БАЙР СУУРЬ: Үндэсний номын сан, УДЭТ, УДБЭТ-ын барилгуудыг шинэчлэх цаг болсон

Засгийн газар УДЭТ, УДБЭТ, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэн барих шийвдэр гаргаж, зураг төсвийн тендэр зарласан ч нэр бүхий улс төрч, соёл урлагийн зүтгэлтнүүд, архитектор, төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс соёлын өв болсон хуучин барилгуудыг нураах нь буруу хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор, Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинээр барихад төсөвлөсөн 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоохоос өөр аргагүй болсон тухай энэ сарын 8-нд буюу өнгөрсөн мягмар гарагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлсэн.

Тиймээс бид Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын удирдлагуудтай уулзаж, байр суурийг нь сонслоо.

Тэд хөрөнгө оруулалтыг зогсоох нь буруу. Зайлшгүй хийгдэх ёстой, нэн шаардлагатай ажил гэдгийг онцолсон юм.

Д.Цэрэнсамбуу: Соёлын барилгыг шинэчлэх ажлыг зогсоож байгаа нь яав ч сайн зүйл биш

/Улсын драмын эрдмийн театрын захирал/

-1960 онд анх ашиглалтад орж өдгөө нэгэн жарны хугацааг үдсэн УДЭТ-ын барилга нь өнгөрсөн хугацаанд их засвар огт хийгдэж байгаагүй, олон жилийн ашиглалтын явцад их барилгын суурийн хэсэгт суулт өгч цөмөрсөн, гадна ханын орчмоор эргэн тойрон ан цав үүсч, даац бүхий тоосгон хануудад хүчитгэл хийх шаардлагатай байгаа төдийгүй дээвэр, галерейн хэсгийг мөн адил засварлах, түүнчлэн дотор тайзны хэсгийн болон үзвэр, бэлтгэлийн танхимын хананд ан ав гарч гажсан цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэдэг нь 2009, 2015, 2017 онуудад хийгдсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, “Реконстракшн” оношлогоо, зураг төсөл, судалгааны төв зэрэг байгууллагуудын дүгнэлт, “Эс Эс Ай Эм Эн” ХХК-ийн хийсэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ”-гээр тус тус тогтоогдсон. Үүнээс гадна театрын их барилга нь өөрөө талбайн хувьд газар хөдлөлтийн 7 баллын бүсэд хамаарагдаж байна. Тиймээс соёлын барилгыг шинэчлэх ажлыг зогсоож байгаа нь яав ч сайн зүйл биш. Урлагийнхан бид ядарч байна, зовж байна, цангаж байна гэж төр засаг, олон түмэнд хэлж байсан удаагүй. Манай театрын барилга маань маш товчоор хэлбэл гурван өрөө байранд гурван айл байгаатай ижил байгаа. Драмын театрын нэг байранд Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр гурвуулаа хамт байгаа. Дундаа нэг гал тогоотой учраас зарим нь өглөө, зарим нь өдөр, зарим нь шөнө ажиллаж байна. Сүүлийн 30 жилийн турш төр засгаас тоож дэмжилгүй хаясан энэ салбарт У.Хүрэлсүхийн Засгийн газар онцгой анхаарч эхэлсэнд бид маш их баярласан. Өнгөрсөн жилээс эхлэн урлагийн салбарын цалинг 8-30 хувь нэмэгдүүлж, олсон орлогоо 100 хувь байгууллага ажилтныхаа нийгмийг асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах эрхийг олгосон. Үүгээр ч зогсохгүй барилгын ажлыг нь өргөтгөх томсгох хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж өгсөн. Бид дэлхийн улс орнуудаас техник тоног төхөөрөмж, барилга байшингаараа асар хол хоцорсон. Дэлхий нийт орчин үеийн техникээр бүрэн тоноглогдсон байхад бид гар ажиллагаатай хоцрогдсон төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуулж буйгаасаа ичиж байсан. Гэвч яг шинэчлэлт засварлалтын ажил эхлэх гэтэл хэсэг бүлэг хүмүүс зориудаар харлуулан муутгаж энэхүү ажлыг зогсоох гэж байгаад маш их харамсаж байна. Тиймээс соёлын барилгыг шинэчилж, сайжруулахаар гаргасан түүхэн шийдвэрээ хэрэгжүүлэхийг хүсч байна.

