С.Дорждэрэм: Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд маргаашнаас байрандаа орж эхэлнэ

Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтын явцын талаар Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд дарга С.Дорждэрэмтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.

-"Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэл өгөөч?

-Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам энэ оны долдугаар сарын эхэнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан.

Энэ цагаас хойш Нийслэлийн орон сууцны корпораци “Буянт-Ухаа 2” хорооллын 970 айлын орон сууцыг гурван хэлбэрээр олгохоор өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. 30 хувийг нь энгийн түрээсээр, 30 хувийг нь түрээслээд өмчлөх, 40 хувийг нь газар чөлөөлөлтөөр олгоно гэсэн журам батлагдсан.

Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэхэд 35058 хүн хамрагдсан. Үүнээс 580 айл нь түрээсийн орон сууц орох боломжтой учраас өнгөрсөн наймдугаар сарын 7, 8-ны өдөр сонгон шалгаруулалтаа нээлттэйгээр явуулж,  эрэмбийн дагуу 580 иргэнийг сонгосон. Сонгогдсон иргэдээс 70 нь цаасан материалаа ирүүлээгүй, 60 нь цахимаар бүртгүүлэхдээ мэдээллээ буруу , худлаа бөглөсөн гэх үндэслэлээр хасагдсан. Хасагдсан хүмүүсийн оронд яг ард нь эрэмбэлэгдсэн хүмүүсийг дуудаж уулзаад,  материалыг нь аваад дуусч байна. Харин бусад хүмүүс нь гэрээнийхээ нөхцөлтэй танилцаж, байр талбайгаа сонгоод, урьдчилгаа төлбөрөө байршуулаад явж байна.

-Байраа сонгоод, гэрээгээ хийчихсэн хүмүүс хэзээнээс байрандаа орж эхлэх вэ?

-Энэ сарын 11-нд буюу маргааш зарим иргэддээ гэрээ, батламж, байрны түлхүүрийг нь гардуулж өгнө. Өөрөөр хэлбэл, байраа сонгоод, гэрээгээ хийсэн хүмүүс гэрээр хийсэн дарааллаараа маргаашаас эхлээд байрандаа орж эхэлнэ гэсэн үг.

-Энэ ондоо багтаад бүгд байрандаа орох боломжтой юу?

-Өнөөдрийн байдлаар хоёр дахь шатны шалгаруулалтдаа тэнцчихсэн байгаа 450 орчим айлыг энэ сарын сүүл гэхэд оруулаад дуусчих болов уу гэж тооцоолж байна. Харин хасагдсан хүмүүсийн оронд орж ирсэн иргэдийн хувьд материалыг нь шалгаж, гэрээгээ байгуулаад ирэх арван нэгдүгээр сардаа багтаагаад байранд нь оруулаад дуусгах төлөвлөгөө байна. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 1 гэхэд бүгд байрандаа орчихсон байна гэсэн үг.

-Газар чөлөөлөлтөөр орох айлуудын асуудал юу болж байгаа вэ?

-Газрыг орон сууцаар солих журам, нөхцөл, байршлуудаа маргааш олон нийтэд зарлана.

-Түрээслээд өмчлөхөд ямар үнэтэй байх вэ?

-Нэг мкв нь 1.450.000 төгрөгийн үнэтэй байна. Энэ бол Хөгжлийн банкнаас шийдсэн өртөг. Үүн дээр хотоос ямар ч өртөг нэмээгүй. Түрээслээд өмчилж байгаа тохиолдолд урьдчилгаа төлбөрийн хэлбэрээс хамаарна. 30 хувиа төлсөн иргэд хамгийн багадаа 284 мянган төгрөгийг таван жилийн хугацаанд төлөөд өмчлөх боломжтой. Харин хамгийн ихдээ 1.6 сая төгрөгийн түрээс төлнө.

-Тэгвэл түрээс нь хэдэн төгрөг байх вэ?

-Зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх хамгийн доод үнэ нь 137.550 төгрөг байна. Хамгийн өндөр нь 411 000 төгрөг байна. Ам.метрээсээ хамаараад харилцан адилгүй.

-АТГ-аас НОСК-ийн дотоод хяналт шалгалтын ажиллагаа суларсны улмаас зарим этгээдүүд системд халдах, албан тушаалын байдлаа ашиглаж, залилан мэхлэх гэмт хэргүүдийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон гэх мэдээллийг өгсөн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-НОСК-д ажиллаж байгаа 50 гаруй ажилтан дотроос нэг нь ч АТГ-т шалгагдаагүй. Манайд ажилладаггүй хүмүүс НОСК-ийн нэрийг барьж, худлаа хэлээд залилан үйлдсэн асуудал байгаа гэж АТГ-аас мэдээлсэн. Энэ талаар манайхаас биш АТГ-аас тодруулсан нь дээр байх.

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.190.9зочин   • 10 сарын 10. 15 цаг 22 минут

За тэгнэд хүмүүс минь сайхан байр сууцанд орчихоод хогоо үүд,цонхоороо чулуудаад байв даа.Үйлчилгээний ажилчдын хөдөлмөрийг үнэлж, тэдэнд хүндэтгэлтэй хандаж байгаарай даа.Тэд хүмүүс биднийг ая тухтай байлгахын тулд их ажилладаг юм шүү дээ. Үргэлж л шүүмжлээд ,шаардаад загнаад байх хэрэггүй тэднийг

