О.Чулуунцэцэг: “Гүтгэх” заалтыг Эрүүгийн хуульд оруулах нь зөв

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Уг төсөлд “гүтгэх” үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулахаар оруулж байгаа нь иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд маш халтай өөрчлөлт болж байна гэж үзэж буй. 2017 оноос өмнө гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулж байсан. Дараа нь Зөрчлийн хуулиар шийдвэрлэх болсон. Харин энэ удаа Эрүүгийн хуульд гүтгэх үйлдлийг буцааж оруулж байгааг эсэргүүцэх хүн олон буй. Энэ талаар Монголын хуульчдын холбооны хуульч, өмгөөлөгч О.Чулуунцэцэгтэй ярилцлаа.

-Зөрчлийн хуульд байсан гүтгэх гэдэг заалтыг эрүүгийн хуульд оруулахаар нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Үүнийг та зөв гэж бодож байна уу?

Одоогийн Монгол Улсын хууль тогтоомжоор гүтгэх заалтыг Зөрчлийн хэрэг болгон шийдвэрлэж байгаа. Шийтгэл хэлбэрээр, өөрөөр хэлбэл торгох шийтгэл оноодог. Гүтгэх гэдэг нь хүний нэр төр, алдах хүндэд халдахыг хэлдэг. Тухайн хүний үйлдэл санаатай, болгоомжгүй янз бүрийн хэлбэрээр хийгддэг. Ямар сэдэл байсан бэ гэдгээс шалтгаалаад тухайн хүнд хариуцлага тооцох уу гэдгийг шийдэх нь зүйн хэрэг. Хуучин 2002 оны Эрүүгийн хуулинд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах зорилгоор гүтгэх заалтыг зүйлчилж өгч байсан. Одоо энэ нь Зөрчлийн хуулинд ороод хэрэгжээд явж байна. Хүний нэр төр, алдар хүнд гэдэг маш үнэн цэнэтэй зүйл. Сүүлийн үед худал  мэдээллийг нийтэд өгөх, бусдын нэр төр, алдар хүндэд халдах зөрчил иргэн хүний хувьд ч, хуулийн этгээдийн хувьд ч маш их гарч байгаа. Үйл ажиллагааг нь саатуулах зорилгоор нотлох баримт үндэслэлгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчноор дамжуулах асуудал маш их гарч байна. Тиймээс Эрүүгийн хуулинд зүйлчлэх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Зөрчлийн хуулиар иргэн ямар нэг худал мэдээлэл тараасан, хүнийг гутаан доромжилсон тохиолдолд торгох шийтгэл оногдуулдаг. Иргэнийг хоёр саяар, хуулийн этгээдийг 20 саяар торгож байна. Гүтгэх заалт 2002 оны Эрүүгийн хуульд тусгайлан зүйлчлэгдсэн байсан учраас энэ зүйл ангиар шийтгүүлэх нь харьцангуй гайгүй байсан. Одоо бол хэн дуртай нь бусдын нэр хүндэд халдах үзэгдэл ихэсч, хоёр саяар торгуулиад өнгөрдөг болсон учраас үүнд мэргэжлийн хүмүүс анхаарч ажиллах ёстой юм.

Эрүүгийн хуульд буцаагаад орууллаа гэж бодоход шийтгэл нь яаж өөрчлөгдөх вэ?

