2019 оны 10-р сарын 10
12 цаг 20 минут

Удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн үргэлжилж байна

Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн өчигдөр /2019.10.09/  эхэлсэн бөгөөд өнөөдөр Корпорейт конвейшн центрийн хурлын зааланд үргэлжилж байна.

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын дунд уламжлал болгон зохион байгууллагддаг “Удирдах ажилтнуудын сургалт зөвлөгөөн” тэртээ 1982 оноос хойш өдгөө 37 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөнд албаны харьяа газар хэлтэс, төв, орон нутгийн цагдаагийн 60 удирдах албан тушаалтан оролцож байгаа бөгөөд зөвлөгөөн 2019.10.11-ний  өдрийг хүртэл үргэлжилнэ

Сургалт зөвлөгөөний эхний өдөр удирдах ажилтнуудын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн, алба хаагчдын дунд “Шилдэг зохицуулагч” тэмцээн уралдаан зохион байгуулагдаж байна.

 “Шилдэг зохицуулагч-2019” тэмцээн тухайд

 Алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг шалгадаг “Шилдэг зохицуулагч” тэмцээн 1967 оноос хойш  52 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна.

 “Шилдэг зохицуулагч” тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа газар, хэлтэс, тасаг, хэсгийн 36 нэгжийн 72 алба хаагч оролцож,

  • Гэрийн даалгавар
  • Жагсаалын үзлэг
  • Хууль эрх зүй, гадаад хэлний мэдлэг
  • Зам тээврийн ослын газарт ажиллах ажиллагаа
  • Биет зохицуулалт хийх
  • Бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин
  • Сонор сэрэмж, ур чадвар шалгах төрлөөр мэдлэг оюун, авхаалж самбаа, хурд хүчээ сорих бөгөөд тэмцээн 2 өдөр үргэлжлүүлэн өнөөдөр шилдгүүдээ шалгаруулах юм.

 Удирдах ажилтны сургалт зөвлөгөөн өнөөдөр Корпорейт конвейшн центрийн хурлын зааланд үргэлжилж байгаа бөгөөд сургалтыг Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан нээж үг хэлсэн бол сургалт зөвлөгөөнд оролцогчдод Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Үүрэг ажлын чиглэл” өгч, Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор М.Баянмөнх “Удирдах ажилтны манлайлал”, Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Сарантуяа “Зам тээврийн ослыг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал”, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог “Алба хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх” сэдвээр сургалт зохион байгуулж байна.

Сургалт зөвлөгөөн 2019.10.11-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны хурлын зааланд үргэлжилэх юм.

 

 

 

 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.90.98Зочин   • 10 сарын 10. 12 цаг 47 минут

ямар ч үр дүнгүй ийм сургалт зөвөлгөөнөөр яах юм? хууль нь байна, тангараг өргөсөн алба хаагч байна, хийх ажил чинь урд байна. Баахан хурандаа нар ажлаа хаяж хуралдаад, тараад баахан архидна, ард нь хэдэн цагдаа нар...

Шинэ мэдээ

“Эко Алтан заамар” компанид дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ3 цаг 20 минутын өмнөКайл Снайдер, Ихтиор Наврузов, Гено Петриашвили нар “Аланы”-д зодоглоно3 цаг 23 минутын өмнөЭнэтхэгийн оны шилдэг тамирчин тодорлоо3 цаг 28 минутын өмнөАмин дэмийн эх булаг болсон нимбэгний ач тус…3 цаг 33 минутын өмнөУрьд нь огт өөр хэлбэр дүрстэй байсан ч, одоо бидний хувьд ердийн зүйл болсон топ-15 багаж3 цаг 38 минутын өмнөРеппер Wolfizm: Хип хоп урлагт цус сэлбэх цаг нь болсон…3 цаг 43 минутын өмнөМарвел цувралын "Black widow" трейлэр цацагдлаа3 цаг 48 минутын өмнөВИДЕО: Дэлхийн шилдгүүд Хятад тамирчдад хожигдлоо3 цаг 53 минутын өмнөАбэ Шинзо ирэх сард Саудын Арабад айлчилж магадгүй байна3 цаг 58 минутын өмнөУлсын тусгай хамгаалалттай газар 149 өрхийн мал оторлож байна4 цаг 3 минутын өмнөУИХ-ын гишүүн Л.Энхболд халаасны хүнээ “Тавантолгой” ХК-ийн захирлаар томилохын тулд “нүүрсний хулгай” гэх зохиомол хэрэг гаргаж иржээ4 цаг 4 минутын өмнөИракийн нутагт баллистик пуужингуудаа зөөж хадгалсан хэмээн Ираныг буруутгаж байна4 цаг 8 минутын өмнө2020 онд 40 нас хүрэх та бидний сайн мэдэх алдартнууд4 цаг 13 минутын өмнөНүүрсний цахилгаан станц барихад 745 тэрбум ам.доллар зарцуулжээ4 цаг 18 минутын өмнөЧИНГЭЛТЭЙ: Шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээлээ4 цаг 20 минутын өмнөГучин жилийн өмнө хулгайлсан их буугаа буцаан өгч, уучлалт хүсчээ4 цаг 23 минутын өмнөИргэншлийг нь худалдаж авч болох орнууд4 цаг 28 минутын өмнөЦаг уурын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ4 цаг 33 минутын өмнөНЦУГ: “Хүүхдийн эрхийн хамгаалал, түүний хөгжлийн чиг хандлага сэдэвт сэдэмж бичлэгийн уралдаан боллоо4 цаг 38 минутын өмнөБага насны хүүхэд биеийн дулааныхаа гуравны хоёрыг толгой хэсгээрээ алддаг4 цаг 38 минутын өмнөНар руу илгээсэн NASA-гийн хөлөг анхны мэдээллээ ирүүллээ4 цаг 43 минутын өмнөМоллаигийн араас Монгол руу явна4 цаг 48 минутын өмнө“Монита” хаанаас үүссэн бэ4 цаг 53 минутын өмнөПарисчуууд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн жагсжээ4 цаг 58 минутын өмнөYouTube: 2019 оны хамгийн шилдэг 10 клип5 цаг 3 минутын өмнөНүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ5 цаг 8 минутын өмнөНимбэгний ач тус5 цаг 13 минутын өмнөШилдэг их дээд сургуулийн тоогоороо АНУ тэргүүлж байна5 цаг 18 минутын өмнөУлаан загалмайн хорооны удирдах зөвлөлийн 2019 оны анхдугаар хуралдаан боллоо5 цаг 22 минутын өмнөБНХАУ-ын өмнөд хэсгээс асар том цооног олжээ5 цаг 23 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.