Ц.Түвшинтөгс: Ё.Баатарбилэг сайдыг энэ сарын 8-ний мэдэгдлээ эргэж харахыг хүсч байна

/Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал/

-УДБЭТ-ын барилга нь 1947-1949 онд баригдсан. Түүнээс хойш нэг ч удаа театрын барилга болон тайзны тоног төхөөрөмж халаалтын систем, тайзны тоног төхөөрөмж халаалтын систем, тайзны эргэдэг тойрог, барилгын гадаад дотоод засалд засвар хийгдэж байсангүй. Уг барилгын тоног төхөөрөмж 1950-1960 онд хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн техник бөгөөд хуучирч элэгдэн засварлах боломжгүй болж эд анги сэлбэг нь өнөөдөр үйлдвэрлэгдэхээ болиод байгаа билээ. Өнгөрсөн 60 гаруй жилийн туршид театрын тайзны эргэх төхөөрөмж, засвар шинэчлэл хийгдээгүй бөгөөд бүхий л үйл ажиллагааг тайзны ажиллагсад гар аргаар явуулж (ингэхдээ хүнд туухай, олс, арааг хүний хүчээр эргүүлж тоглолтондоо ашиглаж байна. Мэргэжлийн хяналтын болон Онцгой байдлын газруудаас театрын барилгад зайлшгүй засвар шинэчлэл хийх шаардлагатай талаар удаа дараа дүгнэлт өгсөн. Учир нь театрын барилга хуучирч, хана хагаран ан цав гарч, дулаан алдалт маш өндөр хэмжээнд хүрч, засвар хийгдээгүй удсаны улмаас ханын шавар шохой элс бутарч, цахилгаан, дулааны шугам хоолойнууд ажиллагаагүй болж байна. Тиймээс Монгол Улсын урлаг соёлын ууган байгууллагуудын барилга, бүтээн байгуулалтын ажлыг зогсоох гэж буйг дэмжихгүй байна. Ё.Баатарбилэг сайд аравдугаар сарын 8-ны өдрийн мэдэгдлээ эргэн харж, Төв номын сан, Дуурь болон Драмын театрын барилгыг шинэчлэх ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна. Нийгэмд худал болон сөрөг мэдээлэл тарааж, ард иргэдийг төөрөгдүүлж буй асуудлыг таслан зогсоож, соёл урлагийн шинэчлэлийг хийх цаг болсон. 1970 оноос өмнөх эдгээр барилгуудыг газар хөдлөлтийн аюулгүй байдал, тэсвэрийн тооцоололгүйгээр хийгдсэн.

Б.Ичинхорлоо: Манай номын санчид бороо орохоор түүх соёлын хосгүй өвөө живүүлчихгүйн тулд усны гутал өмсөөд урсаад ирсэн шалбаагийг арчдаг

/Монголын Үндэсний номын сангийн захирал/

-Үндэсний номын сангийн одоогийн ашиглаж буй барилгыг барих шийдвэрийг 1938 оны хоёрдугаар сарын 4-нд тухайн үеийн МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн шийдвэрээр гаргаж, 1946-1948 онд зураг төслийг нь хийж, 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж барилгыг ашиглалтад оруулсан түүхтэй. Түүнээс хойш 68 жил болоход гурван давхар энэ барилгад нэг ч удаа их засвар орж байгаагүй, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгээгүй байна. Үндэсний номын санд Монголын ард түмний бий болгосон өв соёл тусгаар тогтнол нь байгаа. Тэрхүү соёл түүхийн тусгаар тогтнол маань ямар хүнд хэцүү нөхцөлд байгааг бид хангалттай харуулсан. Үндэсний номын сангийн барилга цахилгааны ил монтажтай. Гал гарах өндөр эрсдэлтэй. Бороо орохоор түүх соёлын хосгүй өвөө живүүлчихгүйн тулд ажилтнууд нь усны гутал өмсөөд урсаад ирсэн шалбаагийг арчиж байгаа. Энэ соёлын өвөө хамгаалахгүй бол амь нь хэзээ мөдгүй тасрах гээд байна.