Зөрчлийн хуулиар торгох шийтгэлтэй байсан бол Эрүүгийн хуулиар зүйлчлэгдсэнээр хэр их гэм хор учирснаасаа хамаараад торгох ял юм уу баривчлах ял ч юм уу, хорих л гэсэн нэр томъёотойгоор орж ирнэ. Тэгэхээр маш их ялгаатай. Баривчлана гэдэг бол эрхээ хязгаарлуулна гэсэн үг. Зөрчил бол шийтгэл оногдуулаад тэр шийтгэлийн торгуулиа төлчих л юм бол тэр хэрэг дуусдаг. Эрүүгийн хэрэг бол тэр хүнд ял ноогдуулж байна гэдэг бол насан туршдаа хуулийн хариуцлага хүлээж байсан гэх бүртгэлтэй болно. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлд ял шийтгэл эдэлж байсан гэж бүртгэгдэнэ гэсэн үг. Үндсэн хуулинд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн заалт бий. Тиймээс хүний нэр төр, алдар хүндэд маш нухацтай хандах хэрэгтэй болно. 2015 онд одоогийн байгаа Эрүүгийн хууль шинэчлэгдсэн шүү дээ. Энэ хуулинд дахиад зүйл заалтуудыг нэмэлт өөрчлөлт болгон боловсруулж болно. Хориотой зүйл биш. Нэмэлт өөрчлөлт болгон оруулж байгаа энэ тохиолдолд гүтгэх гэдэг заалтаа оруулахдаа аргыг нь нарийлчилж, аль болох тодорхой, нарийвчилсан байдлаар оруулж өгөх хэрэгтэй байх. Тэгвэл хүмүүс бие бие рүүгээ дайрах, нэр төрд нь халдах асуудал гарахгүй байх болов уу гэж бодож байна. Нийгмийн хэв журам сахиулах асуудал, иргэдийг, хуулийн эдгээдийг хамгаалахын тулд Эрүүгийн хуулинд хуульчлах нь зөв гэж судлаач хүний хувьд бодож байна.

Хүний алдар хүндэд халдаагүй байсан ч мөрдөн байцаагч Зөрчлийн хуулиар хоёр сая, 20 сая төгрөгөөр торгох үзэгдэл их болсон. Өөрөөр хэлбэл гүтгэсэн эсэхийг нь шалгаж нягтлахгүйгээр шуудхан торгохыг чухалчлах болсон тохиолдлууд байна. Улмаар шүүх дээр очоод шийтгэврүүд нь хүчингүй болдог. Эрүүгийн хуульд гүтгэх заалт орсноор нягталж шалгах процесс чангарах уу?

Нотлох баримтын хүрээнд тухайн асуудлыг шинжлэн судлах асуудал яригддаг. Шалгах процесс хуульчлагдсан байгаа учраас нотлох баримтыг бэхжүүлж байж тухайн хүнд шийтгэл, хариуцлага ноогдуулах ёстой. Зөрчлийн хуулийн гүтгэх заалтыг Эрүүгийн хуулинд буцааж зүйлчилж өгснөөр таны хэлээд байгаа асуудал хяналтын систем рүү орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч хэн нэгний гаргасан гомдлын дагуу бодит баримтыг шалгаж нотлохгүйгээр нөгөө хүнд шууд шийтгэвэрийн хуудас бичих тохиолдол гарахгүй болно. Эрүүгийн хуулинд хуульчилснаар мөрдөн байцаагч нь сайтар нягталж шалгана, нотлох баримтын хувьд нягт үнэлэнэ. Дараа нь хэргийг прокурор нь хянадаг болно.

 

 

 

 

 

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.196Зочин   • 10 сарын 10. 11 цаг 24 минут

буруу ш дээ. албан тушаалтнууд эрүүгийн хууль бариад сэтгүүлчдийн амыг барьдаг болох нь. тэдний хууль бус үйлдлийг илчлээд эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн үг үү? Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлээч

202.179.27.205Зочин   • 10 сарын 10. 11 цаг 00 минут

zuw.mun yaliig ne horih yalaar changatgah!

174.198.9.8Zochin   • 10 сарын 10. 10 цаг 27 минут

Zuv zuv.... baliar hun gutgej tuugeeereee amidralaaaa zogoooh arga bolgoj baigaaa nuhduudiiig zailuulah heregtei!

192.82.65.160Зочин   • 10 сарын 10. 9 цаг 30 минут

Уул нь зөв л дөө. Гэхдээ Монголчууд хэтрүүлнэ шүү хэцүү дээ.

202.21.113.238Зочин   • 10 сарын 10. 9 цаг 14 минут

Зөв шүү дээ.

103.9.90.130beke   • 10 сарын 10. 8 цаг 55 минут

zuv zuv. etseg ehees zayasan ner hundiig hundlungiin hun hudlaar harluulj yu durtaigaa chalchij baidgiig boliulah hergtei tsag n ch bolson.

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.