2019 оны 10-р сарын 10
11 цаг 10 минут

О.Баасанхүү: Ерөнхийлөгч нарын зочид буудалд төрөх ээжүүдээ байлгаж болдоггүй юм уу

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Элчин сайдын яам байгуулах тухай зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын даргыг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Сайжруулсан нүүрсийг хэлэлцэх шаардлагатай байна. Энержи ресурс" компанийн нүүрсний хаягдлаар яагаад шахмал түлш хийсэн бэ. Тухайн үед Н.Алтанхуягийг Багануурын нүүрсийг оруулж ирж Улаанбаатарын агаарыг бохирдуулж байхад би шүүмжилж байсан. Улаанбаатар хотын 48 хороог энэ асуудал хамаараад байна. Сайжруулсан нүүрсэнд ямар нэг хорт нэгдэл байгаад бна гэхэд яагаад арга хэмжээ авахгүй байна вэ? Багануурт архины улмаас амиа алдахад төр шуурхай арга хэмжээ авч байсан. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна хэмээв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Баасан гаригийн үдээс хойшхи чуулганы хуралдаанаар шахмал түлштэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. УИХ-ын гишүүн С.Бямбацогт шахмал түлшний асуудлаар асуулга тавьсан хэмээв. 

 УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Засгийн газрын мэдээллийн цагаар С.Бямбацогт гишүүний асуулга хариулах ёстой юм шиг байна. С.Бямбацогт гишүүн есдүгээр сарын 26-нд асуулга тавиад хойшилсоор өнөөдрийг хүрсэн. Шахмал түлшний хэрэглээтэй холбоотой 88 айл өрхийн 174 иргэн угаарт өртсөн байна. 12 иргэн хэвтэн эмчлүүлж 6 иргэн харамсалтайгаар нас барлаа гэсэн тоон мэдээллийг авсан. Түлшний бүтцийг шалгах, цаашид ямар арга хэмжээ авах талаар сонсох нь зүйтэй гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-Миний ажлын хэсэг ахалж байгаа хуулийн төсөл хэлэлцэх асуудлын дарааллын сүүлж оржээ. Эрүүл мэндийн даатгалын хуулиар хорт хавдартай тэмцэх асуудлыг оруулж байгаа. Нийслэлд утаатай, угаартай тэмцэж байна. Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч байсан хүн эмгэнэл илэрхийлж байна. Төрөх гэж байгаа ээжүүдийг Ерөнхийлөгч нарын зочид буудалд байлгаж болохгүй юу. Баянгол, Улаанбаатар, Шангрила гээд олон зочид буудалд Ерөнхийлөгч нарт байгаа. 

Нөгөө МАНАН, МАФ-ийн эсрэг тэмцээд яваад байсан тэмцэгч нар хоёрдугаар анги буюу “Олигархжсан хувьчлалыг олон нийтийн болгоё” гэдэг уриатай дахиад тэмцээч. М.Энхболд дарга огцорсон. Нэгдүгээр анги амжилттай болсон. Одоо хоёрдугаар ангиа хийгээч. Нам байгуулсан юм бол намаараа ч тэмцэж болно шүү дээ. Петровисыг ч гэсэн олон нийтийн болгож хямд бензинээ авъя л даа. Мөн Улаанбаатар зочид буудал, Баянгол зочид буудлуудаа олон нийтийн болгож, яаралтай үед хэрэглэж болно. Хууль зүйн хувьд иймэрхүү онцгой байдлын үед дайчлан авах боломж байгаа. Өдөр бүрийн дуудлагаар түгшүүрийн мэдээ ирээд байна. Өдөрт л 10,20,50-н хүн угаартлаа гээд байна. Хүхрийн хүчил Багануурын нүүрсэнд 0,2 хувьтай бол шахмал түлшинд 1,9 хувьтай байна гээд химичид яриад байна. Онц байдал зарлах эрх нь УИХ-д байгаа. Онц байдал зарлаад олон нийтийн өмчид хэдэн зочид буудлуудаа аваад төрөх гэж байгаа ээжүүдээ ядаж нэг жил ч гэсэн байлгаж болдоггүй юм уу. Авахдаа хулгай хийгээд л авсан шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 