Бусад байгууллагууд ч мөн адил. Улсын драмын эрдмийн театр 1960 оноос, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 1953 оноос хойш одоогийн энэ барилгадаа үйл ажиллагаагаа явуулж байна. Гурвуулаа модон карказтай хийгдсэн. Сүүлийн 70 жилийн турш их засварын ажил огт хийгдээгүй учраас ослын байдалтай болоод байгаа. Үүнийг нь мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа тогтоосон. Хэзээ мөдгүй нурж унахад бэлэн болсон байна. Үйл ажиллагааг нь зогсоо гэдэг дүгнэлт гарсан. Эдгээр барилгуудад соёлын хосгүй өв хийгээд хүмүүс байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх барилга дээр ирж танилцаад эдгээр барилгыг үнэхээр шинэчлэх цаг болсон байна. Хоёрын хооронд засвар хийсэн болоод яах вэ. Нэг мөсөн өргөтгөөд шинээр томсгоод бариад өгье гэсэн. Барилгын зөвхөн урсгал засвар буюу нэг барилгын дээврийг засахад 450 сая, хүчитгэхэд 680 сая төгрөг шаардлагатай байгаа. Мэргэжлийн хүмүүс нь үг дуугараагүй байхад мэргэжлийн бус хүмүүс байгууллагууд соёлын өвийг устгах гэж байна гэж хэдэн талаас нь шүүмжилсээр байгаад засварын ажлыг зогсоох хэмжээнд хүрчихсэнд маш их харамсаж байна. Манай барилгууд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг учраас нэн даруй шинэчлэх засварлах цаг болсон гэдгийг онцлон хэлмээр байна.

 

 

 

 

 

 

 

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.122.118Болд   • 10 сарын 11. 7 цаг 42 минут

Баатарбилэгээ энэ хэдэн ялзарсан урлагын байгууллагын удирдлагуудыг хурдан сольж зайлуулаачээ. 20-30 жил даргаар ажиллахдаа юу ч хийгээгvй. VДБЧ, УДЭТ, Улсын филормонийн дарга удирдлагуудыг халах хэрэгтэй. Ийм салбар монголд байхгvй шvv. Одоо гэнэт ажил хийдэг хvмvvс болж гэнэ дээ

202.9.45.136Зочин   • 10 сарын 11. 7 цаг 35 минут

Нураагаад шинийг барь гүйцээ

103.212.118.251нямгэрэл   • 10 сарын 11. 0 цаг 28 минут

Барилга нь гоё уран барилга гээд байгаа юм биш. Муу ч гэсэн энэ үндэстэний урлаг соёлын нэгэн зууны түүхийн гэрч болхоор нь л нурааж болохгүй гээд байгаа юм.

64.119.25.135зочин   • 10 сарын 10. 22 цаг 37 минут

Эд нартай насжилт ижилтэй нэг барилга манай хотын хойморт байгаа даа.

59.153.114.179Зочин   • 10 сарын 10. 22 цаг 01 минут

Nuraahguigeer sergeen zasvarlah heregtei.Nuraagaad manan mafi gazriig ni avah geed bna oilgoj serj uz.

202.9.42.123Зочин   • 10 сарын 10. 20 цаг 59 минут

анхнаасаа алдаатай нурах гэж байгаа хэдэн зуун жил болсон пиза гэх мэт барилгуудыг хүртэл тордоод болоод байдаг наад хэдээ тордохлоор ашиг нь бага байгаад байна уу

59.153.114.79Zochin   • 10 сарын 10. 20 цаг 47 минут

Gudamjnii heden ajilgui yumnuudiin ugeer uls ornoo udirduulah gej yu baidgiin. Eserguutseed bgaa humuus bugd gudamjnii amitad bn lee.

202.55.188.46Зочин   • 10 сарын 10. 20 цаг 20 минут

Наад номын сангийн барилга чинь л гэхэд анхнаас нь буруу харуулаад барьцан алдаатай обьект шүү дээ. Бѳѳн онигоо. шоун дээр ярихад зовлонгүй нэг давна. Ийм юмыг буулгахад юу нь болохгүй байна аа? Барилгатай холбогдож нэг л асуудал байдаг нь ердѳѳ л авилга шүү дээ. Тэгэхээр бид барилга барих гэлээ гэж биш барилгыг барихад авилга авах гэлээ гэж маргах ёстой юм.

202.179.25.175Зочин   • 10 сарын 10. 19 цаг 07 минут

tuuhiin dursgal ch gh shg nuraah heregtei orondon goy sxniig l barildaa hotiin ongo uzemjind ch heregtei

103.212.117.44Зочин   • 10 сарын 10. 16 цаг 39 минут

НААД ТЕАТРУУДАА ШИНЭ ГАЗАР Л БАРЬ Л ДАА.НУРААЧИХВАЛ 40 50-ААД ОНД МОНГОЛЧУУД БАРИЛГАГҮЙ БАЙСАН ГЭХЭД ҮЗҮҮЛЭХ ДУРСГАЛГҮЙ Л БОЛНО.ТА НАР БҮГД ҮХНЭ. ХАРИН НААД БАРИЛГУУДАА Л ҮЛДЭЭ.

