2019 оны 10-р сарын 10
12 цаг 10 минут

“Ухаалаг гарц”-ыг хэрэгжүүлсэн Гаалийн ерөнхий газар "Ухаалаг хил"-д нэгдлээ

АСЕМ-ийн гишүүн орнуудын гаалийн дарга нарын XIII уулзалт Вьетнам улсад энэ өдрүүдэд үргэлжилж байна. Хуралд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нарын төлөөлөгчид уригдан оролцож байгаа бөгөөд 51 орны гаалийн байгууллагын дарга нар, Дэлхийн гаалийн байгууллага, Европын холбооны 115 төлөөлөгч хүрэлцэн очжээ. Хуралдаанаар ХБНГУ-д болсон XII уулзалтаар 2017 онд баталсан төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэн, гадаад худалдааны өсөн нэмэгдэх урсгалд тавих гаалийн хяналтыг шинэлэг хэлбэрт гаргах шаардлага бий болсныг онцлов.

Энэ үүднээс орчин үеийн гаалийн байгууллагын шилдэг арга хэрэгсэл болсон нэг цонхны систем, хилийн нэгдсэн зохицуулалттай удирдлага, хамтарсан хяналт, дижитал гааль болон бусад асуудлууд хамаарахыг чухалчилж, мэргэшсэн гаалийн албан хаагчид, мэргэшсэн үйлчилгээг үзүүлэхэд Дэлхийн гаалийн байгууллагууд хамтрахаар болж Монгол Улс нэгдлээ. Тиймээс Дэлхийн гаалийн байгууллага энэ жил “Ухаалаг хил” уриатайгаар ажиллаж, зөвхөн худалдааны урсгалд хяналт тавихаас гадна аялал жуулчлал, тээврийн салбарыг дэмжихэд гаалийн байгууллагууд гол үүрэгтэй оролцох ёстой гэж онцоллоо. Харин Дэлхийн гаалийн байгууллага энэ уриаг гаргахаас өмнө Монгол Улсын Гаалийн ерөнхий газар “Ухаалаг гарц” хөтөлбөрийг хэрэгжүүлэн хилийн боомтуудад өргөтгөл шинэчлэл хийж, тэнд ажилладаг байгууллагуудын мэдээллийг цахимжуулж, нэгдсэн системд холбох ажлыг хэрэгжүүлж эхэлсэн амжилттайгаар уг урианд нэгдсэн юм.

Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр 2017 онд хүчин төгөлдөр болсноор худалдааг хөнгөвчлөх нь дэлхий нийтийн анхаарал хандуулах тэргүүлэх чиглэл болсон хэдий ч хил дамнасан хууль бус худалдаатай хамтын ажиллагаанд тулгуурлан тэмцсээр иржээ. Хуралдааны өдрүүдэд Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орнуудын хил дамнасан хууль бус худалдаатай тэмцэж байгаа кэйс, жишээнүүдийг олонтаа дурдаж, туршлага болгон хуваалцсан бөгөөд Монгол Улсын тухайд 2019 оны аравдугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн гаалийн хяналтын бүсээр мотоцикльтой зорчиж явсан иргэд галт зэвсэг, тэсрэх бөмбөг, их хэмжээний сум нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлсэн нь жишиг болон дурдагдлаа.

Монголын Гаалийн байгууллага энэ оны эхний есөн сарын байдлаар 1531 нийт зөрчил илрүүлсэн бол, зөвхөн өнгөрсөн есдүгээр сард гэхэд нийт 144 зөрчил илрүүлжээ. Үүнээс хялбаршуулсан журмаар 117 зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт долоон удаа, эрүүгийн шинжтэй хэрэг гурван удаа, харьяалалын дагуу шилжүүлсэн зөрчил 17 байна. Дээрх зөрчлүүдэд 81.2 сая төгрөгийн торгууль ногдуулж, 107.9 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 1472.2 сая төгрөг байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол Улс "Саарал жагсаалт"-д орлоо10 сар 18. 19:22Монгол Улсад геологи хайгуулын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал боллоо10 сар 18. 18:05Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ10 сар 18. 18:05Дэлхийн цэргийн наадамд 109 улсын цэрэг оролцоно10 сар 18. 18:00ХХҮЕГ-ын газрын дарга болон мэргэжилтнийг ТЕГ-аас шалгаж эхэлжээ10 сар 18. 17:59Багшдаа хандраад хичээлээс хөөгдөв10 сар 18. 17:55Ихэр ах, дүү хоёр "ихэр" эгч, дүү хоёртой гэрлэж, 25 жилийн дараа ч бие биенээ андуурдаг байна10 сар 18. 17:50О.Шинэбаярын "ИППОН" ялалтуудын түүвэр бичлэг10 сар 18. 17:45Дэлхийн хамгийн "харгис" шоронг хаана10 сар 18. 17:40Дэлхийн хамгийн аюултай шашны 10 урсгал10 сар 18. 17:35Манай гаригийн хамгийн сонирхолтой нууцлаг, ховор агуй10 сар 18. 17:30Ардын эмчилгээний арга ухаанаас10 сар 18. 17:25Роналду Мессигээс илүү, илүү...10 сар 18. 17:20Үүдний өрөөгөө хэрхэн тохижуулах вэ10 сар 18. 17:15Англичууд хэсгээ тэргүүлж буй ч хараахан шалгараагүй хэвээр10 сар 18. 17:10Батсүмбэр сум 160 хүүхдийн дотуур байртай боллоо10 сар 18. 17:05Өөрийгөө анагаах чадвартай, 720 хүйстэй амьд биет10 сар 18. 17:00Нүд ирмэх зуур сармисыг хальслах арга10 сар 18. 16:55Токио-2020: Марафон гүйлт, спорт алхааг Хоккайдод явуулахаар болов10 сар 18. 16:50Гэрийн нөхцөлд нэмэгдэл хоол бэлтгэх арга10 сар 18. 16:45Венесуэл улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд сонгогдлоо10 сар 18. 16:40Улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг баталгаажуулсны түүхт ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно10 сар 18. 16:35Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй бол Белла Хадид10 сар 18. 16:30С.Жаргалсайхан: Залуус надад илүү их мөнгө өгч тусалдаг10 сар 18. 16:25Японы эрх баригчид олон мянган гэм буруутай этгээдэд өршөөл үзүүлнэ10 сар 18. 16:20Хүүхдээ хэрхэн ухаалаг хүн болгож өсгөх вэ10 сар 18. 16:15Дуучин шувуу10 сар 18. 16:10Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ10 сар 18. 16:08“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно10 сар 18. 16:05Таеквондогийн Софиа гран при тэмцээн10 сар 18. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.