-Сахилга хариуцлага, дэг журам алдагдлаа. Сахилга хариуцлагын асуудал улам л доордоод, улам л хүндрээд байна. Хамгийн үнэтэй хүний амь нас  Монголд үнэгүй болчихоод байна. Хуучин ганц хоёр хүн нас барахад сүйд болдог байсан бол одоо хар тамхиар үхлээ, байшингаас үсэрч үхлээ, аваар ослоор үхлээ, байвгайнд алуулж үхлээ, тэгээд утаа униартаа бөөн бөөнөөрөө нэрвэгдэж айхтар юм болоод байна. Үүнийг маргааш зүгээр нэг гишүүний асуултад хариулаад өнгөрч болохгүй байх. Энэ асуудлыг нэлээд томоохон хэмжээнд ярьцгаахгүй юм уу. Ярьсан, үүрэг чиглэл өгсөн болоод дуусчихдаг. Үүнийгээ больмоор байна. Бид хариуцлагатай баймаар байна. Нэг цаг хүлээж байж 38 гишүүнтэй хурал эхэлдэг боллоо. Байнгын хорооны хурал нэг цаг хүлээж байж 10 гишүүнтэй эхэлдэг боллоо. Энэ зунжингаа Үндсэн хуулийн асуудал баахан ярилаа. Одоо хүртэл шийдэж чадахгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-УИХ-ын гишүүн хууль санаачлах, батлах,  хяналт тавих үндсэн гурван үүрэгтэй. Хяналт тавих үүргээ бид байнгын хороон дээр хэлэлцүүлэг хийж, асуулга тавьж хэрэгжүүлдэг. Монгол Улсын хэмжээнд утаатай болсон. Шахмал түлшийг хэрэгжүүлэх явцад асуудал гарлаа. Асуулга сонсгол маргааш зөрчилдөж байна гэж магадгүй. Учир нь сарын хугацаанд хариу ирүүлэх ёстой гэдэг. Тиймээс асуулгыг хойшлуулахгүй байхад анхаараарай, УИХ-ын Тамгын газар. Засгийн газар асуулгын хариултаа яаралтай бэлдэж өгөөрэй Анхаарал тавихгүй бол болохгүй байна.   Гишүүдийн горимын саналд УИХ-ын дарга Г.Занданшатар "Гишүүдийн яриад байгаа Улаанбаатар хотын агаартай холбогдсон асуудал яах аргагүй тулгамдсан асуудал. Үүнд хуулийн дагуу асуулга явуулна гэлээ. 

 

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.177.244Зочин   • 2019, 10 сарын 10. 16 цаг 09 минут

бага нуурын нүүрс нь арай ойр зардал багатай баймаар, 5 толгойн нүүрсээс ялгаа байгаа л д аа,бодво тооцсон л байлгүй дээ,,хажуугаар нь ашиг сонирхол гүйгээд байгаа юм биш байгаа сай,,утаа ч уул нь багассан байдалдтай байгаа,,,шахахад-барьцалдуулхад орсон химийн бодисын асуудал ыг тодруулж үйлдвэртэй лабораторитой холбож хянаваас эрсдэл багасна даа.

103.212.117.53Эрдэмтэн   • 2019, 10 сарын 10. 15 цаг 53 минут

Монголын бүх зовлон 1990 онд Монголд "Меритократия"буюу "Мерит зарчим"-ыг үгүй хийснээс эхтэй. "Мерит зарчим" нь хүнийг намын харъялал, намд хандивласан хандив, садан төрлийн холбоо, танил талын холбоо, авилгал хээл хахуулиар биш, ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, цэвэр ариун ёс суртахууныг нь харгалзан улс төрийн болон төрийн албанд хамгийн бага тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлж ажиллуулдаг зарчим юм. Өндөр хөгжилтэй орнуудын төрийн абаны тухай хуулийн үндсэн зарчим нь энэ л ажгуу. Монголд бол яг эсрэгээрээ.