202.21.109.73ZOCHIN   • 10 сарын 10. 18 цаг 45 минут

ZUV SHUU!

103.240.241.110тэнгрээс харж байна   • 10 сарын 10. 16 цаг 26 минут

юу ч хийж бүтээсэн юмгүй сул цалин авсан наад балгасаа хаяад явцгаа? та нар жилдээ 7хоног ч тоглолдогггүй байж ич үхснээ хийж цалин авдаг юм? та нарын хийсэн бүтээсэн юу байгаа юм

64.119.18.130зочин   • 10 сарын 10. 15 цаг 52 минут

Гол ,нь ,газарын ,наймаа ,байгаа ,юм ,аа. Туршлагатай ,тайлбарлагч ,Ми-гээс ,асуу.

43.228.131.219Зочин   • 10 сарын 10. 15 цаг 47 минут

зүгээр нураагаад шинээр түүхийн дурсгал ч гэх шиг нураад унахаар нь олон юм хуцдаг гарууд хариуцах уу

103.57.93.18Зочин   • 10 сарын 10. 15 цаг 43 минут

Өөр газар барилгуудаа бариач ээ Монголд газар мундсан биш заавал түүхийн дурсгал монгол өв соёлоо нурааж устгах гээд тэнэгтээд байх юм Эд нарыг харсан чинь бүр хэлэх үг олдохгүй нь хайран төрийн шагнал минь Тэр Гэндэн сайдын амьдарч байсан байшинг ч гэсэн сайхан засварлаж байранд нь үлдээгээд өөр шинэ газар л барих байсан юм

202.179.25.175Зочин   • 10 сарын 10. 19 цаг 05 минут

ymar ymnihan tuuhiin dursgal hdhen jiliin nastai tsarai muutai barilguudaa nuraagad goy sxniig barih heregtei l ee

43.228.131.45Зочин   • 10 сарын 10. 15 цаг 31 минут

ийм барилгад хоёрын хооронд засвар хийдэггүй л байхгүй юу даа. будаг будаж, замаск хийхийг засвар гэдэггүй юм. сэргээн засварлалт гэж бүтэн шинжлэх ухаан юм байдаг чадахгүй бол наад 12 тэрбумаараа гаднаас SPECIALIST дийг авчралдаа.

43.228.131.45Зочин   • 10 сарын 10. 15 цаг 27 минут

яагаад гадаад ийм үнэт зүйл болсон юм удаан хадгалагдаж, арчлагдаж хамгаалагддаг юм, үхэр монголчууд дандаа нурааж сүйтгэдэг юм.

103.57.95.189БАТ   • 10 сарын 10. 14 цаг 34 минут

ЭНЭ 3 БАРИЛГА БОЛ МУ-Д ОРЧИН ҮЕИЙН ХОТ БАЙГУУЛАЛТЫН ҮНДЭС СУУРЬ БОЛСОН ОНЦГОЙ ДУРСГАЛТ БАРИЛГУУД ЮМ. ИЙМЭЭС ДЭЛХИЙН СОЁЛТ АРД ТҮМНИЙ ЗАНШЛААР ЭДГЭЭРИЙН ГАДНА ТӨРХ, ДОТОР ЗАСЛАЛЫГ ХАДГАЛАН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЦАХИЛГААН, САНТЕХНИК, ЗАРИМ МОДОН БҮТЭЭЦИЙГ ШИНЭЧИЛЖ БОЛНО. ЭНЭ ХҮРЭЭНИЙ АСУУДЛАА МЭРЭГЖЛИЙН УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НЬ ТАНИЛЦУУЛААД ХИЙГЭЭЧЭЭ.

103.229.123.235Зочин   • 10 сарын 10. 13 цаг 38 минут

Нураахгүй сэргээн засварлаж болно ш дээ. Манайхан нь дунд нь ажилчих гээд л нураан эд нар гээд л дандаа туйлшраад байх юм. Европт энэ битгий барилгыг тордоод аваад явж болоод байна ш дээ.

182.160.39.0Зочин   • 10 сарын 10. 13 цаг 35 минут

МАН-ы нэр хүнд өсөх нь гэж айсан АН-ыхан батүүлийн санхүүжилттэй элийрэгч хар уянга нар л улс төржүүлж шинэчлэхийг эсэргүүцээд байгаа шүү дээ.

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ9 цаг 39 минутын өмнөДуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.