2019 оны 10-р сарын 9
13 цаг 32 минут

Сайншанд Алтанширээт чиглэлийн дэд бүтцийн ажлыг улсын комисст хүлээлгэн өглөө

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг барьж байгуулах төслийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас авто замын болон төмөр замын барилгын ажил, 110 квт-ын хаалттай хуваарилах байгууламж бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер барих зэрэг дэд бүтцийн ажлуудад шаардлагатай санхүүжилтийг олгосон. Энэ сарын 08-ны өдөр дээрх дэд бүтцийн ажлуудыг улсын комисст хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж, уг арга хэмжээнд МУХБ-ны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин оролцлоо.

МУХБ-наас төмөр зам барихад шаардлагатай 70.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон юм. Нийт 27 км төмөр зам, 17.2 км 100 тоннын хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв автозам болон төмөр замтай холбожээ. 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам мөн барьж байгуулав.

БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд тус үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах юм. Энэ төсөл хэрэгжсэнээр газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн ажлын томоохон хэсэг хангагдаж хүнд үйлдвэр хөгжих суурь бий болж байна. Мөн  импортыг орлох үйлдвэрлэл хөгжин, ажлын байр, эдийн засгийн өсөлт нэмэгдэн, валютын гадагшлах урсгал багасч, төсвийн орлого өсч, улс орны эдийн засгийн бие даасан тогтвортой хөгжил хангагдах юм.  

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ШУУРХАЙ: Дубайн гэрээг хүчингүй болголоо4 цаг 52 минутын өмнөД.Одбаяр ирээгүй учир ҮХЦ-ийн нийт гишүүдийн  хурал хойшилжээ5 цаг 13 минутын өмнөАНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ5 цаг 51 минутын өмнөТамиржуулах уламжлалт хоол хүнс5 цаг 56 минутын өмнөКим Жон Ун: Солонгосын ардын арми дайнд бэлэн байх ёстой6 цаг 1 минутын өмнөГалтай гавьяат тэнгэр шиг...6 цаг 6 минутын өмнөВенад зул сарын үзэсгэлэн худалдааг нээжээ6 цаг 11 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №1 Bob Dylan, ‘Like a Rolling Stone’6 цаг 16 минутын өмнөСумын заан Э.Чойням: Намайг медаль хүртэх болгонд аав маань мөнгөөр шагнадаг байсан6 цаг 21 минутын өмнөОЛОН ӨНГӨ: Бэтгэрэхийн зовлон6 цаг 26 минутын өмнөОлимпод оролцох сагсчдын бэлтгэлийн нэг өдөр6 цаг 31 минутын өмнөМонгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, уг эхийг баталгаажуулж өгөхийг хүслээ6 цаг 34 минутын өмнөЦагаан гааны ач тус6 цаг 36 минутын өмнөИранд интернет сүлжээг тасалжээ6 цаг 41 минутын өмнөCambridge Analytica компанийн хэргээс болж Facebook Британид торгууль төлнө6 цаг 46 минутын өмнөБ.Бямбабаяр: Мэргэжлийн хөгжмөө хөгжүүлье, дэлхийд гаргая гэж бодож байвал үнэлэмжээ нэмэх хэрэгтэй6 цаг 51 минутын өмнөСэтгэцийн өвчтэй гэж оношлогдсон дэлхийн суут 9 зохиолч6 цаг 51 минутын өмнөШумахер юу гэж хүссэн бэ6 цаг 51 минутын өмнөФэйшн, шоу бизнесд цахиур хагалж буй Кадр6 цаг 56 минутын өмнөОрчин үеийн хамгийн шилдэг архитекторч КОЛХАС 75 нас хүрлээ7 цаг 1 минутын өмнөИтали эрчүүд усанд автсан Венец хотынхоо гудамжинд дарс уун суужээ7 цаг 6 минутын өмнөИлон Маск газар доорх хурдны зам барина7 цаг 11 минутын өмнөС.Чулуунбаатар: Сүхбаатар аймагт сангийн аж ахуй байгуулагдахад атрын анхны газрыг хагалж байлаа7 цаг 16 минутын өмнөДуучин Э.Чулуунчимэг улсын начин Д.Цэрэнтогтох нар амрагийн харьцаатай болжээ7 цаг 19 минутын өмнөОвьёосоор нүүрний арьсаа цайруулах арга7 цаг 21 минутын өмнөРок архив: Английн “Black Sabbath” хамтлаг7 цаг 26 минутын өмнөБуу тулгаж байсан ч хүнсэндээ хэрэглэж болохгүй хятад бүтээгдэхүүнүүд7 цаг 31 минутын өмнөХилэнт хувьсгалаас хойших 30 жил7 цаг 36 минутын өмнөРоналду: Би дэлхийн рекордыг эвдэнэ7 цаг 41 минутын өмнөЦагаан баавгай амьдралынхаа ихэнх хугацааг далай, тэнгист өнгөрүүлдэг7 цаг 46 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.