66.181.190.9зочин   • 2019, 10 сарын 10. 14 цаг 20 минут

Баасанхүү шааал дэмий юм ярьж суух юмаа. Өөрөа буудалтай байсан бол эхчүүдийг тэндээ төрүүлээд байж байх нь юу л бол. Ингэж маазрах хэрэг юу байна, нэг бол Бооёогийн продакшинд ажилд орж маазарвал таарна.

139.5.216.86будлиан   • 2019, 10 сарын 10. 12 цаг 44 минут

Энэ идэж уусан жилүүдэд хэдэн банкууд, бас 2 намынхан л уралдаж баахан шилэн байшин барих шив дээ. Дээр нь дээд шүүхийн ордон гэж зайсанд нэг данхайсан юм барьж байна. Үймүүлж будлиан хутгаж улс орныг дампууруулаад байгаа нь харагдаж байна.

122.201.31.37Иргэн   • 2019, 10 сарын 10. 12 цаг 25 минут

Баасанхүү гишүүн та битгий дэмий юм ярьж ядарсан ард түмнээ тохуурхаад, санаа сэтгэлийг нь хий бужигнуулаад бай л даа. Зүгээр бодит хийж болмоор зүйл санаачил. Ярьснаараа ажил бүтэхгүй. Алдаатай ч байсан хийж эхэлснээр л ажил урагшилна шүү дээ.

64.119.23.122Зочин   • 2019, 10 сарын 10. 12 цаг 09 минут

zuvshdeee,,turuus hulgai hiisenn ivnen bizdee

202.131.245.243Эрдэнэ ван: Солиотой хог   • 2019, 10 сарын 10. 12 цаг 38 минут

Битгий xyцaaд байгаарай, чи. Мэдрэл муутай юм уу, хаашаа юм бэ? Битгий солиор, чи. Тэр Шар хадандаа очиж хэвтэхгүй юу, чи. Өвчтэй хог вэ?

64.119.23.122Зочин   • 2019, 10 сарын 10. 12 цаг 53 минут

uuruu shar hadandaa och,yundni aiisiin chi,,

202.131.245.243Зочин   • 2019, 10 сарын 10. 14 цаг 24 минут

Эрдэнэ вангаас Баацанхүүд хэлсэн үг л дээ.

103.20.152.507777   • 2019, 10 сарын 10. 11 цаг 56 минут

Монголчууд аа...Монголчууд бид бэлэгдэлийн ард түмэн...Амны билгээс ашдын билэг гэдэг биз дээ..Энэ " үхтлээ атаархал аа" үхтлээ айлаа" " өлсөж үхлээ " " ядарч үхлээ " "унаж үхлээ " Мөн "ЁОО ЁОО ЯМАР ГОЁ ЮМ" "ёо ёо ямар аймаар юм" гэх мэт муу ёрын үг хэлэх ээ Хошин шогийн жүжигчид, болон бусад хүмүүс өнөөдрөөс эхлэн зурагт радиогоор бүү хэлж байгаа ч ... ЭНЭ МУУ ЁРЫН ҮГ ЧИНЬ МОНГОЧУУДЫГ МУУ ЗҮЙЛ РҮҮ ТАТААД БАЙГАА ШҮҮ ДЭЭ ...ЭНЭ мэт бичих хэлэх зүйл их л байх юм ...Эрдэмтэн судлаач нар энэ талаар бичнэ биз дээ ..

