуудыг орчин үеийн хэв хаягт оруулан дуулсан дуунууд 
  • Ариунаагийн шилдгийн шилдэг хит дуунууд /Тухайлбал, “Дурлал шиг асна”, “Бундан зүрх”, “Үл таних эмэгтэй”, “Чамдаа уусна”, “Миний амьдрал”, “Би”, “Ирэх л гэж”, “Нандин учрал”, “Жаргаж үзээгүй дурлал”, “Чи минь”, “Үггүй мордсон чи минь” гэх мэт 18 шилдгийн шилдэг дуугаа хоёрдугаар хэсэгт зориулан дуулах юм байна/
  • Сүүлийн үеийн хит дуунууд гэсэн гурван үндсэн хэсэгтэй юм байна.

Т.ГЭРЭЛ

 

 

 

 

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.19.99Зочин   • 10 сарын 10. 8 цаг 45 минут

Орилоод л хүн үзэх үү бөөн реклам маяг

103.242.47.70зочин   • 10 сарын 10. 8 цаг 41 минут

Их рекламны хэрэггүй дээ хүн бүхэн үзэх болохоор амжилт хүсье

120.136.104.186Зочин   • 10 сарын 10. 8 цаг 14 минут

yu hiisen gj toglolt hiideg bn . oligtoi duu ch bhgui

77.38.148.28Зочин   • 10 сарын 10. 2 цаг 38 минут

Маш сайхан мэдээ байна.цоглог, авьяаслаг сайхан монгол эмэгтэй.Тэнгэр шиг бай ,.тоглолтод амжилт хусье, ард олноо улам их баярлуулж яваарай.урлагийн бурхан Янжинлхам ивээж байх болтугай

103.229.122.204Зочин   • 10 сарын 9. 23 цаг 14 минут

Муухай ямаа шиг орилдог, ая ч байхгуй, ер таалагддаггуй!

66.181.190.9зочин   • 10 сарын 10. 8 цаг 16 минут

Хачин хачин эвгүй дуугараад л .

202.9.42.234Зочин   • 10 сарын 9. 22 цаг 29 минут

Demii duuchindaa

59.153.115.139Зочин   • 10 сарын 9. 18 цаг 06 минут

үзнээ цаанаа нэг л гоё байдаг нээрээ их удсан байна шүү Ариунаа эгчдээ амжилт хүсьё

Шинэ мэдээ

Монгол Улс "Саарал жагсаалт"-д орлоо4 цаг 22 минутын өмнөМонгол Улсад геологи хайгуулын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал боллоо5 цаг 39 минутын өмнөДохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 цаг 39 минутын өмнөДэлхийн цэргийн наадамд 109 улсын цэрэг оролцоно5 цаг 44 минутын өмнөХХҮЕГ-ын газрын дарга болон мэргэжилтнийг ТЕГ-аас шалгаж эхэлжээ5 цаг 45 минутын өмнөБагшдаа хандраад хичээлээс хөөгдөв5 цаг 49 минутын өмнөИхэр ах, дүү хоёр "ихэр" эгч, дүү хоёртой гэрлэж, 25 жилийн дараа ч бие биенээ андуурдаг байна5 цаг 54 минутын өмнөО.Шинэбаярын "ИППОН" ялалтуудын түүвэр бичлэг5 цаг 59 минутын өмнөДэлхийн хамгийн "харгис" шоронг хаана6 цаг 4 минутын өмнөДэлхийн хамгийн аюултай шашны 10 урсгал6 цаг 9 минутын өмнөМанай гаригийн хамгийн сонирхолтой нууцлаг, ховор агуй6 цаг 14 минутын өмнөАрдын эмчилгээний арга ухаанаас6 цаг 19 минутын өмнөРоналду Мессигээс илүү, илүү...6 цаг 24 минутын өмнөҮүдний өрөөгөө хэрхэн тохижуулах вэ6 цаг 29 минутын өмнөАнгличууд хэсгээ тэргүүлж буй ч хараахан шалгараагүй хэвээр6 цаг 34 минутын өмнөБатсүмбэр сум 160 хүүхдийн дотуур байртай боллоо6 цаг 39 минутын өмнөӨөрийгөө анагаах чадвартай, 720 хүйстэй амьд биет6 цаг 44 минутын өмнөНүд ирмэх зуур сармисыг хальслах арга6 цаг 49 минутын өмнөТокио-2020: Марафон гүйлт, спорт алхааг Хоккайдод явуулахаар болов6 цаг 54 минутын өмнөГэрийн нөхцөлд нэмэгдэл хоол бэлтгэх арга6 цаг 59 минутын өмнөВенесуэл улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд сонгогдлоо7 цаг 4 минутын өмнөУлс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг баталгаажуулсны түүхт ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно7 цаг 9 минутын өмнөШинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй бол Белла Хадид7 цаг 14 минутын өмнөС.Жаргалсайхан: Залуус надад илүү их мөнгө өгч тусалдаг7 цаг 19 минутын өмнөЯпоны эрх баригчид олон мянган гэм буруутай этгээдэд өршөөл үзүүлнэ7 цаг 24 минутын өмнөХүүхдээ хэрхэн ухаалаг хүн болгож өсгөх вэ7 цаг 29 минутын өмнөДуучин шувуу7 цаг 34 минутын өмнөХоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ7 цаг 36 минутын өмнө“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно7 цаг 39 минутын өмнөТаеквондогийн Софиа гран при тэмцээн7 цаг 44 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.