2019 оны 10-р сарын 10
10 цаг 50 минут

Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох эрсдэл үүссэн асуудлыг хэлэлцэж, үүрэг даалгавар өглөө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Ариунаа, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар:

- Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага (FATF), Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын Ажлын хэсгийн хамтарсан уулзалт өнгөрөгч есдүгээр сарын 12-13-нд Тайландын Бангкокт болсон. Манай холбогдох байгууллагууд Монгол Улсаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлангаа хэлэлцүүлсэн. Харамсалтай нь Монгол Улс нэмэлт зөвлөмжид тусгагдсан шалгуур үзүүлэлтүүдээс 4-т нь зохих үр дүн гаргаж, эргэж тайлагнах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг албан ёсоор манайд ирүүлсэн байна.

Тэдгээр нь:

  1. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах;
  2. Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргасан байх;
  3. Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах;
  4. Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх үйлдлийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах гэсэн чиглэлтэй байна.

Улмаар төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг 2021 оны 5-р сар буюу 18 сарын хугацаанд хэрэгжүүлж дуусгах чиглэл өгчээ. Хэдхэн хоногийн дараа аравдугаар сарын 15-нд Парист болох ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Манайх үй олноор хөнөөх дэвсэг дэлгэрүүлж, терроризмыг санхүүжүүлдэг орон мөн үү. Яагаад бид энэ жагсаалтад ороход хүрэв гэсэн асуулт гарна. Хариулт нь тухайн асуудлыг хариуцсан байгууллага, албан тушаалтан ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас ийм байдалд хүрсэн гэсэн дүгнэлт гарч байна гэлээ.

Тэрбээр 2017 онд манай тайланг ФАТФ-ын хурлаар хэлэлцээд хангалтгүй гэж дүгнэж, зөвлөмж ирүүлсэн. Хоёр жил өнгөрсөн ч тодорхой ахиц гарсангүй. Дөрвөн нэмэлт шаардлага хүлээн аваад байна. Олон улсын жишигт 1 л нэмэлт шаардлага авбал “саарал жагсаалт”-д орох бодит эрсдэл үүссэн гэж үздэг. Хэрвээ Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол,

-олон улсын байгууллагууд мнай улстай хамтран ажиллахаас татгалзах;

-гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;

-гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;

-иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;

-улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүснэ.

Тиймээс үйл ажиллагааныхаа тайланг муу хамгаалсан, хариуцсан ажлынхаа чиглэлээр үр дүн гаргаж чадаагүй Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, бусад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Үүссэн асуудалтай холбоотойгоор хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Ариунаа, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун нар мэдээлэл өгч, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан байр сууриа илэрхийллээ.

Монгол Улс “саарал жагсаалт”-д багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор,

  • “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах;
  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх;
  • Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх;
  • хар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох талаар дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн үүрэг даалгаврыг УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад өгөв.

Түүнчлэн авсан арга хэмжээнийхээ талаар ФАТФ-т захидал илгээж, мэдэгдэхээр болов.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.18.145зочин   • 10 сарын 16. 21 цаг 58 минут

ЯАХААРАА ИЙМ АЙМААР АСУУДАЛД ОРЧИХ ВОО.

202.126.88.165Zochin   • 10 сарын 10. 23 цаг 52 минут

"Saijruulsan tulsh"hemeeh shine terliin ui olnoor huneeh zevseg Uildverleed baigaag aa taibarlaj iltgeh hergtei bolj de

Шинэ мэдээ

Иранд шатахууны үнийн өсөлтөөс болж хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгоно7 минут 7 секундын өмнөАялахад хамгийн аюултай орнуудыг нэрлэжээ12 минут 7 секундын өмнөДэвид Бэкхэмийн “Интер Майами” багийн бүрэлдэхүүн17 минут 7 секундын өмнөАмазоны ой модны эзлэх талбай ихээр багасжээ22 минут 7 секундын өмнөШийдвэрлэх тулааны өмнө27 минут 7 секундын өмнөСэтгэцийн өвчин ямар ямар шинж тэмдгээр илэрдэг вэ32 минут 7 секундын өмнөАНУ Египетэд анхааруулга өглөө37 минут 7 секундын өмнөСумо тойм: Кюүшюү башёгийн ес дэх өдөр42 минут 7 секундын өмнөХонконгийн цагдаагийн даргыг албан тушаалаас нь чөлөөлжээ42 минут 7 секундын өмнөТөсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга47 минут 7 секундын өмнөЭнэтхэгчүүд баарнаас цэвэр агаар худалдан авч байна52 минут 7 секундын өмнөАНУ-аас Нигер Улс руу нисч байсан Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ57 минут 7 секундын өмнөҮХЦ-ийн гишүүд баасан гарагт Д.Одбаярын хүсэлтийг хэлэлцэнэ1 цаг 3 минутын өмнөХүүхдүүд ихэвчлэн томчуудаас сүрьеэгийн халдвар авдаг1 цаг 8 минутын өмнө24 багийн 19 нь тодорхой болжээ1 цаг 13 минутын өмнөСэтгэлийн гүн хямралаас ангижрах хамгийн үр дүнтэй аргыг зөвлөжээ1 цаг 18 минутын өмнөОросын хамгийн их гэмт хэрэгтэй хотууд1 цаг 23 минутын өмнөЗАСГИЙН ХУРАЛДААН: Г.Жаргалсайхан, Ч.Ганболд нарыг консулаар томиллоо1 цаг 28 минутын өмнөЯ.Амаржаргал: “Холер” өвчний халдвар авсан иргэн эрүүл гэсэн шинжилгээний хариутай Монголд ирнэ1 цаг 32 минутын өмнө“Наполи” клубын ерөнхийлөгч тоглогчдын цалинг бууруулахыг шүүхээс шаардлаа1 цаг 33 минутын өмнө“Эерэг өөрчлөлт-залуучуудын оролцоо” сэдэвт телевизийн шилдэг бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо1 цаг 38 минутын өмнөШри Ланка улсын шинэ Ерөнхийлөгч тангараг өргөжээ1 цаг 43 минутын өмнөУлсын хэмжээнд 189 мянган тонн төмс, 91 мянган тонн хүнсний ногоо хураажээ1 цаг 44 минутын өмнөУс сувгийн удирдах газрын дэргэдэх “ДУСАЛХҮҮ” цэцэрлэг нээлтээ хийлээ1 цаг 48 минутын өмнө“Huawei”-д бүтээгдэхүүн нийлүүлэх тусгай зөвшөөрлийг сунгажээ1 цаг 53 минутын өмнөЭнэ сарын 26, 27-нд дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ1 цаг 58 минутын өмнөХотын Захирагчийн үүрэг болгосны дагуу зарим хотхонуудын хаагдсан орц, гарцыг нээх ажлыг эхлүүллээ2 цаг 3 минутын өмнөБайнгын хороод хуралдана2 цаг 8 минутын өмнөБНАСАУ: Ким Жөн Ун Д.Трамптай уулзахгүй2 цаг 13 минутын өмнөХүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг нийслэлийн хэмжээнд удирдан зохион байгуулах нийслэлийн тооллогын комиссын гуравдугаар хурал боллоо2 цаг 18 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.