66.181.161.41Зочин   • 10 сарын 10. 13 цаг 00 минут

ЭНЭ МЭДЭЭГ СОНССОН ХҮН БҮХЭН ӨӨРТ ХАМААГҮЙ Ч БАЯРЛАЦГААЖ БАЙНА. НЭГ БОЛОВЧ МОНГОЛ ХҮНИЙ АЖИЛ БҮТЭЖ БАЙХАД БУСАД НЬ БАЯРЛАЖ САЙНЫГ ЕРӨӨДӨГ МОНГОЛ ЁС ХЭВЭЭРЭЭ ШҮҮ. ДААНЧ ДЭМЖИЖ БОЛОХГҮЙ НЬ ИХ БОЛООД Л УУРЛААД БАЙГАА ЮМШ ДЭЭ. НОСК-хонд УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖ БАЙГАА АЙЛ БҮРТ БАЯР ХҮРГЭЖ АЗ ЖАРГАЛ ЕРӨӨЕ

103.9.90.98Зочин   • 10 сарын 10. 12 цаг 45 минут

энэ их саар мэдээний хажуугаар сайхан л мэдээ байна. Аштай юудаа, өнчөөн айл, гэр бүл, иргэд орон сууцанд ороод

202.126.88.183Сайн шударга залуу шүү   • 10 сарын 10. 11 цаг 08 минут

Шударга сайн залуу шүү,Говь Алтайн мундаг залуусын нэг дээ

59.153.115.169Зочин   • 10 сарын 10. 9 цаг 42 минут

Хүн алчихаар шахуу том зураг тавьсан байхийм тэхгүй бол болохгүй байна уу

103.26.194.64Зочин   • 10 сарын 10. 9 цаг 20 минут

Энэ орон сууцжуулах хөтөлбөрөөр хөхүүлэн дэмжиж байж утаанаас сална!!! Бусад нь бүгд популизм! !!

202.21.117.246Зочин   • 10 сарын 10. 8 цаг 49 минут

Сайн байнав НОСК-ийнхонд, шинэ байранд орж байгаа хүмүүст баяр хүргэж сайн сайхныг хүсэн ЕРӨӨЕ!

66.181.190.9зочин   • 10 сарын 10. 8 цаг 34 минут

Аштай юу даа. Өнөөдөрөөс хүйтэрч ч байна. Хүүхэд ,хөгшид ,хүмүүс дулаан, тохитой байранд ороод авна гэдэг том амжилт, аү жаргал шүү. Баяр хүргье.

Шинэ мэдээ

Шүдний чулуу гэж юу вэ1 цаг 31 минутын өмнөК.Макгрегор яаралтай тусламжийн албанд сая ам.доллар хандивлав1 цаг 36 минутын өмнөХөдөө аж ахуйн биржийн брокерын "эрх олгох сургалт"1 цаг 37 минутын өмнөБоливид сонгууль явуулах хуулийг батлахыг хүсжээ1 цаг 41 минутын өмнөДэлхийд шинэ улс мэндлэх гэж байна1 цаг 46 минутын өмнөОнгоц, галт тэрэг өндөр хурдны интернеттэй болно1 цаг 51 минутын өмнөПутин ЗСБНХУ тарж бутарсан шалтгааны тухай ярив1 цаг 56 минутын өмнөЦахилгаан эрчим хүч хэмнэх энгийн аргууд2 цаг 1 минутын өмнөОдон орны физикчид хамгийн хүчтэй гамма цацрагийг бүртгэжээ2 цаг 6 минутын өмнөЭх хэл бичгийн багш нар ур чадвар, бүтээлээрээ өрсөлдлөө2 цаг 11 минутын өмнөӨдрийн тойм: Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлж, Оюутолгойн гэрээг өөрчлөх эхлэлийг тавилаа2 цаг 13 минутын өмнөБНХАУ есөн мужийнхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ2 цаг 16 минутын өмнөШорон дотроос залилан хийж сая ам.доллар луйварджээ2 цаг 21 минутын өмнөСалхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлье2 цаг 26 минутын өмнөДэлхийн телевизийн өдрийн талаарх сонирхолтой 12 баримт2 цаг 31 минутын өмнөМогой 70 сая жилийн өмнө сүүлэндээ хөлтэй байжээ2 цаг 36 минутын өмнөХархнаас болж Эстон улс интернэтгүй боллоо2 цаг 41 минутын өмнөКим Жөн Ун “АСЕАН”-ы уулзалтад оролцохгүй2 цаг 46 минутын өмнөБараг 2 метрийн өндөр 14 настай хөлбөмбөгчин дэлхийг цочирдуулж, сошиал од болов2 цаг 51 минутын өмнөИрээдүй хэдийн ирснийг батлах хөдөлгөөнт зургууд2 цаг 56 минутын өмнө“SpaceX” сар луу сансрын хөлөг илгээнэ3 цаг 1 минутын өмнө46 тарвагыг ариутгал, халдваргүйжүүлэлт хийж устгажээ3 цаг 6 минутын өмнөLIVE: Жүдо бөхийн Осакагийн их дуулга тэмцээний сугалаа3 цаг 11 минутын өмнөТайланд, Лаосын хилийн орчимд газар хөдөлжээ3 цаг 16 минутын өмнө20.000₮-өөс ч бага зардалаар суралцаж болох 9 ур чадвар3 цаг 21 минутын өмнөВидео: Astro хамтлаг эргэн ирэлтээ амжилттай хийлээ3 цаг 26 минутын өмнөҮндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 21 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна3 цаг 31 минутын өмнөХоригийг зөөлрүүлэх нь цөмийн зэвсгээс ангижрах үйл явцыг хурдасгана3 цаг 41 минутын өмнөЖеннифер Лопез "Тайчигчид" кинонд үнэ хөлсгүй тогложээ3 цаг 46 минутын өмнөТэврэлдэх ашигтайг баталсан 19 баримт3 цаг 51 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.