2019 оны 10-р сарын 10
13 цаг 05 минут

“ДУРААРАА БИШ ДҮРМЭЭРЭЭ”: Сүүлийн гурван жилд 1548 хүн зам тээврийн ослоор амиа алджээ

Монгол Улсад тээврийн хэрэгслийн тоо жил бүр тогтмол өсч, сүүлийн 10 жилд 4 дахин нэмэгдэж, 970000 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хирээр ослын тохиолдол жил бүр ихэсч байна.  Сүүлийн 3 жил /2016-2018/-д хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсоноос 150 нь насанд хүрээгүй хүүхэд байна.

Цагдаагийн байгууллага нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх арга хэмжээг энэ оны 06 дугаар сараас 3 сарын хугацаанд иргэд, олон нийтийн дэмжлэг оролцоотой зохион байгуулж байна. 

Дээрх хугацаанд орон нутагт үйлдэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.2% буурсан сайн үр дүн гарсан.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”, 2019 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёл төлөвшүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Дураараа биш ээ Дүрмээрээ” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх нөлөөллийн нэгдсэн арга хэмжээг 10-11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн.

Төв суурин газарт доорх зөрчлүүд хамгийн ихээр бүртгэгдсэн байдаг. Үүнд:

Замын хөдөлгөөн зохицуулах дохио буюу гэрлэн дохио зөрчих, уулзвар нэвтрэхэд эгнээ байр, тэмдэг, тэмдэглэлийн заалт зөрчиж хөндлөн замаас ирсэн тээврийн хэрэгсэлд саад учруулахаар бол уулзвар луу орохыг хориглоно гэсэн заалтыг зөрчдөг, урсгал сөрөх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, аюултай нөхцөл байдалд гүйцэж түрүүлдэг, түр ба удаан зогсоход зогсоол талбай байхгүйг мэдсээр байж дахин дахин тойрч явдаг эсвэл зохиомол түгжрэл үүсгэн нэгдүгээр эгнээнд орхидог, тээврийн хэрэгсэл байрлан явах, дуут дохио өгөх, жолоочийн үүрэг /зам тээврийн осол, хэргийн үед тухайн хүнд анхан шатны тусламж үзүүлдэггүй, ослын газрыг орхиж зугтдаг/, хажуу хоорондын зай тохируулаагүй зэрэг зөрчлүүдийг замын хөдөлгөөнд оролцохдоо гаргахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох зөрчлүүдийг удаа дараа гаргаж байна. Иймд дээрх зөрчил, дутагдлыг бууруулах, иргэд, хөдөлгөөнд оролцогч нарт ойлгуулж зөв дадал хэвшил, соёлыг хэвшүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг эхлүүлж байна. Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хөдөлгөөндөө Дураараа биш Дүрмээрээ оролцохыг уриалж байна.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.