2019 оны 10-р сарын 10
13 цаг 20 минут

Дэлхийн банк Монголын төсвийн менежмент оновчтой байсныг онцлов

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг 2017 оноос өсөж, тэр өсөлт нь ойрын 2-3 жилд хадгалагдахаар байна гэсэн өөдрөг мэдээлэл өгч байна. Өнгөрөгч 2018 онд  эдийн засаг 6,8 хувийн өсөлттэй байсан бол энэ 2019 оны эхний хагас жилийн байдлаар гэхэд 7,3 хувьд хүрээд байна. Харин жилийн эцэст ялимгүй саарч 6,9 хувь хүрнэ гэсэн тооцоог Дэлхийн банкны эдийн засагчид таницуулж байна.  Түүнчлэн 2020 онд 6,3 хувь, 2021 онд 5,9 хувийн өсөлт үзүүлнэ гэсэн прогноз хийжээ. Үүнээс харвал 2021 он хүртэл өсөлтийн хувь ялимгүй буурахаар байгаа ч хамгийн гол нь өсөлт хэвээр хадгалагдах аж.  Үүнийг сайн төлөв хэмээн тодотгож байна билээ.

Нэг зүйлийг тодотгоход ирээдүйн өсөлт бол тооцоолол болохоос биш,  яг таг энэ хэмжээнд байна гэсэн хатуу заалт биш. Гэхдээ маш тодорхой тоо баримт мэдээлэл,  нөхцөл байдал, чиг хандлагыг тооцож гаргасан  таамаглал учраас хол зөрөхгүй.

2016 оны дунд үед тартагтаа тулчихаад байсан эдийн засагт ийнхүү өсөлт авчирахад нөлөөлсөн олон хүчин зүйл бий.  Зөв бодлого, хариуцлагаас гадна  уул уурхайн салбар , тэр дундаа нүүрсний салбарын гүйцэтгэл  өсөлтийн том хүчин зүйл болжээ. Өөр нэг онцолж байгаа нөлөөлөл гэвэл хувийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн явдал гэж байна.  Хөгжлийн түнш байгууллагуудын 5,5 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийн хүрээнд хөрөнгө оруулагчдын итгэх итгэл эерэг нөлөөлсөн гэдгийг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч  Андрей Михнев тодотгосон.  

Дэлхийн банкны эдийн засагчид Монголын төсвийн менежмент оновчтой байсан, бүтцийн шинжтэй бодлогууд үргэжлэн хэрэгжиж байгаа нь эдийн засаг эрүүлжих том хүчин зүйл болсон гэдгийг хэлж байна билээ.

Энэ мэт эерэг дүн бан байна. Гэхдээ энэ нь бүх зүйл сайн сайхан болчихсон гэсэн үг биш бөгөөд  эрсдэлт хүчин зүйлүүд байсаар байна.  Дэлхийн банкны тайланд Монголын эдийн засагт  нөлөөлж болохуйц 4 эрсдэлт зүйлийг доорхи байдлаар нэрлэжээ.  Үүнд:

  1. Улс төрийн тогтворгүй байдал
  2. Хил дээр гарч болзошгүй эрсдлүүд
  3. Банкны салбарын шинэчлэлт хэтэрхий удаашралтай байгаа
  4. Мега төслүүдийн хэрэгжилт хэмээн нэрлэжээ.

Дэлхийн банк Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байна гэдгийг  онцоллоо. Энэ бол монголчууд бидний хувьд сайн мэдээ болж ирж байна.

Г.Тулга

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Эко Алтан заамар” компанид дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ12 сар 6. 17:28Кайл Снайдер, Ихтиор Наврузов, Гено Петриашвили нар “Аланы”-д зодоглоно12 сар 6. 17:25Энэтхэгийн оны шилдэг тамирчин тодорлоо12 сар 6. 17:20Амин дэмийн эх булаг болсон нимбэгний ач тус…12 сар 6. 17:15Урьд нь огт өөр хэлбэр дүрстэй байсан ч, одоо бидний хувьд ердийн зүйл болсон топ-15 багаж12 сар 6. 17:10Реппер Wolfizm: Хип хоп урлагт цус сэлбэх цаг нь болсон…12 сар 6. 17:05Марвел цувралын "Black widow" трейлэр цацагдлаа12 сар 6. 17:00ВИДЕО: Дэлхийн шилдгүүд Хятад тамирчдад хожигдлоо12 сар 6. 16:55Абэ Шинзо ирэх сард Саудын Арабад айлчилж магадгүй байна12 сар 6. 16:50Улсын тусгай хамгаалалттай газар 149 өрхийн мал оторлож байна12 сар 6. 16:45УИХ-ын гишүүн Л.Энхболд халаасны хүнээ “Тавантолгой” ХК-ийн захирлаар томилохын тулд “нүүрсний хулгай” гэх зохиомол хэрэг гаргаж иржээ12 сар 6. 16:44Иракийн нутагт баллистик пуужингуудаа зөөж хадгалсан хэмээн Ираныг буруутгаж байна12 сар 6. 16:402020 онд 40 нас хүрэх та бидний сайн мэдэх алдартнууд12 сар 6. 16:35Нүүрсний цахилгаан станц барихад 745 тэрбум ам.доллар зарцуулжээ12 сар 6. 16:30ЧИНГЭЛТЭЙ: Шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээлээ12 сар 6. 16:28Гучин жилийн өмнө хулгайлсан их буугаа буцаан өгч, уучлалт хүсчээ12 сар 6. 16:25Иргэншлийг нь худалдаж авч болох орнууд12 сар 6. 16:20Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ12 сар 6. 16:15НЦУГ: “Хүүхдийн эрхийн хамгаалал, түүний хөгжлийн чиг хандлага сэдэвт сэдэмж бичлэгийн уралдаан боллоо12 сар 6. 16:10Бага насны хүүхэд биеийн дулааныхаа гуравны хоёрыг толгой хэсгээрээ алддаг12 сар 6. 16:10Нар руу илгээсэн NASA-гийн хөлөг анхны мэдээллээ ирүүллээ12 сар 6. 16:05Моллаигийн араас Монгол руу явна12 сар 6. 16:00“Монита” хаанаас үүссэн бэ12 сар 6. 15:55Парисчуууд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн жагсжээ12 сар 6. 15:50YouTube: 2019 оны хамгийн шилдэг 10 клип12 сар 6. 15:45Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ12 сар 6. 15:40Нимбэгний ач тус12 сар 6. 15:35Шилдэг их дээд сургуулийн тоогоороо АНУ тэргүүлж байна12 сар 6. 15:30Улаан загалмайн хорооны удирдах зөвлөлийн 2019 оны анхдугаар хуралдаан боллоо12 сар 6. 15:25БНХАУ-ын өмнөд хэсгээс асар том цооног олжээ12 сар 6. 15:25
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.