202.179.26.34иргэн   • 2019, 10 сарын 10. 11 цаг 56 минут

Баасанхүү Гишүүн эхлээд Өөрийнхөө Гэртээ хэдий нь Байрлуулчих За тэгээд болно ш дээ

202.55.188.86z   • 2019, 10 сарын 10. 11 цаг 39 минут

ardchilaliin ordong huuhdiin cecerleg bolgovol yasiin

183.81.171.2ШУДАРГА   • 2019, 10 сарын 10. 11 цаг 29 минут

МАН ЗАСАГЛАЖ ЧАДСАНГҮЙ УЛСЫГ СҮЙРҮҮЛЖ БАЙНА ..АЛЬ БОЛОХ ТҮРГЭН ЗАЙЛААСАА,, ТАРААСАЙ,,, МУЛГУУ МУНХАГУУДИЙГ СОНГОСОН МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ХӨӨРХИЙ .. ЭНЭ ГУТАМШГИЙГ ХАДАНД СИЙЛЖ ТҮҮХЭНД ТЭМДЭГЛВЭЛ ЗОХИНО... ДАХИН БҮҮ ҮЗЭГД

202.179.24.146Зочин   • 2019, 10 сарын 10. 11 цаг 28 минут

Baasanxud zuv zuv xulgaich nar xaya uls oron xun arda bodmor yu bayar xurgie

Шинэ мэдээ

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...3 цаг 32 минутын өмнөҮхань хотод зохиогдох олимпийн эрх олгох боксын тэмцээн цуцлагдлаа3 цаг 37 минутын өмнөЦаг үеэсээ ХОЦРОГДОЖ яваагийн 10 шинж3 цаг 42 минутын өмнөӨмнөговь аймгийн ЗӨСТ томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх халдваргүйтгэл хийлээ3 цаг 47 минутын өмнөХууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо3 цаг 52 минутын өмнөТурк улсад 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ3 цаг 57 минутын өмнөЛеброн Жеймс өрнөд, Яннис Адетокумбо дорнод бүсийг тэргүүллээ4 цаг 2 минутын өмнөДэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов4 цаг 7 минутын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...4 цаг 12 минутын өмнөКоронавирусний халдварын улмаас 41 хүн нас баржээ4 цаг 17 минутын өмнөД.Сарангэрэл: Халдвартай тохиолдол бүртгэгдээгүй ч халдвар хаалга тогшиж байна4 цаг 17 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногийн тойм4 цаг 22 минутын өмнөТагнуулын ерөнхий газраас мэдэгдэл гаргав4 цаг 27 минутын өмнөОУХМ Ц.Намуунцэцэг Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүллээ4 цаг 32 минутын өмнөТОЙМ: Коронавирус, тагнуулынхны дээрэм, Н.Номтойбаяр,казиногийн цуу тарсан долоо хоног4 цаг 37 минутын өмнөДЭМБ коронавирусний дэгдэлтэй холбоотойгоор зөвлөмж өглөө4 цаг 42 минутын өмнөБага дэлхийн аварга гэгддэг "Алтан гран при"-д Б.Шоовдор, Ц.Намуунцэцэг нар түрүүллээ4 цаг 47 минутын өмнөМэн Ваньжоуг шилжүүлэн өгөхтэй холбоотой эхний шүүх хурал дуусжээ4 цаг 52 минутын өмнөШ.Даваадорж: Медалиа зарж тэмцээнд орох зардлаа бүрдүүлэхээр болсон ч одоогоор худалдаж авсан хүн байхгүй байна4 цаг 57 минутын өмнөБээжинд эрүүл мэндийн аюулын түгшүүр зарлав5 цаг 2 минутын өмнөКоронавирус нь хөнгөн болон хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг5 цаг 7 минутын өмнөУханьд шинэ вирусээр халдварласан хүмүүсийг эмчлэх эмнэлгүүд барьж эхэлжээ5 цаг 12 минутын өмнөОрон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллахаа ярилцлаа5 цаг 17 минутын өмнөЭнэ өдрийн зурхай5 цаг 22 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ5 цаг 27 минутын өмнөХалдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа1 сар 24. 19:35Н.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй1 сар 24. 19:27ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ1 сар 24. 18:05Турк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 сар 24. 18:00Сансрын нисэгчид туршилтын зууханд жигнэмэг хийжээ1 сар 24. 17:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.